Бодол төрүүлсэн бороотой өдөр
Болзоонд хэрвээ уригдвал
Харин чи шүхэргүй ирээрэй
Халхлах баггүй, элдэв чимэггүй
Харцандаа гуниггүй, цаанаа нууцгүй
Хайраас өөр бэлэггүй ирээрэй
Нүүрэндээ би энгэсэг будаггүй
Нөмөрлөх цувгүй, усны гуталгүй
Болор дуслаар сормуусаа чимсэн
Бурхны гүнж л чам руу очно
Тэнгэр уйлуулж жигүүртэн буцахад
Тийм ээ, бодол үгүй, хүсэл үгүй
Тогтоол усанд толь шиг харагдах
Тогоруун цувааг үдэхээр хөл нүцгэн
Тоосгүй, гуниггүй тунгалаг болзоонд
Тод нэвт чамайг танихаар очно
Халхлах баггүй, цаанаа нууцгүй шүү
Э.Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-049.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4284
Би чамд хайртай Хэмжээс: 600x1170 214k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4181
mongolia2007year-221.JPG Хэмжээс: 600x450 51k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3931
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: