Төрсөн ах дүүсээс өөрцгүй сэтгэлд ойр дотно, мартаж боломгүй сайн нөхдийн нэг зохиолч Жагдалын Лхагва маань ертөнцийн мөнх бусыг үзүүлж халин одсоор саяхан 49 хоног нь өнгөрлөө. Ж.Лхагва эгэл жирийн атлаа аугаа их хүн байсныг урсан өнгөрөх цаг хугацаа харуулах биз ээ. Тэр дуунд агардаг шиг “хэндээ чнэг л зангаараа хээгүй гүдэсхэн аав, хань нөхөро “ байлаа . Ж.Лхагватай анх танитлцан нөхөрлөсөн үеэ санан үгүйлж дурсахдаа үзэг цаас нийлүүлэн энэхүү дурсамжийг тэрлэв. Ардчилал шинэчлэлийн давалгаа монгол орныг хамарсан 1990 онд монголын цагдаагийн байгууллагын ажилтануудын эрх ашгийг хамгаалах зорилготой “Монголын цагдаагийн эвлэл” хэмээх олон нийтийн байгууллага байгуулагдаж , дүрмэндээ зааснаар өөрийн тогтмол хэвлэлтэй байхаар шийдвэрлэсэн юм. Монголын цагдаагийн эвлэлийн анхдугаар чуулганаар мөхөс намайг тамгын даамлаар сонгож, тэргүүлэгчдийн хурлаар сонины эрхлэгчээр томилов.Насаараа цагдаагийн албанд зүтгэсэн би тогтмол хэвлэлийн эрхлэгч хийх байтугай ханын сонин чгаргаж үзээгүйгээ тэргүүлэгчдийн хуралд учирлан тайлбарлавч хурандаа Тархаашингийн идэвхтэй шаардагаар сонины эрхлэгчээр батлагдав. Сонин хэвлэлийн А ч байхгүй би вээр сониноо ямар нэртэй гаргах,материал яаж цуглуулах гээд олон мэдэхгүйтэй учирч билээ.Нэгэн өдөр “Үнэн” сонины газар очиж сурвалжлагч Р.Хаянхярваатай уулзаж сонин гаргах ажилд нэмэгдэж туслах хүн хэрэгтэй болсноо хэлэхэд зохиолч Жагдалын Лхагва гэж одоо бие даасан уран бүтээлчээр ажиллаж байгаа хүн бий. Би түүнтэй холбоо барьж чамтай уулзуулъя. Чи маргааш 11 цагийн үед яваад ир гэв. Би уянгын шүлэг шиг олон сайхан өгүүллэгүүдийг нь уншиж байсан тэр авъяаслаг том зохиолчтой ямар ч байсан уулзаж ярилцая гэж бодлоо. Маргааш нь товлосон цагтаа очиход Ж.Лхагва ирсэн байв. Мэнд амраа мэдэн учир явдалаа ярихад тэрвээр сонин гаргахад туслахаа зөвшөөрөв. Эхлээд харахад хээ шаагүй, бор баазхан байдалтай тэрээр ярилцаад ирэхэд ухаалаг,өргөн мэдлэгтэй,бас алиа хошин яриатай,100 грамм татахаас буцахгүй ёстой л эр хүний хугархай шиг санагдаж билээ.”Мэлмий” сонинг хөл дээр нь босгосон ачтан бол Ж.Лхагва гарцаагүй мөн. Лхагваа сонины материал цуглуулах, боловсруулах, дэг хийхдээ үнэнхүү гаргуун. Нэг удаа Намчинбумаа… Би чинь Зөвлөлтөд дээд сургууль төгссөн инженер хүн шүү дээ.Мэргэжилээрээ олон жил ажиллаагүй. Ихэнхдээ зохиолч сэтгүүлчийн албаанд зүтгэлээ. Харин чи хуульч ч гэсэн сонины эрхлэгч хүн өөрөө бас юм бичих хэрэгтэй гэж зөвлөв. Түүний дагуу цагдаагийн эвлэл бий болсон нөхцөл, шалтгааны талаар бичсэнээ Ж.Лхагваад үзүүлэхэд бага зэрэг засвар хийгээд хэвлүүлэв. Тэр үед “Мэлмий” сонин Дундговв аймгийн хэвлэх үйлдвэрт 20000 хувиар хэвлэгдэж байсан бөгөөд Ж.Лхагва олон ч удаа Дундговь явсан даа.Яваад ирэх болгондоо дараагийн дугаарийн материалыг бэлдээд ирнэ. Түүний энэ ажилсаг чанар нь алба амь аль ч юман дээр илэрнэ. Тэр заримдаа найз нөхөдтэйгээ ганц хоёр шил архи уусан ч одоо даврахгүй ,би гэртээ мах авч очихгүй бол болохгүй “ гээд мах хайгаад дэлгүүр явна. Гэрт нь хааяа очиход өөрөө хоолоо хийгээд сууж байна.Бас бичгийн машинаараа ямар нэг зүйл цохиж байх. Тэгээд нэг шил юм задлана.Жаахан халаад ирэхээрээ онигоо ярина, дуурийн хоолойгоор дуулна. Сайн нөхрийн сэтгэл сэргээсэн ухаалаг үгс,ажилсаг чанар өчүүхэн хуульч, цагдаагийн офицер намайг өөрийн эрхгүй сонин хэвлэлийн хүнд хүчир ажилд татан оруулснаар өнөөдөр “Мэлмий”, “Дуулиант хэрэг” сонины эрхлэгч зэрэг өөрөөсөө ахадсан алба хашиж,нийгмийн шудрага бус явдал,элдэв хэрэг зөрчлийн тухай чадах хэрээрээ бичиж байгаа минь Ж.Лхагвагийн ач. Тэр “Бодлын солбилцол” сонинд ажиллаж ”Мөрч” сонин гаргаж зав зай муутай байсан ч долоо хоног бүр уулзаж сонины шинэ дугаарын тухай сонал бодлоо солилцдог байлаа.Ийм уулзалт болгон надад бараг семинарын хичээл гэхэд болохоор. Манай Лхагва хүүхэд шиг сайхан сэтгэлтэй хүн байлаа.Өөрийг нь нэр хоч өгөн доромжилж байхад баярлан гар барьж талархал илэрхийлдэг хүн ховорхон доо. Лхагвааг сэлэнгэ аймгийн цахилгаан стнцад цехийн даргаар ажиллаж байхад нь нэг настайвтар хүн ажил таслахаар Лхагва даргын хувьд зэмлэтэл цаадах нь за за би ойлголоо,адсага зуусан банхар минь чи дуугуй бай” гэхэд учиргүй инээж “нээрээ л би адсага зуусан банхар шиг л харагддаг байх шүү” гээд гар бариад та ажилдаа ор гээд явуулж билээ гээд хуучилдагсан. Өөрөө бас танил нөхөддөө яггүй онигоо зохионо.Сэтгүүлч Ц.Батбаярыг нэг удаа “Бодлын солбицол” сонины газар орж ирэхэд нь өчигдөр чамайг зурагтаар гарахыг чинь харлаа.Чи даанч хар гарлаа.Тэгэхээр нь өнгөт зурагтаар харлаа. Бүр ч хар гарлаа.Орчин үеийн зурагт чинь аавын хүүд арын хаалгатай ханддаг юмуу даа. Хэмээн хөрслөг бор царайг нь үл ялиг хэтрүүлэн онигоо гаргасан гэдэг. Нас тогтсон хойноо гарагасан отгон охиндоо амь. Муу охиноо хүнээс дутаахгүй мэргэжил боловсролтой болговол өвгөнийн чинь хэрэг бүтлээ гэж байнга ярина.Одоо охин Л.Нарандулам нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 3-р курст суралцана.Аавынхаа үүсгэн байгуулсан “Мөрч” сонины эрхлэгчээр ажиллаж сурах ажиллах хоёрыг хослуулан яваа бөгөөд нэгэн цагт аавын шийрийг хатаасан авъяаслаг сэтгүүлч болохыг хэн байг гэхэв. Ж.Лхагваатай үерхэн нөхөрлөснөөр монголын утга зохиолын сор болсон олон зохиолчидтой танилцан заримтай нь ойр дотно найз нөхөд болцгоосон.Ж.Лхагваа ч цагдаагийн байгууллагад олон сайн нөхөдтэй болсон. Цагдаагийн албаны зхүнд хэцүү ажил албаны тухай киноюмуу ядахдаа тууж бинэ гэж ярьдаг байлаа.Даанч амжсангүй .Цагдаагийн амьдралын нарийн ширийнийг гярхай ажигла сан түүнд цагдаагийн ажилтанууд санаа авах сургамж болохоор сайхан бүтээл гарах байсан бизээ.Ж.Лхагва орос,испани, эсперанто хэлтэй. Испани, эсперанто хэлэндээ ямарыг нь мэдэхгүй. Харин оросоор ярихдаа үгээ зөөж удаан ярих, бичихдээ ямар ч ороссс дутахгүй дүрмийн алдаагүй хурдан бичнэ.Ж.Лхагва бид 2 тэр жил ажлаар Улан-үд орсон юм.Хоёулаа буриадын ДЯЯ,Советский районы сэргийлэхийн удирдлагатай уулзаад ажил төрөл ярилцах үед би Лхагвааг “Отечественный секретарь нашего газета” нэмээн танилцуулад байлаа. Орой зочид буудалд ирээд унтах гэж байтал өвгөөн чи оросоор оёдлын машин шиг ярих юм. Сонин гэдэг чинь эм хүйсийн үг шүү дээ гэв. Би: чи надад үүнийг аль өдөр хэлэхгүй , би яаж чиний энд хүртэл орос хэл мэдэх вэ? Сонин гэдгийг чинь эр хүйсийн үг гэж бодоод өдөржингөө буруу ярилаа шүү дээ гэтэл зүгээр зүгээр гадаадын хүн чинь хазгай буруу ярилгүй яахав. Эс тэгэвээс нутгийн буриад гэж бодогдоно шүү дээ хэмээн намайг зөвтгөв. Энэ мэтээр Лхагваа миний хувьд орос хэлний багш байлаа. Ж.Лхагва морин жилтэй надаас хэд ах тул би сар шинээр очиж золгодогсон. Энэ жилийн цагаан сарын шинийн 3-нд эхнэр бага хүү хоёртойгоо Ж.Лхагваад очиж золгов. Тэднийд дайлуулж цайлуулаад бэлэг сэлтээ аваад явах гэтэл: хоёулаа Төмөр ахынд хамтдаа очиж золгоё гэхээр нь зөвшөөрөн цуг гарлаа. Төмөр гэж 12-р хороололд сонин худалддаг, хэвлэл буорлуулагч нарын дунд “Цахиур Төмөр” хэмээх нэртэй 70 гаруй насны данагар өвгөн байх. Лхагваа бид 2 түрүүлээд эхнэр хүү хоёр араас дагаад зам гарч явлаа. Гэтэл Лхагваа надад: Өвгөн чинь удахгүй үхэх байхаа гэхээр нь ямар муу ёрын юм ярих юм. Бие чинь зүгээр байна шүү дээ гэхэд нэг л совин татаад гэх юмуу тэгэж санагдаад байх болчихлоо гэж билээ.Одоо бодоход ухаантай хүн болохоор нартад амьдрах насны тоогоо мэдэж байж дээ. Энэ бол Ж.Лхагва бид 2-ын сүүлчийн уулзалт болж байгаа гэдгийг яаж ч мэдэх билээ. Ж.Лхагваатай үерхсэн 7 жилийн турш бидэнд тохиолдсон болгоныг бичнэ гэвэл бараг ном боно биз. Тэр хувийн зан чанараар ямар хүн байсныг цухас төдийн дурсан бичлээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
kho-006.JPG Хэмжээс: 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4177
mongolia2007year-192.JPG Хэмжээс: 600x450 116k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3872
Төв цэг Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4430
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: