Үг: Ү.Хүрэлбаатар Хөгжим: Г.Жаргалсайхан Дуучин: Ц.Оюунцэцэг
Үүлэнд умбан ханхайх өндөр хөх уулс шиг Засагт ханы хөх харчууд алсын бараатай Үг нь ивлэж нутгаа дуулах омголон найрагч шиг Засагт ханы хөх харчууд оюун билэгтэй Тэнгэрийн өнгө солонгорон гялалзаж чулуунд нь шингэсэн Тэг зүгийн нутаг-уулсын эх орон Тэргэл саран гүн шөнийг гэрэлтүүлэх шиг Тэг зүгийн нутаг – ухаатны эх орон
Эрдэнэ засгийн унага янцгаан эргэцэх шиг Засагт ханы хөх харчууд уяхан сэтгэлтэй Энэхэн цагийн түүчээ тогоруу дүүлэн нисэх шиг Засагт ханы хөх харчууд төрийн суудалтай Эрдэнийн чулуу шигтгээ мэт газрыг нь хээлсэн Энэ зүгийн нутаг- алдартны эх орон Элбэг хөх салхи сэтгэлийн чавхдас хөглөсөн Энэ зүгийн нутаг- авъяастны эх орон
Засагт ханы хөх харчууд Зартай нутгийн сайн эрчүүд Дэлтэй чоно шиг эрмэг харчууд Дэлхийд цуутай монгол эрчүүд
Наран цуцаж өнжих өргөн их тал шиг Засагт ханы хөх харчууд шулуухан зантай Начин шонхор тэртээ алсад тэмүүлэн шумбах шиг Засагт ханы хөх харчууд шударга удамтай Тэнүүн талын цэцэгсийн үнэр салхинд нь шингэсэн Тэр зүгийн нутаг –Алтайн хөх салхи Тэмцлийн дуулал зүрхэнд эгшиглэх аялгуу шиг Тэр зүгийн нутаг зоригтны эх орон
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1108.jpg Хэмжээс: 600x709 200k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4222
mongolia2007year-231.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3807
mongolia2007year-098.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4342
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: