Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
Оруулсан admin on 2023-01-04 10:01:49 (112 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Лхагвагийн Дайриймаа

ГАР ХӨРӨӨ

Түвдэнг хүмүүс “хүний мухар” гэдэг байсан аж. Тэр тусархуу, малд гярхай, гарын ур сайтай нэгэн байсан билээ. Бүгд л алдсан, олохгүй байгаа малаа түүнээс сурна. Тэд хайснаа олохгүй буцна гэж бараг л байхгүй. Түвдэн хаана ямар мал өтсөн, хөл нь хугарсан гээд бүгдийг нь л хэлж өгнө. Өөрөө ч чадахыгаа өтчилсөн, чиг барьж боосон ч байх. Гэвч хорвоо түүнийг залуухнаар нь буцааж авсанд хүн бүр л харамссан аж. 
Эхнэр Сэрж нь хоёр жилийн дараа нутгийнхаа Гэмпилтэй ханилан, нэг охин төрүүлсэн билээ. Түвдэнгийн хүү аавыгаа дуурайсан сэргэлэн, бас гарын дүйтэй тул аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийн зургийн ангид суралцах болжээ. Дүү охин нь тавдугаар ангид сурдаг, мөн л сэргэлэн, сурлага сайтай, царайлаг охин байлаа. Дотуур байранд амьдардаг аж. 
Сэрж нэг зүйлийг огт мэдэхгүй явсан нь Гэмпилийн охинд нь шунасан адгуусан хүсэл байв. Охин хойд эцгийнхээ нэг л биш харцыг зөнгөөрөө гадарлах болсон тул амралтаараа  аль болох л гэртээ очихгүйг хичээн, авга эгчийндээ очин ганц хоёр хоногийг хорооно. Гэвч нагац ах нь түүнийг хүүхдүүдтэйгээ хамт авч яван гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ удаа ч охин мөн л ийн хүргүүлж харив. Охин өмнө нь ээждээ хойд эцгийнхээ нэг л хачин байгааг хэлмээр байвч түүний уур хүрвэл ээжийг нь зодож мэднэ гэж айна. 
Нэг удаа түүнийг гэртээ очиход ээжийнх  нь гар, мөр хөхөрсөн байсан бөгөөд - Таны бие яагаад хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад нь – Мориноосоо унаад гэсэн аж. Мөн нэг шөнө ээж нь уйлж байх дуулдсан аж. Охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгээгүй билээ. 
Машины дуунаар гарч ирсэн ээж нь – Хүүе миний охин хүрээд ирэв үү гэж түүнийг үнсэн угтав. Тэгээд  ахтайгаа мэнд мэдээд -та хэд орохгүй юм уу? гэхэд -эгч нь ганцаараа, эртхэн очихгүй бол болохгүй гэдэг нөгөөх л үгээ хэлэхэд хүүхдүүд нь машиныхаа цонхоор -баяртай гэж гараа даллаж харагдана. Сэрж хариу даллаад-баярлалаа ах, сайн яваад хүрээрэй гэв. Ээж нь -дүү нь унтаж байгаа орж  бай, би хэдэн аргал хормойлоод ирье гэлээ. 
Охиныг гэртээ ороход бяцхан дүү нь нам унтаж байв. Тэр дүүгээ өхөөрдөн үнсээд цүнхээ орны дээд талд тавиад дутуу хаагдсан хаалгаа таттал сайн хаагдахгүй байв.Тэр “өчигдрийн бороо, цаснаар хаалга гажчихаж, бороо сүүлдээ цас орсон гэхэд харин ч өнөөдөр дулаахан байна шүү” гэж бодох зуураа цай аягалан боорцог, өрөм хийн идэж суутал хаалга онгойн, хойд эцэг нь орж иржээ. 

Тэр -өө чи  хүрээд ирээ юу гэж өлөн нүдээр харан суухад охин толгойгоо дохиод цай аягалж өгөхөд тэр зориуд охины гарыг давхар атган авав. Айсан охин гараа арайхийн сугалж аваад гадагш шагайн харвал ээж нь алга байж. Дүү нь уйлагнахад тэр авч бүүвэйлэхэд дүү нь тэгсхийгээд унтаад өгөв. Охиныг босоход Гэмпил үүд рүү очин хаалгаа чанга гэгч нь хоёр гурав татахад тотгоны дээр хавчуулсан гар хөрөө Гэмпилийн шилэн хүзүүн дээр унажээ. Хөрөөний ир  түүний шилэн хүзүүнд шигдэж  цус нь урсаж харагдав. “Ёо ёо муу зэвтэй төмөр” гэж хараал урсган хүзүүгээ барьж авсан Гэмпил гэрийнхээ баруун тал руу өгсөхдөө түрүүлгээ харан унасан аж. Охин маш их айсан тул ухасхийн гэрээсээ гарвал ээж нь ирж байлаа. 
Охин гүйн очиж –ээж ээ та яасан удав аа
- Өө ээж нь аавыг чинь морины аргамжаа зайлуулаарай гэхээр нь гэтэл охин - Сая аав хаалгаа чанга чанга таттал гар хөрөө унаж хүзүүг нь зүсчихлээ гэхэд  ээж нь -яана аа тийм үү гэж яаран алхаж гэртээ оров. Охин араас нь айнгуй оржээ. Ээж нь хойд эцгийнх нь биеийг татан эргүүлэхдээ-ээ бурхан минь гэж дуу алдав. Тэр үхсэн байлаа. Сэрж -миний охин битгий айгаарай, бурхан болсон байна гээд авдраа уудлан хонх гаргаж толгой дээр нь дуугаргав. Тэгээд орон дээрээс дээлийг нь  авч нүүрийг нь хаан нөмөргөлөө. Сэрж бурхныхаа өмнө очиж том голт өргөжээ. Бүсгүй бага охиноо сэрээн тэвэрч, эгчийг нь дагуулан гэрээсээ гарав. Тэр хоёр охиноо урдуур хойгуураа сундалдан нагац ахынх руугаа шогшуулжээ. 
Орой болсон хойно тэднийг буцаж ирэхэд хонь, үхэр нь хотолсон байлаа. Гэмпилийн оршуулга хоёр гурав хоногийн дараа ном ёсоороо болов. Сэржийн нагац ах хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхдөө охинд нь чөлөө авсан тул Сэржийнх нүүж өвөлжөөндөө буужээ. Нутгийнх нь хүмүүс -энэ Гэмпил амиа бодсон, муу Сэржийг хардаж сэрдсэн хачин хүн байсан.Түвдэн бол эхнэрийгээ хүүхэд шиг эрхлүүлдэг  хүн байсан даа. Наадам болгонд зүс ижил морьдоор гоёод л явдаг байж билээ. Тэр эхнэр хүүхдээ тэнгэрийн орноос харж  Гэмпилийн авир байдлаас  тэднийгээ хамгаалсан ч юм бил үү. Должид гуай тэгж худлаа ярих хүн биш дээ. Тэр эхнэр хүүхнүүдэд - энэ Гэмпил Аюуш эмгэний ганц зээ охиныг нь хүчиндсэн юм гэнэ лээ. Охин нас барж эмгэн бараг солиорсон байсан. Эмгэн -би Гэмпилийг тамын орноос харна аа, охиныг минь бузарласан мангас гээд  байсан шүү гэж ярьсан байсан. Арай Сэржийн охинд нь шунасан юм биш байгаа, тэнд хавчуулсан хөрөө зүв зүгээр унана гэж байх уу, юм цаагуураа учиртай гэхчлэн ярьж байсан аж. 
Ийнхүү Сэржийнх хүү Түвшингийнхээ нэрээр дахин овоглох болов. Харин Сэрж охиноосоо сүүлд Гэмпилийн нэг л биш байсныг сонсохдоо дотроо гэмшин охиноо өрөвдөн тэвэрч уйлжээ. 
Нөхрийнх  нь их л нандигнан хадгалж тотгоныхоо  дээр хавчуулж “муу, муухай зүйлээс хамгаалдаг юм” гэж хэлдэг байсан үг нь мөн хүмүүсийн хөрөө унасан талаарх яриаг дам сонсохдоо -Үнэн, тэр минь биднийгээ хамгаалсан гэж бодох болсон билээ.
Юм бүхэн учиртай гэдэг.

May be an image of 1 person and text




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-034.JPG
Хэмжээс: 600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3640

зотон тос 80х100 см
Зун
Хэмжээс: 600x474 55k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5507

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-259.JPG
Хэмжээс: 600x800 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 15416


Агуулга
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn