Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:09:06 (8983 уншсан)

-Та эндээс гармагцаа л хүссэн хүнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хүн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүсгүй гарч гүйв. Зурхайч бүсгүйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгүй. Бүсгүй автобусны буудал дээр зогсоод “Өө, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу? Жолооч байж ч болох юм. Үгүй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нөгөө тал руу хартал... “Бурхан минь. Тэр мөн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагүй байтал түүний харцыг булаасан өнөөх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгүй гэсэн шүү дээ” гэж бодоод, бүсгүй урагш ухасхийв...

Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангүй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бүсгүй орж ирлээ. - Бие чинь яаж байна даа? - Гайгүй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ? - Аан гэж сувилагч том алаг нүдээ эргэлдүүлэн гайхснаа: - Та машинд шүргүүлснээ мэдсэн биз дээ. - Тийм үү? - Ер нь ухаан санаа чинь эрүүл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гүйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгүй байгаа юм биш биз дээ -Гүйж орсоон? гээд хэсэг дуугүй болсноо: -Миний нөхөр яасан? -Аан, тэр залуу таны нөхөр юм уу? Танд шөл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь өгөөд, гарч одов. “Надад шөл авчирах гээд явсан гэнэ ээ. Би түүнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар ороод ирэв. -Өө, та сэрчихээ юү? Бие тань яаж байна? Би танд шөл авчирлаа. “Үгүй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хүн бүр дуу алдмаар сайхан залуу байсан шүү дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагүй юм бэ дээ. Хэд хоног тослоогүй юм болоо?” -Та зүгээр үү?

 “Та гэнэ шүү. Харваас надаас хөгшин юм байж” -Та зүгээр үү? -Аа, би зүгээр ээ. -Би таныг машины урдуур гүйгээд орохоор чинь… Үгүй ээ, машинд дайруулчихаар чинь эмнэлэгт хүргэж ирсэн юм. Би таныг танихгүй болохоор гэрийнхэнтэй чинь холбоо барьж чадсангүй. “Ээ, тэр ярьж байгааг нь ээ. Арай ч дээ. Нүүр нь час улайчихаж. Энэ ямар надад сэтгэлээ илчилж байгаа биш дээ. Энийг хэлэхэд чинь ингэж сандараад байх шалтгаан юу байна аа” -Та… танд бичиг баримт байхгүй байсан. -Юуны чинь бичиг баримт? гээд өөрөө ч мэдэлгүй хашгирчихсанд тэр залуу айхтар цочилоо. -Надад бичиг баримт бий. Цүнх, утас хаана байна? -Утас чинь эвдэрчихсээн. Цүнхийг чинь би мэдэхгүй хэмээн жаахан тал зассан маягтай инээмсэглэв. “Хн, инээгээд байхдаа ч яахав дээ. Ийм юмыг инээж байгаад дуулгадаг гэнэ ээ. Энэ байдлаараа бол гэрлэчихсэн хойноо “Манай хадгаламж шатчихсан байна” гээд инээж хэлэх нь л дээ. Солиотой юм.” -Та… -Юуны чинь та? Би тийм хөгшин хүн биш. Чиний хар цув хаана байна? -Юу? Юун хар цув? Би… Надад тийм цув байхгүй гээд ахиад л тэвдэж эхлэв. Гэнсмаа бүр арга барсан байдалтайгаар: -Яагаав? Тэр ослын өмнө та замын цаад талд над руу хараад хар цувтай зогсож байсан. -Үгүй. Үгүй. Би таны ард зогсож байсан гэж залуу яаран хариуллаа. -Ард аа.? Ард… гээд Гэнсмаа хэсэг бодсноо “Тийм байна. Биш байна. Би алдчихаж” хэмээн амандаа үглэв. Залууг шөл аягалж өгөхтэй зэрэгцэн сувилагч тариа тарихаар орж ирлээ. Залууг гарах гэтэл Гэнсмаа: -Би энд хэд хонож байна? гэвэл тэр хоёр хуруугаа гозойлгосноо, гэнэт больж, нэг хуруугаа тэгш, нөгөөг нь нугалж үзүүлчихээд гараад явчихав. “Ээ, би ингэж бэртэж, ийм аймаар өвддөг тариа тариулах л гэж тэгтэлээ яаран гүйсэн гэж үү?” гэж бодсоор Гэнсмаа тариа тариад дуусчихсныг ч анзаарсангүй. Түүнээс хойш яг найм хоногийн дараа тэр залуу ирж, Гэнсмааг эмнэлгээс гаргаж өглөө. Гэнсмаа гэртээ ганцаараа амьдардаг байлаа. Тиймээс залууд талархсан сэтгэлээ илэрхийлэн, гэртээ оруулж, хоол хийж өгөв. Тэд амьдралын аар саархан зүйлсийг ярилцав.Тэгээд л саллаа. Шохойдсон гарыг нь эс тооцвол Гэнсмаагийн бие ерөнхийдөө эрүүл болжээ. Тиймээс маргааш нь нөгөө “хэргийн эзэн” рүүгээ зүглэлээ. Бүсгүй зурхайчийн өрөөнд орж ирмэгцээ л мэндийн ч зөрөөгүй: -Таны нөгөө зааж өгсөн заяаны хань чинь энэ үү? гээд шохойдсон гараа түүн рүү сарвалзуулахад зурхайч түүнийг танив. Тэгээд бүсгүйг тайвшируулан, кофе авч өгөөд, болсон явдлыг нухацтай сонсож суулаа. Зурхайч хэдэн чулуу татаж үзснээ: -Та юунд нь ингэтлээ санаа зовсон юм бэ? Та учирчихсан л байна ш дээ. Харин хайхралгүй л өнгөрөөчихсөн бололтой. Эндээс гараад, хамгийн түрүүнд харсан хүнээ сайн сана. За, дараагийнх нь гэв. Гэтэл ч дараагийн хүн болох настай авгай цухалдсаар орж ирэв. Гэнсмаа тэндээс харих замдаа бэртсэн өдрийнхөө явдлыг алхам бүрээр нь санахыг хичээлээ. Бүсгүй гэнэт зогтусан “Ээ, би ямар тэнэг юм бэ? Тэр мөн байна” хэмээн уулга алдлаа. Үнэхээр Гэнсмаа замын цаад талд зогсож байсан тэр сайхан залууг харахаас өмнө нэг залуутай тааралдсан ажээ. Зурхайчийн өрөөний хаалган дээр бүсгүйтэй зөрсөн хүн бол өөрийг нь эмнэлэгт хүргэж өгдөг тэр залуу байлаа. Бүсгүй “Би нэрийг нь ч асуугаагүй шүү дээ” гэж бодсоор хаалгаа онгойлготол завсараас нь нэгэн цагаан цаас уналаа. Авч үзвэл: “Намайг Түвшинтөр гэдэг юм. Би өнөөдөр ажлаар хөдөө явлаа. Долоо хоногийн дараа ирнэ. Ирэнгүүтээ чамтай уулзана аа. Болно биз дээ.” гэсэн бичиг байлаа. Гэнсмаа гэртээ орж, орон дээрээ хэвтээд “Долоо хоног гэдэг чинь…” гэж өөртөө хэлээд, календарь авч үзэв. Тэгээд “Би түүнийг ирэх өдөр 33 хүрэх нь ээ. Ай, долоо хоног гэдэг яасан урт хугацаа вэ” хэмээн өөртэйгөө ярилаа.

Ц.Баттуяа 2005 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 144 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 91.5х152 см
Тал
Хэмжээс: 600x357 34k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4466

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-179.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3846

Зураач : Б.Хонгорзул
khongor035.jpg
Хэмжээс: 600x438 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4980


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn