Та бол уул билээ Таны дэргэд би элсэн ширхэг ээ... Хормойноос чинь дээш гарч чадахгүй бядуу элс Хоёрхон дусалд нороод урсчихдаг чадалгүй элс Нүдэнд чинь үл анзаарагдам жижигхэн элс Нүүж чадалгүй чулуунд чинь бүдэрдэг тэнхээгүй элс ээ... Элс элсдээ, мэндлэхдээ мэнд усны зөрөө өгөмгүй жижигхэн Хүндлэхдээ хүндлэл, магтаалыг минь сонсмооргүй жижигхэн Зайнд чинь багтаж чадахаар жижигхэн ч гэлээ Завсар өгөх шаардлагагүй, харах албагүй дэндүү жижигхэээн... Жижигхэндээ би дэндүү жижигхэн.. Нарны туяанд сүүдэр минь харагдахгүй жижигхэн Намрын бороо оровч дуслаас нь хэтрэхгүй жижигхэн Жижигхэн жижигхэн гэлээ ч би Тэнгэрт гарах тэнүүн бодолтой жижигхэн Тэр мөрөөдлөөрөө тэнхээгээрээ үсэрдэг жижигхээн
Хүсэл минь биелнэ ээ Хүрэх газартаа заавал би очно оо, тэр үед Нарны туяа хамгийн түрүүнд над дээр туснаа Намайг тохуурхдаг таныг би дээрээс чинь харна аа... Тэглээ гээд Уул тань шиг урьдахаа мартахгүй Тэнгэрт байна аа гэж өөртөө сайрхаж бардамнахгүй Гараа өгч мэндлэх уул бүхэнтэй, бас элсэн ширхэгтэй Бахдам сайхнаар угтаж, мишээж мэндчилнэ ээ... Жижигхэндээ би дэндүү жижигхэн гэвч Тэнгэр дээрээс Та өөрөө тийм л жижигхээн...*MZ* /2013.11.08/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Батбаатар Хэмжээс: 600x450 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5431
khongor041.jpg Хэмжээс: 600x811 194k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5634
Эрэлч Хэмжээс: 600x469 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5204
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: