Шүлэг: Э.Агиймаа : Намрын орой Оруулсан Bataka Огноо: 2013-02-15 22:41:06 (8297 уншсан)
Намрын шаргал нарны туяа
Навч цэцгийг туяаруулна
Найган найгах моддын чимээтэй
Навч нь бууралтаж
Над дээр унана
Намрын өнгийг ажин байхад
Над руу хэн нэгэн ширтэн суухад
Намуухан үдэш учрал хүсэхэд
Намрын сар надтай ханьсана
Нааш цааш холихох хүмүүс
Найган найгах моддын чимээтэй
Надаас өрсөж, намайг дагаж
Намрын орой элхэн бас гунигтай
2010. 10.03
ЭНХТӨРИЙН АГИЙМАА
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Агиймаа | Шинэчилсэн огноо: 2026-10-19 11:46:00 )
|
||