Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эмүжин : Ногоохон
Оруулсан admin on 2009-02-06 23:45:59 (4425 уншсан)


Улаан хошуут Жунгаа газраар явгалан гүйсээр ядарчээ. Улаан өнгөт сарвуугаа сарвайтал сунган хичнээн ч хол дэгдэв дээ. Өглөөний зоог нэг л амжилтгүй. Хүмүүс талхаа үртэс ч үлдээлгүй иддэг болчихоо юу даа. Намрын сэрүү ормогц Богд уулыг орхин хот бараадсан Улаан хошуут төдхөнөө багачуудын шидсэн чулуунаас бултаж, тагтаануудтай бужигнаж, болжморуудыг айлгаж сурчээ. Эхний цас хаялсан өдөр Улаан хошуут мэдээ хүлээж авав. Тагтаанууд хоохолзон гүвтнэлдэж, болжморууд сандран гүйлдээд нэг л биш.
-Хараач хоол, хоол. Зөндөө их хоол.
-Хаана хаана? –Харахгүй байна уу? Будаа шиг л хөглөрч байхад,
-Хүн гараад ирлээ.
-Зугтаарай. Зам руу харсан том цэнхэр цонх, уужимхан тагт, дээр нь бүртэлзэн тонголзох хүн. Шувууд дэрхийн нисэлдэж, тэнгэрт хов ярин хөлхөнө. Хамаг шувуу ойр хавийн утасны шон, гудамжны гэрэл, хөлдүү мөчир дээр суун хүн буцаж ирэхийг хүлээлээ. Үе үе хаалга нээгдэ уур цан савсах бөгөөд хүн юухныг ч юм зөөсөөр. Зарим шувууны тэвчээр барагдан идэш хоол элбэг газар хайн нисч одлоо. Шинэ махны үнэрээр тагтаанууд хямсалзан хойш ухарч, болжморууд харин сониучирхсан хэвээр. Хаалга хүчтэй хаагдан хэсэг түжигнэснээ нам гүм боллоо.
Улаан хошуут тэднийг харж залхаад өөрөө нисч хүрлээ. Давхарлаж хураасан хэдэн хайрцаг, газраар хөглөрөх өвдөл цөвдөлхөн. Хөлдүү өөх махны хэлтэрхий болжморуудын сонирхлыг татахаа больсон бололтой цуван хөөрч одов. Эсвэл тэд өөрөөс нь хэд дахин том биетэй аймаар хар өнгөтэй Улаан хошуутаас эмээсэн ч байж болох. Үүнээс хойш идэх юмаар тасардаггуй энэ тагт Улаан хошуутын мэдэлд үлджээ. Гэрийн эзэд хураалгаатай хайрцагнаас өдөр бүр мах оруулна. Оруулах бүрдээ ёс юм шиг юухан хээхнийг заавал хөглүүлнэ. Тэдний гээсэн бүхэн Улаан хошуутын хувьд хүндэт зоог л гэсэн үг. Улаан хошуут сүүлдээ тагтыг бараг гэр шигээ үзэх болж, цонхны тавцан дээр нарлан суугаад өд сөдөө янзлах болов. Хааяа ирдэг хэдэн болжморыг эс тооцвол Улаан хошуутад саад болох юу ч үгүй. Гэрийнхний хэн нэгний сүүдэр цонхны шилэн дээр буухад тэр энэ эзэрхүү байдлаа гээн сүүл хавчин зугтахад хүрдэг билээ.
Нэгэнтээ улаан хошуут хөл дор хөглөрөх хаягдсан идэштэй зууралдах зуураа өөрийг нь ширтэж буй ажигч харцыг мэдэрчээ. Эс мэдрэл нь түргэнээ цочирч, дээш сандран хөөрөхдөө цонхны цаана байгаа ногоон өнгөтэй өөр шигээ амьтныг олоод хараатахав. Нисэхээ мартан золтой л дээврийн төмөр мөргөсөнгүй.
Ногоон өнгөтэй шувуу. Бүр ногоон шүү. Агаарт нэг эргээд буцаж цонхны тавцан дээр буухдаа болзошгүй аюулыг мартжээ. Нөгөө гайхалтай ногоон шувууны яг дэргэд газардав. Одоо шилний наана, цаанаас нэг нэгнээ олж харах боломжтой. Үнэхээр ногоон юм гээч. Хөөрхөн юм. Улаан хошуутыг хармагцаа маягтай ногоон шувуу аальгүй хошуугаа далавчиндаа шургуулан ичингүйрэх шиг. Хүмүүс түүнийг барьж аваад ногооноор будчихсан юм болов уу? Тэд юу ч хийж чадна.
-Хөөе ногооноо чамайг хэн гэдэг вэ?
-Ногооноо чи яагаад хүмүүстэй хамт амьдардаг юм бэ?
-Өлсч байна уу, энд зөндөө хоол байна.
-Чи нисч чадах уу?
Улаан хошуут олон олон асуулт угсруулан тавьсан боловч ганц хариулт сонссонгүй. Сүүлдээ асуултдаа өөрөө хариулж эхэллээ.
-За за, чи дуугарах дургүй байна уу, тийм үү?
-Чамайг Ногоохон гэж нэрлэлээ.
-Дургүй байна уу?
-Торонд амьдрах гоё уу?
Ногоохон цонхны цаанаас Улаан хошуутыг ширтсэн хэвээр. Гэвч юу ч үл ярина. Тэр лав энэ торонд төрсөн байх. Тэгээд тэнгэр гэдгийг хэзээ ч үзээгүй биз. Эсвэл хүмүүс Ногоохоныг ойгоос барьж ирсэн юм болов уу? Хэрэв тийм бол түүнд хэцүү байгаа даа.
Улаан хошуут цэв цэнхэр тэнгэрт дүүлэн нисэхийн жаргалыг мэддэг байлаа. Тэр өдрөөс хойш Улаан хошуут Ногоохоныг эргэдэг албатай болов. Энэ ажлыг сайн дураар өөртөө хүлээжээ. Ногоохон нөгөө л торондоо, нөгөө л чимээгүй янзаараа. Устай бортогон сав, зөөлөн дэвсгэр гээд Улаан хошуутад байхгүй эд юмс Ногоохонд бий. Нэг удаа, дандаа л нэг удаа байдаг шүү дээ, тортой Ногоохоныг айлын хүү баруун гартаа савчин өрөөн дотуур гүйж, Ногоохон найз нь айсандаа өд сөдөө бутруулан сандран нисч байхыг Улаан хошуут харав. Далавчаа дэвэх бүртээ торны хана мөргөн унах Ногоохон.
Улаан хошуут бачимдсандаа муухай хашхиран тагшив. Гэрийн эзний “Муу ёрын шувууг хөөгөөд орхи” гэхийг зөнгөөрөө мэдрэн сандран хөөрлөө.
-Ногоохоныг сулла, Ногоохоныг сулла. Тэнгэр дүүртэл сандран хашгирч байхдаа Улаан хошуут дурласнаа ойлгожээ. Дараагийн хэдэн өдөр Ногоохон харагдсангүй. Улаан хошуут сандран байшингийн бүх цонхыг нэгжээд ч олоогүй билээ. Хүйтний эрч ид чангарч, цонх бүр цантсан хэдэн өдөр өнгөрлөө. Улаан хошуут Ногоохоны цонхны тавцан дээр үүрэглэн сууж байхдаа зузаан шил, хээлсэн мөс хоёрын цаана танил шуухитнаа, далавчны хөнгөн дэрвэх чимээ гарч байгааг сонсчээ.
-Чи тэнд байна уу? Хариуд нь хөгжилтэй шулганах сонсогджээ. Ойлгомжгүй хөөрөлхүү шулганаан. Ногоохон
хүний хэлээр ярьдаг болов уу? Тэр хэзээ ч шувуу байж үзээгуй байх.
-Хөөе сонсч байна уу? Би чамайг зөндөө хайлаа.
Торны хаалга зөөлөн савлах, Ногоохоны дуулах сонсогдоно. Тэр дуулдаг юм байна. Өмнөхөөс илүү сэргэлэн хөгжилтэй байх чинь. Улаан хошуут нар гарах өдрийг тэсч ядан хүлээлээ. Цонхны цан хайлах өдрийг хүлээж байгаа нь тэр. Өдөр бүр Ногоохоны гуниггүй жиргэн дуулахыг сонсон, цантай цонх бараадан өнжинө. Хагас сар өнгөрсний дараа арай гэж нар наашилжээ.
Тув тунгалаг шил. Ногоохон хоёулаа болчихож. Эр ногоохон. Улаан хошуутын урам хугарчээ. Хардаж, хайрлах хачин мэдрэмж биеэр нь цахилгаан мэт түгнэ. Ногоохоны хөгжилтэй байх болсон нь ийм учиртай аж. Уур нь багтаж ядсандаа цонхны шилийг бачимдан балбаж, төдхөн гэрийн эздэд хөөгдөв. Урт өвлийн хүйтнийг, мөс цасыг үзэн ядаж буруутгана. Уг нь Ногоохон түүнийг хараад гунигтай ганцаардангуй байдлаа гээдэг болчихсон байсан. Гэвч Улаан хошуут цөхөрсөнгүй. Хаваржин танил тагтан дээгүүр эргэлджээ. Гэхдээ Ногоохонд ойртож очсонгүй. Хоёр Ногоохон тоглож, наадаж, эрхэлж, жаргаж байгааг хараад өөрийгөө тэр торонд байгаагаар төсөөлнө. Түүний бухимдал нэг л өдөр эцэслэв. Торныхоо буланд шигдэн хөдлөлгүй хоёр хоносон эр Ногоохоныг эзэд цонхоор шидчихэж. Хэдийнээ үхсэн тэр шувуу цардмал зам дээр ойчин, хүүхдүүдийн айдастай хамт машины дугуйнд үрэгдэн алга болсон билээ. Улаан хошуут Ногоохоныг уучлахаар шийджээ.
-Сайн уу? Би ирлээ. Шилний цаанаас Ногоохон гунигтай ширтсэнээ торныхоо наад булан руу дөхөж ирэв.
-Чиний байшин минийхээс том юм.
-Хүүе чи ярьдаг юм уу? Гэж Улаан хошуут хөөрөн онгирлоо.
Ийм удаан хугацааны дараа анх Ногоохон түүнд хариу өгчээ.
-Ямар байшин?
-Яагаав, цэнхэр таазтай байшин.
-Биш ээ, тэр чинь тэнгэр.
-Тэнгэр гэж юу байдаг юм бэ?
-Тэр цаана харагдаж байгаа нь тэнгэр. Нар, бас газар гэж бий. Энэ хөдлөөд шуугиад байгааг мод гэдэг юм.
-Тэнгэр, нар, мод, газар… Ногоохон толгойгоо гилжийлгэн удаан суув. Тэгснээ,
-Энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ гэж асуужээ.
-Чи хэзээ ч нисч байгаагүй гэж үү? Улаан хошуутын гайхах ээлж иржээ.
-Нисдэг. Чи хар л даа. Ногоохон далавчаа дэлгэн торны нэг хананаас нөгөө рүү бэдрэн гүйснээ,
-Энэ юу ч биш. Би заримдаа бүр хаалга хүртэл нисдэг гээч.
-Үгүй ээ, цэнхэр тэнгэрт юу ч мөргөлгүй, юунд ч торолгүй хүссэнээрээ нисч, хөөрч, доош шунгаж, модод, гол ус, газрын дээгүүр зугаалах тухай л би ярьж байна.
-Тийм юм байдаг гэж үү? Би үзэх юмсан.
Ногоохон удтал бодлогошрон дахин юу ч асуусангүй.
Улаан хошуут дараагийн өдрүүдэд тэртээ дороос хошуундаа чулуу, навч, өвс зуун дөрвөн давхрын цонхны тавцан руу зөөж, Ногоохонд бяцхан хичээл заажээ.
-Энэ бол өвс.
-Юу гэнэ ээ?
-Өвс. өвс салхинд ганхан хийсдэг юм.
-Салхи гэж юу юм бэ?
-Харж байна уу тэр үүлс нүүж байгааг. Бас энэ мөчир савлаж байна. Салхи тэднийг үлээн хөдөлгөж байгаа юм.Миний өд сөдийг ч бас хийсгэдэг. Заримдаа их хүйтэн.
-Аан ойлголоо. Эзний бага хүү миний торонд ойртож ирээд хацраа пөмбийлгөн үлээдэг юм. Түүн шиг л байх нь.
-Чи торноосоо гарвал нисч чадах уу?
-Айгаад л байна.
-Яагаад? Би чамд тусална аа.
-Би энд төрж өссөн. Бас хаашаа ч явж үзээгүй.
-Явах сан гэж боддоггүй юм уу?
-Үгүй. Чамайг тэнгэрийн тухай ярих хүртэл шүү.
Ногоохон гэрэвшсэн мэт духаараа харснаа дуугаа хураачихав. Одоо тэр маргааш хүртэл, магадгүй хэд хоногоор юу ч ярихгүй гэдгийг Улаан хошуут ойлгожээ. Зун жигтэйхэн хурдан өнгөрч байлаа. Улаан хошуут холоос эргэлдэн нисч, Ногоохоныг баясгадаг болов. Алсад хөөрсөн хойноо дөрвн давхрын өнчин цонх, цонхны цаана бөртөлзөн байгаа Ногоохоныг олж харна. Ногоохон түүний нисч байхыг харснаас хойш далавчаа үе үе сэгсэрч, бухимдангуй савчих болжээ. Түүнд ч бас Улаан хошуутад гайхуулах юм олон.
-Чи ингэж чадах уу?
Ногоохон торны дотор талд зүүлгээтэй төмөр савлуурыг сарвуугаараа хавчаад толгойгоо доош харуулан хатаасан хувцас шиг унжиж, биш ээ зүүгдэж орхив. Тэгснээ савлан эргэлдэж эхэллээ. Улаан хошуут оролдоод үзжээ. Шонгийн моднуудыг холбосон утсыг сарвуугаараа сайтар хавчин нүдээ аниж байгаад доош унав. Арайтай л газар мөргөлгүй үлдсэнээр анхны оролдлого эцэслэжээ. Дараагийн оролдлого арай л дээр болсон боловч Ногоохон шиг савлан эргэлдэж чадсангүй. Цонхоор түүнийг ширтэж байсан Ногоохон шоолон элэглэж харагдана.
-Би бас бүжиглэж чадна.
-Яаж?
Ногоохон далавчаа хагас дэлгээд гоёмсог байдлаар толгой дээрээ өргөн дороо товшин, тойрог үүсгэн хөнгөхнөөр гүйлээ. Улаан хошуут яаж ч оролдоод дэндүү болхи хөдлөхөөс илүүг хийж чадаагүй билээ. Усан бороо цутгаж байх үед Улаан хошуут цонхны тавцан дээр ирж буув. Ногоохон түүнийг,
-Чи яагаад ийм хар юм бэ гэж асуусаар уггав.
-Бид бүгдээрээ л хар. Тэгээд бас улаан хошуу, улаан хөлтэй. Харин чи яагаад ийм ногоон юм бэ?
-Өөр ямар байх ёстой гэж?
-Шувууд цагаан, хөх, эсвэл бор л байдаг.
-Би тэдний заримыг нь харсаан.
-Хааяа цонхны цаагуур нисдэг юм.
-Хүмүүс чамайг ногооноор будчихсан юм уу?
-Магадгүй л юм.
-Удахгүй өвөл болно.
-Өвөл гэж юу юм бэ?
-Аймаар хүйтэн. Цагаан, тэгээд бас цас орно.
-Цас гэж юу юм бэ?
-Бороо шиг. Тэгсэн мөртлөө цагаан өнгөтэй, сэвсгэр. Дээгүүр нь гүйж тоглоход ямар гоё гээч.
-Бороо гэж…
Үгээ дутуу орхиод Ногоохон гэнэт буруу харчихжээ. Үүнээс хойш тэр Улаан хошуутаас юу ч асуусангүй. Зуны сүүлийн сар шувтарч байх үед Ногоохоны биемуудаж эхлэв. Торон доторх гоё савтай будаа нь хатаж хуучраад, ус нь ч бас хошуу хүргэлгүй удсанаас ширгэн муудах болжээ. Улаан хошуут өдөр бүр цонх бараадан эргэлдсээр л. Ногоохон түүнтэй ярилцах дургүй байлаа. Нэг үдэш цонхонд ойртож ирээд
-Би өвлийг үзэх сэн гэж дуугарчээ.
-Удахгүй үзнэ ээ. Цас орохыг ч харна.
-Үгүй ээ, өвлийн тэнгэрт нисч, цасан дээгуүр гүйж үзэх сэн. Улаан хошуутад хэлэх үг олдсонгүй.
-Би үхмээр байна.
-Яагаад?
-Хэрэв чи тэнгэрийн тухай яриагүй байсан бол…
Ногоохон хэлэх гэсэн санаагаа дутуу орхиод хойш ухран чимээгүй болов. Удалгүй Ногоохон үхжээ. Эзэд түүнийг эр Ногоохоны адил цонхоор шидэж орхив.
Газарт хэвтэх Ногоохоны дээгүүр цусны үнэрээр шавсан сүрэг нь эргэлдэж эхлэхэд Улаан хошуут далавчаараа түүнийг халхлан үхсэн мэт хэвтээд хөдөлсөнгүй.
Ногоохоны үнэр, Ногоохоны хүсэл мөрөөдөл, Ногоохоны хэзээ ч тэнгэрийг зүсч, агаараар амьсгалж байгаагүй далавч… гэвч тэр гоё бүжиглэдэг. Сүрэг нь Улаан хошуутын жигтэй хачин дурлалын тухай шуугилдан хэлэлцэж, их хотоос ойн зүг, ойгоос их хотын зүг энэ домог хэсэгтээ л нисэв. Наранд ээн суунгаа тагтаанууд хүртэл хэзээ ч нисч байгаагүй гайхаж сонирхом ногоон шувууны тухай, түүнд дурласан Улаан хошуутын тухай хөөрөлдөж байлаа.
Намаржин навчис Улаан хошуутын дурлалаар хийслээ. Шаазгайнууд ажлаа мартан шаагив.
Дахиад л хавар. Сүрэг ойг орхин их хот руу нүүлээ. Улаан хошуут танил цонхны танил тавцан дээр түр саатав. Ногоохоны торонд бас нэг Ногоохон. Гэхдээ тэр бүдүүн, ярвагар юм. Улаан хошуут түүнийг орхин нисэхдээ юунд ч эргэлзсэнгүй. Магадгүй энэ дурлал биш байх. Эсвэл тэр тэнгэрийн тухай дахин хэн нэгэнд ярихыг хүсээгүй ч юм уу?



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 373 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-154.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4081

Хавар 2007
IMG_1080.jpg
Хэмжээс: 600x614 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4019


khuv5-033.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3945


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn