Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Цайны дээж
Оруулсан admin on 2008-09-16 22:59:21 (5088 уншсан)


Аяганы дөрвөлж тойрон гурван өвгөн даалуу “нүдэж” сууна. Өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан тэнхээлэг өвгөн,
- Би хүн
Наадах чинь мод
Орон битгий нураачих
Охин битгий цодойлгочих
Дураа цааш нь
Духаа нааш нь
Гозгор толгой гоохолзоно Говийн хүүхэн шоохолзоно, өгч бай гэв. Хажууд нь суусан чогжгор бор өвгөн,
- Вуа лүд! Бас алдчихлаа. Мод харчихаж! гээд даалуу холив. Жараад насны тарган шар авгай тогоо нэрж, уур савсуулан, гэрээр нэг манан татуулна. Өнөөх чогжгор өвгөн,
- Хоёр усаар л аваарай. Битгий сулбайсан юм болгочихоорой гэвэл тарган шар авгай,
- Танд сувс ч бай, архи ч бай, дотроо халааж л байвал барав! гээд ширэв татав.
- Би яах вэ. Энэ улсад гэхэд өнөө тэнхээлэг өвгөн,
- Аа нээрээ золтой л мартчихсангүй гээд эргэж, ганзаганаасаа гожгор шилтэй архи гаргаж, дээр өргөөд, баяртайгаар,
- Хүү өгсөн юм. Хотын идээ гэлээ. Шээхгэр нүдтэй шар өвгөн,
- Үгүй Балдаан, чи чинь хотод өвөлжих юм болсон чинь яалаа. Долоо ч хонолгүй буцаад ирдэг.
Балдан,
- Тэр хот гэдэг чинь мань мэтийн хөдөөний хөгшчүүлийн амждаг газар биш байна аа. Хүү, бэр хоёр өглөө нарнаар хуйхад хөөгдсөн юм шиг нялх хүүхдээ нойрмог дагуулаад л яарч... сандраад гарах, орой худалч хүнд шөнө хагаслаж ирээд, аяга хоол идэв үү үгүй юу л хэвтээд өгөх. Нэг л яаруу давчуу улс. Яаж ажил нь амждаг юм бол доо, хөөрхий. Уг нь тэр байшин гэдэг ч сайхан орон юм. Дулаахан хийх ч юм байхгүй гэвэл чоржгор бор өвгөн,
- Нөгөө өндрүүдийн нэг үү? Чи тэгээд хэдэн давхарт байв даа?
- Би гэдэг чинь тэртээ дээр тэнгэрт. Орвол гарахын янзгүй, гарвал орохын янзгүй. Лип ч билүү, бип ч билүү нэг хөөрдөг хайрцагтай. Тэрнийх нь хонооп, моноопны учрыг олохгүй болохоороо энэ муу хоёр зээрдээрээ л майжганачихна. За даа шатан дээр хоёр удаа сууж хөлөө амраагаад энэ муу мод толгойгоо хэд сайн угзарч аваад л алхчихна. Тэгээд л хүүгийндээ хүрнэ дээ. Залуу байхад хол явахсан гэж байж сууж чаддаггүйсэн. Үхэх нь дөхсөн юм байлгүй. Нутгаа санаад горьгүй гээд хамар луугаа тамхи чихэхэд шээхгэр шар өвгөн нүдээ онийлгон их л доогтойгоор,
- Ээ мэдэхгүй, чи ч нутгаа санаа болов уу, Хадатын өвөлжөөний шар чавганцыг санаа болов уу гэж шоолов. Балдан,
- Санасан ч яадаг юм. Өтөлсөн болохоос үхсэн биш гэхэд шээхгэр шар,
- Тэгнэ ээ тэр, Балдан шар сэмжилсэн гэнэ лээ гэж авгай хүүхнүүд жиг жуг гэлцээд байсан юм. Үнэн байх нь ха ха ха хэмээн улаан амаа ангайлган хөхрөв.
Маргааш өглөө нь Балдан хотоос хэрэг болгож авсан дээлийн ганц торгоо өвөртлөн Хадатын өвөлжөө рүү мордлоо. Төрж өссөн нутгийнх нь жаварлаг ч гэсэн эрүүл салхи энгэр заамаар сэнгэнэж, морины нь дэл халуун амьсгаанд нь цантан цаанаа л нэг таатай. Балдан амандаа ямар нэг дуу аялж явснаа,
- Алтан богдын шилд
Алтан гургалдай жиргэнэ
Алтан гургалдайн жиргээнд
Агт морьд нь сульдана аа гэж... Ийм сайхан нутагт хэний сэтгэл хоргодохгүй байхав дээ. Нутгаа ингэтлээ санах юм гэж бодсонгүй хэмээн намуухан үглээд,
- Үүнээс хойш хот орно, энэ тэр гэж ярихаа ч, бодохоо ч больё. Эндээ үхье. Хүүхдүүд амралтаараа ирвэл ирнэ л биз, үгүй бол тэр л биз. Балдан өвгөн ядарсан ч үр хүүхэддээ яршиг удахгүй ээ. Нутгийнхаа сайхан, олныхоо буянд гаргаж яваад нүд анина. Ач нараа санах л гэж гайгүй гачлан бий дээ гэж бодлоо.
Тэртээ Хадатын өвөлжөөн дэхь ганц гэрийн яндангаар утаа суунаглахыг хараад өврөө тэмтэрч үзэв.
- Хөөрхий дөө, өтөлсөн ч гэсэн бүсгүй заяатай юм хойно эр хүний нөмөр түшиг үгүйлдэг л байлгүй яав гэж. Би гэж дүүрчихсэн толгой, ядахдаа хэлэлгүй явчихдаг. Гомдсон байхдаа хөөрхий. Хэдэн хүүхэд нь манай өнөөхтэй адил эхийгээ харна гэж байхгүй. Хүний өөрийн хүүхэд ялгаа алга гэж голсхийн бодсоноо морио чөхлөн хатируулав.
Балдан уяан дээр бууж, морио уяад гэрт орлоо.
- Амар сайн байв уу? гэж мэндлэхэд Долгор авгай,
- Сайн, та сайн явж ирэв үү. Хүүхдүүд чинь мэнд сайн биз дээ. Дээшээ суу гэлээ. Балдан гэрийн баруугаар дуушилж, баганын хойно суув. Долгор нэг л ондоо болчихсон, хулгасан янзтай үг хэл нь түгдчээд... Балдан гайхасхийн харж, өвөлжөө бууц, мал хуйн тухай асууж суув. Тийм гэхийн янзгүй нэг л биш. Балдан авчирсан торгоо өврөөсөө гаргаж,
- Энийг чамд гэвэл, Долгор их л хүндэтгэлтэйгээр хоёр гардан авч,
- Гялайлаа! гээд ор луугаа эргэв. Балдан, Долгорын толгойдоо зангидсан алчуурын дороос үсий нь хуссан хуйх цухуйсныг хараад,
- Үгүй чи чинь наад толгой тархиа яачихаав гэж асуухад Долгор хэсэг тулгамдсанаа, ууртай цай авч нүдэх зуураа,
- Хүүхдүүдээ бодож үлдсэн хэдэн насаа нүгэл багатай өнгөрөө юу л гэсэн юм. Би сахил хүртчихсэн гэж шийдмэг өнгөөр хэллээ. Балдангийн царай хувьсхийн цайж, дуугүй болсноо,
- За яахав. Өсөх насгүй, сунах шүдгүй болсон ч амьд сажлах хоног үлдсэн бол аяга цайгаа хувааж ууя уу л гэж бодсон юм. Буянаараа болог гээд уурандаа ухасхийн гàрàв. Балдан мориныхоо цулбуурыг шувт татаж мордоод, эргэж ч харалгүй хэсэг шогшууллаа. Юу ч бодолгүй явснаа, хэнд ч, юунд ч юм учиргүй гомдож, мориныхоо амыг татан, дэлэнд нь нүүрээ наан хэнгэнэтэл уйллаа. Ер залуу зандан насандаа ч хэн нэгэнд ингэтлээ гомдож явсан ч билүү, үгүй ч билүү.
Тэртээ саахалтын зайд үлдсэн гэрийн гадаа Долгор чавганц Балдангийн хойноос цайныхаа дээжийг өргөж зогслоо*.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 6/2 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 394 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-024.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5134

Хүрэлтогоот
khureltogoot-02.jpg
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4241

Д. Батмөнх 1972	155х180, зотон тос
Арга билэг
Хэмжээс: 600x514 256k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4090


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn