Наран намиатсан тунгалагхан зуны өдөр Чингэс хаан нисэх онгоцны буудалд Туркийн 512-р нислэгийн онгоц газардлаа.Энэ онгоцонд Гульсара ирж байгаа аж.Монголдоо ирэлгүй 18 жил болсон боловч энд амьдарч байгаа хүн шиг өдөр бүр өрнөх амьдрал хаана ямар байшин барилга баригдаж хэн юу хийсэн хэлсэн,үймээн будлиан,улстөрийнхний хэрүүл шуугианыг хүртэл андаж эндэхгүй нь цахим орчны гайхамшгаар уйгагүй аялдагийнх биз.Оюунтунгалагийг фс-ээс олж авснаасаа хойш тэр хоёр байнга хэлхээ холбоотой тэр байтугай Оюунтунгалагийн охин дүүг Францад Гуль өөр дээр авч хамт амьдарч байгаа билээ.
Оюунтунгалагийн дүү Оюунэрдэнэ гэгч сүрхий сэргэлэн хөөрхөн охин Парисын Их Сургуульд Монголын оюун ухааны академийн зардлаар сурдаг нь бахадмаар.Харин Амгалан Оюунтунгалаг хоёр хамт Америкт сурснаасаа хойш салсангүй хуурай эгч дүүс болсон дотно хоёр.Амгалан Оюу-толгойн эдийн засгийн гадаад харилцаа хариуцсан захирал бол Оюунтунгалаг Эрнесто Янг гэх олон улсын эдийн засгийн хяналт хийх,зөвлөлгөө өгөх газарт Ази Номхон далайн орнуудын хэсгийн Монголын талын ахлах мэргэжилтэн,ахлах зөвлөх. Хүүхэд насных нь аз жаргалыг хумьж базаж баллан түйвээж байсан хойд эцэг нь Оюунтунгалагийн гар дээр ирж багагүй өвдөж зовж,зовоосоор хоёр ч удаа тархинд нь цус харван энэ хорвоогоос явав.Угийн ааш авир муутай тэрээр өвчиндөө шаналах дусмаа өөртөө ч өрөөлд ч тэр нэн зовиуртай байлаа.Оюунтунгалаг за яах вэ цохлоод ирсэн зовлонг үүрч үрж л барна шүү дээ гээд хойд эцгээ авч азийн олон орноор эмчлүүлж болж л өгвөл хөл дээр нь босгочих гэж их л хичээсэн дээ.Болохгүй юм болдоггүй ажээ.Гурван бүлтгэр дүүдээ ямар их хайртай гээч.Оюунтунгалагийн хоёр эрэгтэй дүү сайхан эрчүүд болж өсчээ.Ухааны нуруу түвшин түшсэн тэд нь хоёулаа хүчний байгууллагад ажилладаг ачаа даахаар ханагар эрчүүд унаган төрөлх Улайстайдаа амьдарч байгаа нь Оюунтунгалагт эцэг өвгийнхөө галыг манаж нутгаа сахиж суугаа өег сэтгэл төрүүлнэ. Оюунтунгалаг Билгээг хүлээсээр үд дундын насан дээрээ найган ганхаж яваа сан.Билгээ гэдэг хүн Оюунтунгалагийн амьдралд орж ирсэн цор ганц эр хүн билээ.Түүнээс өөр хүнийг дотоод ертөнцийнхөө нүдээр олж хараагүй яваа.Бага залуухан явахдаа Билгээд аргагүй дассан боловч амьдралтай түүндээ “би өөрийнхөө туулсан амьдралыг бусдад амсуулмааргүй байна” гэж хэлсэн сэн.Билгээгийн хадам аав нас барж тэднийхний амьдрал орвонгоороо эргэж хоёр хүүхэд нь эрхэтгүй монгол царай төрхтэй боловч харийн харьжсан хүмүүс болон өсцгөөж төрж өссөн нутагтаа ирэхээс эрс цааргалдаг гэнээ.Билгээгийн Монголдоо хоргодох ганц ган аргамжаа болсон ээж нь хэдэн жилийн өмнө бурхандаа мордсон болохоор гэрийнхнээ даган гадаадад амьдрах болсон.Төөрөлдөж яваа тавилантайгаа Билгээ ч тэр Оюунтунгалаг ч тэр эвлэрсэн.Оюунтунгалаг ажлаар байсхийгээд л Хонг-Конг орох бүрийд Билгээ тосч уулздаг.Сүүлд энэ сард уулзахад илтэд олон насаар хөгширсөн шиг Оюунтунгалагт санагдаад болдоггүй ая эвийг нь тааруулаад асуутал Билгээ нойр булчирхайн хорт хавдраар өвдсөн гэнэ.Хойд аавыгаа авч Азийн хэдэн орноор өөд уруугүй явсан Оюунтунгалаг эндхийн эмнэлэг домнолгыг гайгүй сайн мэднэ дээ.Даанч оройтсон шиг.Тэрнээс ч эд босгоод л ирдэг юм билээ шүү .Оюунтунгалагт энэ уулзалт яагаад ч юм сүүлчийнх юм шиг санагдаад хоргодон хоргодсоор онгоцонд сууж билээ.Номхон бор нүдэнд нь тийм гэхийн тэмдэггүй уйтгар зээглэх Билгээг замын турш бодсоор Буянт-ухаад буулаа.Гэртээ орж ирмэгцээ утсаа асааж нет ороод Билгээгийн нүүр хуудас руу орж дотоод чат руу нь сайн явж ирснээ дуулгаж хэдэн үг бичээд хаалаа.Өрөөн дундуураа нааш цааш холхин сэтгэл нь тогтож өгөхгүйд нүдэнд нь нулимс дүүрч хоёр хацрыг нь даган урссаар.Сэтгэл нь тогтож өгөхгүйд хань татан Амгалан руу залгавал нэлээд дуудуулсны эцэст дотно танимгай хоолой гарч “ өө сайн явж ирсэн үү” гэхэд сэтгэлд гэрэл гийж ямар их ханьтай санагдаваа.Гэсэн ч нулимс нь садран урсаж энгэр хоолойг нь норгосоор.Байна уу... байна уу... Амгалангийн эерүү хоолой чимээгүйг зөөлөн доргион сонсогдоно.Арайхийж биеэ барин Сайн сайн сайн явж ирлээ гээд цааш ярих тэнхэлгүй зогсознотол Амгалан баяртай хоолойгоор “Оюунтунгалагаа чи манайд таксидаад хүрээд ир охины оролцсон загварын шоу гарах гээд догдолж сууна.Хоёулаа хамтдаа үзье.Хурдан хүрээд ир гээд утас тасрав.Сэтгэл шаналан элгээ тэвэрч хэдэн өрөө дамжин холхиж явсан Оюунтунгалаг толины өмнө очиж нүднийхээ хүрэн будгийг сэргээж гэрийн шаахайгаа дунд зэргийн өсгийтэй шаахайгаар сольж өмсөөд,өмсөөтэй байсан хувцсаа сольсон ч үгүй.Солихын хэрэг ч үгүй.Учиргүй ганган дэгжин биш ч хувцас гэдэг бурханаа хаа ч маяг даягийг нь чадварлаг тохируулдаг түүнийг Амгалангийн охин Хүслэн манай эгч эдийн засагч биш зураач,урлаач л баймаар хүн гэдэг сэн.Амгалангийнд орж очвол жигтэйхэн тансаг ширээ засчээ.Том дэлгэцтэй зурагтынхаа өмнө залгуулан зассан ширээн дээр элдэв амттан дүүрэн өрж ширээний голд “хөөрхөн Хүслэндээ амжилт хүсье” гэсэн бичигтэй Мон бейкерийн бялуу тавьсан нь эгээ л найр хуримынх гэлтэй.Зурагтаар загварын тоглолтыг зарлан сүртэй сүртэй хаяг зар сурталчилгаа гарч байснаа америкийн алдартай шоу хөтөлдөг хөтлөгч 2 залуу гарч ирэн оролцогчдоо танилцуулж байна.Хүслэн анхны удаа оролцож байснаа бодвол догь туршлагажсан нь сэтгүүлчийн асуултанд хариулахдаа дотоод догдлолоо гайхалтай барьж байгаа нь тайзнаа алхаж байгаа нь аль хэдийний загвар зохион бүтээгч шиг,загвар үзүүлэгч шиг болж чаджээ.Хэд хэдэн үзүүлэлтээр шалгарч байна.Амгалан охиноороо бахархаж хөл нь газар хүрэхгүй нь. Гэнэтхэн мартснаа санан огцом чанга дуугаар Амгалан ийн ярив.Хүслэнгийн анхны оролцсон шоунд Францын загварын агентлагт загвар зохион бүтээгч Казакстанаас очсон Гулья Хасанова гэдэг эмэгтэй Хүслэнтэй уулзаж монголоороо зөндөө яриад нэрийн хуудсаа өгөөд явсан гэсэн арай чиний өнөө оюутны найз казак охин биш байгаа гэв.Оюунтунгалаг гүн хүнд бодлоосоо салж ...аанха тийм байна лээ.Би фс-ээр Гулийгээ олсон .Францад загварын агентлагт маш амжилттай ажиллаж байгаа юм байна билээ.Энэ зун Монголдоо ирнэ гэсэн.Одоо бараг ирээ болов уу.Над руу залгасан л байх даа.Би ч өглөө ирлээ л дээ.Гулья маань Баянөлгий явж хамаатан саднуудтайгаа уулзаж золгоно гэж байсан.Гэртээ харихаараа цахим шуудангаа шалгая даа байз гэлээ.Хүслэнгийн зохион бүтээсэн загваруудад дорно дахины тэр дусмаа монгол өнгө аяс агуулагдсан ноос ноолууран хувцаснууд нь энэ загварын шоуны өнгө гэрэл болж байгааг хөтлөгчид ахин дахин хэлж Хүслэн маань өөртөө итгэлтэй өмссөн болгоноо амилуулж амьдруулж чадаж байгаад танхим дүүрэн бахархалыг бий болгож байлаа.Амгалан,Оюунтунгалаг хоёр орой дээвэргүй нисэн дүүлж байв. Ингэж нэг нь охиноороо нөгөөх нь төрснөөс ялгаагүй дүүгээрээ хичнээн их бахархав.Хоёул баярлалдан ахин дахин амжилт ерөөн оргилуун дарс тулгаж уусаар хэн хэн нь сэтгэлийн зовлон зовиураасаа түр салан хий хийморийн орчлонд хальж одов. Гульсара Буянт ухаад буунгуутаа Туркээс суудал зэрэгцэн сууж ирсэн оюутан залуугийн утсыг гуйж Оюунтунгалаг руу хэд залгавал автомат хариулагч нь дуугараад болсонгүй тул дотоод нислэгийн заал руу алхав.Баянөлгий рүү явах онгоцны тийз захиалах гэтэл энэ өдрийн 15 цагт нислэгтэй байгаад баярлан тийзээ бичүүлчихээд ойролцоох интернет кафе орж Оюунтунгалагийн цахим хуудсанд мэнд мэдээд монголд ирсэн өдрөө л Баян-өлгий нисэх болсноо 10 хоноод ирэхээ бичиж үлдээв.Сэтгэл нь ханасан Гульсара салхинд хэсэгхэн зогсоод харж байх нь ээ Улаанбаатарын өнгө төрх барууны том хотуудаас огт дутахааргүй болсныг хараа бахдан байв.Тэртээ хойгуур бараалах Туулын шугуй угалзран мэлтрэх их усыг харж Монголын минь агаар ус ямар сайхан цэв цэнхэр юм бэ хэмээн хамрын самсаа татаж ногооны үнэрт агаарыг уушиг цээжиндээ дүүргэн сорж амьсгалахад ямар таатай вэ.Салхины үзүүрээс таань үнэртэж байна шүү дээ.Ай хөх тэнгэр минь өршөөл авралдаа тэнэж төөрөлдсөн намайгаа багтааж аварч өршөө хэмээн өөрийн эрхгүй сүслэв.Баяртай жаргалтай хором бүрдээ бага залуугийн томоогүйхэн явснаа төрүүлээд төөрүүлж орхисон охиноо сэтгэлийн мянган нугалаандаа хадгалсаар 20 жил болжээ.20 жил гэдэг хүний амьдралын ямархан хугацаа вэ дээ. Гульсараг Баян-өлгийд Анаргуль,Батнэмэх нар баярлалдан тэнгэрээс унаж,цэцэгнээс дэлгэрсэн аятай хүндлэл хайр,найртай угтлаа.Эднийхэн энэ олон жилд хүргэн,бэр ач үр болон гэртээ багтахааргүй олуулаа болжээ.Золгоод тэврээд үнсээд л байлаа.Үнэндээ үнсүүлэх биш үнсэх хүн нь олон болсон шиг.Ай ямархан сайхан гэх вэ.Орчлон дээр оноолтсон ганц охиноо төөрүүлчихээд хань болох хүнгүй ганцаардан гиюүрсэн хүн л явдаг сан.Гэтэл элэг бөөрний хэлхээ халуун дулаан сэтгэлтэн энэ газар хичнээн олон бэ.Ай өсөж төрсөн нутаг минь унаган төрөлх Монгол минь сэтгэлд мөнхийн мөнх уяатай даа.Гульсараг гэртээ урьсан айл Өлгийд өнжих өдрөөс олон аж. Улаа бутарсан эрүүл царайд нь гэнэн инээмсэглэл тодорсон хөөрхөн хүүхдүүд хот айлын хооронд уралдан гүйлдэж хол газрын чамин цаастай чихрийг амтархан хүлхэж бие биедээ гайхуулна.Очсноос хойш хоёр өдрийн дараа Батнэмэх “За дүү минь Хасан аксакалын газар дээр очъё.Жаамаа гуайн хажууд тавьсан шүү дээ гэлээ.Жаамаа гэж Гульсарагийн ээж билээ.Дүү минь сүү будаа аваарай гээд отгон охиндоо алив хуанли аваад ир аа бас өдрийн тэгшид очсон нь дээр гэлээ.Наран ээвэрдүү газар газрын дээх нь цээжинд аав ээж хоёрынх нь нэрийг бичсэн хөх чулуунууд байх.Ээжийнх нь чулууны наран талын ёроолоос цэнхэр ягаан тод өнгийн содон цэцэг ургасан нь сэрвэгнүүр зөөлөн салхинаа бундан ягаан тэргүүнээрээ дохилзох нь Гульсараг барьц алдуулан шугширан уйлахад хүргэв.Миний охин хүний дайтай яваа гэж ээж нь салхиар хэл болгох шиг санагдахад борви бохирон бөхийж толгой дахь алчуураа нэг гараараа даран шугширсаар аав ээж хоёрынхоо газрыг нар зөв гурав тойрон авч ирсэн сүү,будаа хоёроо өргөлөө. Юу юу ч мэдэхгүй аяга аятай хоол ч хийчихэж чадахгүй цэл ногоон эрх хэлгий амьтан ааваасаа ээжээсээ өнчирч хоцроод хаашаа явахаа яахаа мэдэхгүй үүлгэртэн байснаа санагалзлаа.Гуль хүний үзэж болох бүхэл зүйлсийг үзсэн.Одоо болсон.Өр зүрхнээс нэгээхэн бээр ч салж холдоогүй өрнөөс нь унасан үрээ нартын дор явахдаа ганц удаа ч болов зүсийг нь харахсан гэж сөртөнгөө сөнөтөл бодсоор.Хайлган гэнэн хонгор насандаа гэнэ алдаж гээж хаясан гээд нэг нүдээр үзэхгүй байсан ч яах вэ бүлээн зүсийг нь олоод үзчихвэл энэ яваа насны хэрэг бүтэх гээд байгаа шиг.Ердөө охин нь хажуу дэргэд нь байгаа шиг санагдан зөн совин нь хатгалахад Гуль Батнэмэхтэй буцаж явахдаа бодсоор тахимаар нь хатгаж шургачмаар болов.Гэсэн ч дотор сэтгэлдээ би охиноо олноо олно хэмээн хашгирсаар. Өтөлж өвгөрч яваа ч толиотой сайхан хэвээрээ сайхан казак эмэгтэй Анаргүль багш,сэтгэлийн сайхандаа олон хүний сэтгэлд гэрэл гэгээ түгээсэн Батнэмэх ах хоёрын амьдрал яг л түмэн насан хээ шиг тасарч хорохгүй үргэлжилсээр авай.Санаа сайхан бол заяа сайхаан... Арав хоногийн дараа Гульсара Улаанбаатарт ирлээ.Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа агаар салхинд очиж хүлээн хүлээсэн их сэтгэлийн хайр хүндлэлийг мэдэрч явахдаа сэтгэлийн хөндүүр нь эдгэрсэн ч шиг.Энэ хэд хоногт ёстой л “тарвалзаж яваа”-д ирлээ.Нисэх дээр буунгуут Оюунтунгалаг руу утас залгавал ажлын цаг хараахан тарах болоогүй тул ажил дээрээ хүрээд ирэхийг гуйлаа.Ажлын газраа зааж өгтөл Гулийн ой ухаанд төдийлөн бууж өгөхгүйд нисэхээс суусан таксины жолоочид утсаа өгч Оюунтунгалагтай яриулав. Хотын төв рүүгээ болох дусам толгой эргэм өндөр барилгууд ихсэж хуучин Улаанбаатараас зүс таних цөөвтөр байшин харагдана.Сүхбаатарын талбайн урдаас орох замын дагуух нүүгэлтсэн том хар шилэн байшингийн өмнөх талбай дээр машинаа эргүүлж зогсоод таны ирэх газар энэ гэлээ.Таксиний мөнгө өгөөд эргэтэл Оюунтунгалаг зогсож харагдана.Гэрэвшингүй таньж ядан зогсох түүний өөдөөс Гульсара хоёр гараа дэлгэн явж очив.Олон жил уулзалдаагүй хоёр дуу шуу нулимс болон хашгиралдан уулзахыг хөндлөнгөөс харсан хүн юун сүртэй билээ гэхээр бүхэл бүтэн 20 гаруй жил нүүр нүүрээ харан уулзалдаагүй тийм боломж ч олдоогүй гэлээ зүрх сэтгэл нь мартсангүй ээ.Оюунтунгалаг ажлынхаа ширээн дээрхээ ч эмхэлж янзалсангүй тэр чигт нь орхиод гарч ойролцоо зогсоолд тавьсан машинаа авч гэр өөдөө Гульсараг суулган давхилаа.Зам зуураа Гульсараг баахан шалгаамаар санагдаж хэл нь загатнавч нэг л ярианы эвээ олохгүй бас хажууд нь түгжирч жаахан бухимдав.Эрээвэр хураавар ойр зуурын юмс ярилцсаар Оюунтунгалагийн суудаг байшингийн доод давхарын машины зогсоолд тэргээ тавиад цахилгаан шатаар өгссөөр 6 давхарт гарч ирлээ.Гэртээ ороод шууд л гал тогоондоо орон Оюунтунгалагийг ажилтай үед ирж гэрийг нь цэвэрлэж,бууз хийж хөлдөөж өгөөд явдаг “гал” Бурмаагийн гарын хоолыг олон жил амтархан идсээр ирснээ Гульд ярив.Хөлдөөгч дотор нь гялгар уутанд хэсэгчлэн хийсэн хөлдүү буузнаас жигнэж Гульсарагаа дайллаа.Одоо л ам халж овоо эвлээд ирэх шиг. Гуль халгаж бэргэж сууснаа хаанаас нь яаж эхлэе дээ гэх шиг энэ тэрийг гүйлгэн хараад хөнгөн санааширснаа “миний найз ч сайхан амьдарч байгаа юм байнаа гэснээ “гал” Бурмаа гэж өнөө байрны каминдаа юу гэв.Оюунтунгалаг “тийм тийм тэр бид хоёр чинь тэр цагаас хойш эх охин,эгч дүү хоёр шиг л болсон доо.Гуль муухан мушийж ирснээ тэртээд үлдсэн дурсамж нь сэргэх шиг хөмсгөө үл ялиг атрилдуулав.Бурмаа эгч тэтгэвэртээ гарахаа хүлээгээд л өнөө оюутны байрандаа яг л хэвээрээ ер нь өтөлж ч хөгшрөөгүй гал цогтой хэвээрээ шүү гэхэд Гуль хамар дороо дуугаран мушийв.Оюунтунгалаг л ганцаараа яриад байгаагаа анзаарч Гулийн нүүр өөд харж инээгээд би л чалчаад байдаг чи минь яаж явснаа яриач хө гэлээ.Тэгснээ чиний үлдээсэн бичгэнд ер итгээгүй чамайг харин Өлгий рүүгээ буцаж тэндээ яаж шуу амьдарч яваа болоо л гэж хааяа хааяа боддог сон.Гэтэл миний найз чинь мөрөөдлийнхөө хязгаарт хүрчихсэн яваа юм байна шүү дээ хэмээн инээлээ.Гульсара хүүхэд шиг хуруу хумсаараа оролдож сууснаа найз нь хоёр дахиа Улаанбаатарт ирж байна гэснээ тонгойн санаа алдаж,төрүүлсэн охиноо л олох гэж ирсэн.Бурмаа та хоёроос зугатаж явахдаа би жирэмсэн байсан юм.Тэгээд гэнэн тэнэгийн ажил хийж хүүхдээ авахуулах гэсэн боловч мөнгө олдоогүй гээд түгдэрч доош харан ахиад л хуруу гараа оролдож сууснаа шалан дээр нулимс нь под подхийн дусалсаар.Жаахан тайвширч ирснээ тэгээд төрүүлчихээд л хаяад зугатчихсан.За Тунгаа минь найзыгаа буруугаар бүү ойлгоорой.Найз нь насаараа тарчилж явна.Түрүүнд ирэхдээ Эх нялхас орж архивыг нь шүүлгэсэн чинь миний охиныг хүн өргөж авсныг мэдээд гэрээний хугацаа давчуу тул яаж чадалгүй Франц явсан.Миний хийдэг ажил чинь цаг наргүй дэлхийгээр нэг тэнэж төөрсөн харгис хатуугаа хүрвэл өршөөл уучлал үгүй хатуу ажил.Би гэхдээ ажлаа муучлахгүй ээ.Хүний зэрэгт хүрч мөрөөдлийнхөө хязгаарт хүртлээ явлаа.Харин надад нээгддэг ч үгүй хаагддаг ч үгүй мөнхийн зовлон бол төрүүлсэн охиноо төөрүүлсэндээ үхтэлээ шаналж яваа зовлон.Би мухардатлаа,элэгдэж элтлээ охиноо хайх болноо гээд том хар нүднээсээ хорголын чинээ нулимс унагалав.Оюунтунгалагийн ч самсаа шархиран нулимс нь бөмбөрчихлөө.Хэсэг дуугүй сууцгааж байснаа нам гүмийг Гульсара эвдэн найз минь би чинь хүний нутагт хэд хэд үхээд сэхсэн хүн.Миний охин эрүүл саруул өсч өндийгөөд сайн сайхан яваа болохоор намайг үрийн минь тэнгэр тэтгэдэг байхаа гэж бодоод наашаа бүр сэтгэл татагдаад болдоггүй. Миний охин миний хажууд их л ойрхон байх шиг совин татаад байх юм. Найзынх нь эрхэм нандин хүсэл бол охиноо л олох байна.Үгүй ядахдаа бараа зүсийг нь ганц удаа ч болов харах сан.Тэгээд л найз нь газрын мухраас горьдлого тээн гүйж ирлээ шүү.Уйлсан нулимсны ором зам татуулан байх энэ үеэр Оюунтунгалагийн утсанд дуудлага ирж Амгалан ярьж байна.Амгалан Хүслэнкэд Италийн алдартай загварын товчоо ажлын санал тавьж гэнээ.Яах вэ гээд утасдаадаа.Хүслэн охин минь мөрөөдөлдөө хүрмээр байна.Итали явмаар байна гээд.Би энд чинь охиноо ирнэ гээд хоног тоолж суугаа хүн шүү дээ.Харин тэгсэн ээж гэрээ хийхээр очих замдаа Монголоор дайраад таныг аваад явъя хоёулаа СанРеМо-д амьдаръя гээд байна.Би одоо яах вэ хэмээн нэлээд догдлонгуй яриад яриагаа гүйцээсэнгүй утсаа салгачихав. Миний хуурай эгч Амгалан гээд сайхан хүн байгаа .Энд Оюу-толгойд эдийн засгийн албанд нь дээгүүр алба хашдаг гялалзсан цоглог эмэгтэй байдаг юм.Ганц охинтой ганц охин нь биднийг америкт сурч байхаас эхлээд тэнд цэцэрлэг,сургууль гээд одоо Иелийн Их Сургуульд загвар дизайнерээр суралцаад төгсч байгаа юм.Оюутан байхдаа загварын чиглэлээр олон ч уралдаан тэмцээнд амжилттай оролцсон их ч олон шагнал авсан сүрхий охин бий.Гэтэл сая Италиас ажлын санал ирж,загварын нэр хүндтэй товчоо урьжээ.Эгч охиндоо дэндүү хайртай санаж бэтгэрч суудаг хүн охиноо дагаад явах байхаа даа.Охиныг нь хэн гэдэг вэ гэж Гульсара далим сонирхов. Хүслэн... Хүслэн... Хүслэн...Хүслэн Амгалан ... аа би саналаа би таних юм байна.Хоёр жилийн өмнө Нью-Йоркод болсон загварын шоун дээр монгол нэр гараад дуудагдаад ирэхээр нь хэрэг болгон сонирхож очиж уулзаж баяр хүргэж байсан юм байна.Өөрийнхөө хийсэн загварыг өөрөө өмсдөг нэг тийм тэлмэгэр алаг нүдтэй дунд зэргийн нуруутай цэвэрхэн цагаан охин мөн үү гэв. Асуусан ярьсан хоёр бүр их догдлоод байх чинь ...
2019 оны 2-Р сарын 13 М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-027.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4113
Замын хөдөлгөөн Хэмжээс: 600x450 107k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4716
Бумсан Хэмжээс: 600x284 33k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4909
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: