Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Лочин 	Соном	 Өгүүллэг: С.Лочин : Би
Оруулсан admin on 2007-05-02 21:15:48 (8378 уншсан)


Өөрийнхөө тухай илэн далангүй өгүүлнэ гэдэг үнэхээр шударга хүний явдал буйзаа. Хэрвээ тийм бус бөгөөд би яахин ийнхүү зориглохов. Би нэгэн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хүн. Миний нэрийг .... за даа. Танд нэр минь төдий л сонирхолтой бус байх. Ердийн л нэгэн нэр. Өмссөн хувцас, царай зүс минь ч бусдаас ялгараад байх юмгүй учир олныг нуршихыг үл зориглов. Өгүүлж буй зүйлд минь учир олныг нуршихыг үл зориглов.
Өгүүлж буй зүйлд минь учир шалтгааны холбогдол үгүй учир байгалийн зураглал, цаг агаарын байдал зэргийг тоочих буюу зураглан зай эзлүүлэхгүй. Харин өөрийнхөө талаар өгүүлэх минь л та нарт лав сонирхогдоно. Эрдэм шинжилгээний ажилтан гэдгээ дээр хэлсэн. Нас хорин найм. Тийм ч явчихсан нас биш. Мэдээж эхнэр хүүхэдтэй. Том нь энэ жил сургуульд орсон. Отгон нь хоёр жилийн дараа ардын сургуулийн алтан босгыг алхана. Охиноо би «Отгон нь» гэж үнэхээр отгон хүүхэд минь гэдгийг мэдэж байгаа учраас бат итгэлтэй хэлж байна. Зарим хүмүүс Отгон, Отгонбаяр гэхчилэн нэр өгөөд дахиад хүүхэдтэй болохгүй хэмээн санаархавч нэг л мэдэхэд дахиад хүүхэдтэй болчихсон, тэгээд хэн гэж нэр өгөхөө мэдэхгүй амаа ангайн, гараа алдан зогсож байдаг. Би бол тийм хүн бишээ. Эхнэр минь дээд мэргэжилтэй. Гэвч нэг их удахгүй, эрдэмтдийн тоог нэгээр нэмэгдүүлэх хүний эхнэр дээд мэргэжилтэй байх нь мэдээж болохоор илүү л юм хэлчив бололтой. Энэ жил боловсон орон сууцанд орсон. Аз болоход гурван өрөөтэй байр. Гагцхүү сэтгэл дундуур байгаа зүйл минь гэвэл байр маань яг хотын төвд биш, гэхдээ Толгойт мэтийн хол газар байр аваагүйдээ сэтгэл өег байна. Өнгөрсөн юм бүрий амархан, одоо бодоход толгой өвдөн, нүд эрээлжлэх шиг санагдах юм. Ай яа, мөн ч олон даваа давсан шүү. Би ч угаас алсын хараатай хүн болохлоор их сургуулийн дөрөвдүгээр ангид байх үеэсээ л байх шууд олох үгүйдээ л гэхэд хамгийн цаад зах нь гурван жилийн дотор байр өгөх тийм газар очих арга мэх сүвэгчлэн эхэлсэн хүн дээ. Чингэтэл бүтэн таван жил тиймээ сунасан таван жил хөөцөлдөж байж байртай болсноо бодохул ёо ёо зүрхээр хатгуулах шиг болном. Би үнэнийг нуухгүй өгүүлнэ гэсэндээ хүрэн хэлэхэд үнэндээ бол би өдийд байргүй л хэвээрээ байж байх ёстойдог. Хэдий тийм авч яагаад байртай болсноо дэс дараагаар нь өгүүлсүгэй. Би олны дунд өөрөөр хэлбэл зоогийн газар юм уу, сайн таньж мэдэхгүй, ааш занг нь гадарлахгүй хүмүүстэй архи уухыг эрс цээрлэдэг хүн авч, байрны төлөө дүүрсэн хэрэг гэж сэтгэлдээ тушаагаад олон ч шил архи, шар айраг тэргүүтнийг танихгүй шахам хүмүүстэй хамтран цааш харуулсандаа. Ажлынхаа газраас байр авах гэж яаж тулалдсан гээч. Эндүүрээгүй, үнэхээр тулалдсан юм шүү. Тэгээд нэг удаа байр авах тун дөхсөн. Чингэтэл сайн юманд саад мундахгүй гэгчээр яг авдгийн даваан дээр урьд нь олон жил нэгэн сургуульд хэдийн багшилж байгаад манай хүрээлэнд ирсэн нэг хүнд өгөх болж, намайг хойшлуулсан. Манайд олон жил ажиллаагүй гэж над хэлсэн. Чингэхэд манай талынхан эрс шийдвэртэй давшилтанд орж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжих хэрэгтэй... ер нь найдвар төрүүлж буй, хойшдоо шинжлэх ухаанд бат тогтвортой, үр бүтээлтэй ажиллах хүн. Тэр гуай ч адилхан хүрээлэнд ирээд удаагүй байгаа хүн ялгаагүй гээд л ярьж батлахад нөгөөх багшийн талынхан, нийт дүнгээрээ улсад олон жил ажилласан, найман хүүхэдтэй энэ хүнд олгоно гэсэн нь л хуралд оролцогсдыг талдаа татах түлхүүр болсон. Хүн гэгч амьтан шинжлэх ухаан техникийн үсрэнгүй дэвшлийн өнөө үед юм бүхэн нарийн тооцоонд шилжсэн цагт найм.... хэлэхээс аманд багтахгүй байна. Юу сайхан дур сайхан гэдэг болохлоор би өөрийгөө л хичээж бусдын дотоод хэрэгт оролцохыг больё. Ер нь найм байтугай арван хэдтэй байх нь ч зүйтэй байх. Хүн шиг үнэт капитал байхгүй. Өөрийн минь хувьд бол ч хоёр байгаа нь хангалттай. Бас нэг зүйл гэвэл сургууль төгсөөд өөрийн хийсэн судалгааны дагуу, гурван жилийн дотор гарцаагүй байр өгөх нэг газар хуваарилагдаж чадсан боловч, жил гаруйхан тэнд ажиллаад хасагдсан. Тэгээд хүрээлэнд ирсэн минь дээд заяа болсон. Ай мөн ч балрах дөхсөн шүү. «Чиний тарыг танилаа» гэж тэр нэг хүний хэлснийг мартах аргагүй. Одоо ч эргэн бодохоос хүйтэн хөлс гардаг. Ийнхүү тулалдаанд ялагдчихаад нэг хэсэгтээ би гэдэг хүн сэтгэл санаагаар унаж царай зүс алдаад байж байтал хадам аавд минь үйлдвэрийн газар нь байр өгсөн сураг дуулдваа. Эхнэр маань энэ үгийг хэлсээр орж ирэхэд орон дээрээ хэвтэж байсан би босон харайж, гараас нь барьж авлаа.

-Өө чи баярлаж маасайх хэрэггүй, яарч байна. Манайхыг тэртэй тэргүй байр өчнөөн жил хөөцөлдлөө. Одоо эрхбиш авах биз. Харин муу хүүгийнхнийгээ л оруулъя. Олон хүүхэдтэй юм гэж ээж ярьж байна гэв. Олон хүүхэд, олон хүүхэд гэсэн энэ үг зүрх рүү шивсэн зүү шиг байв. Юу гэсэн үг вэ? Хүүхэд л байранд орох ёстой юм бол би ч хоёр хүүхэдтэй. Тэд минь ч бусдын хүүхдийн адилаар байранд орох эрхтэй. Уурласандаа биш, гомдсондоо нулимс гарах шахав. Хадам ээжийн царай нүдэнд хүйтэн байдлаар харагдана. Yнэхээр ч зэвүү хүрмээр ажээ. Намайг байр сууцгүй зовж буйг минь мэдмээр дээ. Yгүйдээ гэхэд төрсөн охиноо боддог байгаадаа. Чингээд би авгайдаа уурлаж нэг үзээд, аргадаж нэг үзээд, эцэст нь эхтэйгээ хэлэлцээр хийх заавар боловсруулж цээжлүүлж өгөөд явуулчихав.

Хадам аав минь олон жил үйлдвэрт ажил хийж буй хүн. Гэр орны бүх хэрэг явдлыг хадам ээж л мэднэ. Харин аав зөвхөн л ажлаа хийнэ. Бусад явдалд ерөөс оролцохгүй. Иймээс эхнэр минь ээжтэйгээ хэлэлцээр хийхээр явсны учир ийм юм. Би сэтгэл түгшин хүлээлээ. Энэ хүлээлт минь найдлага биелүүлж би байртай болсон гэдгийг өчсүгэй. Ийм даваа давсан болохлоор одоо байртай болсон замаа эргэн санахад яахан сэтгэл хангалуун байх билээ. Та бүхэн намайг ойлгож бодлыг минь хуваалцаж байгаа гэдэгт найднам. Одоо би өөрийнхөө талаархи бусад зүйлийг өгүүлье. Эрдмийн зэрэг хамгаалж нэг сайхан өдөр эрдэмтэн болох минь гарцаагүй байх. Мэдээжээр олон даваа давах хэрэгтэй ч эцсийн эцэст эрдэм шинжилгээний ажилтан би дэд эрдэмтэн болно. Түүний дараа дахиад нэг үсрэлт хийж доктор болно. Өө тэр цагт сэтгэл амарч болно. Дэд болсныхоо дараа улам шургуу зүтгэнэ. Ер нь эрдэм шинжилгээний ажлынхаа талаар сүүл хэсэгт арай дэлгэрэнгүй өгүүлнэ. Одоо би өөрийн сонирхон оролцдог, тэгээд тийм ч муугүй амжилттай байгаа бас нэг зүйлийнхээ талаар ярья.

Би залуу зохиолч гэдэг бас нэгэн нэртэй хүн. Зарим нэгэн сонин сэтгүүлд хэд гурван шүлэг, өгүүллэг гэдэг зүйлийг нийтлүүлж байж л ийм нэгэн нэр олж авсан. Жинхэнэ зохиолч биш залуу зохиолч гэдэг нэртэй байгаа минь учир мэдэхгүй хүмүүст хоёр янзаар ойлгогддог. Нэгд гэвэл, уран бүтээлээ эхэлж цэцэглэх замдаа орж яваа хамгийн найдвартай залуус гэж үзнэ. Гэтэл өөр нэг хэсэг цөөнх нь болохлоор, дөчин насны босгоо түшиж санчгийн үсэндээ буурал орсон хойноо залуу зохиолч хэмээгдэн, жилдээ нэг юмуу, заримдаа хоёр гурван жилд ч нэг удаа ганц нэг шүлэг, өгүүллэг юм уу, сурвалжлага, тэмдэглэл мэтхэнийг хэвлүүлэн байдаг зарим нэгэн хүн санаанд нь ордог юм байлгүй. «Амьд» залуу зохиолч гэдгийг үзэхлээрээ ёжтойгоор мушилздаг. Залуу зохиолч байна гэдэг олон үүрэгтэй. Юун түрүүн багш хэрэгтэй. Нэртэй том зохиолчдоос хэн нэгийг нь багш болгон авдаг. Ингэхлээр би гэдэг хүн уран зохиолын нэг багштай болсон. Гэтэл бас эрдэм шинжилгээний минь ажлын удирдагч буюу багш гэж нэг хүн бий. Ингээд л дор хаяхад хоёр багштай болсон доо. Атаархагч зарим нь муу билүүний баас их муу хүний багш олон гэж ярьдаг гэсэн. Одоогоор над багш хэрэгтэй байгаа тул иймэрхүү яриаг би огтоос тоодоггүй. Залуу гэдэг тодотголыг хасаж ерөөсөө л зохиолч хэмээх чихнээ чимэгтэй нэртэй болоход зам маань дардан шулуун биш байгааг шударгаар хүлээх хэрэгтэй. Хамгийн наад зах нь «хавтас нийлүүлж» анхны номтой болох нь хойшлуулшгүй чухал. Түүнийхээ дараа номондоо нааштай шүүмжийг нэртэй шүүмжлэгчээр бичүүлж чадвал зорилт минь урагш нэлээд ахина. Номоо гарахлаар «Эрхэм хүндэт... багш тандаа өргөн барив», «журмын нөхөр... юүгээн хүндэтгэн өргөн барив» гээд л гарын үсгээ зурж дурсгана. Номын дэлгүүрүүд дээр уншигч, зохиолчдын уулзалт болж, номын дэлгүүрийг төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь туслах «кампанит ажлын» үеэр бол номыг минь худалдан авсан хүмүүст гадна өнгөндөө даруу ч цаанаа ихэмсэг, зохиолч гэсэн хүслэнт эрхэм нэрээ хамгаалсан байдлаар илүү дутуу үг бичилгүй зөвхөн л нэрээ таталсхийн бичнэ. Тиймээ зохиолч гэдэг ийм л байдаг учраас сайхан.

Ийнхүү эрдэмтэн болчихоод бас зохиолч гэдэг дээрээ залуу мэтийн тодотголгүй ч хэний хүү хэн бугайн өмнө ч дүүрэн хэлэх болсон үедээ би эрдэмтэн зохиолч болно. Тэгээд ч зогсохгүй би өгүүлэлт зохиол, шүлэглэлт зохиол бичдэг учир эрдэмтэн зохиолч яруу найрагч гэж бичихэд ч болно. Хожим 50, 60, 70 насны ойгоо хийх үедээ залуу зандан цагийнхаа гэрэл зураг бүхий (аз болж 100 насны ойгоо өөрийн биеэр тэмдэглэх юм биш биздээ) тусгай хөтөлбөр хэвлүүлнэ. Түүнд минь товч намтар, зохиол, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт зэргээ жагсаан бичнэ. Ай мөн ч сайхнаа. Би үнэхээр романтик мөрөөдөмтгий сэтгэлтэй, аргагүй л яс махнаасаа зохиолч байх одон дор төрсөн хүн байх. Хэрвээ тийм бус аваас сэтгэлд минь ийм амтлаг, сайхан зүүд адил бодол яахин төрөх билээ. Энэ бүхнээ гүйцэлдүүлж амьд ахуй цагтаа үр шимийг нь хүртэхийн тулд бие гамнаж байх ёстой. Yдийн цайны цагаар гуанзны мөнгөө хэмнэн контортоо шатар тоглох мэтээр цаг иддэгээ болих хэрэгтэй юм. Нэлээд хүмүүс намайг боловсролтой залуу хэмээн ярилцдагийг сонсоход хичнээн аятай байдгийг өгүүлээд яахав. Ийм нэр олж авахад дээд сургууль төгсөөд олж авсан жинхэнэ боловсролоос минь гадна өөрийн нарийн ажиллагаа хэрэгтэй байдаг. Би энэхүү шинжлэх ухааныг бүрэн эзэмшсэн хэмээх зориг алга. Харин хаалгыг нь татан орж хэрэг явдлын зах зухаас гадарлахтай болсон гэж ам дүүрэн хэлж чадна. Энд үнэхээр нарийн ухаан хэрэгтэй. Сэтгэлийн гүн дэх бодлоо ханилаад суусан эхнэртээ ч гаргаж хэлдэггүй тийм бодлоо нэгэнт л дэлгэж буй болохлоор нуух юм алга юу гэвэл, хамгийн түрүүнд хүнтэй ярилцаж буй үедээ яриан дундаа хавчуулаад час хийсэн амт оруулчих цэцэд мэргэдийн хэлсэн үгнээс нэлээд олныг цээжлэх хэрэгтэй. Зарим үед бага сага засвар оруулаад ярихад чи буруу хэлчихлээ гэж маргах нь тун ховордоо. Зохиолчид гүн ухаантан зэрэг хүмүүсийн үгс үнэхээр оновчтой, ухаалаг байдгийг хэн маргахав. Гагцхүү тэр эрдмийн санг чадварлаг ашиглах хэрэгтэй. Бичсэн шүлэг зохиолдоо зүүлт, дагавар хийн тэр үгсээс, эх хэлээр нь авч хэрэглэх нь уг зохиолыг эх хэлээр нь уншдаг болж харагдахын хөдөлшгүй гэрч болой. Бас яриан дундаа гадаад үгийг ганц нэг оруулна. Чингэхдээ харин тунгий нь хэтрүүлж болохгүй. Чингэвэл хүмүүс муу хэлнэ. Өөр нэг чухал үзүүлэлт бол энд тэнд болж буй дэлхийн спортын элдэв тэмцээн, тоглолт зэргийн зах зухаас хийгээд, алдар цуутай тамирчдын талаар бага сага ойлголттой бай. Энэ бүхнийг заавал унших шаардлагагүй. Спортын хорхойтон гэгддэг алив бүхнийг мэдэж байдаг нэг хоёр хүнийг таньдаг бол гүйцээ. Цаадуул чинь уулзахтайгаа зэрэг чамайг гуйгаагүй байхад л тэнд тийм тэмцээн болж тэр бөгөөд сайн тоглож, энэ улсын шүүгч тэгж буруу шүүгээд гэх юм уу төчнөөн удаагийн аварга тийм тамирчин түүнтэй гэр бүл болсон гэнэ ... гээд л урсгаж гардаг юм. Зохиолч болох хүний хувьд урьд үеийн зарим нэгэн эмгэнэлт амьдрал туулсан энд тэндэхийн зохиолчдын намраас гадарладаг, түүнийгээ уран зохиолын түүх судраас холхон байдаг хүмүүсийн дунд их л итгэлтэйгээр ярихад чамайг нэг л мэдэхэд боловсролтой залуу гээд дая дээгүүр шуугичихсан байна. Хуучин цагийн зэрэг дэв, мартагдаж хаягдахыг шахсан хуучирсан үг, хэллэг цөөн хэдэн ном судрын урт сунжуу нэр, цээжилэхэд хялбар тэр үеийн нэг хоёр бадаг шүлэг мэддэг бол боловсролтой залуу гэдэг нэр чинь хөдөлшгүй. Ерөөсөө <боловсролтой хүн>гэдэг маань өөрийн толгойг ажиллуулж, алив үзэгдэл юмст өөрийн дүгнэлт өгч чаддаг байх нэг ёс бий. Тиймээс ялангуяа ахмад бөгөөд залуу зохиолчдын бүтээлийг хүн магтаж байвал сөрөөд муулж чаддаг байх хэрэгтэй. Атаархагчид миний энэ бүх арга мэхийг гадарлачихаад муу хэлж байдгийг нь би анхаарч сонсдоггүй «идүүлсэн бут цэцэглэдэг» гэсэн үг бийг санаад л, дотроо шүдээ зуун явдаг. Хожмын өдөр тооцоо хийж болох байлгүй. Эрдэм шинжилгээний минь ажлын хувьд гэвэл <дадлагажигчаас>эхлээд тогтоосон шат бүрийг давж явна. Огтоос төлөвлөөгүй явдал л саад болчихгүй бол гурван жилийн дараа гэхэд <дэд> хамгаалчихаад номын хурим хийх ажил толгой дээр унаж ирэн байх. Хамгаалах сэдвийнхээ талаар одоо дэлгэрүүлж яриад яахав. Гэхдээ бид одоохондоо чанд нууцлан байх ёстой тийм нээлт хийж байгаа биш шүү. Ерөөсөө л ёстой юм ёсоороо яваад оргилдоо хүрдэг. Тэр цагт бүгд мэдэж болно. Зарим нэгэн хүн сэдвийн минь шинжлэх ухааны үнэ цэнийн талаар үг дуугарах, эргэлзээд оруулах хандлага гаргаж байсныг ч нуух юмгүй дурдсу. Би ийм янзтай явж байна. Аминдаа аргатай явна гэдэг амьдарч чадахын нэр. Энэ талаар танд философийн гүн сэтгэлгээ ч төрж мэднэ. Ер нь тийм шүү дээ. Эр хүн сүүхээтэй явахаас алдах юм байхгүй. Би өөрийнхөө талаар урьд өмнө хэзээ ч хэнд ч ийнхүү илэн далангүй өгүүлж байгаагүйгээ танд сануулья. Эрхэм хүндэт Та минь эл нууцыг задруулсан байвал тооцоотой шүү. Хувийн нууцыг хуулиар хамгаалдгийг эрхээ биш мэднэ биз дээ. Танд би найдахгүй бол өөр хэндээ, энэ хорвоод найдах билээ. өө, та найдвартай, над өчнөөн жил үнэнч байсан шүү дээ. Эргэлзлийн хорт хөх гал сүүмэлзэн ноцох дөхсөнийг минь Та уучлаарай. Уучлаарай. Та бид хоёрыг салгах хүчин байхгүй болохлоор би илэн далангүй байсан юм. Түүнээс биш яалаа гэж дээ..

Хэдэн жилийн өмнө зуурдаар талийгаач болсон танихгүй нэг хүний бичиг цаасыг онгичих шаардлага над тохоогдож, тэгээд яах ч аргагүй болж, даалгаврыг гүйцэтгэж байгаад энэхүү «Зөвхөн л өөрөө өөртөө бичсэн захидал» гэгч зүйлийг олсон билээ. С.Лочин



СОНОМЫН ЛОЧИН
Зохиолч С. Лочин ГовьАлтай аймгийн Дарви сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, Улсын их сургууль төгсжээ.
1965 оноос уран бүтээлээ эхэлж «Сэтгэлийн өнгө», «Yргэлжлэлтэй долоон өдөр», «Сүйрэл» зэрэг роман олон өгүүллэг, тууж бичжээ.
Зохиогчийн « Сэтгэлийн өнгө» роман Орос, Вьетнам хэлнээ орчуулагджээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Лочин Соном )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 296 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
Хэмжээс: 600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5087

Анхны цас 2005 он
Худалдаа Хөгжлийн банкны 801-р салбар
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5138


B3-024.JPG
Хэмжээс: 412x600 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3973


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn