Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
Оруулсан admin on 2023-01-04 09:53:24 (102 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Дуурийн театрт болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

А.Ивээл

БУЙД СУМЫН НААДАМ

Хоног хоногоор наадам ойртоход нэг л сайхан, баярын догдлол жиргэх нь бахтай. Наадмын хуушуур идэх, айраг уух, шинэ цолтнууд тодрох гээд цөмөөрөө гоё агаад сэтгэлд таатай. 
Цогт энэ зун улсын Наадмыг хөдөөгийн суманд үзэж, сумын наадам гэдгийг анх харсан төдийгүй өөрөө барилдав. Нам жимхэн сумын төв Наадмын өдөр огт ондоо болчихдог аж. Наадмын талбай дээр цагаан хоолойгоор дуу хөгжим эгшиглээд, наагуур цаагуур хэсэг морьтон давхилдаж, өнгө өнгийн дээл, алчуураар гоёсон охид хүүхнүүд эрчүүдийн харцанд ээрүүлэн гунхах нь сайхан. 
Наадамчид морьдоо тушаад тойрч суун тамхилах ба дунд нь бас болоогүй ээ, өндөр шилтэй сархад гозойж харагдах. Тэнд ч нэг халамцуу нөхөр мотоциклтэй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сагсалзан давхиад л, энд ч нэг морьтой эр амыг нь ангалзтал татаж дөвчигнөөд л. Наадмын дүр зураг нэг иймэрхүү байх нь сумын наадмын төрх ажгуу. 
Улсын цолтой бөхөөс дутахгүй ханхар ханагар эрс асар майхны гадуур хөндөлсөж даналзаад, хүн ам нь дийлэнхдээ хот суурин бараадаж нүүгээд суманд цөөхөн хүн үлдсэн гэж яривч Наадмаар хөл тавих зайгүй битүү болох нь гайхаш төрүүлнэ авай. 
Хөдөө төрсөн ч хотод өссөн Цогт багаасаа жүдо, самбогоор хичээллэж барилдааны дөр суусан, медаль шагналын амт үзчихсэн хулгар чихтэй оюутан. Цээжээ нүцгэлээд жийнсэн өмдтэйгөө зодоглосон Цогтод гурвын даваанаас аманд гарахад нь зодог шуудаг, монгол гутал өмсүүлжээ.
- Энэ боорцгон чихт чинь сүрхий гайхал бололтой шүү гэцгээхийг тэр сонсчээ. Наадмын өглөө түүний нүдэнд мөрөө гаргасан дан цэнхэр тэрлэгтэй, дүрлэгэр алаг нүдтэй нуруулаг бүсгүй өртсөнийг сэм сураглаад чих тавьбал Юмдүүжин гэх бөгөөд нэр нь хүртэл сонсголонтой яруу, цаанаа л нэг харц булаагаад, сэтгэлд жигтэй совингийн манан татуулсан нь тааламжтай байлаа. 

Бүсгүйн шулуухан булчинлаг бор шилбэ, тонтгор өгзөг, сэргэр хөх, хацрын хонхор нь эгдүүтэй бөгөөд дур булаамаар ялдамхан аж. Юмдүүжин цэцэрлэгт багшилдаг ба нөхөртэйг нь дуулаад Цогт нэлээдгүй гонсойв. Тэгсэн энд ирээд танилцсан Бор хэмээх шоволзуур залуу “Захиа шидчих би аваачаад өгөмз, Хотын залуутай танилцах байлгүй. Тэгээд ч нөхөр нь эзгүй. Салсан ч байхаа магадгүй” гэсэн ажээ. Өөрөөсөө гурав эгч, нөхөрт гарсан бүсгүйд сэтгэл татагдах гэдэг цаанаа нэг л шаналан тээлгэвч наанаа баясал будруулах нь жигтэй. 
Зурвасыг нь уншсан бүсгүй төдхөн хүрч ирээд
- Манай сумын наадамд түрүүлээрэй. Тэгвэл чамайг шагнана аа гэж сэтгэл хоргодмоор гоёхон дуугаар донгодоод мушилзах нь ямар таашаалтай байсан гэх вэ. Цаг хугацаа зогссон мэт сэтгэл яаран догдлоход Цогт ”Намайг яаж шагнах юм бол” гэж санааширчээ. Наадмын эхний өдөр гурвын даваагаар барилдаан өндөрлөв.
Маргааш нь сумандаа дөрвөнтөө түрүүлсэн Шагдар заан гэгч хүглийсэн хүрэн эртэй Цогт үзүүр түрүүнд үлдлээ. Хөдөөгийн бөхчүүдийн ихэнх нь цээж нь том, гуя нь шулдан байдагтай адилаар Шагдар заан ч бөөн том цээж, унжсан гүзээтэй, шулдан гуятай эр байлаа. Барилдааны өмнө гулжийсан өндөр шар нөхөр архи сэнгэнүүлэн хүрч ирээд чихэнд нь тонгойн,
- Бууж өгвөл шагнана. Өвлийн идэш авах уу, мотоцикл авах уу? гэжээ. Ийм зүйл сонсож үзээгүй Цогт,
- Үнэн мөнөөрөө л үзье гэсэнд нөгөөх гулжгар эр хяламхийснээ хөл дор нь шүлсээ хаяад эргэжээ. “Юм л бол шагнана гэдэг сонин газар вэ?” хэмээн Цогт бодож зогстол Юмдүүжин удсангүй хүрч иржээ. Хөх нь халтихан цухуйсан эрээн цоохор даашинзтай бүсгүй үнэнхүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
- Шивнээ байна хэмээн сүрхий нууцархан шивнэж, хөөрхөн тормолзох нь Цогтын зүрхийг цээжиндээ багтахгүй болтол булгилуулж, хамаг бие нь халуу шатан жигтэйгээр догдолжээ.
- Юу юм бэ?
- Чи Шагдар заанд унаад өгчих!
- Яаж байгаа юм бэ?
- Тэгвэл би чамайг шагнана шүү гэж Юмдүүжин халуун амьсгалаараа нүүрийг нь төөнүүлэн шивнэжээ. 
Шонд өлгөөстэй цагаан хоолойгоор үзүүр түрүүнд шалгарсан хоёр бөхийн нэрийг дуудан зарлалаа. Гуч нэлээд гарсан Шагдар зааныг хаяж болмоор санагдаж байсан боловч сэтгэлийн цээлд эргэлдсэн Юмдүүжингийн гуйлтыг сануут Цогт эргэлзэж эхэлсэн ажаам. 
Хүглэгэр том цээж, лагс биетэй Шагдар заан тав дахиа түрүүлэхээр эргэлтгүй шийдээд нийслэлийн баншин чихтэй оюутан залууг өөртөө унана гэдэгт эргэлзээгүй юм шиг гуяа хүчтэй алгадсаар өржээ.
Чингэхүйд зүрхний цэцэг, сэтгэлийн чимэг болоод байгаа хөдөөгийн царайлаг хүүхний гуйлтыг хэрэгсэхгүй өнгөрөөвөл аманд орсон шар тосыг нулимахтай адил ч болох юм шиг хачин эргэлзээ тээнэгэлзээнд Цогт автжээ. “Түрүүлбэл шагнана” гэх мөртөө бас “унаж өгвөл шагнана” гэдэг тэр сонин бүсгүйг гайхаад баршгүй байв. 
Гайхширч эргэлзсэн Цогт өмнөөс нь янхийтал өрөөд хярж байгаа Шагдар зааныг харвал “За, чи яасан, буух уу?” гэж байх шиг. Гэвч шууд дайраад хоёр мөрийг нь алгадан, суганд нь ганцхан сэжээд цацчихвал Шагдар заан том цээжнээсээ дуу алдаад уначхаар үзэгдэнэ.
- Заан бодолтой бай! Наадах чинь нийслэлд ноцолдож явсан айхтар лүд шүү гэхтэй зэрэгцээд,
- Залуу хүн зоригтой дайр! хэмээн засуул болоод наадамчид хашхирах нь Цогтын чихэн дээр алгадах мэт л сонстоно. Тийнхүү түүнийг яах эсэхээ үл мэдэн эргэлзэж байх зуурт олон наадмын босго элээсэн Шагдар заан ямар ч завдал өгөлгүй зүүн хөлөөрөө этэж наагаад бусгаж орхисонд Цогт яаж чиг амжилгүй өвдөг шорооджээ. Наадамчдын орилоон чих дүлийртэл сонсогдоно.
- Хэл өгөхөөр ах нь өвлийн идэш явуулна дүү хүү! гэсэн Шагдар зааны хэнэггүй үгийг сонсонгоо Цогт түүнээс тахимаа авбал сумынхаа наадамд тавантаа манлайлсан харимал заан намбатай гээч нь тугийн зүг дэвэн дэлэхэд Цогт дагалаа. 
Буйд сумандаа таван удаа түрүүлсэн Шагдар зааны мялаалгын найр тэр оройгоо болж, Цогт уригдав. Зааны найр сумын наадмаас ч хөлтэй болох янзтай. Цогтыг архи айраг, хоолоор шахсан бөгөөд Юмдүүжин бүсгүй найрын үйлчлэгчээр хөдөлж байлаа.
Орой эхэлсэн найр нар жаргахад өндөрлөх байтугай сар мандсан хойно ч дуусах шинжгүй халгиж цалгилаа. Бүрэнхий буусан хойно сэтгэлийн чимэг болсон Юмдүүжин Цогтын хажууд ирээд “Гарах уу?" гэж шивнэжээ. Гэрт ч, гадаа ч хөлчүү хүмүүс дүүрэн бөгөөд тэр хоёрыг олны хөлөөс зайлан одохыг анзаарсан хэн ч алга бололтой. Юмдүүжин мань хүнийг Шагдар зааны зургаан ханатай эрээн гэрийн хойно дүнхийх улаан тоосгон байшингийн ард аваачаад ялимгүй нанчид үнэртэх амьсгалаараа бүлээн оргиулан уруулаас нь хазалж шимснээ гараас нь хөтлөн,
- Манайх руу очъё! гэж хэлэв.
- Шагнахаар уу? хэмээн Цогтыг наргих гэж оролдоход бүсгүй,
- Чамлаад байгаа юм уу даа? гэж зугаатай агаад хөхиүнээр хөхөрлөө.
- Өнөө шөнө би өөрийгөө чамд шагная! хэмээн Юмдүүжин илтэд сэтгэл хөдөлгөм ялдамхан шивнэхэд “Шагдар заан чиний юу юм бэ?” гэж Цогт асуух гээд болив. 
Хачин тааламжтай мэлтийсэн саран туяарсан тунгалаг шөнө нөмөрсөн байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-072.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4284


Бүрэн бүтэн
Хэмжээс: 600x333 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4983

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-133.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3828


Агуулга
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn