ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ МАГТААЛ
Зогсоо хайрхан шүтээнтэй
Зөнч Дарьэхийн удамтай
Залгаж төрдөг хувилгаадтай Завхан голоор нэрлэгдсэн Завхан сумын төвтэй Зуунаас зуунд өртөөлсөн Зөндөө олон өрхүүдтэй Зүсэн зүйлийн аялгатай Зүйл бүрийн ястантай
Зөөлөн шаргал элсэндээ
Засваргүй түүхээ шингээсээр
Залуу халуун шинэ үедээ
Залгуулан золгуулан хүргэж байна
Зүрхэн ягаан толгодтой Зүүн голынхон нутагласан Зүүдэнд харагдсан нутагтай
Айраг Хяргас нуурандаа Алтан хайрст хадрантай Ангамал хөдөө талдаа Aлтан харгана арвинтай Алдарт цагаан түнгэн дээ Алтан шаргал дэрстэй Aр өврийн шандаараа Aрван түмэн тэмээтэй
Айраг нуурынхаа хөвөөгөөр
Адуун сүрэг нь багширсан
Адуучин Баатар төрсөн
Ачтай хүчтэй нутагтай
Хөдөө голын завсарт нь Хүнгүй гол нь мяралзсан Хүрэн улаан тэмээд нь Хөндий дүүртэл бэлчсэн Хөмүүл тааны үнэр нь Хөөрүүлсэн сүүнд шингэсэн Хүүхэд багын насандаа Хөөрч баярлан өссөн Хүндэт төрсөн нутгаа Хэлхэн холбон магтаж байна Урд хөдөө нутгаараа
Униар татуулан цэнхэртсэн
Уул гүвээ олонтой
Ургийн урагт нутагласан
Удам дамжсан бууцтай
Уудам шаргал талдаа Уст Хуурай хэмээх Уран үүр шиг хонхортой Унаган багаасаа ижилдсэн Уяхан зөөлөн нутаг нутагтай
Баруун хөдөө нутгаараа Баяр наадмаар уралдах Бартаа саадгүй замтай Барианы газар ойртоход Башгай хэмээх хонхортой Бараа нь алсад торолзсон Босоо хоёр Хөхөн уултай Уудам цэлгэр талдаа Улаан уулын хөдөөтэй Урьдын цагт юм гэсэн Улаан халтар тахинуудын Унаган бэлчээр байсан гэж Удам залгасан өвгөдөөсөө Сонсож байсан түүхтэй билээ
Хойд хөдөө нутгаараа Хоёр Гэлбэн Тольбонтой
Хол ойрынхон цугласан
Хоргүй Могойт рашаантай
Хяргас нуураа тойроод
Хэцүү хадны амралттай
Хоёр нуураа холбосон
Хадан хавцал хоолойтой
Хараад халайгаад баймаар
Халх дөрвөд бидэн бүхний
Хархан багаасаа ижилдсэн
Халуун элгэн нутаг мину
Хаанаас ч байсан тандаа очих
Халуун ам бүл бидэн бүхний
Хамгаас хайртай нутаг билээ
Дөрвөн зүг найман зовхисдоо
Дархан хилээ тогтоон суурьшсан
Дөрвөд САРТУУЛ бидэн бүгдийн
Дассан төрсөн төрхөм нутаг
Дэгж дэрвэсэн нялх багаасаа
Дээр нь гишгэж хөлд орсон
Дэлгэр уудам төрсөн нутгаа
Дурсан дуудан магтаж байна
2014-оны 10сарын 28 нд сартуул
Б,Улаан хүү Багануур хот
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-33.jpg Хэмжээс: 600x450 178k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4068
B3-031.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5907
trlj-010.JPG Хэмжээс: 600x450 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3736
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: