Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Би бол бүсгүй хүн...
Оруулсан admin on 2008-10-11 10:17:43 (5200 уншсан)

Тэрүүхэн тэндээ чичирхийлэн байх лааны бүдэгхэн гэрэлд гэр доторх бүх л юм дүнсгэр агаад аниргүй байсаар. Нүдний өмнө үзэгдэх энэ дүр зургийн дээрээс бас нэгэн гоо үзэсгэлэн цогцлон харагдах нь хөдөө нутгийн хаана нь ийм сайхан яруу тансаг урлагийн бүтээл мэт үзэгдэл байна вэ гэж алмайрч гайхмаар санагдана. Хэн нэгэн суут уран зураачийн гараар бүтсэн мэт энэ дүр зураг ахин олдохооргүй алтан агшин байлаа. Энгэрийг нь даган унжсан өтгөн хар гэзэгний сүлжээс бүр нь лааны гэрэлд гялтганан үзэгдэж, үгээр зүйрлэхийн учиргүй хоёр тунгалагхан харц ширээн дээрх угалзарсан хээн дээр тогтоод, булцгар зөөлхөн хацраа жижигхэн өхөөрдмөөр гараараа тулан суух нь ямар их үзэсгэлэн бэ. Аргагүй л монгол бүсгүйн биширмээр төрхийг агуулжээ. Энэхүү хэний ч гараар бүтээгүй хэрнээ хэн нэгний гараар бүтсэн мэт хосгүй үнэт агшинг сарниан хаалга онгойж гаднаас Тулга орж ирэн эгчийнхээ бодолд дарагдан суугааг хараад — Та чинь ийм орой болсон хойно унтаж байхгүй юу хийж байгаа юм бэ? гэхэд түүнийг орж ирснийг сая л мэдсэн Долгор бүсгүй дүүгээ хараад халуун дулаанаар инээмсэглэн
— Өө миний дүү хүрээд ирэв үү? Хэдэн адуу маань тогтохгүй чамайг их зовоож байна даа гэж хэлэн хөхүүрний дэргэд саамаа хийхээс өмнө тасдаж авсан айрагнаасаа аягалж өгөхөд Тулга арван зургаатай балчир хүү ч тэрхэндээ л эр хүн, эзэн хүний намба гарган аягатай айргийг тухлан уух зуураа дээлийнхээ хормойг засаж суугаа эгчийгээ хараад бахархах, гуних сэтгэл хослон төрнө. Өдийг хүртэл эгч дүүс бие биедээ түшиг тулгуур болж, бурхан болсон ижий аавынхаа гал голомтыг бөхөөлгүй, амар тайван амьдарсаар иржээ. Тулга хүү өдрийн ажлаа дуусгачихсан болохоор сэтгэл амар хажуулдахаар дээлээ тайлах зуураа эгчийгээ гунигт автан суугаад сэтгэл зовнин, тэр их гуниг бодролоос нь жаахан ч гэсэн хуваалцахыг хүснэ.
— Ойрд Хүдэр ах ирэхгүй байх чинь. Юу болсон юм болдоо гэхэд Долгор тэрхэндээ сандарч юу хэлэхээ олж ядан дэмий л аргацаах аядан
— Ажил гарсан юм байлгүй дээ. Миний дүү Хүдэр ахыгаа санаа юу гэж аргалах төдийхнөөр асуухад Тулга хэдий балчирхан хүү ч ганц эгчийнхээ юу бодож санаж явдгийг мэдэхээс хойш дахиж юм асууж зовоохыг хүссэнгүй унтахаар хэвтлээ. Хөдөөгийн бор хоногууд үргэлжилсээр. Зуны дэлгэр өдрүүд намрын аагим халуунаар солигдож, ажил ундарсаар байлаа. Хажуу айлын хорь хүрсэн галзуу Насаа л ганцаараа хийх ажилгүй сэлгүүцэн, айл амьтнаар аяга ёроолдож хов жив хутгана. Ойрд Хүдэр ирэхгүй болохоор Долгорын сэтгэл тогтож ядан байвч өөрийнхөө хомсхон хувь заяанд гомдон аргагүйн эрхэнд хүлээснээсээ мултарч чадахгүй хий дэмий дотроо шаналсаар. Ингэж байтал хүсэж хүлээсэн Хүдэр нь ирлээ. Хар багаасаа л ижил дасал болсон энэ хоёр өдий гуч хүртлээ биенээ хайрласан ч тэдний өрх гэрээ тусгаарлаж, айл гэр болоогүй нь нэг л шалтгаантай байлаа. Тэр хоёрын тухай хүмүүс ярихдаа элдвээр хэлдэг ч ямартаа ч Хүдэрт л хамаг учир байгаа. Энэ сайхан даруухан бүсгүйг аваад суучихаж чаддаггүй юу хийгээд явдаг байнаа гэх зэргээр цуурцгаана. Удаан хугацаанд биесээ хайрласан хэрнээ Долгор бүсгүй Хүдрийг биедээ огт хүргэдэггүй байсанд нь Хүдэр эр хүний омголон, аархуу хэрнээ тунирхуу гоморхуу зангаар хэдэн өдөр ирэхгүй явж явж энэ өдөр бараагаа харуулж буй нь энэ. Гэрийн зүүн хойморт суух Хүдэр хүүхэд мэт толгойгоо илэн Долгорын царайг ажиж хэсэг сууснаа сая л нэг ам нээж
— Дооёо минь, чамайгаа санаад хүрээд ирлээ гэж газар ширтэн амандаа бувтнахад Долгор
— Чамайг ирэхгүй л юм байх гэж бодлоо шүү. Би ч гэсэн чамайг зөндөө их саналаа гэж шивэгнэн хэлэхэд Хүдэр түүний дэргэд очиж суун үсийг нь илээд
— Тэгээд чи намайг санаж хайрладаг л юм бол яагаад намайг биед чинь хүрэхээр дургүйцээд байдаг юм бэ? Ханилж сууя гэхээр ойлгогдохгүй юм яриад олон жил боллоо. Yнэндээ би чамайг ч ойлгохгүй юм байна шүү дээ. Юу нь болохгүй байгаа юм бэ? гэхэд Долгор санаа алдан
— Би чамд олон удаа хэлсэн шүү дээ. Чи амьдралаа бодоод өөр бүсгүйтэй ханил гэж хэлэхэд Хүдэр гүн бодолд автан нүдэндээ бөөн гуниг тодруулан байж
— Чи ингээд л нөгөө юмаа яриад байх юм. Аль эсвэл чамд надаас өөр сэтгэлдээ бодож явдаг хүн байдаг юмуу. Тийм бол хэл л дээ. Би чинь бас хүн л юм чинь ойлгоно шүү дээ. Чухам юунаас болоод надтай суухгүй гээд байгаа юм бэ? Долгор хэсэг чимээгүй сууснаа
— Хүдэр минь би чамд нэг зүйлийг хэлэх гээд чадахгүй өдий хүрлээ гэхэд Хүдэр царайндаа ууртай ширүүн төрх гаргаж, дуугаа өндөрсгөөд
— Ингэх гээд байсан юмаа, яасан өөр хүнтэй болоо юу, тэгээд намайг ойлго гэх гээ юу? гэсэнд Долгор уртаар санаа алдан үл мэдэгхэн гар нь салганаж
— Чамаас өөр би хэнийгээ хайрлах вэ дээ, Yнэндээ … гээд чимээгүй болсонд Хүдэр түүнийг тас ширтэн юу хэлэхийг нь тэсч ядан хүлээхэд
— Би чамайг хайрлах, бас хайрлуулах эрхгүй хүн. Учир нь би чиний бодож, хайрлаж, харж байгаа шиг чинь хүн биш шүү дээ гэсэнд Хүдэр гайхан
— Юу гэсэн үг вэ? чи наад үгээ шууд хэлээд орхи хэмээн гайхах, зандрах хослуулан шаардлаа. Долгор хоолой нь чичрэн торомгор хархан нүднээс нь гашуун нулимс юу юугүй асгарах гээд тогтоож ядан сууна.
— Өдий олон жил чамаас нуусан тэр зүйл бол би гэдэг хүн…, эр ч биш…, эм ч биш нэгэн шүү дээ. гэж хэлэв үү, үгүй юу гэрийн гадаанаас хэн нэгний пид пид хийтэл гүйж холдох хөлийн чимээ гарлаа. Гэвч тэр хоёр үүнийг анзаарсангүй. Эхэндээ итгэж өгөхгүй байсан тэрвээр эцсийн эцэст бүх үнэнийг ойлгосон Хүдэр хүсээгүй үнэнтэйгээ эвлэрхээс өөр арга байсангүй. Түүний хувьд хорвоо орвонгоороо эргэсэн мэт болж дэмий л доош харан дүнсийж, нулимсаа дотроо залгин залгин гаслаж хэсэг суугаад, Долгорт юу ч хэлж чадалгүй гарч оджээ. Долгор ч мөн хэлмээр, хашхирмаар, уйлж байгаад сэтгэлээ онгойтол яримаар зүйл зөндөө байсан ч ганц ч үг хэлж чадсангүй гаргав. “Даана ч тийм байхаа, манин хүмүүс чинь угаасаа ийм сайхан өнгө зүстэй байдаг байхгүй юу. Би энийг чинь гадарлалгүй яах юм бэ”, хэмээн энэ нутгийн согтуучууд чалчиж, сааль сүүний хувин хөнөг чирсэн хэдэн хүүхнүүд шивэр авир хийлцэн нудралцаж, Долгорыг инээд алдсаар очиход нь чив чимээгүй босож зугтаацгаадаг болов. Зарим тавьтар муутай өвөгчүүл “За та нар сонс, тэднийхээр орох гарах нь бүү хэл гэрийнх нь хойгуур урдуур ойрхон явж болохгүй шүү. Их муухай бузартай амьтан байгаа юм шүү, тэр чинь. Тиймдээ ч хайран сайхан эцэг эхийнхээ толгойг залгиж орхисон шулам байгаа юм. Ээ дээ, эдний эцэг эх гэж үгүй мөн сайхан улс байсан юм шүү дээ, даана ч ийм лайтай үр хүүхэд төрүүлсэнийх хар толгойноосоо салж дуусах ёстой байж дээ,та нар минь. Гэр орондоо сайн лам хар авчирч засал ном уншуулсан ч буруудахгүй шүү, мал хуйгаа ялгаж салгаж авцгаа, тэднийтэй нийлүүлэх л юм бол өөдлөнө гэж бүү бодоорой” хэмээн чухал царайлан, элдэв долоон зүйл чалчиж айлаас айл хэсэн бараг л “Дайн эхлэж гэнээ” гэх шиг аймшигтай түгшүүр төрүүлэн явна. Долгорт хүнд байлаа, үхэл ч түүний зовлонг нимгэлж чадамгүй санагдаж байв. Түүнийн зовлонг ганц дүү нь аль эрт мэддэг байсан болохоор эгчийгээ аль болох сэтгэлийн шархыг нь хөндөлгүй, дотроо өрөвдөж хайрлаж, энэ бүхнийг үүрд нууц хэвээр нь үлдээнээ гэж бодсон ч бүх юм тийм ч амархан байсангүй. Хүдэр Долгор хоёрыг ярьж суухад элдвийн хов живэнд дуртай, худлаа үнэн нэмж хачирлаад тарааж явдаг хэнгэрэг Насаа гэгч тэдний үүдний завсараас чихээ наан байж сонсоод гүйж одсон нь өнөө хөлийн чимээ байсан аж. Түүний балгаар энэ яриа нутаг усаар нэг тархаж .Долгорыг байж суух газаргүй болгожээ.
Уул нь ажилсаг, зан сайтай эгч дүүс гээд л нутгийн хүмүүс байнга орж гарч магтаалын үгээр мялаадаг байсан бол харин одоо хавь ойрын шүлсээ гойжуулсан халтар нохойнууд л эргэнэ үү гэхээс хүн ирэх нь битгий хэл ойр хавиар нь явахаа ч байж. Долгор хоол унднаас гарч сэтгэлээр унахын ихээр унаад эцэст нь муу дүүгийнхээ амьдралд саад болоод яахав, ингэж амьд явснаас үхсэн нь дээр гэх бодол төрдөг болжээ. Ингэж аймшигтай ихээр ганцаардаж байхад Хүдэр минь ирээд зовлонгоос минь хуваалцдаг ч болоосой гэж дотроо горьдон сууна, үүд ширтэн сууна. Тулга эгчийнхээ шаналж байгааг хараад Хүдэр ах эгчийн минь сэтгэлийг бодоод ядаж нэг ч удаа болсон ирдэггүй юм болов уу гэж бодон нэг үдэш морио эмээллэн Хүдрийнд очлоо. Гэрийнх нь гадна очоод мориноосоо тушчихаад гэрт ортол Хүдэр алх дөш нийлүүлэн хангинуулж сууснаа
— Өө Тулга, харанхуй шөнө болсон хойно хаа хүрч явна вэ? гэж юу ч болоогүй царайлан асууна. Хүдрийн хөгшин ээж цай аягалан Тулгад өгөөд
— Харин тийм, адуу мал хайгаа юу? гэж асуухад Тулга толгойгоо илэн Хүдрийг хараад
— Хүдэр ахтай л уулзах гэж… гээд дуугүй болсонд Хүдэр хийж байсан юмаа орхиод Тулгыг дагуулан гарлаа.
— Хүдэр ахаа, та манай эгчийн тухай мэдсэн гэсэн. Ойр хавийнхан ч эгчийг ад үзээд…, эгч хоол унднаас гараад бүр хэцүүдээд байна. Хажууд нь өдөр шөнөгүй таныг л хүлээгээд суух юм. Та нэг очоод уулзаад өгөөч гэхэд Хүдэр Тулгын үгийг сонсож дуусаад
— Жаахан хүүхэд байж чи юу ойлгох вэ дээ, Би очиж уулзлаа гээд юу өөрчлөгдөх юм бэ!? Тэгээд ч би улс амьтны хэл амнаас айж байна хэмээн гэрт орох гэхэд Тулга
— Хүдэр ахаа, тэг л дээ…, та нэг л удаа очоод уулзаад өгөөч гэхэд Хүдэр
— Чи одоо харь.Тэгээд ч Долгор бид хоёрын дунд юу ч байхгүй болсон. Yнэндээ надад ч гэсэн хэцүү байна. Өдийг хүртэл хууртаж явдаг үнэхээр тэнэг хүн юм даа гэж хэлэн гэрлүүгээ алхахад Тулгын цээжинд өчүүхэн болжморын дайтай зүрх нь багтаж ядан цохилж, хамаг уур уцаар, зэвүүцлээ хацартаа хураан байдгаар нь түмбийлгээд
— Та ч гэсэн…, эгчийг минь хуурч мэхэлж явсан хэрэг үү. Хамгийн хүнд хэцүү цагт нь хаяад явж байгаа юм чинь ямар өөдтэй эр хүн байдаг юм бэ. Та ёстой…, хамгийн муухай…, хамгийн тэнэг нь за юу хэмээн хашхираад мориныхоо тушааг ууртай гэгч шувт татан тайлаад мордон давхив. Түүний араас Хүдэрийн ээж нь гарч ирэн
— Тэр муухай бузар булай амьтан дээрээ хүүг минь аваачиж яах гэсэн турсага вэ чи, танай эгчийг чинь нохой ч тоож шиншихгүй дээ хэмээгээд гутлаараа шороо малтан цацаж хараахыг Тулга хүү анзаарч харсангүй холдож одлоо. Долгор дүүгээ ирэхгүй оройтож байгаад санаа нь зовж, хүч тамир нь шавхарсан сулбагар биеэ дааж ядан ойр зуурын юмаа хийчихээд өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн оройн тэнгэрийн хаяа, олон уулсын оройг ширтэн зогсоно. Саяхан л хорвоогийн гоо үзэсгэлэн болон суналзаж байсан сайхан бие хаа нь одоо яг л хөгшин хүн шиг бөхийж өцийн үзэгдэж, босон суух нь их л тээртэй байх ажгуу. “Эгчийгээ уучлаарай миний дүү. Надад энэ хорвоо дээр амьд явах хүсэл алга. Дүү чинийхээ ирээдүйн амьдралыг баллаж хаясанаас өөрөөрөө үүнийг дуусгасан минь дээр. Хүдэр минь би чамайгаа хойд насандаа ч хайрлан санагалзаж хайсаар ирэх болно. Сахиусхан минь, чамдаа би хорвоогийн жаргалыг хайрлаж чадаагүйдээ өөрөө өөрийгөө яллахаар шийдлээ. Намайгаа уучлаарай хэмээн бодсоор хаад нэг гишгэлж алхсаар голын хөвөөнөө ирлээ. Голын шуугин эргэх урсгал нь түүнийг нааш ир, нааш ир хэмээн даллах шиг үзэгдэнэ.. Яг энэ мөчид Тулга эгчийнхээ ардхан нь ирээд байлаа. Гэтэл түүний чихэнд “Yхсэнээс дор гаслантай энэ хувь заяанаас би үүрд хагацахаар шийдлээ, бурхан минь та намайг ийм л тавилантай байлгах одонд төрүүлсэн юм бол би сөрөөд яахав. Тааллаар чинь болоё доо…” гэх эгчийнх дуу сонсдлоо. Тулга харанхуйд ийш тийш хараа тавин байж голын өдөр эрэг дээрээс нэвсийн унаж байгаа эгчийгээ олж харлаа. Тэр даруй
— Долгор эгчээ, та чинь яаж байгаа юм бэ? гэж уйлан бахирч усруу харайн орлоо. Ширүүн урсгал түүнийг тосон авч хэдэнтээ эргүүлээд доош чангаах нь мэдрэгдэв. Юутай ч үеийнхээ хэдэн баньд нартай усанд сэлж, уралдаж гатлаж, туулж шумбан загас жараахай шиг нааддагийн хувьд үүнээс тэр айж барьц алдсангүй доош шумбан орж тэмтэчсээр эгчийнхээ дээлний үзүүрийг олж татаж зулгаан явсаар нэлээн доош урсаж ашгүй нэг гүехэн газар ирж тогтоолоо. Өөрийнх нь хувцас норж хүндэрсэнийг хэлэх үү, эгч нь ч мөн нойтон хувцастай байгааг хэлэх үү тун хүнд байлаа. Ингэсээр чүү гэж эрэг дээр гарцгаав. Долгор огт хөдөлгөөнгүй, гулжийн хэвтэнэ. Тулга хүү уйлан гаслан өгүүлэх нь
— Та яасан тэнэг юм бэ, намайг хаяад яана гэж бодож байгаа юм бэ. Ямар амархан шантардаг юм бэ, би танигүйгээр яах юм бэ, эгчээ …/уйлсаар/, тэр муу Хүдэр тэнэгээс болж үхээд байхдаа яадаг юм, тэр муу чинь хүн чанаргүй амьтан мэдэв үү, тэр танийг хайрлахгүй байхад би таныг хайрлаж байна мэдэв үү, намайг бодохгүй яасан муухай юм бэ та. Би танийг гомдоогоогүй биз дээ, тэгэхэд та намайг ингэж шийтгээд байхдаа яадаг юм. Би одоо яанаа, эгчээ…, тэр Хүдэр чинь муу хүн за юу, тийм юмны хойноос та үхнэ гэдэг чинь хамгийн тэнэг…, за юу. Та тэнэг, муухай…, эгчээ та сэр л дээ. Битгий үх л дээ. Намайг битгий орхиоч дээ, эгчээ, бурхан минь надад туслаач дээ, надад…, манай эгчид туслах хүн байхгүй байхад…, та харж үзээч дээ хэмээн харанхуй шөнийн гүнийг цочоон орилж хайлсаар. Гэвч түүнийг сонсох хүн, амьтан, бурхан ч байсангүй. Гэтэл гэнэт Долгор эгч нь ханиалгаж, ам хамраараа зэрэг ус садруулан тургилхад цочин сэхээ авсан Тулга эгчийгээ чирж гулдран газрын уруу харуулж хэвтүүлэн хэвлий дээр нь жигд аажим хүчтэй хэмнэлээр дарж балгаж гэдсээ дүүргэсэн усыг нь буцаан гаргав. Долгор ч гүн боловч хэвийн амьсгалж эхлэв.
— Та чинь тэнэг юмуу. Намайг орхиод үхэх гээ юу. Та байхгүй бол би яах юм бэ? гэсээр эгчийгээ алдахгүй гэсэн мэт чангаас чанга тэврэн уйллаа. Долгор дүүгийнхээ нулимсыг алгаараа арчаад
— Эгчийгээ уучлаарай, би бус бурхан надад ийм хувь заяасан болохоор л…,
— Yгүй ээ, бурхан гэж байхгүй, мэдэв үү. Танд намайг орхиод үхэх эрх байхгүй за юу, хэрвээ та үхэх юм бол би ч бас үхнэ хэмээн хэлэхэд Долгор түүнийг мөн л элгэндээ тэвэрч мэгшин уйлав. Тулга
— Та тэр муу Хүдэрээр яах юм бэ, би хүнтэй суухгүй…, таныгаа л харж хандаж, айлын эр хүн шиг яваад байж чадна за юу, эгчээ. Би чинь бас муу эр хүн биш шүү, ирэх наадмаар би сумандаа барилдана гэж найзуудтайгаа ярьсан байгаа. Жинхэнэ хүчтэй эр хүн болчихоод би таныг хэнээр ч дээрэлхүүлэхгүй, Хүдэр мүдэрийг ёстой, май гээд л цохиод унагана за. Та харж байгаарай, би эгчийгээ хэзээч Хүдэр шиг хаяж явахгүй, та ч гэсэн намайг хаяж болохгүй за…, хоёулааг ээж аавын маань сүнс харж байгаа бол бие биедээ түшиг болоод, бие биеэ хайрлаж яваасай л гэж хүсэж байгаа ш дээ гээд дээд тэнгэрлүү харахад нь Долгор өөрийн эрхгүй хэнгэнүүлэн уйллаа. Тэр хоёр шөнийн тал хүртэл тэврэлдэн уйлж суув.
Энэ явдлаас хойш жилийн дараа гэхэд хүн амьтаны хэл ам намжсан халгаж жийрхсэн хэвээрээ л байлаа. Нэг удаа Тулга хот газрын хүнээс ийм хүмүүст хагалгаа хийгээд зүгээр болгочихдог гэж дуулав. Тэрээр бөөн баяр болж эгч дээрээ хар хурдаараа давхин ирж дуулсан зүйлээ хэлэв. Долгор ч мөн баярлахын ихээр баярлаж ойр зуурын юмаа базааж аваад хот орохоор гарлаа. Тулга эгчийгээ хотруу явуулчихаад мал хуйгаа эргүүлдэн байж удалгүй эгч нь жинхэнэ эмэгтэй хүн болчихоод ирнэ гэдэгт маш их итгэлтэй догдлон хүлээж суув. 10 хоногийн дараа эгч нь ирлээ, Тулга эгчийгээ хэрхэн баярлан ирж явааг харах гэж өмнөөс нь угтан гүйж тостоод
— Сайн уу, эгчээ. Бие чинь сайн уу, одоо…, яасан…, зүгээр үү гэхэд Долгор
— Зүгээрээ, миний дүү. Гэхдээ хагалгаанд ороогүй ээ хэмээн хоолой зангируулав. Тулга цочин гайхаж
— Яагаад…,
— Миний дүү, хоёулаа гэртээ ороод яръя даа гэсээр явцгаалаа.
Гэртээ оруут эгчдээ цай аягалаж, гараа гарган байж хийсэн бондгор улаан боорцгуудаа өмнө нь тавьж
— Яагаад…, та хэл дээ гэж шалав. Долгор
— Яахав дээ, дүү минь. Уул нь зарим хүмүүст ийм хагалгаа хийдэг л гэнэ. Эгчийнх нь байдал тийм ч хөнгөн биш, манай улсад хийж чаддаггүй хагалгаа гэнээ. Гэхдээ яахав 10 жилийн дараа гэхэд ийм хагалгаа хийдэг болчих байх, гадаадад ийм чиглэлээр хүн сургаж байгаа гэж байна лээ гээд инээхэд нь Тулга хүү жаахан ч гэсэн баярлаж
— За ашгүй дээ, тэгвэл ч 10 жил юухан байхав, тиймээ эгчээ хэмээн хөөрөв.
Ингэж байтал Долгорын хайрлаж явсан Хүдэр зэргэлдээ аймгийн хүргэн болж хурим найраа хийж, тэд дахин учирхаасаа нэгэнт өнгөрчээ.
Амьдрал үргэлжилсээр…, бороо орж, цэцэг гандаж, цас орж, дахин цэцэг ургаж наран саран уралдаж давхисаар хорвоогийн жил сарууд хэдэнтээ ээлжилж хорин таван жил урсах мэт өнгөрчээ. Насны сүүдэр Долгорыг тойрч биш дайрч л өнгөрсөн хойно нас тогтсон авгай болж, Хүдэр аль хэдийнэ дөрвөн хүүхдийн эцэг болжээ. Харин Долгор гэртээ ганцаараа бор овоохойгоо сахин сэтгэлийн зовлондоо дасан тэсэн амьдарсаар байв. Тулга хүү хот орон газар сурч боловсрон төгсөөд эхнэр авч, ажил төрөл хийн амьдарч байлаа. Муу эгчийгээ өөр дээрээ авчирья гэхээр Долгор огт очдоггүй аж. Хэдэн малаа өөрөө л аргалж, хөдөө нутгийнхаа салхинд хөхөрч гандсан намбалаг нэгэн хөгшин болсон ч залуугийн цог жавхаа нь хэвээр байгаа гэлтэй. Түүний тухай хүмүүс муулалцан байдаг байсан нь аяндаа замхарч Дооёо эгч хэмээн сүйд болцгооно. Хааяахан айлын эрхэлж гүйх балчир хүүхдүүдийг хараад уртаар санаа алдан өхөөрдсөөр хавь ойр байдаг айлуудынхаа хүүхдүүдийн эмээ нь болсон нь түүний сэтгэлээ тайтгаруулах ганц жаргал нь болжээ.
— Дооёо эмээ, чихэр гэцгээх хүүхдүүдийн шуугилдах чимээ тэдний гэрээс огт тасардаггүй байлаа. Гэвч ганцаараа амьдарна гэдэг даанч харамсалтай болохоор Долгор хүүхэд үрчилж авахаар болжээ. Энэ байдлаа хотод буй хүүдээ дуулгахад Тулга уухайнтас зөвшөөрч дөнгөж нэг сартай нялх охиныг үрчилж аван эгчдээ сэтгэлийнх нарыг мандуулж өгсөн аж. Yнэндээ Долгорын хот орон газар бараадах дүргүй нь Хүдрийгээ харж явах гэсэндээ л ойрхон байж, чимээ сургийг нь сонсон зүрхээ зогоох хүсэл нь түүнийг аргамждаг ажээ. Хэдийгээр “манин” ч гэсэн хүн л болсон хойно хүнийг хайрлаж хүлээх нь юу нь буруу байхав. Нэг л өдөр “Долгоор хө, чи минь яажшуухан амьдарч байна даа” гэсээр орж ирэх болов уу гэж хүлээнэ. Энэ насандаа хайрласан ганц хүн нь, басхүү хайрлаж харамлаж чадаагүй ганц бурхан нь гэж бодохоор одоо ч түүний сэтгэл урагдан урагдан зовно. Өөрийгөө бүсгүй хүн гэдэгт бүрэн итгэж, амьдрах гэж тэмцэж яваа түүнийг ойлгох хүн байхад ойлгохгүй хүн ч зөндөө. Өдийг хүртэл Хүдэр түүнийг дотроо хайрлаж санасан хэрнээ түүнийг бүрэн эмэгтэй хүн биш болохоор нь хүлээн зөвшөөрч чаддаггүйдээ ядаж нэг ч удаа зорьж ирээд уулзаагүй билээ. Гэтэл нэг өдөр Хүдэр хэмээх идэр насны, ханхар сайхан монгол эр үүдэнд нь зогсож байв. Долгор итгэсэнгүй, урьд өмнө нь яг л ингээд зогсож байх болов уу гэж нүдэндээ ургуулан боддог байсан нь, өмнөөс нь нэг сайхан инээгээд мэндэлдэг байсан нь…, одоо бүр улаан цайм ингэж харагддаг болдог юм байлгүй дээ хэмээн бодоод буруу харан нялх охиноо эрхлүүлэн үнэрлэж
— Эвий минь, эвий минь, насны минь ганц нар минь хэмээн хангинуулан өхөөрдөж байтал ард нь
— Долгоор…, гэснээ хоолойгоо засан
— Сайн уу хө гэх сонсдов. Долгор цочин эргэж харлаа. Өнөө ханхар сайхан монгол эр нь инээмсэглэн зогсож байх юм. Тэрээр өмнөөс нь толгой дохин мэндлэж байх юм…
— Yгүй ээ, энэ чинь Хүдэр үү дээ…, тэнгэр минь…, би чинь яаж ёс алдаж байнаа…, хүн орж ирж байхад буруу хараад сууж байдаг гэсээр ухасхийн боссон ч дэмий л өмнөөс ангайн зогссоор…, Хүдэр инээсэн хэвээр баруун хоймроор өгсөн суув. Тэгсэнээ
— Долгоор…, хүн айлчилж байхад цай цүү болооч дээ, зогсоод байх юм гэснээ өнөө л залуу цагийн баргил хүнгэнэсэн хоолойгоор цуурайтуулан ха ха ха инээх нь Долгорын сэтгэлд үүрдийн гэрэл гэгээг тусгах шиг боллоо. Долгор хий дэмий л бөнжигнөн гүйж, нэг цай аягалж гүйгээд л, дахин нэг аяганд цай аягалж бариад л…, будилж тэвдэж, уймран байснаа ширээний зүүн талд хэгхийтэл өвдөглөн сөхрөн суугаад уйллаа.
— Yгүй чи чинь яачихсан хүн гэхээрээ намайг ингэж зовоодог хүн бэ, нэг удаа ч болов орж ирээд цай уугаад гарахгүй яагаав дээ хэмээн үглэнэ.
— Энэ олон жил чи намайг яаж зовсон гэж бодож байна даа хэмээн уйлан дуулан өгүүлэхэд удтал дуугүй суусан Хүдэр
— Харин тиймээ хө, залуу цагийн алдаа алийг тэр гэхэв, гэхдээ яаж ч болгоё гээд болдоггүй тавилан бас байна шүү дээ, Долгор минь гэхэд
— Тиймээ, гэхдээ надад тэр их зовлон дунд чинийхээ царайг ганц удаа л хараад сэтгэлээ онгойлгоод нэг сайхан уйлчихсан байсан бол надад амьдралын минь жаргал тэр болох байлаа. Тэр л надад хангалттай байсан…, хүн ганцаардахад нулимс, үг, бодол гуравтаа дарагдаад хэцүү байдаг юм билээ шүү, түүнийгээ л гаргачихад хичнээн сайхан болохыг мэдэрч байсан юмаа гэлээ.
Тэд ийн ярилцаж суугаад Хүдэр ирсэн хэрэг зоригоо хэлэв. Тэрээр Том хүү маань хотод нэг хүнтэй сууж найр хуримаа хийгээд ганц охин хүүхэдтэй болцгоосон юмаа. Гэтэл эхнэр нь ослоор өнгөрч хүү маань охинтойгоо үлдсэн юм. Хэсэгтээ л хүүдээ хань болж хамт сууж байгаад ар гэр, ажил төрлөө бодоод эргээд ирсэн хойгуур хүү маань архинд орж, энд тэнд хэрэг төвөгт орооцолдоод байдаг болсон гэнэ. Тэгээд тэр муу нялх охиныг тэр хариуцлагагүй нөхөрт байлгаж байхаар өөр дээрээ аваад хүн болгочихъё гэж бодоод очсон чинь хүнд өргүүлээд явуулчихсан байх юм даа. Yгүй мөн лут толгой юмаа, уул нь би охиноо хараад сэтгэлээ дэвтээж сууг дээ гэж бодоод орхиж ирсэн юм байхгүй юу гэтэл Долгор балмагдан зүүн орон дээо үнэгчлэн унтаж байгаа охинруугаа нэг харж, Хүдэрлүү нэг харж ямар нэгэн юм хэлэх гэж ангалзан суув. Хүдэр үргэлжлүүлэн
— Тэгээд сураг дам сонсож мөрөөр нь явсаар…, гэхэд Долгор
— Yгүй шүү хө, тэгж ярихгүй байхаа чи. Одоо чи миний амьдралыг дахин яаж баллахаар ирээд байгаа энэ билээ, аан хэмээн босож гараа алдлан зүүн орны өмнө халхлан зогсож байв. Хүдэр
— Долгор минь, сэтгэлээ барь. Өөр арга алга гэхэд Долгор ухасхийн зуухны өмнө байсан хайчийг шүүрч аван
— За тэгвэл би чамтай нэгийгээ үзэж, нэхийгээ урна даа хэмээн шүд зууж гараа далайн бэлдэж зогстол Хүдэр инээж
— Долгор минь дээ, Долгор минь…, ха ха ха. Чи ингээд нэмэргүй…, ха ха ха инээсэнээ царайгаа гэнэт төв болгон
— Би чиний амьдралын аз жаргалыг аваад явсан хүн гэдгээ мэдэж байна, гэвч энэ бол чи биднээс шалтгаалахгүй…, зөвхөн тэнгэр бурхан мэдэх асуудал байлаа. Одоо би чамаас дахин аз жаргалыг чинь аваад явах зүрх алга. Энэ асуудлыг харин би мэдчихэе, чамд би өртөй хүн. Өрөө төлж байна гээд бодчих доо хэмээхэд Долгор гараа буулгаж хэ хэ хэ инээсэнээ
— Yгүй чи үнэн хэлж байгаа биз, худлаа ингэж байгаад охиныг минь шүүрээд гараад зугтаачих юм биш биз гэхэд Хүдэр тачигнуулан инээсээр…, тэгснээ
— Чи мөн хашир байна шүү, за яахав. Би харлаа, үзлээ. Ямар хүнд өргүүлснийг нь хараад нэг талаар сэтгэл амарлаа. Тиймээс би эндээс зовох юмгүй гарч явах болно. Сайн хүн гэдгийг чинь мэдэж байна, одоо Долгор минь тайван бай гэснээр тэд хөгжилдөн хөөрөлдөж, залуу цагаа дурсан сэтгэл зүрхээрээ залуужин залуужин сууцгаав. Тэр шөнөжингөө ярьж суугаад маргааш нь Хүдэр нутаг буцахдаа
— Дараа ирнээ, хөгшин минь. Ирэхэд харин мэнд мэлтийгээд, амьд арзайгаад сууж байгаарай даа. Битгий алга болоод өрийг минь өмөлчихөөрөй дөө гэхэд Долгор
— Yгүй шүү, энэ муу охиноо гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд нь хүргэж байж алга болно, надад үхэх ч эрх байхгүй гэдгийг би сайн ойлгож байгаа гээд инээв. Хүдэр хариу инээнэ.
Долгор хэлсэндээ хүрч охиноо олонд хүндтэй, түмэнд тустай, ухаан боловсрол тэгш төрийн түшээ болгоод настай буурал намбатай сайхан хөгшин амьдарч байсаар саяхан сэтгэл амар бурханы орондоо заларсан юм гэнэ билээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 368 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Ариунтуяа 	80х80, зээгт наамал
Их гурвалжин
Хэмжээс: 600x595 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5847

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-220.JPG
Хэмжээс: 600x450 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5993


khuv5-047.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3502


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn