Адууны хомоол ханхалсан атар онгон тал минь Аргалын утаа шингэсэн дугуй цагаан гэр минь Атан тэмээ аахилсан агь аргуулсан хөдөө минь Айрагны үнэр сэнгэнэсэн алдарт цагаан түнгэ минь
Таван хошуу мал минь таргалж тухалж суурьшсан Тарлан цэнхэр толгод нь хангай говийг хослуулсан Тансаг цэнхэр нуурууд нь хүн малаа умдаалсан Талын чандмань эрдэнэ миний нутгийн нуурууд
Булаг шанд нь оргилсон баян бүрдийн охь манлай Буман хүрэн ботгонуудын бэлчиж өссөн өлгий нутаг Бор халзан туулайнууд борви тэнийлгэн дэгдсэн Буурлын буян оршоосон бүрд Цагаан түнгэ минь
Хэзээч мартах аргагүй Хүнгий Завхан голууд минь Хөлстэй хирээ угаасан ариун булагийн рашаад минь Хөлд орохдоо түшсэн хүндэт нутгийн довнууд минь Хийморь сэргэтэл тарньдсан миний бурхан нутаг минь
Сартуулын Б.Улаанхүү
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-175.JPG Хэмжээс: 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3962
khureltogoot-04.jpg Хэмжээс: 600x800 254k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4214
mongolia2007year-106.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4143
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: