-Зүгээр унтах уу, үгүй юу чи! Чамайг гадаа гаргаад тавьчихна шүү. Эсвэл энэ хоёр гарыг чинь ингээд хүлчихнэ шүү Дэлдээнээ хэмээн үглэв. Дэлдээн аавдаа хайртай ч,”Намайг гадаа гаргачихна гэж байна шүү. Эсвэл гарыг минь хүлэх гэнэ” хэмээн бодоход их л гомджээ. Чив чимээгүй мөртөө нулимсаа сэмхэн унагасаар шуухитнан байлаа. Өвлийн шөнө гадаа ямар байгааг тэр мэднэ. Дэмий л мөөмөө тэмтэрдэг хоёр гараа чанга гэгч нь атган элгэндээ нааж хэвтлээ. Аав нь тэр дорхноо зөөлөн хурхирав. Дэлдээнээ нэг л сайхан унтмаар санагдаад болдоггүй...Сэмээрхэн бослоо. Ширдгэн дээгүүр аяархан мөлхсөөр, ээжийнхээ орны зүг хөдөллөө...Замд нь сандал тааралдаж торхийн унав. Тэр чимээгүй хөшөө шиг хөдөлгөөнгүй хэсэг зогслоо. Аз болоход хэн нь ч сэрсэнгүй. Сандалд цохиулсан хөл нь нэлээд өвджээ. Тэсэхээс өөр юм байсангүй. Цээжиндээ дан цамцтай өмд ч үгүй шалдан тул даарч чичирнэ. Өрх татаастай таг харанхуй боловч ээжийнхээ оронд тулж ирлээ. Аав нь хойморт. Хоёр ах нь баруун талын орон дээр намуухан хурхирцгаасаар...Дэлдээн гараараа ээжийгээ тэмтчин эртэл нөгөө улаан нялзрай өлгийтэй амьтны нүүрэнд хүрчихэв. Часхийн орилход ээж нь сэрж орныхоо өмнөх лаа шүдэнзийг тэмтрэв. Гарт нь Дэлдээнийг тааралдсанд давхийн цочиж,
-Хүүе, Юу вэ гэлээ. Дэлдээн тэсч чадалгүй уйлчихав.
Ээж нь гэрэл асааснаа:
-Энэ чинь миний хүү юу? Зүүдлээ юу. Өвгөөн энэ Дэлдээнийг хараач гэлээ. Аав нь нойрмоглон өндийгөөд:
-Яасан бэ? Өө, бүүр чам руу яваад оччихоо юу? Нааш ир! Аавтайгаа унт. Том ах байж чи яаж байнаа гэлээ. Дэлдээн том том нулимс унаган ээж рүүгээ шигдэв.
-За яахав эндээ унтчихаг. Маргаашнаас бол чи аавтайгаа л унтана шүү хэмээн эх нь хөнжлөө сөхлөө. Ээж нь өлгийтэй нялхыгаа хөхүүлээд Дэлдээнд ч гар хүрэх зав байсангүй. Маргааш нь Дэлдээн дахин даварч шөнөөр ээж рүүгээ босон алхлаа. Энэ удаа ээж, аав хоёр нь хоёулаа загнаж
-Зүгээр унт! Зөнөг чинь яахнав!
-Та алгадуулах нээ дээ. Өдий хүрсэн байж гэж үглэцгээн зэрэг зэрэг аашилцгаав. Дэлдээн уйлсан боловч тус болсонгүй. Аав нь түүнд хандан
-Миний хүү чинь том эр хүн, том ах болсон шүү дээ. Тэр дүүгээ харж байна уу. Мөөмөө хөхөж байна гэж угзарган татаад өвөртөөн хийв...
...Хорвоог туулах Дэлдээний амьдралын нэгэн шинэ алхам ингэж эхэлжээ.
Тэр шөнөжингөө нойр нь хүрэлгүй ирээдүйн их амьдралынхаа талаар хэр чинээгээрээ л бодож хонов. Маргааш нь бие хүчиндээ эрдэн бор ходоодоон борлуулж, хар гэрт нь хаан болохоор шийдсэн бололтой. “Эргэж ирэхгүй шүү” гэж ээж аавдаа шулганаад эмээ, өвөө хоёр руугаа гүйчихжээ. “Зөв Эр хүн! Хоёр муу хөгшний түлээ усыг нь ойртуулж хурга ишгэнд нь эзэн боллоо шүү хэмээн ээж, аав хоёр нь уяран өгүүлж бахархан баярласан юм гэнэлээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-103.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4115
mongolia2007year-227.JPG Хэмжээс: 600x450 109k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4247
IMG_1103.jpg Хэмжээс: 600x800 202k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4900
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: