Ер бусын тунгалаг наран бүхий биеэс минь мандаж
Ертөнц дахины цэцэгс эргэн тойронд минь дэлгэрнэм
Хаврын бурхан би хаа сайгүй оршиж
Хад чулуу, бутны завсраар алтан цацраг минь шагайна.
Хот тосгод, буйд толгодын хүмүүст ариун хүсэл минь зочилж
Хол одогсод, бурхан болоочдыг гэгээн сэтгэл минь гийгүүлнэм.
Эгэл юм бүхэнд хайртай би нууцхан чамдаа зориулж
Энгийн нүдэнд үзэгдэхгүй эрдэнэт захидлаа илгээнэм.
Нарны амьтай шүлгүүд минь цэцгийн үндэс дамжсаар
Наана чинь бас уянгалахыг найз минь чи сонсоно уу.
Живаа дүнчүүр гэрлийн тунгалаг чавхдасыг хөглөсөөр
Жаахан чиний минь хацарт жаргалын туяа бэлэглэв үү.
Хагацал гэж үгүй мөнх залуу өдрүүдээр
Хаврын бурханы бүрэлбаа би нарны утсаар ертөнцийг хэлхэж
Шидэт цацрагаар хөвөрдсөн мөрөөдлийн хонгор уянгатай
Шигтгээт аялгуун титмээ хүн төрөлхтөнд дурсганам.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
ubr-003.JPG Хэмжээс: 1280x960 628k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4256
B3-030.JPG Хэмжээс: 600x442 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6121
mongolia2007year-240.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3991
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: