Шүлэг: У.Баатарчулуун : Санаашрал Оруулсан Baatarchuluun Огноо: 2026-10-28 10:40:00 (139 уншсан)
Дүрдээ ороогүй жүжигчин шиг хөөсөрсөн хүмүүстэй орчлонд
Дүр эсгэхийн төлөө гашуун дарс сөгнөв
Дүрийг чинь ч санахгүй тийм хуурамч ертөнцөд
Түр очиж үзчихээд бүүр хүрээд ирлээ
Нүүрэн дээр буух цасан сэтгэл дулаасган хайлна
Нүцгэрсэн тэр модод л даанч гунигтай харагдах юм
Нүүгээд одох өдөр хоног бүрийн цаанаас
Нүдийг чинь санахад яг л ийм харцтай байсан даа
Ороод л байгаа цасан сэтгэл хичнээн бүлээсгэвч
Олдохгүй зовлонт жаргал зүрх хайрахыг мэдрэв
Ойрхон байхыг хүсэвч хол баймаар байна
Одоо ингээд л боллоо үнэндээ цааш тэсэхгүй нь
Манант зэврүүн өдрүүд нэг л шөнө арилж
Маргаашийн наран мандахад энэ модод ч инээмсэглэнэ дээ
Магадгүй тэгэхэд зүгээр л сайн сайхныг хүсээд
Маргаашийн нарыг модод шиг инээмсэглэн угтмаар байна
У.Баатарчулуун
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-28 10:40:00 )
|
||