Шүлэг: Э.Үржинханд : БАЯСАЛТАЙ Оруулсан Bataka Огноо: 2024-07-02 10:13:39 (5828 уншсан)
Сэр сэрхэн салхитай
Сэмжин зөөлөн үүлтэй
Сэтгэл сэргээх уянгатай
Сэрүүн сайхан нутагтаа
Өглөөн наранд илбүүлэн
Үдшийн саранд эрхлэн
Өөдөө дээшээ тэмүүлэх
Өнөр түмэн баясалтай
Шар шархан цэцэгтэй
Санан цэнгэх дурдалтай
Шастир түүхийн улбаатай
Шаргал хонгор нутагтаа
Хүн хүндээ итгэлтэй
Хүндлэл хайрын ивээлтэй
Хүсэл санаа нийцтэй
Хүрэн зүрхэс баясалтай
Бур бурхан бороотой
Буурцаг үрлэн хуртай
Буцаад ирэхэд урамтай
Буйдхан уудам нутагтаа
Сэтгэл дандаа уяатай
Итгэл ямагт урамтай
Ийм л ханагар монголдоо
Инээж алхах баясалтай
Э.ҮРЖИНХАНД
2024.06.14
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2024-07-02 10:13:39 )
|
||