Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ХАДАМ ЭЭЖ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:34:31 (7422 уншсан)

Нүдээ анин бодох, зүүрмэглэхийн дундуур бүхнийг бүүр түүр мэдэн хэвтэж байтал орны толгой тушаа ханын модыг зөөлөн тогшив. Юу билээ!  гэж цочин нүдээ нээв. Цочсондоо миний зүрх хүчтэй дэлдэж байв. Тэр хүү зүрх дэлсэхийг сонссон юм шиг
-Суранз байнаа, үүдээ! гэдэг байгаа.
Тийм ээ, чи хэзээ нэгэн цагт ирэх л байсан. Би мэдэж байсан юм. Сэтгэлдээ ийнхүү уулга алдан би бослоо. Гэхдээ яах билээ гэж эргэлзэв. Ээж сонсчихвол, ер нь хэн нэг нь мэдчихвэл сумаар нэг шуугиан болно гэж санаад хаалганыхаа түгжээг хурдхан мултлав. Тэгээд орныхоо хөл дээр очиж суув.
Сарны цагаан туяа хоймроор асгарна. Үдэшлэг тарангуут л клубын урдах жижиг цагаан байшинд паржигнаж байсан гэрлийн мотор гэнэт чимээ тасрахад төвийн гэрэл унтарч сумын төв нам оргиод өдрийн бараанаас шөнийн чимээ гэдэг болсон байв.
Суранз баруун талаар өгсөж, аяганы ширээний дэргэдэх жижиг сандал авч суугаад  хэсэг дуугүй байснаа
-Би хүрээд ирлээ гэж хэлэв.
Хэзээ ч юм ирнэ гэдгий нь мэдэж байсан ч,  яг хүрээд ирэхлээр нь хэлэх үг олдсонгүй. Уул нь тосоод авахаар, тоглоод өнгөрөөхөөр үг бодож л байсан юмсан.
Суранз бид хоёр энэ жил хоёул сургууль төгсч энэ суманд ирцгээсэн. Тэрээр мал эмнэлгийн, би хүн эмнэлгийн алба хашиж, хэн хэн нь зав зайгүй хөдөө дуудлаганд явж, борви бохисхийх чөлөөгүй ч “манай хоёр эмч” гэх олны үг дулаан сонсогдоно. Төгсөөд  ирэв үү гэх шиг  Төмөр энэ жил мэргэжил дээшлүүлнэ гээд зөрөөд явсныг яана. Суранз энэ айлд өдийд шөнө дөл ганцаар ирэх учиргүй, ирэх ч ёсгүйгээ мэдсээр байвч, ирсэн л юм.  Чухам юунд ирсэн юм. Юу ярих гэсэн юм. Санасан ч санаагүй  юм шиг явж чадмаар даа. Гэвч чадсангүй. Бодож л явдаг шүү чамайг.... Ингэж ганцхан удаа л хэлчихээд буцах  гэж ирсэн шиг. Гэтэл хэллээ гээд яах юм, хэлэхгүй явлаа ч  гээд яах юм.
Чив чимээгүй нам гүмийг цочоож нэг трактор паржигнасаар гэрийн дэргэд бараг тулах шахам тарр тарр дуугарч зогсох нь Лхагваагийн улааны дуу мөөн. Хоёр гурван хүн пид пидхийн буух зуур “Яг л орсон юм даа!” гэх нь Төмөрөөгийн хар багын найз Лхагваагийн дуу. Би бодож санасан ч үгүй, гүйж очоод хаалга түгжчихэв. Суранз ч годхийн боссон байлаа. Хаалга хүчтэй угзарснаа ширүүхэн тогшив. Бид хоёр бие биерүүгээ нэгхэн агшин харанхуйд  ширтсэнээ хүнээс ангид нууц хэрэг хийчихсэн юм шиг болж, ерөөсөө л нэг бие болчих шин болох нь тэр. Суранз миний гарыг зөөлхөн атгаснаа баруун талд байсан хувцасны шүүгээний араар орчихов.
Би мэдсээр байж, “Хэн бэ?” гэж асуугаад гэрэл асаав. Би байнаа! гэснээ намайг хаалганы түгжээ мултлунгуут Лхагва дайрах шахам орж ирэв. Гэрийн доторхийг тойруулан харснаа нөгөө хоёртоо “Яг л орсон юм даг” гээд нүдээрээ гэр доторхийг тойруулан харав. Энэ чимээгээр хадам ээж орж ирэв.
-Та нар чинь юу болоод  харанхуй шөнөөр түжигнээд явдаг улс вэ? гэхэд Лхагва
-Тийм ээ, харин хэн нь өдөр алдаж шөнө болоод байгаа бол? гэхдээ хараа хүрэх газар бүхнийг нүдээрээ өрөмдөн эрж байв.
-Юугаа алдчихсан улс вэ? Байтлаа айл нэгжих нь үү? гэж ээж агдасхийн хэлэхэд Лхагва
-Нэгжих хэрэг гарвал найзынхаа өмнөөс нэгжих л болно доо.
-Юу гэнээ? гэж ээжийн нүд нь томорч дуу алдахад
Эднийх хүү Суранз орж явахыг би энэ хоёр ногооноороо харсан. Тэгэж наргихгүй шүү! гэж Лхагва нүд рүүгээ чичлэн байж хурц догшин хэлснээ лааны гэрэл сүүтэлзүүлэн энэ тэрүүгээр шагайлна.
Ээж над руу өлийж харснаа
Тэгээд эрсэн хүн чинь хаана байна. Айл битгий түймэрдчих гэхэд Лхагва
-Хм хэмээн хөмхий зуунги өгүүлэх нь олохоо л олно доо гэж бардам өгүүлэх шиг.
Лхагва, Төмөрөөгийн өмнөөс надад халамж үзүүлж бараг өдрийн ихэнхийг манайд барна. Харин нэг удаа хадам ээж
-Бүхэл бүтэн сумын хүн амыг толгойгоороо дааж яваа хүний хөлийг нь гишгэчих гээд хойно урд нь юунд орооцолдож явдаг юм гэж хэлсэн тал бий. Ер нь манай хадам ээж хүн бүхнийг хүү минь, дүү минь гэж хошуу дэвсэвч, илүү дутуу олон чалчаа яриагүй, хэний ч өмнө ёс алддаггүй сайны хэцүүтэй хүн.
-Хачин л юм аа! гэж Лхагвааг халаглахад
Хадам ээж сандал авч бүүр тухлан суугаад
-Тэгээд эрсэн хүнээ олоод ав л даа гэж дургүйцсэн өнгөөр хэллээ. Нөгөө хоёр нь “За явъя, явъя, алга л байна шүү дээ. Чи наад хоёр паржукторынхоо тоосыг сайн арчиж бай!” гэж хэлээд гарцгаав. Лхагваагийн трактор нь бас уурласан юм шиг огцом огцом паржигнасаар давхин одов. Түрүүнээс хойш би хөдөлсөн ч үгүй, орныхоо хөл дээр чимээгүй суусаар л байв. Ээж сүүтэн сүүтэн лааны гэрэл давуулан намайг харснаа
-Суранз аа чи гараад ир гэв.
Орчлон чив чимээгүй. Суранзыг гарч ирэхийг хүлээн амьсгаагаа түгжсэн юм шиг чимээгүй. Ээж дахиад
-Чи эр хүн л юм бол  гараад ир гэдэг юм байна.
Хувцасны шүүгээний арын хөшиг сөхөгдөж, ханын нүдэн дээр дөрөөлөн гишгэж зогссон Суранз үс нь өрвийж, царай нь минчийчихсэн бууж ирэв.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 95 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-138.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4268

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-177.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4048

Хүрэлтогоот
khureltogoot-29.jpg
Хэмжээс: 600x450 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4872


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn