Бодлын жигүүр болсон шүлгээ Чиний инээдээр хэлхдэг. Борхон хацраа би Чиний инээдээр өнгөлдөг. Бор торгон амьдралыг Чиний инээд хөглөдөг. Болрын мөнгөн талст шиг Итгэлийн гэрэл цацардаг.
Уруулын чинь хээгээр би Улаахан цэцэг зурдаг. Зүрхэн дээрээ ургуулаад Зүггүй саранд гайхуулдаг. Харцны чинь урсгалаар би Харзтай мөрөн урладаг. Хараацай сормуусаа дүрээд Хайрын шүлэг бичдэг. Харзалсан мөрөн сэтгэлээр минь урсдаг. Хаа эртний шувууд ирж чуулдаг. Хан тэнгэрийн одод зүсээн тольддог.
Наалинхай аалиар чинь би өөрийгөө мануулж, Нарнаас өөр юу ч нэвтлэхгүй цамхаг босгодог. Намайг аргадан энхрийлэх чиний аалиар Насаараа би мануулж явахыг хүсдэг. Амар амгалангийн манаач болж, Аз жаргалын өглөгч болж, Зүүдэнд минь чи нар болон мандаарай, Зүрхэнд минь чи хайр болон мөнхрөөрөй, Чиний ертөнцөд би зорчмуй. Чиний ертөнцөд би шүлгэлмүй. Чиний ертөнц- миний урлан.
2006 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-004.JPG Хэмжээс: 600x450 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3953
mongolia2007year-172.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3925
khuv5-029.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4306
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: