BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ХОЙШЛУУЛСААР…
Оруулсан Bataka Огноо: 2025-07-31 16:01:43 (5124 уншсан)


"За, яах вэ" гэсээр
Цаг хугацаа урслаа
"Зав гарахаар" гэсээр
Зуны цэцэгс зулгарлаа
"Тэгж байгаад" гэсээр
Тэнгэрийн өнгө сэрүүслээ
"Тэгсгээд болоё" гэсээр
Тэмдэглэлийн хуудас цайрлаа
Хойшлуулсаар хоцорлоо
Хором алдалгүй эхэлье
"Маргааш маргааш" гэсээр
Мөрөөдлийн зам бүдгэрлээ
"Нэг л эхэлнэ" гэсээр
Намар ч айлсаад ирлээ
"Асуудлын ард нь" гэсээр
Амьдралын өнгө гандлаа
"Дараа дараа" гэсээр
Давшгүй тоосонд дарагдлаа
Алгассаар... замхарлаа
Алив — одоо л эхэлье
     Э.ҮРЖИНХАНД
           2025.07.30


....
Салхин үзүүрт имэрсэн шивнээ
Сэрүүн өдрөөр сэтгэл гийгүүлнэ
Атгахан зүрх минь хайранд уярна
Амьдрал өөрөө ая дантай шүлэг ээ
        Э.ҮРЖИНХАНД
             2025.07.29


ӨГЛӨӨ
Урган мандах улбар наран
Урьдаас тосох гэрэлт эхлэл
Өгөөмөр баян дэлхий бидэнд
Өгөх бүхнээ чимээгүй "Өглөө"
Уудам хөх цэнхэр тэнгэр
Ухаан саруул шинэ амьдрал
Өглөгч нинжин хөрст бидэнд
Өгөх бүхнээ аниргүй "өглөө"
Өглөө эрт, амар тайван
Өмнийн агаарын нам гүм
Маргаашид хүрэх энэхэн амгаланг
Мадаггүй — хадгалж чадах болов уу?
        Э.ҮРЖИНХАНД
             2025.07.28


ЗУНЫ ГУРВАН САРЫН...

Зуны гурван сарын
Зугаатай, дэлгэр өдрүүд
Алган дээрээс үлээсэн
Цэцгийн амь шиг богино
Хормын үзэсгэлэн ч гэлээ
Хэзээ ч мартамгүй гэгээн
Зуны адаг сарын
Сэрүүн өглөө, үдэш
Сэвэлзүүр салхи наадна
Зулай төөнөх нарнаар
Зугаалж аялахын сайханд
Инээд цалгин цуурайтна
Илбэх салхин дундуур
Илчтэй, халуун өдрүүд
Мөдхөн сарнихыг мэдсээр ч
Мөнх юм шиг баяснам 
      Э.ҮРЖИНХАНД
           2025.07.27
Тэрэлж Extreme Mongolia


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2025-07-31 16:01:43 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх