Яруу найрагч Долгорын Нямаа
Манай үеийн нэрт зохиолч,орчуулагч МЗЭ-ийн шагналт Жагдалын Лхагва ажил алба,уран бүтээлийнхээ ид насан дээр таалал төгсөн гэр бүл,үр хүүхэд, төрөл төрөгсөд,найз нөхөд,хамтран зүтгэгчид, орчин үеийн утга зохиолд том гарз учирлаа. Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд малчны гэрт төрөөд, бага дунд сургууль,ЗХУ-ын Киевийн политехникийн дээд сургууль, М.Горькийн нэрэмжит УЗ-ийн дээд сургуулийн дээд курст төгссөн,шинжлэх ухаан, техник,хэл соёл,утга зохиолын өргөн мэдлэг, боловсролтой авъяаслаг мэргэжилтэн, уран бүтээлч байлаа. Инженерийн албанаас уран зохиолын ажилд шилжин, үнэн сонин зэрэг төвийн хэвлэлд олон жил ажиллан, “Саарал даага”,”Толгодын цаана ингэ буйлна”,”Сарны шороо”,”Хулангийн тоос”,”Ногоо шөнө ургадаг”,”Алаг чулуу” зэрэг өгүүллэг, шүлэг,нийтлэлийн сонирхолтой ном түүвэр хэвлүүлэн , “Анхны хайрын дууль”, “Тойрох хуудас” кино зохиол бичиж өргөн олон нийтийн хүртээл болгожээ.Түүний өгүүллэгүүд уран товч байдгын дээр дүр дүрслэл сайтай,амьдралд ойр гүнзгий агуулагатайгаараа зохиолчид, уншигчидын талархал хүлээж, тэдний дунд ихэд алдаршсан юм. Ж.Лхагва орчуулгын 10 гаруй ном түүвэр хэвлүүлсэний дотор Хосе Мартийн шүлгүүд , Фраерманы “Зэрлэг нохой Динго”, А.Кешоковын “ Суман шүлгүүд”, Японы эртний сонгодог яруу найраг зэрэг олны хүртээл татсан бүтээлүүд гол байр эзэлдэг билээ. Ж. Лхагвагийн бүтээлч хөдөлмөрийг төрөөс өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” , “Алтан гадас” одон мөн МЗЭ-ийн шагнал, “хэвлэл мэдээллийн тэргүүлний ажилтан цол тэмдэгээр шагнажээ. Ж. Лхагва уншсан дуулсан ихтэй түүнээ ямар ч нөхцөлд хөгжөөнтэй сайхан ярьдаг, нөхөдөөрөө хүрээлэгдсэн өвөрмөц содон авъяас билэгтэй зохиолч ,сэтгүүлч байлаа. Нэг үгээр тэр ярьсан ч бичсэн ч орчуулсан ч олон нийтийн дунд оюуны гэрэл цацрааж явдагаараа дахин давтагдаад байхааргүй өндөр ур ,чадвартан байсныг бидгний хэн ч мэднэ. Ж.Лхагвагийн бүтээл туурвилтай гадаадын уншигчид ч танил байв. ОХУ-ын монголч эрдэмтэн манайд ирүүлсэн эмгэнэлийн бичигтээ, бяцхан зураглал,ухаалаг цэцэн мөр бадгуудыг хүртэл утга зохиолын янз бүрийн мөр төрөл зүйлийг нэгэн адил чадамгай эзэмшсэн уран бүтээлч байв.Ж.Лхагвагийн зохиол бүтээлийг оросын уншигчид сайн мэддэг бөгөөд түүнийн тууж өгүүллэгүүд орос хэлээр хэвлэгдсэн монголын утга зохиолын номын санд байраа эзэлсэн юм.” Гэсэн нь үүний жишээ билээ.Үзэг нэгт нөхрийн минь уран авъяаслаг сэтгэлгээ, няхуур хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээлүүд нь цаашид чгадаад дотоодын уншигчидын дунд газар аван амьдарсаар байх болно гэдэг үл эргэлзэнэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Тоорой Хэмжээс: 600x456 134k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4515
zam-019.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4279
khuv5-030.JPG Хэмжээс: 600x800 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4422
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: