Холын тэртээ униар будан хөвөрхөд Хоёргүй амьдралын учралууд сэтгэл илхэн гэгэлзэнэ Хором бүрийн цэнэ зүрхэнд амтагдах зуурхнаар Хоёул ижилдэн өссөн эгч минь нүднээ харагдах юм Эрвээхэйн даль шиг өнгөлөг танхил багын мөрөөдөлд Эрхэлж наадан өссөн хүүхэд насныхаа дурсамжаас Энгүй номин тал шиг их амьдралыг зүглээд Ээжийн хоёр ангир эргэн харалгүй нисэж дээ Ургаа модны мөчир түмэн зүгтээ салаалдаг нь Учрал гуниг алаглах хүний амьдралтай адил Уртаас холын замд нь сэтгэлд дулаахан үгсээр Уяхан сэтгэлт эгчээ би энэрч дэмжиж явлуу ... Шаргал намрын навч цаг хугацаанд мэхийхэд Шүхэр шүхэр цас шиг дурсамж сэтгэлд хайлна Шингэх ургах өвс шиг энэ л тавилангийн дунд Ширгэшгүй хайрыг шүлэглэж сэтгэлээ манан сууна Тогоруун цуваан дунд амьдрал хэдэнтээ эргэдэг ч Тоотой насны хооронд ганцхан л заяасан тавилантай Тоостын энэхэн гялбаанд эгнэгт зүрхээр холбоотой Дотно ганцхан эгчтээ дотроо зураглан алхам уу...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-045.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4316
zam-075.JPG Хэмжээс: 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4378
mongolia2007year-194.JPG Хэмжээс: 600x450 78k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4184
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: