УИХ-ын гишүүн, зохиолч Л.Одончимэд
1958 онд манай говь нутагт урьд хожид байгаагүй сайхан зун болж найман сарын дундуур Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын залуучуудын урлаг спортын чуулга уулзалт Хөвсгөл суманд болоход оролцсон минь өнөө ч санаанд илхэн. Хүмүүл, таана ханхалсан задгай талбайд бөмбөг тоглож гүйж, харайж савлуурт сонс эргэцгээж, барилдаж унаж ирсэн мориороо уралдаж оройд нь сумын умгархан улаанбуланд жүжиг концерт тоглож нийтийн бүжиг эргэцгээснийг огт мартамгүй. Хатанбулаг сумаас ирсэн Цэрэнжамц гэдэг хүн одоо боль гэтэл сонс эргэж билээ. Хөвсгөл сумын залуучуудын концерт эхлэх болоход хөх даалимбан тэрлэгтэй бүлтгэр борхүү гэрч ирээд цовоо цолгин дуугаар дуржигнуулан хөтөллөө. Тэр бас шүлэг уншлаа. Чухам хэний зохиол гэснийг одоо санахгүй байна. Гайтав гуайнх ч гэлүү. Ямар ч байсан шүлэг зохиол ховор байсан болохоор би ч гэсэн тэр дор нь цээжилж явсан маань одоо ч гэсэн мартагддаггүй юм. Сумд хоорондоо оноо бүрийн төлөө тэмцэж байсан болохоор Хөвсгөлийн хөтлөгч хүүгээс санаа авсан Хатанбулагийнхан жүжүиг концертоо надаар хөтлүүллээ. Мэдээж би тэр бандитай төдхөн танилцлаа. Тэр хүү өөрийгөө Лхагва гэдэг Хөвсгөл сумын дунд сургуулийн 7-р ангид сурдаг гэв. Надаас нэг анги дээгүүр гэсэн үг. Магадгүй өнөөгийн монголын зохиолч нэртний дотроос ирээдүйн тэр аугаа зохиолчтой эхлэн танилцсан хүн нь би байсан байж болох юм. Дайралдсан номоо л уншдаг. Шүлэг их цээжилдэг. Намар аймгийн сургуульд очноо гэж ярилаа. Би ч бас ном унших дуртай, шүлэг цээжилдэг, өөрөө бас шүлэг зохиох гэж оролддог. Анхны шүлэг маань Хөдөлмөр сонинд гарсан гээд л том том юм ярьсан санагдана. Намар болж сургууль цуглалаа . хөвсгөлд танилцсан Лхагваатайгаа ч дайралдлаа. Тэр намар аймгийн арван жилд хэл уран зохиолын хичээл заахаар зохиолч Дэмбээгийн Мягмар очсон байв. Мягмар багш бол аймгийн сургуульд очсон анхны зохиолч байв. Бидний хувьд зохиолчийг амьдаар нь анх үзэх байгаа болохоор Мягмар багшийн хэлэх, ярих , алхах гишгэх бүрийг ажиглана. Багш маань голдуу сайхан саарал костюм, битүү захтай ноосон цамц , гялалзтал тосолсон хромон гутал өмсдөгсөн. Мягмар багш сургууль дээр анхны утга зохиолын дугуйлан байгууллаа. Тэр дугуйланд Лхагваа бид хоёроос гадна арав гаруй хүүхэд бүртгүүллээ. Мягмар багш бидэнд уранзохиолын мөн чанарын тухай , сайхан зохиол, сайн зохиолчийн тухай ярих гээд , бид болохоор өөрийнх нь тухай “тугтай чарга” номынх нь тухай , “Алив Байгалаа цагаа хараач” гэж бичсэн тэр Байгалмаа гэж хэн юм бэ? гэх мэтийг шалгаана. тэр үед их гоё зурагтай бас хатгамалтай хятад дэвтэр хоршоонд элбэг байв. Бид хүн бүр л нэг тийм дэвтэртэй болж билээ. Мягмар багш Лхагваад их дотно. Юм л бол Лхагваа унш .Лхагваа ярь гэх. Бид ханын сонин гаргана. Лхагваа л голыг нь босгоно. Шинэ жилийн сүлд модны наадмын цагаан өвгөн амьтадын үг, алиалагчын шог гарааг бид л хийнэ. Мягмар багш нэг жил болоод хотруу шилжлээ. Оронд нь Дэндэвийн Дорж гэж багш ирлээ. Манай дугуйлан тарсангүй. Дорж багш Мягмар багш шиг ном бүтээлтэй багш биш ч идэвх зүтгэлтэй хүн байлаа. Бас хааяа өөрөө бичсэн шүлгээ уншина. Лхагва бид хоёр сургуулийн сүлд модны наадмын алиалагчаар дэвшиж хоёр жил хамтран зүтгэлээ. Би гэдэг горзойсон өндөр нуруутай, арзгар буржгар үстэй. Асуултын тэмдэг маягтай баг өмсөж, “шовгор” гэдэг нэрээр гарна. Лхагваа маань намхан пагдгар “марзан хавтгай” нэрээр гарна. Одоо бодоход бид хоёр баахан онигоо маягийн юм зохиож, түүгээрээ шог гараархуу юм тоглож үзүүлдэг байж л дээ. Шог зохиол оролдох эхлэл тэндээс тавигдсан гэж хэлж боломоор санагдана. Лхагвааг шог зохиолч байсан гэвэл хүмүүс гайхах биз. Харин шогоор ярьж , гэгээн цагаан инээдээр орчноо гийгүүлж явсаан гэвэл түүнийг таньж мэдэх хүн бүр хүлээн зөвшөөрөх буй заа. Лхагва маань аравдугаар ангиа төгсөөд Киев хотруу инженерийн сургуульд явлаа. Алиалагчид хамт тоглох хүнгүй боллоо. Дорж багш маань шилжлжж. Дугуйлан маань тарлаа. Би ч аравдугаар ангил орж ангаахад орж эмч болох өвчин туслаа. Дээд сургуулиа төгсөөд тэр маань Сэлэнгэд,би Дорноговьд, дараа нь би Чехэд,тэр хотод, сүүлд нь тэр Горькийд, би хотод гээд л ээлжлэн зөрж явсаар 1961 оноос хойш тохитой уулзалгүй явсаар наяад оны сүүлч хүрсэн юмдаг. Би түүнийхээ зохиол бүтээлийг амтархан уншина. Киевт оюутан ахуй цагтаа төрөлх говь нутгаа санагалзан бичсэн “Толгодын цаана ингэ буйлна” номыг нь аваад нутгийн бид нар гар дамжуулан нуруугүй болтол нь уншицгааж билээ. Хааяа хоёул дайралдвал бага нас, алиалагч явсан үеээ дурсацгааж, онигоо ярьж, шүлэг зохиолоосоо харилцан уншинэ… Бид хоёр 1958 онд анх танилцсан Хөвсгөл сумандаа 1994 онд дахин уулзах учиртай байж. Тэр сум байгуулагдсаны 70 жилийн ойд оролцох завшаан тохиосон хэрэг. Бараг 40-өөд жил болоход Хөвсгөл сум танигдахгүй болж. Лхагваа бид хоёрын үеийн юм гэвэл хойд хэдэн хадтай толгод нь л гэж хэлмээр. Төрийн олон сайд, монголын гурван академичийг төрүүлсэн энэ сумын нутагт аугаа их ноён хутагт Равжаа ч бас мэндэлсэн түүхтэй. Сумынхаа ойд хүрэлцэн ирсэн зочдын дотор хамгийн хүндтэй өөрийнх нь ярьсанаар “Самбаа гуайн нүүдэл” шиг олныг хошууруулан дагуулсан нь манай Лхагва байсан даа. Би түүнд “Ухаарлын дуу” шүлгээ ушниж, тэр ойд оролцохоор ирсэн Улсын гавьяат жүжигчин Тэрбиш тэр үгэнд ая хийж, нутгийн хүү Дорждэрэм тэр оройдоо концертод дуулж билээ. Энэ дуу Лхагваа бид хоёрын дөчөөд жилийн урьд Хөвсгөл суманд танилцсаны дурсамж болон үлдсэн юм.1996 онд аймгаас Улаанбаатарт орж ирээд шинэ ажил аваад удаагүй байтал нэг өдөр Лхагваа маань утасдаад:
Энэ бол найзын маань намайг үнэлсэн үнэлгээ байсан. Үүнээс том шагнал гэж яаж байхав дээ. Энэ ярилцлага ч бас түүний маань бусадтай болон надтай хийсэн сүүлчийн ярилцлага болон гэж би яаж мэдэх вэ дээ. Лхагваа маань талийгаач болохоосоо дөрөвхөн хоногийн өмнө хар хөх өнгийн костюм, цав цагаан цамц өмсөж, зангий зүүгээд зохиолчдын эвлэлийн шагналын тэмдэгээ гялалзуулан манай ажил дээр хүрч ирлээ. Хэрэг зоригийг лавлахад:
Лхагваа маань Түдэв гуайн хэлдгээр маазарч явах зуураа л ажлаа бүтээж байдаг болохоор би ч бас өнөөдөр жаал зугаа ажил хөөцөлдөх нь л дээ гэж бодоод өнгөрсөн.Ерөөсөө бид бие биенээ мөнхийн юм шиг санаж яваад хорвоог барцгаах бололтой. Ус нутгийнхан, уран бүтээлч нөхөдтэй уулзах бүрийд л тэрний минь гарч ирэх юм. Хэн нэгнийгээ хорвоогоос хальсан хойно нь сайн сайхныг нь дурсдаг тоогүй явдалыг би ч бас давтаж байна. Би Лхагваагаа амьд сэрүүн ахуйд нь ганц ч удаа болтугай урам сэргээж хэлсэн билүү.? Хэн маань түүний тухай хөрөг найруулал бичсэн билээ. Харин Догмид л Лхагваа бол надтай зүйрлэшгүй том авьяастан гэж олон удаа ярьсан даа. Гэхдээ энэ удаа би Лхагваагаа магтахыг урьтал болгосонгүй. Яагаад гэвэл миний нөхрийн тухай олон уран бүтээлч найз нөхөд нь дурсан бичиж “Лхагваа гэж хэн байв” гэдгийг жинхэнэ утгаар нь гаргаж ирэх нь дамжтиггүй . Харин багаасаа үерхэж нөхөрлөж,түүнээсээ сурч, түүнийхээ дэмэнд ном зохиолын зах зухаас урам хүртэж явснаа хэлэхгүй өнгөрөх эрх надад байхгүй игэж бодсон минь энэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-009.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4516
khongor051.jpg Хэмжээс: 600x732 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5614
mongolia2007year-172.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3887
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: