Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Гэсэр 		 Роман, тууж: Гэсэр : Хурмаст дунд хүү ертөнцөд буух болов.
Оруулсан admin on 2006-07-03 15:38:06 (7282 уншсан)

Бас хурмаст тэнгэр: “За Yйл бүтээгч ээ ! Эд бүгдийг үг нь энэ байна. Одоо чи юу хэлнэм?” гэв. “Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар очвол ч очъя . Хурмаст тэнгэр ахай минь , над Шүүдрийн гилбэлгээн өнгөт хөө хар хуягаа өг. Цахилгаан өнгөт далавчаа өг. Нар сар хоёрыг хамтаар зэрэгцүүлэн ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа өг. Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа өг. Догшин хар нумаа өг. Билгийн гурван алд хар шор сэлмээ өг. Дуурсахуй нэрт алтан уургаа өг. Ерэн гурван жингээр хийсэн их болд сүхээ өг. Жаран гурван жингээр хийсэн бага болд сүхээ өг. Есөн салаат төмөр урхиа өг. Энэ бүгдийг найман ертөнцөд төрхөд буулгаж өгөөрэй” гэв. Хурмаст тэнгэр эцэг нь : “За өгье” гэв. “Гучин гурван тэнгэр нарын гурван тэнгэр та нар, над ертөнцөд нэгэн хэвлээс төрөх гурван хувилгаан эгчийг буулгаж өг. Нэг тэнгэрт нь миний биеийн дүртэй нэгэн хувилгаан ахыг буулгаж өг. Бусад тэнгэр нар энэ дагуулж явагч сайдаасаа гучин баатрыг буулгаж өг. Би ертөнцөд таныг илгээнэ гэж их дурлаж өг гэх биш , Хурмаст тэнгэрийн хөвгүүн ертөнцөд очоод хаан орныг сууж эс чадвал , хүнд дйилдвэл таны нэрд муу биш үү? Догшныг доройтуулж амьтныг жаргуулж явбал сайн нь энэ биш үү ? гэж гуйх минь энэ билээ “ гэв. Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нар бүгдээрээ : “зөв биш юув, үйл бүтээгчийн энэ үг нь? Чамайг илгээх газарт юу гэж хайрланам бид? Бултыг өгье” хэмээв. Yйл бүтээгч “За” гэв. “Ах минь Амин сахигч , дүү минь ТөгсЦогт эс очив. Ертөнцөд хүрч амьтны тусыг бүтээсний хойно хаан эцгийн минь хаан оронд суух хишиг над буй за?” гэв. Бас “зөв” гэв. “Соронзон хүрлээр бүтээж хийсэн их илдээ өгөөрэй, ахай минь” гэв. “Өгье” гэв. “Ертөнцөд төрсөн хойно минь над амьтанд үл гартах нэгэн сайн морь буулгаж өгөөрэй” гэв. “Зөв, өгье” гэв.


Гэсэрийн төрөхийг угтаж мэдэв.


Түүний хойно ертөнцийн цаг самуун болсонд хар тэргүүт хүнээс эхлэн нисэх шувуу , гүйх гөрөөс бүгдээрээ хүслэн нэрт овоон дээр чуулган хийв. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан , Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлмэрч хийв. Мо гүүш, Данбо нэрт Уулсын хаан Овоо Гүнжид энэ гурвуул төлөг орхив.

Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлэв: “ай , гурван төлөгч нар энэ ертөнцийн цаг самуун болсныг даран чадах хаан төрөх үү? Yгүй юу ? Төлгөө орхиж үз” гэв. Мо гүүш төлөг орхив . Төлөг орхисны хойно хэлэв . “Овоо Дүнжон гарво нэртэй, молор эрдэнэ биет, дун цагаан шүдэт , гарди шувуу тэргүүт, алтан шар хонгорцог үстэй, үсний үзүүрт нь уд модонд цэцэг дэлгэрсэн мэт тэр төрөх буй. Тэр төрвөл дээр тэнгэр нарыг эзлэгч тэр болох буй” гэв. “За , нэг дахиж төлөг орхи” гэв. Данбо нэрт төлөгч төлөг орхив. Орхиод хэлэв: “Аръяа Авалоки Одкари нэртэй , дэлгэрсэн цагаан гэрэлтэй , улаан хонгор царайтай , дээд бие нь хүний бие мэт доод бие нь лусын хаад могойн бие мэт , тэр төрөх буй . Тэр төрвөл доод лусын хаадын эзлэгч тэр болох буй” гэв. “За, уулсын хан Овоо Гүнжид төлөг орхи” гэв. Төлөг орхив. “Жамцо Дари Оддам нэрт маш цагаан өнгөтэй , өнгө гэрэл нь аран зүгт дэлгэрсэн тэр төрөх буй . тэр төрвөл арван зүгийн бурхан төгссөн , дунд биед нь дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод биенд нь найман их Лусын хаад төгссөн эр төрөх буй . тэр төрвөл энэ Замбутивийг эзлэгч арван зүгийн эзэн ачит гэсэр мэргэн хаан тэр болох буй ” гэв.

Аръяа Аланкари охин цагаан тэнгэр бас хэлэв: “Тэд бүгд нэг эх, нэг эцгээс төрөх үү? өөр эцэг , өөр эхээс төрөх үү? Эцэг нь хэн буй , эх нь хэн буй? Бас төлөг орхиё” гэв. “Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно .Эх нь Го баяны охин Амаржил болно” гэв. “нэг нэгэндээ туслахын тулд нэгэн эцэг , нэгэн эхээс төрөх буй” “Эцэг нь энэ, эх нь энэ буй ажээ . Хаанаас ирэх вэ ? ” төлөгч нар хэлэв : “Ертөнцийн цаг самуун болсныг мэдэж дээр бурханаас зарлигтай , Хурмаст тэнгэрийн хөвгүүн юм уу? Ертөнцөд ингэж төрөх юм уу ? Бид эс мэдэв” гэв.

Аръяа Аланкари охин цгаан тэнгэр, тэнгэрт гарав. Мо гүүш Данбо нэрт , уулын хаан Одоо Гүнжид Хүслэн нэрт овоон дээрээс буув. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан тархав. Тэр бүгд “Төлөгч нарын үг үнэн болов уу?” гэж ярилцаж “Yнэн” гэж тахав.



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Гэсэр )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 344 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_44.JPG
Хэмжээс: 700x525 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4396

зотон тос 40х51 см
Манан
Хэмжээс: 476x600 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3850

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-231.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3679


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn