BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар – 3
Оруулсан admin Огноо: 2012-08-21 14:01:13 (6764 уншсан)

Хэрээ хүртэл шарлан гандчихлаа шүү

Хэзээ энэ намар дуусах юм бол...

Хэрэв чи надаас ингэж удаан явсан бол

Хэлэх үгс минь навч л болох байлаа даа

Цагаахан үүлс хаашаа ч юм яаран нүүгээд

Тэнгэр моддыг л дуурайгаад байна даа

Царайнд чинь яагаад ч юм гуниг суучихаж

Буцаж буй шувуудын сүүдэр л дайрч дээ

Ээ, намраа...

Голоосоо царцах нулимс сэтгэлд минь хадгалагдана

Энэ гэзэг үс яг л зэгэс шиг хийсэж байна уу?

Гол усны чинь тунгалагт харц минь атаархана

Эрэг дээрх бургас яг л над шиг харагдана уу?

Хэлээч... ээ, намраа... 

                                                                    2011-07-31

 

Н. Отгонцэрэн



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:16:16 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-09-05 tiime goy l ym bna
2012-08-26 goy