Тэр үед эцэг эх нь арга барагдсан байдлаар: “Хүүг маань зөвхөн ид шид л аварна.”гэж ярихыг бяцхан Селли сонссон байлаа. Үүнийг сонссон даруйдаа Селли өрөөндөө очиж оцон шувууны хэлбэртэй мөнгө цуглуулдаг хайрцгаа нээн доторх мөнгийг нь тоолж эхэллээ. Бүр гурван ч удаа тоолж өөрийгөө шалгав.
Дараа нь тэр мөнгөө халаасандаа хийгээд шалавхан гэрээс гарч булангийн эмийн санд очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагүй хүлээлээ. Эмийн санч орж гарсан хүмүүст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сөхөөгүй их ажилтай байлаа. Энэ их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгүй байсан боловч Селлигийн удаан хүлээн зогсож байгааг нь хараад түүнээс юу хүсэж байгааг нь асуув. Тэгээд за охин минь хурдан хэлээрэй, харж байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан үйлчлэх хэрэгтэй байна хэмээн хажууд нь зогсож байгаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рүү заав. Селли “Миний дүү” гээд хоолой нь зангиран хэсэг зогссоны дараа “Миний дүү хүнд өвчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна” гэж хэлэв. Эмийн санч Селли рүү гайхсан шинжтэй харж түүнийг сайн ойлгож чадаагүйгээ хэллээ. Хариуд нь охин “Юу л даа, аав минь түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлсэн юм, ид шид ямар үнэтэй юм бэ ноёнтон” гэв. Үүнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж өрөвдсөн янзаар харж “Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардаггүй, би чамд тусалж чадахгүй нь дээ” гэж хэлэв. Селли тийм амархан байхгүй гэдэгт итгэхийг хүссэнгүй. Эмийн санчийн нүд рүү харан “Надад худалдаж авах мөнгө байгаа, та зөвхөн ямар үнэтэйг нь хэлж өгөөч” гэв. Энэ үед Селли эмийн санч хоёрын хажууд хүлээн зогсож байсан нөгөө цэвэрхэн хээнцэр хувцасласан хүн Селли рүү харан “Бяцхан хатагтай минь дүүд чинь ямар ид шид хэрэгтэй юм болдоо?” гэж асуув. Селли мэдэхгүй гэж хариулаа. Дараа нь нүднээсээ нулимс дуслуулан “ Ганц мэдэж байгаа зүйл минь гэвэл, дүү минь их хүнд өвчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгүй бол аврагдах боломжгүй гэж ээж хэлсэн, аав ээж хоёрт маань хагалгаанд оруулах мөнгө байхгүй. Харин аав маань түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мөнгөө аваад наашаа ирлээ” гэж хэлэв. Нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн “Чамд хэр зэрэг мөнгө байгаа вэ?” гэж асуухад “Нэг доллар арван нэгэн цент” хэмээн Селли хариулав. “Дэлхий дээрх бүх мөнгө минь л энэ”. “Сайн байна бяцхан дүүд чинь хэрэгтэй тэрхүү ид шидийг худалдаж авахад энэ мөнгө хангалттай” гэж нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн хэллээ. Тэгээд нэг гартаа мөнгийг нь авч нөгөө гараараа Селлиг хөтлөн “Намайг гэрлүүгээ авч явахыг гуйя” гээд “Би бяцхан дүү болон аав ээжтэй чинь танилцмаар байна” гэв. Цэвэрхэн сайхан хувцасласан хүн бол Др.Карлтон Армстронг байсан бөгөөд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм. Хагалгаа амжилттай болсон бөгөөд Селлигийн гэр бүлийнхэн үүний төлөө ямарч мөнгө төлөөгүй юм. Бүгд баяр хөөртэй гэртээ хариад энэ болсон явдалд итгэж ядан байлаа. “Итгэж чадахгүй нь энэ хагалгаа үнэхээр ид шид юм. Ямар үнэтэй болохыг нь үнэндээ сонирхож л байна” гэж ээж нь хэллээ. Селли чимээгүйхэн инээмсгэлэн байлаа. Тэр энэхүү ид шид ямар үнэтэй болохыг сайн мэдэж байсан юм. Нэг доллар арван нэгэн цент… http://www.shineyortonts.mn
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Зохиомж Хэмжээс: 600x849 186k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4861
YolHad_15.JPG Хэмжээс: 700x525 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4041
zam-096.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5264
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: