Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Алчууртай захидал
Оруулсан admin on 2013-01-18 03:44:08 (5839 уншсан)

Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа.

Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй. Урьд нь би олон хүнийг уйлуулж ч байсан нь үнэн.

“Эр хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм” гэж эмээ минь үе үе л эрхиэ эргүүлж маань мэгзэм уншаад өнөөхөөрөө адис өгнө.

Би түсхийтэл инээд алдаж “эмээ одоо бурхан багш уу” гээд л гарч одно.

Ийм том нүд уйлвал их том нулимс унана даа гэж хайр гуйн цавчлах нулимстай хар сормуусыг хайнгахан хараад өнгөрдөг байж..

Харин тийм олон нүдийг уйлуулж байсан намайг ганц л хүн уйлуулаад одсон юм.

Хувин хувингаар цутгах шиг усан борооны дараах нэгэн үдэш газарт буусан мананг нэвтлэн аажуухан алхсаар дэргэд ирээд “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэчихээд мөн л манан дундуур уусах мэт аажуухан алхсаар алга болсон юм. Хөшиг мэт тэр манангийн цаана түүнийг минь хүлээж байсан том шүхэртэй , цааш алхахад нь цагаан алчуур нь үл мэдэг дэрвэж байсан тэр бүсгүй одоо жаргалтай байгаа болов уу...

Хэд хоногийн өмнө сонсохнээ тэр сүй тавих гэж байгаа гэсэн.

Миний л зүүх ёстой сүйн бөгж ямар азтай бүсгүйн хуруунд адтайгаар гялалзаж байгаа бол.

Миний л үнсэж сэрээх уруул ямархан хүний уруулын тамгатай болоо бол. Хамгийн анх миний бэлэглэсэн хар судалтай зангиаг одоо зүүдэг болов уу...

Цонхоор урсах мэт орж ирэх хаврын зөөлөн салхи хараахан унтраагүй дурлалын цогийг өдөөн асаах мэт миний оронд баяр хөөртэйгээр инээж яваа тэр азтай сүйт бүсгүйг харах адын бодол хоромхон ч зүгээр суулгасангүй.

Харлаа гээд яах юм бэ дэмий л сэтгэлээ сэмлэхийн нэмэр гэж бодсон хэрнээ өөрийн эрхгүй цүнхээ шүүрэн гарсан байлаа.

 

Нимгэн цагаан хүзүүний алчуур нь сандал дээрээс гулсан унаж хийсэх аядахад арайхийн нэг уулзах шалтаг олсон би ухасхийн гүйж очоод алчуурыг авч түүнд ойртлоо.

Цав цагаан тэр алчуур бороонд норсон юм шиг л шал нойтон.

Хүн бас ийм их уйлдаг байжээ.

Намайг дөхөж очихыг мэдсэн тэр мөрөө чичрүүлэн мэгшихээ болиод шанхныхаа үсийг хойш илбэн толгой дохиж байна.

Тав юм уу зургаан сартай жирэмсэн бололтой дэргэдээс нь анзаарвал хэвлий нь нэлээд томорчээ.

Тэгснээ алгаараа нүүрээ арчин огт уйлж байгаагүй юм шиг тунгалаг инээмсэглэл нүүрэндээ тодруулаад “гадаа гоё байна шүү тээ, хавар болоод” гэв. Миний өнөөх сүйт бүсгүйг нь харах гэсэн адын бодол замхран одож сэтгэл минь аль хэдийнээ түүний шөнийн тэнгис шиг гүн хар нүдний нулимсан дотор амь тэмцэн живж байлаа.

“Харин тиймээ, хавар болж байна, ийм сайхан цагаар яагаад уйлж суугаа юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байна даа, надад хэлээч дээ” гэж аргадан асуулаа.

“Өчигдөр сүй тавих өдөр байлаа л даа, гэтэл нөхөр болох залуу маань ирээгүйгээр барахгүй ийм зурвас хаалганы гадна үлдээсэн байна” гээд гар нь ялимгүй чичрэн халааснаасаа үрчийж базагдсан цаас гаргаж ирлээ.

Тохой залган суусан цагаасаа эхлэн танил болсон түүний бичгийн хэв яг л хэвээрээ.

“одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэж яаруухан бичжээ.

Бүсгүй үг хэлэх гэснээ болиод ахиад л мэгшив. Үнэндээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Аргадах олигтойхон үг ч олдсонгүй.

Зүгээр л надаас туранхай биетэй турьхан түүнийг энгэртээ тэврээд уйлж тайтгартал нь хүлээсэн юм.

Нэгэн сэтгэл нь онгойсон бүсгүйд би өдрйин тэмдэглэлийнхээ хуудас бүхэн дээр бичдэг нууц үгээ аяархан хэлээд гараа даллан хоцорлоо.

Бүсгүй баяртайгаар эргэн эргэн харсаар цагаан цувных нь хормой дэрвэж булан тойроход цээжин дотор хүндээс хүнд зангуугаа хаясан нэгэн хөлөг онгоц өөр зүгт хөвж эхлэв.

Тэр алчуураа надаас авахаа мартчихаж. Миний гарт нулимс дүүрэн цагаан алчуур ирээдүйгээс надад илгээсэн захидал мэт атгаастай байна.

Булан тойроод одсон тэр бүсгүй миний ирээдүй байх байсан юм бол харин миний өнгөрсөн цаг тэр ойролцоох цэцэрлэгийн модон дор дурлалт залуутайгаа тэврэлдэн зогсож байна. Урт буржгар үстэй намхаан бор охиныг тэврэн зогсож байгаа тэр залуу хэзээ ч салахгүй юм шиг чангаас чанга тэвэрдэгийг нь, хэзээ ч холдохгүй юм шиг гараас атгаад алхдагийг нь би мэднэ ээ.

Учирсан түүнийг нь надаас илүү хайрлаарай бурхан минь

Уйлж суусан тэр бүсгүйд итгэл хайрлаарай амьдрал минь...

2013-02-05

Стокгольм хот.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 62 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-054.JPG
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4997

Должин : Зам зуур
zam-024.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4234

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-114.JPG
Хэмжээс: 600x450 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3735


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn