BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Намар – 5
Оруулсан admin Огноо: 2012-08-21 14:04:16 (7049 уншсан)

   

Намар яагаад болдог юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Газар доор байгаа хүн ярьж чаддаг юм уу?

 

Навчнууд яагаад шарлаад байгаа юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Тэнгэрт буй хүнтэй яаж ярих юм бэ?

 

Шувууд, хаашаа нисээд байгаа юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Агаар болчихсон хүн сонсдог юм уу?

 

Бороо яагаад дааруулаад байгаа юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Үүлэн дээр гарчихсан хүн дуулдаг юм уу?

 

Аав минь тэгээд хэзээ эргэж ирэх юм бэ? Ээжээ

Ирэхгүй дээ хүү минь!

Аан, тэгвэл хоёулаа очих юм уу?

 

Намар зурагийг ч гэсэн уйлуулдаг юм уу? Ээжээ

Яаж байна!

Аавын зураг норчихсон байна...

(Аав байхгүй болохоор надад гунигтай байна

Асуулт бүхэн минь хариултгүй)

Ай намар ийм гунигтай гэж үү



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:22:34 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-09-05 oor medremj toruulj bna sonin l shuleg bna
2012-08-23 ontsgoi bas setgel hudulgum boljee