Шинэ жилийн дарс шиг оргилуун Шинэхэн орсон цас шиг хөнгөн Зулзган гацуурын үнэр шиг анхилуун Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж Цасан одод дээрээс бутрах тэр л үед Халуун үнсэлт мэт дарсаа тулган Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай
Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморьтой угтаарай Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хүрээрэй Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн Шинэ жилээ угтаарай
Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй Гар утас дүүрэн нэгжтэй Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж Шинэ оноо угтаарай
Ширхэглэн буусан цагаан цастай Чимэглэн гоёсон ногоон гацууртай Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ Шинэ оноо сайхан угтаарай Аз жаргал шивнэлээ шүү Алгаа тосоод аваарай Халуун дулаан үгсийг хамтад нь шивнэлээ
Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж Өдөр бүр хүний сайнтай учирч Зүрх сэтгэлд чинь баяр гийж Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж Зөрж өнгөрөх хоёр оны заагаар Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье
Золгож ирж буй 2009 он танд Эрүүл энхийн жаргал Инээн баясах учрал Сэхээрч үйлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .
Зүүдэнд ч оромгүй сайхан бүхэн Зүйрлээд ч амсамгүй аз жаргал хүсье Ирж буй 2007 онд гэр дүүрэн гэгээтэй Сэтгэлийн жаргалтай яваарай
Нас нэмж ухаан тэлсэн Цас бударч өнгө нэмсэн Дарс оргилж баяр нэмсэн Шинэ оны мэнд хүргэе
Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай Сэтгэл дүүрэн итгэл Нүд дүүрэн инээмсэглэл Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад Айлчлан ирж буй шинээ оноо Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.
Аз жаргал шидлээ шүү Алгаа тосоод аваарай Алсаас хундага тулгалаа шүү Хундагаа бариад тосоорой Ажлын амжилт шидлээ шүү Алтаар өлгийдөөд аваарай Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ Ариухан уруулаа дэвсээд аваарай Happy new year. Сайхан баярлаарай.
Будрах цасны мөнгөн ширхэгтэй Болор хундагны жингэнэх чимээтэй Буурал сахалт өвлийн өвгөнтэй Бүжин наадах цасан охидтой Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year
Угтах ондоо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Гэгээн гэрлээр гэр тань гийж Гэрэлт оюунаар ухаан тань тэлж Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай
http://dok134.blogspot.com/2007/01/blog-post.html
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-09.jpg Хэмжээс: 600x450 119k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4665
mongolia2007year-170.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3860
B2-006.JPG Хэмжээс: 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5523
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: