Тэр цагт Дос, Донсар , Лин гурван отог улс байжээ. Досын ноён Сэнлон байв. Донсарын ноён Царгин байв. Лингийн ноён Цотон байв. (Тэдгээр амьтныг зовоож явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай ажээ . Нэг уруу орхисон чулууг гүйцэх буурал морь ажээ . Нэг нь голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн ухаа морь ажээ .
Амаржил жирэмсэн болов.Хөөж илгээсэн хойно Сэнлон өвгөн хоёр гурван малынхаа дэргэд огтоно урхидаж явав. Нэгэн өдөр арваадыг алж, нэгэн өдөр дотор наймыг алж явав. Амаржил түлээ түүж явав. Амаржил түлээнд очиж явтал өмнө нь нгээн шувуун хэнхдэгтэй , хүн ууцтай тийм харцага суу босож явна. Амаржил дуудаж асуув: “Хэнхдэг чинь яасан шувуутай адил буй? Ууц бөгс чинь яасан хүний төрөлтэй адил буй? Энэ юуны бэлэг буй?” гэж асуув. Харцага хэлэв: “Шувуун хэнхдэгтэй болсон минь үүдсэн биеэ эвдэн ирсний шинж билээ . Дээр тэнгэр нараас одоо ертөнцөд хувилж төрөх сайн эхнэр эрж явнам би. Төрөвч би ийм сайн эхнэрт төрнөм. Үгүй ч болов байнам зээ би” гэж хэлэд нисэж одов. Амаржил шинийн наймны шөнө түлээ түүж харьж иртэл зуур нэгэн их хүн учралдаж үхэтхийж унав. Амаржил хэвтэж биеэ тэнхрэхлээр харьж ирэв. Хярмаг цас орсонд Амаржил мөн түлээ иүүж мөрөөр мөшгиж үүрийн хярааны үед шөнийн унасан газрт очиж үзвэл тэнд нэгэн алд дэлэм мөртэй хүн олсоны мөрийг үзэв. “энэ яасан их мөртэй хүн очив? гэж мөрөөр нь мөшгив. Тэр мөр нь их хадны хөндийд оров. Хадны хөндийгөөр Амаржил шагайж үзэв. Үзьэл алтан ширээн дээр бар цоохор тугтай , бар цоохор малгайтай, бар цоохор дээлтэй, бар цоохор гуталтай хүн алтан ширээний мөг түшлэгийг түшин сууж: “Энэ шөнө алжаахын муугаар алжаав би” гэж (сахлынхаа хярууг арчиж) суув. Амаржил үзэд айж дутаан харьж ирэв.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хавар Хэмжээс: 600x508 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6427
mongolia2007year-143.JPG Хэмжээс: 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4212
trlj-003.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4916
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: