Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Арслантай гүүрний хий үзэгдэл
Оруулсан admin on 2008-11-03 07:58:00 (14723 уншсан)


Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн , армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэриг саран авхай шагайж хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу.
Намайг гүүрний эхэнд алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны үс босоод.ирэв.
Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж ийш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой хуцахаас өөр өчүүхэн ч чимээ аниргүй нам гүм.
Би мөн айх юмаа олов oо, бас согтуу хүний чихэнд аль элдэв юм cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн төрсөн өдөр гэж дарвиад л энэ. Ядаж таксины мөнгө ч үлдээх ухаан байдаггүй. За хурдхан харьж нам унтах минь* гэхчлэн албан хүчээр өөрийгөө тайвшируулан элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа үргээхийг оролдлоо. Гүүрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хүүе хүүе..гэх шивнээ сонор шүргээтэхлээ.
Энэ удаа чих минь ч зөн совин минь ч намайг хуурсангүй ээ. Зог тусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга. Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй огцом эргэн харвал.. би эхлээд нүдэндээ итгэсэнгүй.Гарын алгаараа нүдээ арчин харсан чинь.. Бүү үзэгд. Гүүрний тэхий дунд хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хүүхэн зогсож байх юм. Арай үгүй байлгүй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч үл харагдах шөнө дундын энэ цагаар даашинзаа намируулаад гүүрэн дээр зогсож байх ямар хүүхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггүй бүсэлхийгээ хүрсэн урт задгай үс нь үл мэдэгдэх хийссэн залуухан бүсгүй цэнхэр хувцасаа намируулан над руу айсуй..
Сайн ажиглавал хөл нь газар үл шүргэн ус мяралзах мэт хий агаарт хөвөх аж. Шууд л хий узэгдэл.. гэсэн үг саанаанд ороод ирэв.
Уг нь мухар сүсэгтэй хүн биш. Гараар барьж, нүдээр үзээгүй л бол ямар ч баримтанд итгэдэггүй байлаа.
Харин энэ удаа шөнө дунд ийм жихүүцэм үзэгдэлтэй тулгарахдаа л мэддэг бүх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод урагш алхлаа. Тэгснээ өвдөг чичрэн хариугүй нугарчих гээд байх тул ухасхийн гүйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг бүү мэд. Маргааш өглөө нь ээж хөнжлийн захаас татахад нь л сэрэв.
-Миний хүү босч ажилд явна байгаа. Өчигдөр бас юу болоод балгачихаав? Шөнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хүүхэн. .. гэсээр нүд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шүү дээ гээд хаалгаа хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны өрөөнд ороход сайхан бантан хийчихсэн л байгаа.
Өчигдрийн тэр барин тавин хачирхам үзэгдлийн тухай бүдэг бадаг юм санаанд орж ирэхээс биш огтхон ч айдас төрсөнгүй. Би орноосоо ухасхийн бослоо.
Орныхоо өмнө тайлан шидсэн жийнсээ авч углав уу үгүй юу 16-тай охин дүү минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлээн юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хөхөрсөөр гарч одов. Бодвол шөнө намайг ирэхэд кино үзээд унтаагүй байсан биз
Ажилдаа очих замдаа өчигдөр чухам юу болсныг санах гэж оролдлоо. За байз. Осолдохгүй л Хепс баарнаас маргааш ажилтай , энэ тэр гэсээр гэнэт өндөсхийн гарч таксины мөнгөгүйгээ санаад явган алхаснаа санаж байна. Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу байсаан. Тэгээд цааш нь ...Арслантай гүүрээр гарч явсан. Гэтэл чихээр хүн санаа алдахх шиг хүүе мүүе гээд дуудаад байх шиг янз янзын юм дуулдаж эхэлсэн. Тэгээд, тэгээд ...эргээд хартал цэнхэр хувцастай залуу, задгай үстэй бүсгүй өөр рүү нь хөвөлзөн дөхөж явсан н’ тодхон санагдада ирэв。 Бие арзаcxийгээд явчихлаа.
Ажил дээрээ ирээд ч толгойноос өнөөх зэвүүн дурсамж салсангүй. Би гар утас засдаг юм л даа. Тэгээд нэг л мэдэхэд хамт ажилладаг Ганаагаас,
-Чи арслантай гүүрээр шөнө явж үзсэн үү? гэж асуувал тэр мөрөө хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгүй,
-Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм яриад байх чинь Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна гээд шулуухан хэлчихээч дээ. Тэр нь шулуухан байxгүй юу хэмээн доогтой хариу өгөв. МИний толгой хүнийх юм шиг хүнд оргин сэтгэлийн гүнээс өнөөх цэнхэр хувцаст хий үзэгдэл салахгүй Хүүе ... Хүүе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин.
Хэд хоногийн өмнө би үерхдэг бүсгүйтэйгээ ялихгүй юмнаас болж муудалцчихаад бууж өгөхгүй санаатай гүрийж байгаа билээ. Тэгэд шарандаа түүний тухай бодохгүй гэж найзуудтайгаа савсан юм. Гэтэл өнөөдөр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий үзэгдэл эргэлдсээр өнжлөө.Дотор ч гэж хачин.
Арай гэж ажил тарах цаг хүрэв. Шар тайлах, хайрттайгаа муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л уруу татчихлаа. Надад мөнгө байгаагүй юм чинь мэдээж Ганаа л даах боллоо.Хаан брой-гоос эхэлсэн бидний наргиан хоёр баар дамжин үргэлжилээд нэг л мэдэхэд шөнө дунд өнгөрчихөж. Би уг нь шар айраг л уудаг хүн. Сүүлийн энэ хоёр шөнө л элдвийг холин хоолой давуулсаар их ч согтжээ. Ганаа “Арай хэтэрчихлээ авгайдаа алуулсаан” хэмээн үглэсээр гэр рүүгээ арилж өгсөн. Авгайтай байх ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой муудалцсанаа зөвтгөxийг оролдов. Ингээд такси барин Золоo руу очих гэснээ больж нөгөө гүүрэн дээрх хүүхэн өнөөдөр харагдах болов уу гэсэн адын бодол согтуу ухаанд гялсхийв。 Эндээс арслантай гүүр хүртэл сайн даа л 10 минут алхана биз. Аягүй бол таксигаар очвол үзэгдэхээ больчих ч юм бил үү.
Мөн л сартай дулаахан шөнө. Хэдхэн минут алхаад би арслантай гүүр өөд өгсөж явлаа. Дунд голын урсгал сарны гэрэлд мөнгөрөн, эзгүйрсэн оюутны байруудын цонхнууд ёозгүй гэгч нь харлана.*Хүүе...залуу* гэх хачин намуухан шивнээ чих шүргэн, хөнгөхөн амьсгал хүзүү рүү үлээх шиг... Өөрийн эрхгүи бие арзасхийн арагшаа эргэлээ.Гүүрний тэг дундаас өнөөх бүсгүй хөх туяa татсан хар гэзгээ намируулан, хөвөлзөн айсуй.
Гараа над руу сунгаж, даашинзных нь хормой сэвшээ салхинаа яах аргагүй сэвэлзэх нь тодхон. Ойртох тусам хирдхийн цусгүй цагаан царай нь сарны гэрэлд шохойтой цаас мэт цайрах нь үс босох мэт. Над руу ганц алхмын зайтай тулаад ирэхэд нь ажиглавал нүдний харц нь огтын хөдөлгөөнгүй байгааг айдас, сониучирхал хоёрынхоо дундуур сайн ажигласан юм. Би таг хөшчихлөө. Өнөөх хий үзэгдэл надад тулж ирээд *Хонгор минь нааш ир л дээ...* хэмээн шивнэн, түүний хөвөлзсөн цэнхэр хувцаснаас зуурч ямар нэг юм руу унах сүүлчийн мөчид *ээжээ* хэмээн хашгирснаа л санах юм. Тэгээд л кадр тас....
Хамаг бие тэсэхийн аргагүй шархиран толгой ангалзахыг мэдэрч тун зовиуртайяа сэрэв. Нүдээ арай ядан нээвэл ээж дүү хоёр маань усан манан дунд нэг бүрэлзэн үзэгдээд алга болчихлоо.
Гэтэл өнөөх цэнхэр хувцаст цэв хүйтэн гараар цээж хүзүүг минь илж * Хамт яв л даа* гээд ч байх шиг.Харин миний маналзсан тархинд ээж, дүү бас Золоо гуравтаа л очихсон гэсэн хүсэл эргэлдсээр би дахин ухаан орсон юм。
Намайг нүдээ нээхэд хамгийн түрүүнд харагдсан юм хорвоо дээрх миний хамгийн хайртай гурван эмэгтэй байлаа.
-Миний хүү яаж байна даа? Гээд ээж хоолой зангируулан хацар илнэ. Ээжийн гар ийм зөөлхөн байдаг билүү?
-Би яасан бэ, ээж ээ?
-Чи арслантай гүүрэн дээрээс унаад 7 хоног ухаангүй байлаа. Ус уух хувьтай л байж дээ.
-Юу гэнээ? Би тэгээд энд бүтэн 7 хоног хэвтсэн хэрэг үү?
-Харин тийм. Ээж санаа алдсанаа:
-Аз болж чамайг гүүрний хашлаганд уясан хадагнаас орооцолдон унахыг эргүүлийн цагдаа холоос харсан байна лээ.
Намайг олон хоног нойргүй сахисан хамаатнууд маань тайвширан гэр гэр рүүгээ явцгаав. Дараахан нь Ганаa маань авгайгаа дагуулчихсан ирж, хэргийн эздийн ёсоор нууцxан нүд ирмэн, хоёр гараа атган өргөж үзүүлэв. Бодвол намайг эр хүн гэж байгаа бололтой.
Бие нэлээд хөнгөрчээ. Миний дүү Ариунаа, Золоо хоёр надтай үлдмэгц элдвийг шалгааж гарах нь тэр.
-Ах аа, та юун цэнхэр хувцастай хүүхэн энэ тэр гээд байсан бэ? Тэр гүүрнээс унадагийнхаа урьд шөнө бас тийм юм үглээд л гэртээ шөнө ухаангүй ирсэн ш дээ. Энэ л нэг л учиртай хэмээн асуух аж.
-Согтуугийнх юм уу, аль эсвэл би солиорч байгаа юм уу? Арслантай гүүрэн дээр яг шөнө дунд цэнхэр даашинзтай…нэг хий үзэгдэл харсан. Яг сүнс л тийм байдаг байх. За та хоёр хүнд хэлвээ. Би гэдэг хүн насны онигоонд орно шүү гэж би гуйлаа. Түрүүнээс хойш дуугүй суусан Золоо сая ам нээж:
-Ямар сонин юм бэ? Тэр чинь 8-сарын 3,4-ны шөнө биздээ.Би ч бас тийм цэнхэр хувцастай хүүхэн зүүдэлж хар дарсан.Тэгсэн чинь өглөө нь чамайг осолд ороод ухаан орохгүй байна гэж ээж чинь утсаар хэлсэн.Чамайг ийм олон хоног ухаан орохгүй болохоор би аргаа бараад эмнэлэгт хэвтэхдээ өмсч байсан хувцасыг чинь өчигдөр угааж арцаар ариулж үзлээ.Тэгсэн чинь чиний өмдний товчноос орооцолдсон хуучин цэнхэр хадагны тасархай үлдчихэж. Өнөө өглөө би тэр хадгийг аваад шатаачихсан юм. Тэгээд л чи ухаан орчихлоо. Хачин юм даа гэлээ.
Ийм л сонин явдал надтай тохиолдсон юм。 Сүүлд нь сонссоноор бол Анагаахын дээдийн оютан бүсгүй хайртай хүндээ хаягдчихаад Арслантай гүүрэн дээр машинд дайруулан амиа хорлосон юм гэнэ.Тэгээд яг шөнө дунд тэр бүсгүйн сүнс арслантай гүүрэн дээгүүр зугаалж, ганц нэгээрээ яваа залуучуудыг айлгадаг юм гэсэн явган яриа байдаг юм билээ.
Харин миний хувьд эмнэлгээс гараад Золоотойгоо эвлэрснээс хойш дахин уушны газраaр хэсэж ухаан алдтлаа уухаа больсон.Ер нь би ч баасан гаригт л ганц груушиг шар айраг уудаг хүн юм чинь. Тэр явдалаас хойш харин арслантай гүүрэн дээгүүр өдөр явахад ч нэг л эвгүй мэдрэмж төрсөөр байдаг юм шүү. Гэвч манайх сансарт байдаг болохоор тэрүүгээр явах хэрэг гараад л байх юм. Гэхдээ шөнө явах зүрх хүрдэгүй юм аа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 53/12 | Шүүдэрцэцэг Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-16.jpg
Хэмжээс: 600x450 154k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4946

Должин : Зам зуур
zam-107.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4235

Ёл хад
YolHad_40.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3701


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn