Өгүүллэг: Б.Догмид : Их талын хүн чулуу
Оруулсан admin on 2009-01-08 09:22:28 (9242 уншсан)
Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмид Дорнын их говийнхон нутгийн хоймор хэмээн сүжиглэж цай сүүнийхээ дээжийг өргөдөг, газрын цээж Галшарын гурван соёо цэнхэр уулын өвөрт Мэргэн вангийн хошуу, Цэцэн ханы харваачдын наадам эхэлж шагайн тойрмыг дайвалзуулан түрэх уухайн дуунд өвс, ногоо гурван өдөр, гурван шөнө хэнзлэн ургав гэнэ.Сэргэлэн дэнжид угалзлан алаглах гэр өргөө, асар майхны гадаах олон зэл уяанд толгой хаялах морьдын эмээл хазаар үүгээр түүгээр хэд гурваараа үерхэн гунхах авгай, хүүхнүүдийн үсний шүр, сувдан даруулга, хавчаар санжуургыг ажваас говь, хангай хоёрын аль л царай зүстэй бүсгүйчүүл, хөрөнгө чадалтай эрчүүл энэхүү намрын отгон наадамд цугларцгаасан мэт. Цэцэн хан аймгийнхан хэзээний юм юманд авхаалжтай, авьяастай, хүний дор ордоггүй улсууд боловч сүүлийн хоёр жилийн шагайн наадмаа ганц хоёр сумны зөрүүгээр Говь мэргэн вангийн хөх харцуулд алдаж, унасан морьд нь хүртэл урагш алхах урам хугарч нутаг нутгийн зүг буцсан тэр өдрийг хэн яахан мартах билээ.
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|