Тээр дээр тэнгэр цэнхэртэн байна. Тэрээр чамайг өрөвдөн хайрлан тэвэрнэм бус уу. Сэрүү татуулан салхи ирээд сэмхэн чиний хацрыг илбэнэ. Сэр сэр үлээх салхи нь салшгүй нэгтгэлээ айлтгаж байгаа нь тэр ээ. Орчлонд чи орь ганцаар бус. Орчлонд чи одоо ч, өмнө нь ч, ирээдүйд ч байсан, байх ч болно. Тиймээ зүрхээ чагна, тиймээ шувуудын шулганааг чагна, тиймээ хуйлрах хуй салхийг ч чагна, тиймээ дуслан орох борооны шаагиаг ч чанга. Тиймээ түг түг цохилох өр зүрхээ ч чагна. Бүх юм хэмнэлтэй, бүх зүйл хугацаатай. Мөнх хугацаанаас хэлтэрхий болж мөн чи яг одоо өөрийгөө мэдрэн зогсож байна. Чи азтай хүн, чи орчлонгийн хүн. Инээмсэглэ, гэрэл гэгээ өөд инээмсэглэ. Инээдэнд тань энэ орчлон баясна. Инээмсэглэлтэй чинь хамт энгүй их зовлон ч жаргалаар солигдоно. Чи бол хувьтай хүн, чи бол азтай хүн. Хорвоогийн сайхныг мэдэрч чадалгүй хомхой сэтгэлээр он жилүүдийг өнгөрөөсөн нэгэн байхад, хөөрхийлөх зовлондоо өөрийгөө унаган хөлгүй далайд живж дээ би гэсэн хүн байхад, үр хойчийн гэр бүлийн төлөө өглөө үдэшгүй зүтгэх ёстой энэ л тойргоос түр болов өөрийгөө амирлуулан тэнгис далай мэт эрх чөлөө бас байдгийг ухаарсанд тань талархъя. Өдөр бүр-одоогоор үргэлжилдэг юм. Үдэш бүр- маргаашийг эхлүүлдэг. Өглөө үдэш энэ л дарааллаар эх дэлхий минь нараа нар зөв тойрон эргэнэ, Эцэг, эх ,хүү, ач гээд л энэ л биеэ, зүрх сэтгэлээ бид хайрын жигүүрээр өвлүүлдэг. Ертөнцийн жам ийм л байдаг, ерөөсөө бид орь ганцаараа биш шүү дээ. Олдсон заяагаа өнгөлж, тордон орчлонд нэртэй төртэй яваарай. “Хаяа чамайг харахад сайхан байдаг” гэж харамгүй Бурхан өөрөө хэлдэг юм. Нээрээ чи ганцхан, нээрээ чи давтагдашгүйн учир чамд бүхнийг хийх итгэл л байхад чамд бүтэшгүй зүйл алга болно. Хайрын бяцхан шувууг зүрхэндээ жигүүрлүүлсэн, хан тэнгэр ааваар мөрөө түшүүлсэн Чи азтай хүн, чи орчлонгийн хүн. Ум
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor022.jpg Хэмжээс: 600x486 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4556
Үймүүлсээр л Хэмжээс: 600x800 191k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5783
B3-003.JPG Хэмжээс: 600x398 61k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4878
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: