|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Би янхан
Оруулсан admin on 2009-01-06 12:32:36 (8933 уншсан)
Тиймээ би янхан, хүмүүс надаас дөлдөг. Харин согтуу хүмүүсийн хувьд би тэдний эрлэг нь. Богино банзал, шилэн торико, гялалзсан урт хумс, өндөр өсгийт. Тог тог товшин бөгсөө бага зэрэг хаяалаад гэрээсээ гарахад надад бүтэхгүй зүйл байдаггүй. Шидэт дохиураар шивших мэт хүссэн бүхэн маань биелдэг юм. Одоо яая гэхэв би энэ замыг сонгосон. Эхээс төрөхдөө би эрх танхил бяцхан охин байсансан. Харин одоо би бол нэрээ ч мэддэггүй. Нэрээ хэлэхээс ч ичдэг. Миний нэрийг янхан гэдэг үг чимдэг болсон. Мэдээж миний жинхэнэ нэрийг хэн ч мэдэхгүй хэнд хамаатай юм. Цэенхуар хэмээн би өөртөө нэр өгсөн. Одоо яах вэ халуун дулаан байшинд би жаргалтай амьдарч байна. Ханаж цадахаа мэдэхгүй мөнхөд залуу сайхан байх юм шиг орчлонгийн мөнхийн цаг хугацаа одоо миний хөлийн өлмийд сөхөрсөн мэт би аашилдаг. Яадаг юм тэр цаг иртэл би тэмцэх болноо.
Үүдэнд хар хүлэг утаа хаялан хүлээж байна. Яахав хүлээж л байг, Би үсээ хатааж байна, бас биендээ энгэсэг түрхэж байна. Ганцхан миний л мэдэх үе уламжлан хийж ирсэн нандин жор намайг залуу сайхан харагдуулдагын нууц юм шүү дээ.
…Намайг бага байхад манай хажуу айлын өвөө чи уг нь зөв явбал их тэнгэрлэг сайхан хүүхэн болно харин энэ гэр орноосоо эртхэн холд чиний амьдралыг баллана шүү гэж захидаг байсан. Тухайн үедээ ус зөөдөг энэ халтар өвөө лав мангар байхаа гэж боддог байж билээ.
Манайх миний мэдэхийн л их баян тансаг юм бүхэн байдаг айл байсан. Хэн хаанаас энэ бүхнийг авчирдаг юм бүү мэд. Манай арын байшинд намайг оруулах хориотой. Би хашаандаа өнжинө. Болжмор , муур, нохой миний анд нөхөд. Манай хашааны ойролцоо хүүхдүүд их л олон байдаг боловч над рүү хэн нь ч дөхөж зүрхэлдэггүй. Ингээд би эрх чөлөөт торонд орсон бяцхан бялзуухай элдэв зүйлийг мөрөөдөн ном эрдэмд гэрээр суралцан эрийн цээнд хүрлээ.
Ээж минь үүрээр их л ядарсан хүн орж ирэн ихэнхдээ бөөлжинө. Би нурууг нь дарж өгөхөөр очиход холд холд гэж уурладагсан. Тухайн үедээ би нойрондоо дийлдэн тэгэсгээд унтаад өгнө. Хаяа ээж минь чимээгүйхэн уйлаад л байдаг байсансан.
Миний бага насны битүүлэг, нууцлаг амьдрал нэг ийм л байлаа. Нэгэн удаа ээж надад цүнхтэй зүйл, бас захиа өгөн Аамай өвөөтэйгөө яв өвөө нь мэдэж байгаа хэзээ ч битгий эргэж ирээрэй хурдал хэмээн гэрээс хөөсөн юм. Би явахгүй гээд уйлахад уйлж болохгүй, юу ч асуух хэрэггүй яв яв бушуу яв хэмээн хашгирахад би сандран гарч гүйлээ. Хашаанаасаа анх удаагаа алслан явах болсон доо баярлах гайхах зэрэгцэн өвөөгийнхөө гараас чангаас чанга атган эргэн харан харан гэрээсээ үүр шөнөөр явсан юм.
Өвөө бид хоёр вагонд суугаад мэдэхгүй танихгүй гэрээсээ хол их том хотод ирсэн. Нэг өрөө байр худалдан авч амьдрах болов. Өвөө намайг сургуульд оруулна гэхэд би амьдралдаа анх удаагаа хүүхдүүдтэй уулзах болсондоо баяртай бас айдастай итгэлгүй байлаа.
Есөн сарын нэгэнд би ангидаа орлоо. Жигдхэн хувцасласан тэд түүнийгээ форм хэмээн нэрлэдэг ажээ. Би Эрхэт хэмээх хүүтэй нэг ширээнд хамт суух болов. Анх удаагаа өөрийнхөө үеийн хүүгийн хажууд сууж байгаа болоод тэр үү тэр өдөржингөө хоёр хацар маань улаа бутарсан юмдаг.
Бага багаар би энэ амьдралдаа дасан хүүхэд шиг сайхан амьдарч байлаа. Хаяа ээжийгээ их санана. Гэсэн хэдий ч тэр хашаанаас гарч чадахаа байчихна гэж бодоод бага багаар санахаа мартсан байлаа.
Миний гэрээр сурсан бүхэн сургуулийн хичээлээс хэдэн хувь илүү ажээ. Сургуульд ганц хоёрхон хэл үзнэ,ерөнхий эрдмийн хичээл, хүсвэл нэмэлт хичээл үзэж болно. Надад хичээл нь их амархан байлаа. Энэ бүхнийг тэр битгий хэл их дээд сургуульд үздэг бүхнийг би хэдий нь үзээд судалсан байсан билээ. Найз нөхөдтэй болж инээж баясан хөөрөх нь миний хувьд хамгаас эрхэм зүйл байлаа.
Хаяа би хичээл тараад Эрхэтийн гэрээр дайрна. Тэднийх хүү охин хоёртой тэгш дүүрэн жаргалтай айл. Нэгэн удаа Эрхэтийн ээж нь надаас хэн хэнтэйгээ амьдардаг вэ гэж асуухад би өвөөтэйгөө байдаг гэхэд миний хариулт хангалтгүй байсан бололтой хэсэг тээнэгэлзсэнээ аан гээд дуугаа хурааж билээ.
Тэр өдрөөс хойш Эрхэт надаас бага зэрэг дөлөөд байх болсон юм. Яагаад тэгсэн юм бүү мэд. Одоо бодоход би үеийнхээ хүүхдүүдээс хэрсүү дээр нь дэндүү хөөрхөн бас биеэ их ихэмсэг авч явдагийг минь хараад хүүд минь хань болохгүй гэж зөнгөөрөө мэдэрсэн болов уу гэж бодсон юм.
Манай зэргэлдээ ангийн хөвгүүд, бас охидууд хаяа багш нар хүртэл миний бие хаа руу эрээ цээргүй ширтэн өлөн нүдээ унагахад би зүүгээр шивүүлсэн мэт огло хараймаар болдог байлаа. Тэгсэн хэдий ч би тэсвэрлэн юу ч мэдээгүй мэдрээгүй хүн шиг өнгөрөөх болсон юм.
Хэдийгээр би өнөө л жаахан хашаанаасаа алслан одсон хэдий ч энэ олон өлөн чоно шиг хүмүүсийн харцнаас бултаж чадахгүй л байлаа. Нэгэн удаа өвөөдөө энэ тухайгаа цухуйлгахад за миний охин чи одоо том охин шүү дээ. За наашаа суу өвөө нь чамд хэдийнээс хэлэх гээд тохиромжтой мөчийг хүлээж байсан юм гээд Ээж чинь чамайг яагаад гэрээсээ явуулсныг мэдэх үү гэхэд үгүй ээ гэхэд ээж чинь чамайг зөвхөн чамайг бодоод л өөрийгөө золиослон байж ийм шийд гаргасан юм шүү дээ.
Танай эмээ их сайхан хүн байсан, ээж чинь мөн л сайхан бүсгүй, харин чи бол тэд нараас хэдэн хувь илүү бүр дэндүү сайхан хүүхэн болж байна. Энэ хорвоод сайхан байх хэцүү байгаль сарнай цэцэгт гоо сайхныг бэлэглэхдээ өөрийгөө хамгаал гэж өргөс хайрласан мөртлөө миний жаалхан охинд гоо сайхны дээдийг өгөхдөө харин хамгаалалт өгсөнгүй дээ. Тийм болохоор миний охин амьдралд ухаалаг тэвчээртэй байснаараа өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Өвөө нь мөнхөд охиноо хамгаалаад байж чадахгүй тийм болохоор миний охин ухаанаар амьдралаа удирдуулж байгаарай. Ямар ч үед ямарч хүнд хэцүү байсан тэр хашаандаа эргэж очиж болохгүй шүү. Тэнд хараал шившээстэй байгаа. Танай удмын хүүхнүүд сайхнаасаа болж гэмгүй мөртлөө гэмтэн болж энэ нийгэмд адлагдаж байсан. Одоо тэр мөч дуусах дөхөж байгаа. Тийм болохоор чи л тэр зүг рүү зүглэхгүй бол чиний амьдралд тэр зүйл болохгүй шүү чи надад амла гэлээ.
Охин өвөө одоо юу яриад байгаа юм болоо хэмээн ухаж ойлгохыг хүссэн авч ухаан санаанд нь багтахгүй байсан тул за амлаж байна хэмээн хэллээ. Харин өвөө нь энэ үгэнд их утга учир өгөн буйг ажаад инээд ч хүрэх шиг.
Тэр цагаас хойш хэдэн жилийн дараа нь өвөө маань бурхан болж охин ч их сургуульд орж төгсөөд нэгэн албан газарт менежерийн ажилд орлоо. Энэ бүх хугацаанд найз нөхөд нь хүн хартай танилцаж зарим нь хүүхэд хүртэл гаргасан жаргалтай амьдралтай байхад над руу эгцлэн харах нэгээхэн эр хүн ч байсангүй.
Миний мэдэхийн дунд сургуульд байсан Эрхэт л ганцхан итгэлгүйхэн эгцлэн харсан ганц эр хүн нь байсан юм билээ.
Би ажилдаа дуртай, бүхний түрүүнд хошуучлана. Надад зарим нөхөд маань хүртэл атаархана. Баяр ёслолын өдрүүдэд манайхан архидаж өгнө. Би бараг л архиар хуруудан эрчүүдтэй мөрийцөж байгаад ууна. Гэсэн хэдий ч огт согтдоггүй юм даг. Ямар би багаасаа архи ууж сурсан тэгээд архийг өөрөөсөө гаргаж сурсан , согтохгүй байхын нууцыг, хүний санаа бодлыг уншдаг, арваад хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг, биеэ хэрхэн хамгаалах, энхрийлэх урлагыг бүрэн эзэмшсэн гэж хэлэлтэй нь биш худлаа согтсон дүр үзүүлэн сэмхэн харьдаг байлаа. Намайг худлаа согтон жүжиглэх тэр үед л эрчүүд надад дөхөн гуяийг минь базахаар уруулийг минь озохоор шунан тачааддаг болоод би зугтаадаг юм. Яагаад яагаад заавал би согтуу үедээ эр хүнд тоогдоно вэ, яагаад яагаад эрүүл саруул нүдээр хэн нэгэн нь намайг эгцлэн хардаггүй юм бэ би хэн нэгэнд хайрлуулахыг амар амгалан жаргалтай амьдрал зохиохыг, гэрт минь хүүхдүүд гүйлдэн гэрийн жавар арилтал хүүхэд уйлахыг ямар их хүсдэг гээч даанч намайг байгаа чигээр минь чин сэтгэлээсээ хайрлах тэр нэгнийг би хүлээсээр л
... Нэгэн удаагийн цайллага дээр манай захирал надад харц чулуудан налигнасанаас хойш манай ажлынхан намайг явдалтай хүүхэн, тэгээд л өндөр цалин, шагнал авч байгаа юм гэцгээн миний өмссөн зүүсэн гишгэсэн мөрийг минь шиншлэх боллоо. Гэмгүй хэрнээ гэмтэн шиг байж чөлөөтэй инээж хөөрөх ч эрхгүй баг өмсөн царайгаа харцаа төв болгон тэвчээр заан ажилдаа явсаар л захирлын авгайд элдвээр хэлүүлэх хүртлээ тэвчсэн би тэсэлгүй ажлаасаа гарахаар шийдлээ.
Тэр өдөр бороо шивэрсэн намуухан үдэш байлаа. Хотын гудамжаар цүнхээ саван сэм сэмхэн алхаллаа. Хүмүүсийн хөл цөөрсөн гудамжинд намуухан салхинд бүүвэйлэгдэн тэнгэр өөд ширтэн уртаар санаа алдан зогсох үед сайн уу ямар сонин хүн бэ уулзалгүй олон жил болсон байх чинь гэхэд сайн харвал ширээний анд Эрхэт маань зогсож байлаа. Сайн ямар сонин хүн бэ уулзалгүй удаж дээ энд юу хийж яваа юм гэхэд би хотод өнөөдөр л ирлээ. Ээж аав дээрээ амралтаа өнгөрөөх санаатай. Тэгээд энэ цэцэрлэгтээ ирэх гэж яарсаар ирсэн юм. Харин тэгтэл чамтай таардаг сонин юм аа гэхэд тийм шүү чи бид хоёр хичээл тараад бас шалгалтандаа бэлдэх гэж дандаа энд тэр сандал дээр суудаг байснаа санаж байна уу гэхэд гадаа хүйтэн байна чи даарч байна уу гээд костюмаа нөмрүүлэх гээд дөхөхөд нь би тэссэнгүй түүнийгээ тэврэн авлаа. Шиврээ бороо ганц нэгээр дуслан нүдэн дээр минь уруул дээр минь бид хоёрын дундуур аажуухан шивэрсээр л бага зэрэг даарсан би чичрэн зогсоход чи бүр даарчихсан байна шүү дээ хоёулаа харъя гээд бид хоёр жаахан хүүхдүүд шиг хөтлөлцөн гүйсээр манайд ирэв.
Хувцас маань шалба норжээ. Хуурай хувцас өмсөөд гарч иртэл Эрхэт нойтон хувцастай хулмалзан зогсож байлаа. Би Эрхэтээ яарч байна уу хоёулаа жаахан юм ярьж сууя л даа манайд эрэгтэй хүнд таарах юм байдаггүй ээ май энэ миний гэрийн халаад өмсөөд байж бай. Би хувцсыг чинь сэврээе гээд гадуур цамцыг нь тайллаа. Эрхэт маань чив чимээгүй намайг харан инээмсэглэн зогсоно.
Үснээс нь ганц хоёр ус бөнжигнөн дуслана. Би цамцных нь товчийг тайлж байхдаа эр хүний үслэг ханхар цээж, уул шиг түшигтэй өргөн мөрийг харангаа тогонд цохиулсан мэт болж дотор талд минь жирс жирс гэхийг мэдрээд хэрэндээ л биеэ барин хөмхийгөө зуун анзаараггүй байдал үзүүлэхийг хичээж байлаа. Гэтэл Эрхэт гэнэт намайг тэврэн авч учир зүггүй үнсэж гарлаа. Би ч гэсэн энэ бүхнийг мэдэж байсан хүсэн хүлээж байсан хүн шиг үнсэлцэж эхлэв. Нэг мэдсэн бид хоёр оронд ороод аль хэдий нь хүслээ гүйцээсэн байлаа.
Эрхэт маань миний шанхны үсээр эрхлэн чи миний анхны хайрт байсан, би чамайг дандаа хардаг байсан, тэгээд хоёулаа олон хүүхдүүдтэй аз жаргалтай айл болно гээд л мөрөөддөг байсан гээд нүдэн дэр минь үнслээ. Тэгээд нээрээ биднийг төгсдөг жил дээд төгсөлтийн их гоё ах чамд сайн гэдгийг дуулаад та хоёрын хамт юм өргөлцөөд явж байгааг харснаас хойш над шиг хавирган сар шиг туранхай бандийг юу гэж тоохов дээ гэж бодоод аль болох чамаас хол хөндий байсан юм. Та хоёр юу болсон бэ тэгээд гэхэд юу ч болоогүй нэг л удаа намайг гэрт дөхүүлж өгсөн байхаа гээд чи мангар байх аа би чамайг л харж хүлээдэг байсан шүү дээ.
Өнгөрсөн цаг хугацаанд гунигтай жаргалтай бүх л цагт би чамайг миний хажууд байгаасай гэж хүсдэг байсан гэхэд би мөн тэнэг байж ээ гэлээ. Нээрээ чи хаана юу хийж байна даа гэхэд найз нь хотод нэг компанид барилгын инженер хийж байгаа хоёр хүүтэй авгай маань үсчин. Яахав болоод л байна. Харин чи гэхэд найз нь ганцаараа л байна. Хүний амьдрал гэж сонин юм аа яг чамайг бодон дурсаад зогсож байтал ид шидийн юм шиг дэргэд гараад ирсэн би маш их баярласан шүү гэхэд би ч гэсэн. Чи сайхан хүүхэн болж ээ. Нээрээ шүү жинхэнээсээ сайхан хүүхэн болж. Яагаад нөхөрт гарахгүй байна аа гэхэд мэдэхгүй ээ мэдэхгүй хамаг сайхан залуучууд нь чам шиг ингээд л гэр бүлтэй болцгоочих юм, тэгээд яг гэр бүлтэй болж найзалж нөхөрлөдөг үе дээрээ ихэнх нь гадаад руу хар ажил хийх гээд хүний боол болчих юм тэгэхээр хаанаас тэр сайхан эрчүүд нь гарч ирээд мань мэтийгээ гэргийгээ болгох вэ дээ тийм байгаа биз дээ гэхэд нээрээ ерөөсөө энэ талаар урьд нь бодож үзээгүй юм байна шүү, тийм ч юм уу даа гээд дуугаа хураалаа.
Би дотроо Эрхэтдээ баярлан миний анхны эр хүн байсанд намайг эмэгтэй хүүхэн болгон тамгалсанд баярлан харж тэсэлгүй түүнийхээ энгэрт наалдан эр хүний өвөрмөц содон үнэрт нь мансууран жарган хүүхэд шиг тас тэврэн унтсан байлаа.
Өглөөний гэгээн туяа өрөөний минь цонхоор айлчлан болжморууд өглөө өглөө гэх шиг шулганалдан чимээ шуугиантайхан энэ өдөр айлчлан ирж байна. Дандаа л ганцаараа амьдарч ирсэн би өчигдрийн болоод өнгөрсөн зүйл зүүд биш байгаасай хэмээн бодон хэвттэл аан чи минь сэрчихэв үү өглөөний цайгаа уу гээд таваг дүүрэн амтат хоол аагтай сүүтэй цай барисаар орж ирлээ. Ханьтай байх, хэн нэгэн намайг чин сэтгэлээсээ хайрлан байгаа нь сайхан байлаа. Муу өвөө минь л миний хойноос ид уу гэж хөөцөлддөгсөн.
Би жаргалдаа мансууран Эрхэт дээрээ гүйн очин үнсэж гарлаа. Цэцэгс хөрсөн доороос ханзран дээш гэрэл гэгээ өөд тэмүүлэн давшлах мэт би түүнрүүгээ хайрт руугаа түрэмгийлэн очиж уусан нэгдэхийг хүснэм. Би эм хүн шүү дээ хэн нэгнээр хайрлуулж хэн нэгэнд эрхлэн тунирхахыг хүсдэг. Би Эрхэтээс чи энэ он жилүүдэд хаана байсийн яагаад над дээр эрт ирээгүй юм бэ гэхэд би өөртөө итгэлгүй байсан юм. Тэгээд л амьдрал гэдэг хүссэнээр болохгүй юм байна шүү дээ гэлээ. Тийм дээ нээрээ хүний амьдрал дандаа хүссэн бүхнээс нь эсрэгээр эргээд байдаг. Би хэн нэгэнд бүхнээ зориулан байхад тэр хүн нь өөр нэгэнд сайн, харин нөгөөх сайн хүн нь бас өөр нэгэнд сайн. Энэ мэтээр л хүний амьдрал бие биеийнхээ араас хөөцөлдөн байх юм даа.
Би ажлаасаа гарсан хэдий ч аз жаргалдаа мансууран байлаа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд Эрхэт маань гэр лүүгээ явах болсон байлаа. Чамтайгаа ингээд үүрд хамт байгаад баймаар л байна. Даанч би ар гэртээ үр хүүхдүүд рүүгээ очих хэрэгтэй чи минь сайн сайхан байж сайхан ханьтай учраарай. Найз нь чамдаа сайн сайхныг ерөөж байна гээд Эрхэт маань салж ядан хоргодон хоргодон явлаа. Жаргал гэдэг угаасаа богинохон амттай байдаг юм хойно яая гэхэв тэснэ дээ.
Би хэд хоног гэрээс гарсангүй. Болоод өнгөрсөн зүйлүүд бодол санаанаас минь гарсангүй. Сарын дараа би жирэмсэн гэдгээ мэдээд хотод хайсаар түүн дээрээ очлоо. Тэгсэн хараагүй танихгүй хүний дүр эсгэн сандран хулганана. Би түүнийг өрөвдөх шиг гэсэн хэдий ч би түүндээ хэлж чадсангүй хүүхдийг нь гаргахаар шийдэн гэртээ эргэн ирлээ.
Ажил хайсан боловч хүмүүс гаднах өнгөнд минь дурлан хуурамч бялдуучлал үзүүлэн эрээ цээргүй загнах нь таалагдсангүй гэртээ байхаар шийдлээ. Би төрөх дөхсөн байлаа. Даанч үр минь наддаа ирсэнгүй. Би ийм л хувьтай байж. Над дээр ирж чадаагүй тэр алдрайхан үрээсээ би уучлал эрэн залбирлаа. Чи минь тэнэг ээжийгээ уучил, чамайг би чин сэтгэлээсээ хүлээж байсан юмсан. Аав чинь чамайг тоогоогүй ч амьдрал чамд өгсөн юм алдрай үр минь чи ижийгээсээ яагаад явчихав даа хэмээн зөндөө уйллаа.
Тэгээд нөгөө цэцэрлэгийн сандал дээрээ жаал суулаа. Дээр алтан наран хурцаар шарна. Дэргэд хүүхдүүд гүйлдэнэ. Би тэднийг дэмий л гөлрөн ширтэж байлаа. Тэгтэл тэртээ хол ижийтэй минь адилхан хүн хашаа тулан зогсох нь ажиглагдлаа. Гүйгээд очтол хэн ч алга. Би хий юм харсан юм байхдаа хэмээн гэртээ ирээд нам унтаж орхижээ.
Зүүдэнд минь ижий минь ирэн үсийг минь илэн ижийгээ уучил охиноо ийм хөөрхөн сайхан хүүхэн болсныг харж чадсангүй гэхээр нь сэрээд хартал хэн ч байсангүй. Тэгээд сэтгэл үймрэн нааш цааш жаал холхиж байснаа ижийнхээ гэрт очихоор юм хумаа зэхэн хөдөллөө.
Хоёр хоногийн дараа би гэртээ ирлээ. Яг байсан хэвэндээ гэр маань баян тансаг хэвээрээ байлаа. үйлчлэгч эгч жаахан хөгширсөн болохоос биш түүнийг таньж болохоор байлаа. Тэрээр долоо хоногийн өмнө ээж нь өөд болсон. Миний охиныг олж очоорой үүнийг өгөөрэй гэсэн шүү гээд нэг боодолтой зүйл өглөө.
Тэр нь миний багадаа тольддог байсан эрвээхэй хэлбэртэй шаазан толь, сам , цүнх тэрүүтэн байлаа. Энэ бол манай удмын эмэгтэйчүүдийн үе дамжсан эдлэл байсан юм. Ээж маань намайг бага байхад нэгэн сайхан хатны талаар ярьдаг байсан магадгүй тэр эмэгтэй манай эмээгийн ээж нь байсан юм болов уу даа. Үйлчлэгч эгч ээж ийнх нь гэрээс бий дагаад явна уу хэмээн миний урд товор товор хийн ойр ойрхон алхалсаар намайг замчиллаа. Би анх удаагаа орохыг цээрлэдэг байсан тэр байшин рүү алхан орлоо.
Маш цэлгэр дулаахан тохилог байшин байлаа. Энд тэндээ цэцэг тарьсан, үнэт эдлэлүүд тавьсан үнэр анхилга нь урам бадраасан тийм нэгэн байшин байлаа. Голдоо бяцхан усан оргилууртай, дээр үеийн шанз шиг хөгжим өлгөөстэй, олон номын тавиуруудтай, олон цэцэгс, эрвээхэй, соныг хээ хуаранд ороон байрлуулсан өвөрмөц донж маягтай цэлгэр өрөө байв.
Энэ юун газар вэ ямар учиртай газар юм бэ гэхэд энэ бол танай удмын байр. Энэ байрнаас хүмүүжиж гарсан хүмүүс жинхэнэ эм хүний урлагт суралцан эр нөхрөө дээдэлдэг байсан юм. Ганцхан эрчүүд ч биш бүр бүхий л насны хүмүүс сэтгэлийн орон зайгаа нөхөхийн тулд энэ ирж үйлчлүүлдэг юм. Одоо ч гэсэн үйлчлүүлэгчид хүлээж байна хэмээн намайг нэг өрөө рүү түлхэн оруулаад хаалга хаагдчихлаа.
Анхандаа бүүдгэр өрөөнд гэрэл муутай би хаана байгаагаа олж харахыг хичээн байтал наашаа суу л даа хэмээн хэн нэгэн хэллээ. Би дууг нь сонсоод тайвширлаа. Намуухан итгэлтэй дуу хоолойг чиглэн очлоо. Гэтэл хэн нэгэн намайг тэврэн авч хувцсыг маань хүү татан хаяж учир зүггүй үнсэж гарлаа. Маш гое үнсэж байсан тул би биеээ сул орхин түүнд тушаалаа. Тэрээр намайг сандчин илж таалж байснаа гэрэл асаан харснаа аяа амьд Бурхан минь амьдралдаа ийм сайхан амьтныг харж байсангүй. Агуу бурхадын амьд хувилгаан чи буй за мөхөс намайг уучил хэмээн сөгдөн унав.
Би айх гайхах алмайрах зэрэгцэн байх ахуйд ханын адараас хэн нэгэн ийн зарлигадав. Охин минь ээж нь үр удмаараа сайхан тэнгэрлэг явсан юм шүү. Сайхан байна гэдэг хэцүү хэдий ч энэ хорвоод зохицон амьдрах ёстой байдаг юм бид үе удмаараа муу хүмүүс хэмээн адлагддаг байсан. Учир нь эр нөхрөө дээдлэн, эх хүн эхнэр хүн байхын учир жанцанг, үе уламжилсан монгол ухааныг дамжуулахын тулд өөрсдийгөө золиослон үйлчилдэг байсан. Дээхэн үед янханы газрын далбаан дор тэмцлийн талаарх нууц хуралдаануудыг энд явуулдаг байсан дараа нь гадаадын тагнуулуудыг гартаа оруулахын тулд охидоороо зэвсэг хийн тэмцдэг байсан.
Хөөрхий дөө олон ч охид эх орныхоо төлөө хайргүй хүмүүтсэйгээ дэр нийлүүлж эх орондоо тус дэм өгч мэдээ дамжуулж байсан. Ихэнх тохиолдолд сэтгэлээр унасан эрчүүдэд эмэгтэй хүний уран нарийн аргаар сэтгэлээ олоход тусалж, хань гэр бүлээ дээдлэх ухаанд сургадаг байлаа. Сайхан хоолоор ходоодтой нь нөхөрлөж, эм хүний нарийн ухаанаар бие сэтгэлд нь сүлбэн тэр тулаанд чи ялагч нь болсон цагт чиний өмнө эр нөхрийн чинь дүрээр эх орон чинь ирсэн байдаг юм шүү дээ. Тийм ээ охин минь чи минь тэнгэрлэг сайхан хүүхэн болж, алдрайхан үрээ өөрийн болгож чадалгүй асгаран асгаран уйлах чинь, чин ариун үнэнч хайр чинь энд байсан шившлэгийг утаа адил замхран одоход хүргэсэн билээ. Одоо энэ байр, энэ орон зай тэр чигээрээ чинийх яаж ямар замаар авч явах чинь чиний сэтгэлийн дуудлага мэдэх хэрэг. Сайн хүн болсонд баярлалаа. Би одоо одъё доо хэмээн цагаан гэгээ зам татуулан таазанд тултал яваад эргээд түм түмэн бяцхан цэцэгс болох шүхэрлэн буулаа.
Хэсэг хугацаанд өрөөнд нам гүм ноёллоо. Би өөрийнхөө гарыг харлаа. Үл мэдэг нууцхан гэрэлтэн цацарч байлаа. Миний өмнө байсан хүн Ай Бурхан минь уучил өршөө, би таныгаа сүслэн дээдлэх болно. Насны минь тоо гүйцэх тэр цаг хүртэл чин үнэнчээр бусдад туслан тэтгэн ариун үнэний мөрийг хөөх болно хэмээн гарч одлоо.
Тэр цаг мөчөөс хойш миний амьдрал утга учиртай болсон. Одоо тэр хашааны минь суурин дээр хүмүүнлэгийн багахан байшин баригдсан. Тэндээс амьдралд итгэл, сэтгэлдээ гал атган олон хүмүүс сайн сайхан явж байгаа, хүн хүнднн нөхөр байж, чин сэтгэлээ нээх орон зай ямарч нийгэмд үгүйлэгддэг. Ингээд л янз бүрийн ажил мэргэжилтэй, мэргэжилгүй олон л хүнтэй сайхан анд нөхөд бололцсон доо. Харин одоо энд байгаа зүйлүүдээ цэгцлээд ээжийнхээ хашаа руу бүр мөсөн явж байна даа.
Би өөрийгөө тольдон зогсож байна. Будаггүй байхдаа би маш хөөрхөн даанч хүмүүс намайг байгаагаар минь хардаггүй тул би бусдаас этгээд хувцаслан бусдаас өөр будалт хийх болсон. Энэ нөхцөлд хүмүүс намайг нөгөө л харцаараа хатган хардаг. Яахав харж л байг. Өнөөдөр нийгэмд муу муухай гэж адлагдаж байгаа хүмүүс л өр зүрхэндээ эх орноо нинжин сэтгэлээ тээн явна. Харин бусад нь өөрийн дүр төрхөө, өөрийн үзэл бодлоо нуун баг зүүн баатар хэмээн цээжээ дэлдэн явцгаадаг. Яахав өөрийнхөөрөө байж болох тэр цаг ирнэ тэр цаг иртэл би янхан гэж нэр зүүгээд явж л байх болно.
Тиймээ одоо болтол би амьдралдаа энэ биеэ ганцхан Эрхэтдээ л зориулсан хэвээрээ ариун танхил хэвээрээ л байгаа. Гэвч үүнийг минь хэн ч хэзээ ч ойлгохгүй итгэхгүй. Ийм л байна даа. Би гарлаа.
Ум сайн амгалан болтугай.
Ариун хайраа насан туршдаа нандигнан дээдлэсэн түм түмэн хүн энэ орчлонд бий. Чин үнэнч хайр нь Бурханы хайрыг буулган ирсэн түүх ийм буюу.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 19/5 |
Өгүүллэг )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Бямба, 2024.03.30 | · | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Даваа, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Пүрэв, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Пүрэв, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Мягмар, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Мягмар, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Даваа, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Пүрэв, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Лхагва, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
· | Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР |
· | А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал |
· | Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД |
· | С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ |
· | Т.Дарханхөвсгөл : Бидний намар |
· | А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар |
· | Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР |
· | Д.Бямбажав : НАМАР |
Ням, 2015.10.25 | · | Зундуйн Дорж |
Бямба, 2023.10.14 | · | Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч |
· | Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар |
Мягмар, 2023.09.12 | · | Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ |
· | Ц.Бавуудорж : ИТГЭЛ |
· | Ц.Бавуудорж : ТОМЪЁО |
· | Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД |
· | Ю.БАЯН-ОЧИР : МАШИН |
· | Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ |
· | Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР |
· | Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР |
· | Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц |
· | Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ |
· | Ю.Баян-очир : Мод |
Мягмар, 2023.08.22 | · | Б.Болормаа : Намайг явсны маргааш |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|