Холын холоос дурсагдах хонгор багын нутаг минь Хонин гүрвэл жирэлзсэн дэрст цагаан түнгэ минь Хоёр нүдэнд сүүмэлзэх нүцгэн цэнхэр толгод минь Хорвоод анх мэндлэхэд намайг тоссон нутаг минь
Хоёр хөл дээрэй тэнцсэн зөөлөн шаргал элс минь Хомоол аргал үнэртсэн хамгийн сайхан нутаг минь Халтар биеэ угаасан хатан Завханы рашаан минь Хагархай сайран хөлтэй гаталж өссөн Хүнгүй минь
Найман ханатай гэрийнхээ шийр хатгасан тойрог минь Намайг эргээд очтол баларч арилахгүй буурь минь Нарны халуун тусгалд чийг нь ууршсан говь минь Нялх таана ханхалсан миний нутгийн үнэр минь
Орсон буур тэшсэн онгон цагаан түнгэ минь Орог зэрэглээнд торолзох арван түмэн тэмээ минь Олон нуурын хөвөө байгалийн үзэсгэлэнт говь Омогшиж хөөрөн баярлах миний төрсөн нутаг минь
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-11.jpg Хэмжээс: 600x450 21k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4795
uvl-005.JPG Хэмжээс: 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5040
Sound of silence Хэмжээс: 600x761 272k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5178
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: