|
|
Өгүүллэг: Долгорын Цэнджав : ТАМГА
Оруулсан admin on 2023-12-12 12:39:03 (1622 уншсан)
"Утгын чимэг-2023 он" богино өгүүллэгийн наадамд түрүүлсэн өгүүллэг
“Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь...цөс цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
Оруулсан admin on 2023-10-18 17:41:26 (1569 уншсан)
Хотын захиргааны шийдвэрээр аав, охин хоёр амьдарч байгаад сураггүй алга болж, хожим хүмүүс сүнстэй хэмээн дөлөх болсон хоёр давхар байшинг нурааснаар сонин жигтэй энэ явдал ил болсон юм. Барилгыг нураасан ажилчид барилгаас эвтэйхан зассан цаасан хайрцаг дотроос хүний алганаас зүг том хэмжээтэй хүнийх шиг дүрстэй зүйл/шарил/, бас нэг үхэр оготны араг яс олсон байна. Тэр даруйдаа албаныханд мэдэгдсэнээр шинжлэх ухаанч байдлаар хандаж эхэлжээ. Маш ховор олдвор гэдэг нь илт боловч чухам юу болохыг нь баталж чадалгүй, хэсэг бүлэг эрдэмтдийн таамаг төдий л байв. Үхэр огодой мөн гэдгийг нь манай шинжлэх ухааны биологийн салбарын нэртэй эрдэмтэд дуу нэгтэй баталсан бол хүнийх шиг дүрстэй зүйлийг нь чухам юу гэдэг дээр санал нэгдсэнгүй. Тиймээс олон улсын эрдэмтдэд хандаж, тэд ч яах аргагүй хүний ДНК-тэй таарч байгааг нь, энэ бол ХҮН гэдгийг баталжээ. Гэвч өмнө нь ийм олдвор дэлхийн аль ч өнцөгөөс олдож байгаагүй учраас ийм жижигхэн хүн байж болох эсэх дээр маргаантай байсаар өнөөдрийг хүрчээ. Одоо бол хаа нэг шар сонингууд борлуулалтаа нэмэх зорилгоор зургийг нь ашиглан элдэв цуурхал тараахаас хэтэрхээ байж дээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2023-03-18 21:38:40 (6635 уншсан)
Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон Хүрэлбаатарын яарсан сэтгэлд арван хоног арван жил шиг санагдмой.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 15/3 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Б.Догмид :
Оруулсан admin on 2023-03-18 15:29:39 (10647 уншсан)
Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 17/4 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Оруулсан admin on 2023-01-24 12:29:22 (2619 уншсан)
Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа. Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.
Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даанч олон, Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй: - Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга. - Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ. Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Yргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
Оруулсан admin on 2023-01-04 10:12:06 (2576 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Сааюугийн Баттулга
ТЭНГЭР ҮР
Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л ижийгээсээ хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юун тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн "Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ" хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ. Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засч ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавив. Хүүгийн энэхүү үйлдлийг анзаарсан томчууд яагаад ч юм буруу харж нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг хүү анзаараагүй билээ. Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ "Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоноо" гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Хүү эцгийнхээ юун тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайртах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд үүлс сүвлэн дүнсийх тэртээх догшин хүрэн хайрхны зүг ширтэн суух болов.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Оруулсан admin on 2023-01-04 10:10:01 (2765 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Эрдэнэ-Очирын Ганболд
АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Хүнсний тов хийсэн дэлгүүр ажиллуулдаг Баатарчулуун сарын орлого, зарлагын тооцоо хийж суутал гар утас нь тожигнон дуугарч “ээж минь” гэсэн нэр жирэлзэн гарч ирэхүй дор яаран авав. - За хүү минь, ээж нь нутагтаа л очоод ирмээр байна. Хоёулаа нөгөөдөр өглөө эртхэн гарах уу? Зам сайхан болсон, өглөө эртхэн гарвал оройдоо амжаад оччихдог гэсэн. Төрсөн буурин дээрээ хөрвөөж, аав, ээжийнхээ нутгийг эргээд ирмээр санагдаад болдоггүй. Миний хүү унаа унаш чинь бэлэн биз дээ? гэж ар араас нь давхцуулан их л цухалхан ярив. -Тэгье, ээж ээ гэж хэлээд Баатарчулуун яаран босов. Ээж нь өдөр бүр залгаад байдаггүй, хааяа залгавал цөөн хэдхэн үг хэлдэг, ойр тойрондоо “Хэцүү Цэрэн эгч” гэж алдаршсан хүн. Баатарчулуун олон жил худалдааны байгууллагад ажилласан нягтлан бодогч, эхнэр нь худалдагч болохоор дэлгүүрийн ажил эмх цэгцтэй, тэгээд ч олны хөлийн газар, бүр дээр үеэс “Цагаан хуарангийн цагаан дэлгүүр” гэж нэршсэн, одоо ч энэ нэрээ хадгалсаар буй. Дэлгүүрийнхээ дэргэд шахам шинэ орон сууцанд төвхнөсөн, давгүй унаа машинтай, бас компанийн захирал гээд Баатарчулуун юм юмтай болж амжсан ажилсаг, овсоотой эр.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
Оруулсан admin on 2023-01-04 10:07:57 (2739 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Долгорын ЦЭНДЖАВ
“ЦАГААН НОХОЙ”
Охин битүү ой модтой гүн хөвчид төөрсөөр тав дахь хоногтоо хөл дээрээ тогтож ядталаа туйлджээ. “Ээжээ... ээжээ” гэж чарлан уйлж хашгирсаар, хоолой нь сөөж дуу нь ч гарахаа болив. Өлсөхийн эрхээр тааралдсан жимсний навч, сөд, самрын үр идэж, цас үмхлэхэд, амны цангаа нь гарахгүй хов хоосон хөөс шиг санагддаг болсныг охин мэдэрч байлаа. -Ээжтэй чинь хамт сумын төв орох яаралтай хэрэг гарлаа. Өнөөдөр дулаахан, цэлмэг сайхан өдөр байна, хонь юу юугүй уулын мод руу орчих нь...чоно боохой үүрлэсэн газар шүү...шалавхан хураагаад, хашчихаарай гэж аав нь захичихаад явжээ. Охин замд тааралдсан энэ тэрийг шохоорхон сатаарах хооронд хонь шигүү модтой уул өөд өгссөөр, газарт шингэсэн мэт бараа сураггүй алга болчихжээ. Шургахын аргагүй битүү өтгөн ой дотуур хонио эрсээр, сүүлдээ хаа явж байгаагаа ч мэдэхээ болив. Хаашаа л харна, нүүр тулам сэрийсэн хадан хясаатай уул, сүглэгэр модны цаана юу нуугдаж отож байгааг тааварлах аргагүй, айснаасаа болоод бяцхан зүрх нь цээжнийх нь цаана цовхчиж байлаа. Гүнзгий эрэг жалга руу ч үсэрчих шахжээ. Өөрөөс нь өндөр шахуу ороонго өвс хөлнөөс нь зуурч, модны мөчир хацрыг хайр найргүй шавхуурдсан ч явсаар байв. Эргэн тойрон амьгүй мэт дүв дүлий ажин түжин. Хааяа хоёр гурван хэрээ хэлээ тагших шиг чимээ гарган толгой дээгүүр нь өнгөрнө. Яах ч учраа олохоо больсон охин бүдүүн тэс хүйтэн мод түшээд чихээ наагаад зогстол, модны гүн цаанаас чихэнд нь нохой хуцах шиг ён ён... ёнхийсэн үл мэдэг анир чимээлжээ. Тийм бүдэг бадаг чимээ авиа гарсан зүг рүү бүдчин, унаж тусан алхааар эргэн тойрон харанхуй нөмөрчээ. Зүг чиггүй тэрээр бүдүүн хар модон дээр суутал, модны завсраар сарны ёлтойсон гэрэлд ёзоороороо өмхрөөд цаашаа гүнзгий ухагдсан мэт зөөлөн хөвдтэй нүх тааралдсан нь азтай хэрэг байлаа. Охинд нөмөр нөөлөгтэй, түшигтэй аятайхан санагдсанаа тэр чигээрээ нам цохиулах мэт таг унтчихлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
Оруулсан admin on 2023-01-04 10:03:29 (5761 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Ням-Очирын Баасанжав
АЛТАН ЗУУЗАЙ
Найдан нэгэн жарныг давтлаа юу эсийг үзсэн гэх вэ. Чонын санааг ч санаж явсан байх. Түмний түрүүнд ирж суугаад, сүүл хавьд нь хоолойгоо засаж, засаж хэд гурван үг унагачхаад мордоод явчихдаг болохоор нь улс амьтан түүнийг “Боохой” гэсэн ч юм бил үү, ер таамгүй. “Боохой” Найдангийнх сум суурингийнханаас хоёр өртөө шахуу тул хүн амьтны хөл хөгсөөнөөс алс, чих амар сууна. “Одоогийн суурин суусан энэ газар анх ямар сайхан сэргэлэн дэнж байв даа. Гэтэл одоо хүн амьтны хөл, машин техникт элдүүлсээр улаан тоором болжээ. Ер хүн шиг хэрэггүй амьтан алга даа” гэж дургүйцэн бодоод хормойндоо буусан цагаан манхан тоосыг ташуурын модоор хэд гурав цохьчихоод, хоршооны хаалга татлаа. Эмгэндээ бас галын зээдээ хүлхүүлчих санаатай хэдэн жин зөөлөн чихрийг хоршооны охиноор боолгож аваад мордов. Сэлүүн сэрмүүн нутгаа зорих гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл яарна. Унаа морь ч уул усаа гэлгүй яахав, зуузайгаа тэнийтэл дугтчина. Найдангийнх буруудаа дэлтэй улаан хээр зүсмийн адуутай. Алийг нь ч тохоод мордсон ам булааж, цээж түрэн хөндөлсөх тул дэл сүүлэндээ дарагдаж газар ширтсэн юм унах ясны дургүй хүн.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
Оруулсан admin on 2023-01-04 10:01:49 (2366 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Лхагвагийн Дайриймаа
ГАР ХӨРӨӨ
Түвдэнг хүмүүс “хүний мухар” гэдэг байсан аж. Тэр тусархуу, малд гярхай, гарын ур сайтай нэгэн байсан билээ. Бүгд л алдсан, олохгүй байгаа малаа түүнээс сурна. Тэд хайснаа олохгүй буцна гэж бараг л байхгүй. Түвдэн хаана ямар мал өтсөн, хөл нь хугарсан гээд бүгдийг нь л хэлж өгнө. Өөрөө ч чадахыгаа өтчилсөн, чиг барьж боосон ч байх. Гэвч хорвоо түүнийг залуухнаар нь буцааж авсанд хүн бүр л харамссан аж. Эхнэр Сэрж нь хоёр жилийн дараа нутгийнхаа Гэмпилтэй ханилан, нэг охин төрүүлсэн билээ. Түвдэнгийн хүү аавыгаа дуурайсан сэргэлэн, бас гарын дүйтэй тул аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийн зургийн ангид суралцах болжээ. Дүү охин нь тавдугаар ангид сурдаг, мөн л сэргэлэн, сурлага сайтай, царайлаг охин байлаа. Дотуур байранд амьдардаг аж. Сэрж нэг зүйлийг огт мэдэхгүй явсан нь Гэмпилийн охинд нь шунасан адгуусан хүсэл байв. Охин хойд эцгийнхээ нэг л биш харцыг зөнгөөрөө гадарлах болсон тул амралтаараа аль болох л гэртээ очихгүйг хичээн, авга эгчийндээ очин ганц хоёр хоногийг хорооно. Гэвч нагац ах нь түүнийг хүүхдүүдтэйгээ хамт авч яван гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ удаа ч охин мөн л ийн хүргүүлж харив. Охин өмнө нь ээждээ хойд эцгийнхээ нэг л хачин байгааг хэлмээр байвч түүний уур хүрвэл ээжийг нь зодож мэднэ гэж айна. Нэг удаа түүнийг гэртээ очиход ээжийнх нь гар, мөр хөхөрсөн байсан бөгөөд - Таны бие яагаад хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад нь – Мориноосоо унаад гэсэн аж. Мөн нэг шөнө ээж нь уйлж байх дуулдсан аж. Охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгээгүй билээ. Машины дуунаар гарч ирсэн ээж нь – Хүүе миний охин хүрээд ирэв үү гэж түүнийг үнсэн угтав. Тэгээд ахтайгаа мэнд мэдээд -та хэд орохгүй юм уу? гэхэд -эгч нь ганцаараа, эртхэн очихгүй бол болохгүй гэдэг нөгөөх л үгээ хэлэхэд хүүхдүүд нь машиныхаа цонхоор -баяртай гэж гараа даллаж харагдана. Сэрж хариу даллаад-баярлалаа ах, сайн яваад хүрээрэй гэв. Ээж нь -дүү нь унтаж байгаа орж бай, би хэдэн аргал хормойлоод ирье гэлээ. Охиныг гэртээ ороход бяцхан дүү нь нам унтаж байв. Тэр дүүгээ өхөөрдөн үнсээд цүнхээ орны дээд талд тавиад дутуу хаагдсан хаалгаа таттал сайн хаагдахгүй байв.Тэр “өчигдрийн бороо, цаснаар хаалга гажчихаж, бороо сүүлдээ цас орсон гэхэд харин ч өнөөдөр дулаахан байна шүү” гэж бодох зуураа цай аягалан боорцог, өрөм хийн идэж суутал хаалга онгойн, хойд эцэг нь орж иржээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
Оруулсан admin on 2023-01-04 10:00:00 (2126 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Наваанжамбын Мөнхсайхан
ДАРДАС
Тал нутгийн сөл өвсний өнгө өглөөний наранд нэлдээ шаргалтан туяарна. Эртлэн бэлчсэн хонин сүргийн араас гандсан хөх дээлтэй өвгөн хашин хээр морьтой аажуухан бөг бөг шогшино. Дондог өвгөн угийн эртэч зангаараа ийнхүү хонио бэлчээж шуудран гүйхээс нь сэргийлж толгойг нь дарахаар яваа нь энэ. Өвгөний бие ойрдоо ихэд ядруухан басхүү бухимдалтай яваа. Хөгшин нь аймгийн төвд хүүгийнхээ жаалуудыг харахаар явж, өвгөн хэдэн малтайгаа үлдэн намаржаалж буй. Нэг л өглөө намаржааных нь хажууханд олон том машин ирж газар өрөмдөөд эхэлсэн. Маргааш нь сумын дарга годгор хархүү ирж "За Дондог гуай, танай энд онц чухал ашигт малтмалын орд илэрсэн учир Засгийн газрын зөвшөөрлөөр уурхай нээхээр болсон доо" хэмээн албархаг нь аргаггүй хоолойгоо засан хэлчихээд аяга цай амсуут год хийн данагар хар машиндаа суугаад даржигнуулан одсон.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
Оруулсан admin on 2023-01-04 09:58:43 (2105 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Битогтохын Цогнэмэх
Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
Богд уулын оройд хүйтний будан татжээ. Өглөөний наран шаргалд намрын түнэр ой алтан луу эвшээх лүгээ адил хөлбөрөнгүй авай. ..Ариун далайн ус мэт тунгалаг хө Ай хө, Сүнжидмаа чамайг Авч яваад үхэвч гомдолгүй шүү.. хэмээн ордос, халх эрс холилдон дуулах нь сонсогдонгуут Сүнжидмаагийн хөллөн яваа сүйх тэрэгний хойноос алаглан хошуурах хүрээнийхний хөл хөс тогтворгүйтээд иржээ. Энэ үест “Царайны гоод нь саргүй шөнө ном уншмаар сайхан” заяасан Сүнжидмааг сэтгэл дотроо өмчлөн булаалдагчид ил улаанаар мөргөлдөх аяс тодрох үед амийг нь сахигч шадар хоёр эр сүйх тэрэгний өмнө хойно зай гарган хүмүүсийг холдуулж эхлэв. Энэ бол тэдний очих газар ойртсоны тэмдэг болой. Олны бужигнаан дундаас ихэс дээдэс л хөлөглөдөг эрээн лууны сийлбэр бүхий гоёмсог аравчтай жууз тэрэг гэнэт гарч ирээд явдал зэрэгцэв. Мөнөөх жуузнаас “Ай л хөөрхий, Сүнжидмаа минь ээ хө” гэж гэгэлзүүлэн дуулах нь сонсогдоход Сүнжидмаагийн дотор мүегэнэн бүлхэлзэв. “Гурван жил сураггүй болсон Бүргэд маань юуны учир хамар дороос өнөөдөр ургадаг байна аа” гэж бодон аядмагц зэрэгцэн ирсэн жууз тэрэгний хаалга илбийн мэт онгойж, хүчирхэг нэгэн гар түүнийг хэнд ч мэдэгдэлгүйгээр сүйх тэрэгнээс нь шилжүүлэн авч оджээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
Оруулсан admin on 2023-01-04 09:55:47 (2431 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. Баянмөнхийн Цоожчулуунцэцэг
ХИШИГ
“Зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Тээлийн төв дээр наадам болох гэнэ. “Хахир” Балган бүх зардлыг нь даах юм байх” гэсэн яриа олны амнаас ам дамжиж ирсээр Сүрэнгийн чихэнд хүрчээ. Адууны эрэлчний амнаас сонссон энэ үг Сүрэнгийн дотрыг маажаад авах шиг санагдав. Тэрээр -Хн. Хахир Балган хэдийдээ тийм өгөөмөр болов. Ашиг хонжоо л хайж байгаа биз. Эсвэл ам дамжсан худлаа л яриа байлгүй дээ хэмээн бодсон ч ёозгүйхэн бодлоо бусадтай хуваалцсангүй. Гэтэл энэ яриаг үнэн гэдгийг батлах гэсэн мэт том цэнхэр цаасан дээр тод хар өнгөөр угалзруулан бичсэн урилгыг Балган өвгөний зээ хүү түүнд хүндэтгэлтэйгээр авчирч өгөх нь тэр. Гашуун усанд автаж, мундраа хутгаж, муу хэлүүлж, магтаал сайшаалаас хол явсан Сүрэнд хэзээ ч ийм урилга заллага ирж байсан удаагүй учраас бага зэрэг гайхширан
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
Оруулсан admin on 2023-01-04 09:53:24 (2169 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Дуурийн театрт болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
А.Ивээл
БУЙД СУМЫН НААДАМ
Хоног хоногоор наадам ойртоход нэг л сайхан, баярын догдлол жиргэх нь бахтай. Наадмын хуушуур идэх, айраг уух, шинэ цолтнууд тодрох гээд цөмөөрөө гоё агаад сэтгэлд таатай. Цогт энэ зун улсын Наадмыг хөдөөгийн суманд үзэж, сумын наадам гэдгийг анх харсан төдийгүй өөрөө барилдав. Нам жимхэн сумын төв Наадмын өдөр огт ондоо болчихдог аж. Наадмын талбай дээр цагаан хоолойгоор дуу хөгжим эгшиглээд, наагуур цаагуур хэсэг морьтон давхилдаж, өнгө өнгийн дээл, алчуураар гоёсон охид хүүхнүүд эрчүүдийн харцанд ээрүүлэн гунхах нь сайхан. Наадамчид морьдоо тушаад тойрч суун тамхилах ба дунд нь бас болоогүй ээ, өндөр шилтэй сархад гозойж харагдах. Тэнд ч нэг халамцуу нөхөр мотоциклтэй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сагсалзан давхиад л, энд ч нэг морьтой эр амыг нь ангалзтал татаж дөвчигнөөд л. Наадмын дүр зураг нэг иймэрхүү байх нь сумын наадмын төрх ажгуу. Улсын цолтой бөхөөс дутахгүй ханхар ханагар эрс асар майхны гадуур хөндөлсөж даналзаад, хүн ам нь дийлэнхдээ хот суурин бараадаж нүүгээд суманд цөөхөн хүн үлдсэн гэж яривч Наадмаар хөл тавих зайгүй битүү болох нь гайхаш төрүүлнэ авай. Хөдөө төрсөн ч хотод өссөн Цогт багаасаа жүдо, самбогоор хичээллэж барилдааны дөр суусан, медаль шагналын амт үзчихсэн хулгар чихтэй оюутан. Цээжээ нүцгэлээд жийнсэн өмдтэйгөө зодоглосон Цогтод гурвын даваанаас аманд гарахад нь зодог шуудаг, монгол гутал өмсүүлжээ. - Энэ боорцгон чихт чинь сүрхий гайхал бололтой шүү гэцгээхийг тэр сонсчээ. Наадмын өглөө түүний нүдэнд мөрөө гаргасан дан цэнхэр тэрлэгтэй, дүрлэгэр алаг нүдтэй нуруулаг бүсгүй өртсөнийг сэм сураглаад чих тавьбал Юмдүүжин гэх бөгөөд нэр нь хүртэл сонсголонтой яруу, цаанаа л нэг харц булаагаад, сэтгэлд жигтэй совингийн манан татуулсан нь тааламжтай байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Оруулсан admin on 2023-01-04 09:49:13 (1945 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадмын сүүлийн шатны шалгаруулалт 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Дуурийн театрт болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. Х.Эрдэнэцэцэг /Япон улс. Осака хот/
ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Тэр өглөө Цэнгэл заншсан ёсоор эр нөхөр Токадаг ажилд нь үдэв. Токада гарахынхаа өмнө Цэнгэлийн духан дээр үнсээд гарав. Дараа нь Цэнгэл хүү, охин хоёроо сургуульд нь үдэв. Тэгээд ганцаараа үлдлээ. Цэнгэлийн хувьд өглөө бүр нь тэгж эхэлдэг агаад эл бүхэн яг хорин жил давтагджээ. Эхэндээ Цэнгэл зөвхөн эр нөхрөө ажилд нь үддэг байсан бол одоо хүү, охин хоёроо сургуульд нь үддэг болжээ. Их далайн дундах эл арал дээр анх ирсэн цагаас хойш Цэнгэлд борви бохисхийх өдөр байсангүй. Харин эдүгээ үр хүүхдүүд нь өсөж том болоод, нэг үеэ бодвол царай зүсээ тухтай тольдон ажиж, нас дагасан өө сэв бүрээ анзааран харж, элдвийг бодох завтай болжээ. Гэвч тэгэх тусам ямар их ганцаардаж буйгаа улам бүр мэдэрнэ. Тэр их ганцаардал нь түүнийг хааяа давчдуулах боловч Цэнгэл яаж ийгээд тайвширч дөнгөдөг байлаа. Гэтэл тэр өглөө түүнд нэг л хачин байв. Толинд харахад өөдөөс нь огт танихгүй хүн шиг царай муутай ахимаг авгай ширтэх ажээ. Тэгмэгц Цэнгэлд амьдралын гашуун амт анх удаа, их гүнээсээ шархиран амтагдах шиг санагдав. Тэгэхээр нь толины өмнө хэсэг гөлрөн сууж байснаа аажуухан босож хувцаслаад гэрээсээ гарлаа. Цаг хугацаа гэгч хэрхэн хувирч оддог тухай Цэнгэл бодож байсангүй. Гэтэл нэг мэдэхэд хорин жил өнгөрчээ. Бүхэл бүтэн хорин жил шүү!!! Гэрээсээ гараад Цэнгэл хаачихаа мэдэхгүй хэсэг зогсов. Тэгснээ хандсан зүгтээ алхав. Алхсаар яваад нэг мэдэхэд өөрийн дуртай цэцэрлэгт хүрээлэнд хүрсэн байв. Тэндээ хэсэг зогсон амьсгаа дараад, ирэх болгондоо очиж суудаг өндөр модны доор суулаа. Зөвхөн тэр модны доор суувал л бүтэн амьсгаа авч болмоор санагдана. Гэвч тэгж чадсангүй. Харин ч бүр хамаг бүхнээ ил гартал асгаруулан уйлмаар болов. Тэглээ гээд нүднээс нь ганц дусал нулимс гарсангүй. Өөр бас нэг хачирхалтай нь гэвэл эргэн тойронд ургасан төгөл моддыг гөлийн ширтэхэд цээж нь гэв гэнэтхэн хөнгөрөөд, бүр хов хоосон оргилоо. Чихэнд нь гагцхүү салхины сэрчигнээн шувуудын жиргээнтэй хослон сонсогдоно. Орчлон дэлхий дээр Цэнгэлээс өөр хэн ч байхгүй юм шиг. Цэнгэл л ганцаархнаа өндөр модны доор сууж байгаа юм шиг. Тэрхэн агшинд бүх юм гэв гэнэт царцаж, цаг хугацаа ч нам зогсох шиг. Цэнгэл хэдий хэр удаан сууснаа анзаарсангүй. Түүнийг тийн гиюүрч суутал нэг хүн мөрнөөс нь зөөлөн дугтчих шиг болов. Цочин өлийж харвал өмнө нь хариугүй нэг муу бөгтөр өвгөн зогсож байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Оруулсан admin on 2022-07-19 11:06:35 (3415 уншсан)
Хөдөөлж гадаалсан тоосоо ч арилгалгүй ажил дээрээ очив. Ширээний ард дөнгөж суумагц нарийн бичгийн дарга хүүхэн сагсайсан цаас авчраад урд тавилаа. Баахан урилга харагдана. Юун урилганууд байдаг билээ гэж гайхав. Гэтэл өнөөдөр арванхоёрдугаар сарын 31. Шинэ жилийн баярын өдөр шүү дээ гэж санав. Урилгуудыг задалж үзэв. Ихэнх нь баяраа тэмдэглээд өнгөрсөн байна. “Доктор Норов таныг хүрэлцэн ирэхийг урья” гэсэн нэг хэвэнд цутгасан мэт үгсийг урилга бүрээс уншиж үзэв. Өлөө орой тэмдэглэх шинжлэх ухааны академийнхаа шинэ жилийн баярт эрдэмтэн хүний хувьд оролцох нь чухал гэж би үзээд урилгыг нь тусад нь тавив. Тэгтэл хаалга сэвхийн онгойж тас хар үсээ мөр хондлой руугаа асгаруулсан өндөр гоолиг бүсгүй хаалганы наана зогсоод “Орж болох уу?” гэж байна. Орж ирчихээд орох уу гэх юмдаа гэж шоолонгуй бодоод толгой дохив. Бүсгүй эрүүл чийрэг залуу хүний алхаагаар товолзтол алхлан ширээний дэргэд ирснээ “Уучлаарай. Таныг мал аж ахуйн хүрээлэнгийн захирал доктор Норов гэдэг үү?” гээд миний “Тиймээ” гэж гэхийг ч хүлээлгүй цүнхээ уудалж дугтуй гаргаж сарвайв. Бас л нэг урилга ирлээ дээ. Очиж чадахгүй л юм байна даа гэж бодоод бүсгүйн урмыг унтраахгүйн тулд “Баярлалаа” гэвэл өнөөх бүсгүй нэг тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд “Хүлээн авлаа…” гэсний арын зайг сүмбэ шиг урт хуруугаараа зааж яг энд та гарын үсгээ өөрийнхөө тогтсон хэв загвараараа зурчих. Өгүүлсэн эзэн нь ингэхийг танаас хүссэн юм гэв. Урилга өгснөө доллар өгсөн шиг гар хөлийн үсэг зуруулж сүржигнээд яах нь вэ гэсэн шүү юм бодож бүсгүйг түргэн гаргахаар үзгээ шүүрч аваад гарын үсгээ зурав. Дэгжин хүүхний сүр бадруулж өгсөн дугтуйг задлах гэтэл лацадсан байв. Урилга өгөх гэж нууц амрагийн захиа хүргэх шиг юм болох нь гэж санаад инээд хүрэв. Гэтэл бүсгүйн хэлсэн “Та гарын үсгээ тогтсон хэв загвараараа зураарай” гэсэн үг сэтгэл сэрхийлгэн нэгийг бодож лацтай урилгаа ширээ рүү түлхээд тээр жилийн нэгэн үйл явдлыг эргэн санах гэж дурдатгалын цэнхэр манан дунд боддоо бэлчээв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Богино өгү: Миний ээж
Оруулсан admin on 2016-10-20 17:45:40 (7659 уншсан)
Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж,том том алт зүүгээд л, хувийн жолоочтой жип машин унаад л, ач зээгээ үнэтэй хувийн сургуульд зөөдөг ч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж , алтаар гулгидаг ч биш.
Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэр үү ээж маань түүнийгээ хачин их нандигнана. Шинэ жил, цагаан сар энэ тэрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л сүйд болно. Эмэгтэй дүү маань ээжид та наад муу хуйхаа ядаж загварыг нь өөрчлөөч гэж дүргүйлхэх зөвлөх хоёрын хооронд үглэнэ.. Миний ээж энэ чинь та нарын наадах хужаа булганы хажууд жинхэнэ орос булга. Та нарын булга ч дээ их но-той доо. Аягүй бол тарвага, нохойны арьс ч байхдаа ч сийхгүй гээд л дүүг маань цаашлуулж гарна. Би энэ малгайг чинь 3-р цахилгаан станцын арын орос дэлгүүрээс үүдэнд нь зогсдог орос цэрэгт нь 5 төгрөг атгуулж байж орж авсан юм даа. Аав чинь баазын аврага болсон мөнгөө надад өгч юу дуртайгаа ав гэж билээ Би тэгээд л ....гэж ирээд л ярина.
Миний аав жолооч хүн байж билээ. Гэхдээ тээврийнх биш усны жолооч. Оройд гэрээр нэг татсан хэцэнд аавын маань нойтон хувцас өлгөөстэй байдаг байлаа. Би ахлах ангид орсон жилээ зуны амралтаараа аавынхаа грушигийг хийж овоо хэдэн төгрөг олж хирдээ подойж байж билээ. Харин ээж минь бичээч. Бичгийн машины тог тог хийх чимээ надад их сайхан санагддагсан.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Богино өгү |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 96 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Tuesday, 2010.11.16 | · | Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|