Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : ҮҮРЭГ
Оруулсан admin on 2005-06-13 13:15:56 (6037 уншсан)

" Үүрэг ... Энэ үгийн аугаа нь хүнийг өөрийг нь өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм" И. Кант

Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаам. Өгүүлэх нь:

Буурал хорвоогийн тоосыг ная шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тогооныхоо өрөөнд цайлж суулаа.

- Эмгээн цайгаа ууж ханасан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж өвгөн хэлээд сандал дээрээсээ өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр хайрцагтай тамхиа олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа. Хуруун чинээ эмгэн нь эрт цагийн өргөн гэгчийн хүрээтй харааны шил зүүгээд чичирхийлсэн гараар сонин бичиг шаржигнуулан дэлгэж, будагных нь өвермөц үнэрт хамар нь сэрвэгнэн найтаахуй өвгөн алиалан:

-  Бурхан өршөө, буянтай айлын бэр бол гэж хэлэв.

- Буянтай л айлын бэр болсон юм даа гэж эмгэн хариу тавиад мушилзсанаа
сонины гарчгуудыг тамир муутай дуугаар аажуухан дуудаж эхлэв.

"Дө-рөв, зур-гаа-гийн да-ваанд о-ноол-тоор ба-рил-дуулах бол-лоо" гэхийг сонсоод өвгөн:

- За хө наадахынхаа доторхийг унш гэлээ.

Бөхчуүдийн дунд байдаг найраа гээчийг арилгахын тулд үндэсний бөхийн барилдааны дөрөв, зургаагийн даваанд ам авдаг байсныг болиулж оноолтоор барилдуулахаар цэцдийн зөвлөл хэмээх удирдах хүмүүс нь хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн тухай тэнд бичсэн байлаа. Хуралд оролцогчдын хэлж ярьсныг нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн уг сурвалжлагыг өвгөн шимтэн сонсоод:

-  Жаахан амсхийгээд дахиад нэг дуудаад өгвөл сайнсан, дөнгөх үү гэвэл эмгэн:

-  Дөнгө еө хэмээгээд зөөгшсөн цайнаас хэдэнтээ балган хоолойгоо засаад уншлаа. Үлгэрлэвээс саяхнаас бичиг үсэг сурч байгаа нэгдүгээр ангийн сурагч багшдаа шалгуулах лугаа адил аялгаар хичээнгүйлэн уншсаар арайхийн барахуй нүднийх нь угаар хоёронтоо чимхийн хатгалаа. Түүний зүүсэн ойрын харааны шил уг нь евгөнийх юм. Эмгэн ном сонин унших мэт нарийн ширийн үйл хийхийг болиод удсан юмсанж. Тиймээс хараа муудсан ч нүдний шил хэрэглэдэггүй байжээ.

Сонин уншчихдаг байсан өвгөн нь нүдний даралт гээчээс болоод өнгерсөн намраас мөрөө үзэхээ больчихсон аж. Хүүхдүүд нь эцгийгээ авч эмнэлгээр баахан явсны үр дүн гэвэл өвгөн өдөр, шөнийг ялгах төдий болжээ. Эмч нар "нүдний даралт нь дэндээд харвачихвал таг болно. Тэгвэл өдөр, шөнийг ч ялгахгүй. Тас харанхуй болчихвол сэтгэл санааны гүн хямралд ордог юм. Харвахаас нь хамгаалж мэс ажилбар хийлээ. Үүнээс илүү үр дүн гарахгүй." хэмээжээ. Ингээд олны хэлдгээр хоёр нүд нь гэгээтэй төдий болчихсон гунигт түүхтэй.

Эмгэн шилээ аван нүдээ аньж хэдэнтээ нухлаад харвал очис мэт зүйлс өмнүүр нь хөвөрч байх шиг агаад толгой нь үл мэдэг эргэх ажээ. "Өвгөний шил надад таарахгүй байна уу эсхүл би зүүж дасаагүй, ном сонин уншихаа болиод олон жил болсноос уу?" гэж бодож суулаа. Өвгөн:

-  Тэр найраа гээч үнэндээ хэтрээд байсан. юм аа. Ингэхээс өөр аргагүй болсон доо. Уг нь зургаагийн даваанд ам авч байвал сайнсан. Тэгтэл найрааны заан бас гараад ирж байгаа юм гэж эмгэндээ ярилаа.

-  Найраа гээч одоо тэгээд бүр арилах болов уу гэж эмгэн асуулаа. Эмгэн хэзээнээс бөх сонирхож явсангүй. Сая уншсан зүйлийнхээ цаад нарийн учрыг мэдэхгүй, ерөнхийдөө үндэсний бөхийн найраа гэж нэг юмыг алга болгох гээд байгаа юм байна гэж л ойлгосон хэрэг. Зүгээр л өвгөнийхеө ярихыг урамшуулж ийн асуужээ.

- Огоот алга болчихгүй л дээ. Гэхдээ нэлээд багасна. Яагаад гэхээр... гээд өвгөн дуртай нь аргагүй ярьж гарлаа. Өвгөн бол бөхийн их хорхойтон юм. Эмгэн "аа мөн, үгүй ер, тийм учиртай юм бий" гэх мэтээр өвгөнийхөө яриаг донжийг нь олон дөгөөж байлаа.

Эмгэн өвгөнийгөө ажиглан элдвийг бодсоор... Өвген халзан толгойгоо цогнойлгон тааз өөд харах мэт суугаад ярина. Нүд нь ямар нэгийг илэрхийлэхгүй болохоор царай зүс нь баахан ондоо болчихсон ч юм шиг. Харахаа больсноос хойш ийнхүү толгойгоо цогнойлгох болжээ. "Хөөрхий минь угийн урьхан харцтай хүнсэн. Одоо үзвэл ширүүндүү дүртэй ч юм шиг. Хараатайгаа байхдаа хүмүүстэй бөх ярихаараа нүд нь гэрэлтэж байдагсан. Нүд сэтгэлийн толь гэж үнэн юм даа" хэмээн эмгэн харамсан хайрлан бодохуй томоо гэгчийн дусал нулимс өөрийн эрхгүй гарч ирээд урссаар уруулыг нь даван аманд нь орлоо. Их л шорвог амттай санагдав.

Энэ хоёр хеөрхийс исгэл халуун цустай, идэр залуу настайдаа тоонотой гэрт толгой холбосноос хойш тавин хэдэн жилийг элээжээ. Үр хүүхдүүд, ач зээ, гуч нар гээд өнөр олуулаа. Нэг хүү нь эхнэр, хүүхдийн хамт хоёр хөгшинтэй аж төрнө. Бусад нь зэгстэй нуурандаа эргэн эргэн ганганалдах намрын шувууд шиг ирж очин байх авч ажил төрөл, хичээл ном гээд дор бүрнээ зав зай хомс.

Өглеөнеөс үд хүртэл, үдээс үдэш болтол хоёр хөгшин гэрээ сахина. Хэдэн хүүхдийнхээ буянд хонины мах, цайны сүүгээр дутах нь үгүй. Гурван өрөө дулаахан байранд сууна. Өвгөнөө хооллож умдлах, ойр зуур хөдөлж явахад нь юм мөргүүлчихгүй байх, тамхи тарианых нь галыг хямгадах, хэрэгтэйг нь олж ойртуулж өгөх гээд асрах тойлох ажил эмгэнд мундахгүй. Зах зээлээр явж мах шөл авчрах, төхөөрөхөөс авахуулаад элдвийг хийлцэн эмгэндээ тус болдог байсан өвгөн аяга дүүрэн цай тэгшхэн бариад уучихаж чадахгүй болчихно гэдэг гачлантай. Харахаа болиод хагас жил болж байгаа болохоор байдалдаа төдий л дасаж дадаагүй аж. Зүгээр суудаггүй, нэг бол уншиж, үгүй бол ямар нэгийг оролдож эсхүл агаар салхинд явангаа аливааг амжуулж сурчихсан хүн гэнэт ийм болчихоор хийх, явах нь бүрмөсөн хумигдчих нь ойлгомжтой. Тэгэхээр дандаа шовойгоод зүгээр суугаад байж чадахгүй бие чилэхийн эрхэнд орон дээрээ хажуулна, хажуулахаар унтана, өдөр унтчихаар шөнө нойргүйтэн тамаа цайна. Нойр эс хүрэхээр элдвийг бодно, хөрвөөнө, босно, явна, тамхилна. Өвгөнийг дагаад эмгэний нойр дутуу.

Хадан гэр нь сөөм ойртсон ч гэлээ хараагүй болно гэдэг ертэнцийн нэг том зовлон мөнөөс мөн. Санаа сэтгэл ч ямар олигтой байх билээ. Заримдаа бухимдах, гоморхох янзтай ч угийн сүрхий хүн болохоор биеэ барьж чадна. Сохор хүний зовлонг сохорсон хүн л мэдэх биз.

Өвгөн ярьсаар, эмгэн бодолд дарагдсаар... Үр хүүхэд олон ч өргөж тэтгэх нь ганц нэг гэж бурхны номд байдаг гэсэн. Манай муу хэд харин бүгд л бид

хоёрыг өргөж тэтгэх юм хөөрхийс. Тийм үрс заяасан нь энэ сайхан хүний минь л буян даа. Муу данхар өвгөнөө хайр халамжаар дутаан сэтгэлд нь юм хийчихгүй юмсан. Тэгвэл хэдэн хүүхдийн маань хожмын үйлсэд тусгүй байж мэднэ. Өвгенийг байнга асарч тойлох зав боломж хүүхдүүдэд маань алга. Хэн нэг нь над шиг байнга дэргэд нь байна гэхээр ажил амьдрал нь хэцүүднэ гэх мэтийг эргэцүүлж байтал үүнээс аванхайлан "Намайг түрүүлээд уначихвал энэ маань яах болж байна. Нүдтэй би сүүлдэх нь мөн байх нь гэх бодол эмгэний толгойд харван орж ирлээ. Тэгмэщ "Бурхан минь, та ямар чухал юмыг мунхаг наддаа ухааруулж хайрлав аа. Би чинь энэ муу өвгөнөө ийм болчихоогүй байхад үүнээсээ л түрүүлж нүд анихсан гэж аминчхан юм боддог байсан нүгэлтэн. Бурхан минь л ивээн гийгүүллээ. Түүнээс биш усан нүдтэй, цусан зүрхтэй, тэнэг дээрээ зөнөг залгасан хөгшин би яавч үүнийг бодож олохгүй. Бурхан минь, нзгэнт намайг сэхээрүүлсэн юм чинь энэчлэн болгож өгөхийг түмэнтээ гуйя" хэмээн шивнэж, нүдээ анин залбирч байлаа.

2002 он

Бажуудайн ГАНБАТ

Зохиолч, утга зохиолын шинжээч Б.Ганбат Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Зүйлийн голд 1949 онд төрсөн.

Улаанбаатар хотноо Улсын Багшийн Дээд Сургууль, Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын Дээд Сургуулийн дэргэдэх дээд курстөгссөн. Хэвлэл мэдээллийн салбартолон жил сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж байна.

"Уран зохиол, урлах эрдэм", "Тунгалаг Тамир романы тухай тэмдэглэл", "Нехрийн үг", "Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба", "Холын од", "Замын хүзүү урт", "Эх", "Сарны үг" зэрэг судалгаа шинжилгээ, өгүүллэг, туужийн ном бичиж хэвлүүлсэн.

Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал хүртсэн.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 283 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-067.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3719

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4092

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-241.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3580


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn