BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бор шувууны шулганаан
Оруулсан admin on 2008-11-13 07:13:19 (7862 уншсан)


Залуу улиас салхинд ганхана. Өдрийг тэр хөгжилтэй өнгөрөөнө. Бор шувууд мөчир дээр нь бороотойд ч, цастайд ч бөндийн байдаг.
Үүрийн гэрээнээр шулганан шаагилдаж, өнгөт орчлон сэрснийг тунхаглана. Тэнгэр од эрхсийн тухай, тэнд тоглох хүүхдийн тухай, тээртэн яваа өвөөгийн тухай, тухлан ярилцах эмгэдийн тухай, хайраар жигүүрлэсэн хосын тухай, халгин цалгих далайн тухай мэдэхгүй л байгаа болохоос биш бид, мэддэг бүхнээ солилцон байгаа байх даа.

Үдшийн бүрийгээр эртлэн харьцгааж, өдрийн явдлаа дурсан хурхирах жив жив шулганадаг, жижигхэн бяцхан зүрхэн бор болжмор минь дээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Мөнхтөр : Могой
Оруулсан admin on 2008-11-13 07:05:56 (9213 уншсан)

Шар харганатын толгод нараар угаачихсан юм шиг халуун. Элс хайрга нь шуугиж шаргалтана. Хар хар хадтай бэсрэгхэн толгодын дундуур нэгэн морьтой хүн айсуй. Тэр морьтон согтуу бололтой. Нааш цааш сажлан мориныхоо хоёр хажуу руу уначих шахна.
Жанчив цаашлуулан дурандвал сумын төвийн наахна хэдэн бараан адуу зэрэглээнд хашигдчихсан, хоёр цагаан гэр нисэж алдан томорч жижигрэнэ. Дондол гуайнх төвөөс гарч зусаж байгаа гэсэн тэднийх бололтой. Хоёр цагаан гэрийн зүг хараа тогтоовол нэг хүн гарч орно. Цэвлээ юм болов уу... гээд өнөөх морьтой хүнийг дурандав. Мориноосоо буучихсан харагдана. Бутны ёроолд хэвтээд өглөө. Жанчив овоонд чулуу нэмээд тэр морьтонг зүглэв. Ойртож очвоос гандмал хөх тэрлэг, эв хавгүй шалчийсэн эсгий бүрх, арзгар хөгшний нүүр харагдахад Дондол гэж танилаа. Жанчив ханиаж чимээ өгөөд дөрөө мултлав. Морь нь үүрсэж чихээ сортойлгов. Тэр сэрэх янзгүй ээ. Дөхөж очлоо. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Тийм ээ, би Энхнаран
Оруулсан admin on 2008-11-11 07:14:09 (9245 уншсан)


Эрт урьдын цагт нэгэн гоо бүсгүй байжээ. Түүний гоо үзэсгэлэнг харсан бүхэн ариусч, нэрийг нь сонссон бүхэн итгэл найдвараар дүүрэн болдог байж дээ.

Цагаахан, цэх шулуухан туяахан хус шиг түүнийг мөрөн дээр сул задгай асгаран долгионтон буусан хүрэн ус, өргөн тэнүүн магнай, гэгээн тунгалаг харц, тэгш шулуун хамар энэ бүхэн нь ариун дээд бүхний илрэл, уярал хайрын охин тэнгэр гэлтэй. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр - 30 жилийн дараа үргэлжлэл (2)
Оруулсан admin on 2008-11-11 07:11:19 (9477 уншсан)

Эмчийн нухацтай харц, гарт нь байх шинжилгээний хариуг хараад Энэрэл баярласангүй ч ямар нэгэн зүйл горьдсон харцанд хөгшин эмч таатай биш хариу өглөө. Энэрэл мөн л дуугүй хүлээж суулаа.

- Анхан шатны шинжилгээний хариу ирсэн. Миний санаа зовж байсан зүйл мөн байх шиг байна. Багадаа 2 удаа шарлаж байсан юм байна. Хэрэв төрөх юм бол элэг нь дийлэхгүй. Дахиад шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч би эерэг хариунд найдахгүй байна гээд эмч дахин нүүр буруулан суулаа. Үнэндээ өдий олон жил эмч хийсэн гол шалтгаан нь чухамхүү энэ өвчин. Үнэндээ тэр хүүхдийн эмчээр төгссөн хэдий ч эхнэрээ яг энэ өвчинөөр алдсанаас хойш эргэлт буцалтгүй энэ өвчинтэй тэмцэх болсоор 30 жил өнгөрчээ. Харин одоо тэр өөрийн гэсэн аргатай болсон бөгөөд энэ нь тэр хүнийг аль болох удаан амьдруулах аргыг хайсных нь үр дүн билээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Чамдаа би өөрийгөө зориулахуй-3
Оруулсан admin on 2008-11-11 07:10:41 (9005 уншсан)

Нэгэн удаа лам багш маань намайг Дэлдээ эмээдээ энийг аваачаад өг, хэрхэхийг өөрөө мэдэж байгаа гэлээ. Тэр баадантай зүйлийг би дааж ядан аваачиж өглөө.

Дэлдээ эмээ томоо баадантай зүйлийг задлангуутаа хөсөр унан, жаргалтай бас эмэгнэсэн нүдээр бүхнийг маш яаравчлан гүйлгэн шалгаж харснаа ашгүй дээ ашгүй тийм байлгүй дээ, баярлалаа баярлаа гээд л шивнээд байлаа.
Тэгээд тэнгэр өөд харан гурвантаа мөргөснөө за миний хүү наашаа суу гээд ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Лувсанцэрэн : Зүрх мартдаггүй
Оруулсан admin on 2008-11-08 22:49:36 (12854 уншсан)

Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ
Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Итгэл
Оруулсан admin on 2008-11-08 22:42:37 (8887 уншсан)

Хүн хүндээ итгэлээ илгээнэ. Нар нардаа илчээ илгээнэ. Өөрийгөө задлан ухаан бодлоо уудлан өр зүрхээ дэлгэн хүмүүс бие биендээ хайраа илгээнэ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Шивнээ
Оруулсан admin on 2008-11-08 22:40:27 (8574 уншсан)

Амьдрал таны аяархан шивнээ салхитай хамт сэтгэлд минь шингэв. Тэрээр алаг хорвоогийн түмэн зүйлсийн тухай эцэс төгсгөлгүй ярихыг хүссэн авч тэгсэнгүй. Харин аргадан аргадан учирлан учирлана.

Илбэн илбэн хайраа илчлэх эх шиг минь, эрс шулуун үнэнийгтүс тас хэлэх эцэг шиг минь нэг зөөлөрч, нэг хатуурхана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Цас
Оруулсан admin on 2008-11-08 22:38:43 (9714 уншсан)


Цас бударна. Нэг л мэдэхэд хорвоо ертөнц тэр чигээрээ цав цагаахан болсон байлаа. Будран будрах цасан ширхэг ээлж дараатай хөгжин бүжин байснаа салхины аясаар шууран догширно.

Тэгээд л удалгүй намуухан симфони хөгжмийн аясаар эмх цэгцтэй буух нь үнэхээр хөгжилтэй. Гадаа хүүхдүүд шуугилдана. Одоо л тэд нар цасаар наадаж байгаа байх гээд яаран цонхон дээрээ очлоо. Гэтэл юу ч олж харсангүй. Түрүүхэн л хорвоог тэр чигээр нь бүрхсэн цас хаачив.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Чамдаа би өөрийгөө зориулахуй (2 )
Оруулсан admin on 2008-11-08 22:11:00 (8606 уншсан)


Бид хоёр бие рүүгээ их удаан ширтэлцлээ. Тэгээд тэр нүд, тэр эрвээхэй мэт наалинхай, энхрий дотно харцыг ямар их үгүйлж байснаа бодоод би жаргалдаа мансууран ийм сайхан амьтан байж дээ чи минь гэж дотроо сүүрс алдан баярын нулимстай нүдээр мишээлээ.

Бүсгүй хүүхэд шиг гэнэн харцаа сэм сэмхэн тэрлэг дээрээ унаган яаж шүү хувцасаа авахаа мэдэхгүй гэм хийсэн хүн шиг сандран ухасхийхэд би бас тэрлэгийг нь аван яаран нөмрүүлэн тэврэн авлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Чамдаа би өөрийгөө зориулахуй (1)
Оруулсан admin on 2008-11-08 22:10:16 (8767 уншсан)

Шургааган хашааны завсраар би өдөр бүр гадагшаа харах дуртай. Яагаад ч юм бэ олон хүний хөлийн тоос, шуугиан, нанчилдаан, бас шуранхайлах ардын дууны ая, морин төвөргөөн, тас тас хөхрөх бүсгүйчүүлийн инээд гээд л сонин хачин үзэж сонсоогүй миний мэдэх ертөнцөөс тэс өөр, содон дүр төрх.

Нэг удаа би хашааны завсраар харах гэж байгаад уян зөөлөн, тийм нэгэн тунгалаг харцтэй мөргөлдлөө. Хачин юм аа би энэ хашааны цаана байгаа үл таних гадаад ертөнцийг шохоорхон харж байхад, тэр хүн юунд бидний энэ жаахан хашааг сонирхсон юм бол. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Харимаар байна шүлгийн хариу
Оруулсан admin on 2008-11-08 08:16:40 (8445 уншсан)


Сайн байна уу эрхэм дүү минь, эх нутгаа санаж байгаад тань, ижий ааваа элгэн саднаа санан санан байгаад тань таларханам.

Тиймээ монгол хүн бүр эх нутгаа санан байна, магадгүй эх орон нь бүр ч илүү санаад л байгаа. Гадагшаа урсгалтай голуудтай ч дотогшоо сэтгэлтэй монгол байж чадсанд тань талархнам.

Миний монголын хүмүүс монголоо дандаа санаж байгаасай. Бэтгэртлээ санасан нутаг нь хүнийх болохоос нь өмнө та нар минь бидэн дээрээ ирээрэй. Нутгийн салхи нь, нуурын мандал нь эхийн сэтгэл нь, эцгийн хараа нь, үрийн сэтгэл, андын нөхөрлөл нь , ардын дуу нь бид бүгд зүрхээ даран даран та нарыгаа зүгээр л ирэхийг чинь хүлээж байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц. Ганбат : Өглөг
Оруулсан admin on 2008-11-08 08:03:36 (8707 уншсан)


Хүү, дохиулалтгүйгээр, ирж яваа шар толгойтыг тосон очиж алгаа тосон гуйж эхэллээ.
Нөгөө нь хүүг тоохгүй нилээд явснаа сүүлдээ залхав болотой нэг юм гар дээр нь тавьчихаад том том алхлан олон хүний дунд алга болов. Хүү нь ямар ч байсан нэг юм салгасандаа баяртай нь аргагүй аавдаа гүйн ирлээ. Түрүүнээс хойш юм олохыг нь хүлээн зогсож байсан эр түүний гараас нөгөө юмыг угз татан авах нь олз шүүрч байгаа элээ мэт. Үзвэл, гадаадын зоосон мөнгө бололтой дугираг төмөр байх аж. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр - 30 жилийн дараа үргэлжлэл
Оруулсан admin on 2008-11-05 06:52:52 (9487 уншсан)

Аав нь хэдий эдгэрч гэртээ гарсан ч Энэрэл өдөр алдалгүй эмнэлэг дээгүүр гүйсээр Энхээ гэгч бүсгүйг өөрийн болгож чаджээ. Хүнээс илүү гараад байх зүйлгүй дутаад байх юмгүй энгийн даруухан хэрнээ эгэлгүй сайхан бүсгүйтэй учирсандаа Энэрэл үнэхээр жаргалтай байлаа. Зарим хүмүүсийн амны бай болж байхдаа ч тоолгүй гэргий болгон авсан билээ. Аав ээж хоёр нь бэрдээ үнэхээр сайн, бараг хүүгээсээ ч илүү мэт. Тэд гэрлээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч Энхээ нэг л жирэмсэн болж өгөхгүй байлаа. Сүүлийн үед ээж нь хүүхдийн тухай жаахан цухайлгаад байдаг болсоноос хойш Энэрэл ч бас бодох болсон билээ.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Моддын навч
Оруулсан admin on 2008-11-05 04:35:30 (8234 уншсан)


Моддын навч чимээгүйхэн хийсэж одох намрын тал дундуур чамайг л дурсан алхах бүрийд мартахсан гэж хүсэх бүр улам ихээр санагалзах гэгээн хайрын дурсамж зүрхэнд бүжиглэнэ. Атгахан зүрхний минь ариухан дурлалын эзэн, алдрайхан хонгор чи хаана явна. Гуниггүйхэн мишээсэн чинийхээ гоо хонгор дүрийг харалгүй арван намрын навчис хагдрахыг үзлээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Янзага
Оруулсан admin on 2008-11-03 23:17:17 (8603 уншсан)

Алсад бүүр түүрхэн утаа үнэртэнэ. Хөөрхий хөөрхийлөлтэй янзага минь чи хүнд юуны учир итгэсэн юм бэ? Хайрлан дулаацуулдаг, халамжлан энхрийлдэг цорын ганц аврал болсон эхийг чинь хомхой сэтгэлт араатан лугаа хүн хөнөөж, ангийн олз өөдөө гээд архи сөгнөн бахирнам бус уу.

Ачит авралаа минь гэж бодно уу чи тэднийг. Үгүй ээ тэд бол сэтгэлээ гээсэн хүмүүс. Амьтад хүртэл үрээ хамгаалан амиа өргөдөг энэ орчлонд хүн л үрээ хайрладаггүй. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Тэнгэр
Оруулсан admin on 2008-11-03 23:15:07 (8413 уншсан)


Би хөмөрсөн сав биш. Би цэв цэнхэр ч биш. Би энд тэндгүй байдаг юм. Хүмүүс намайг тэнгэр гэдэг.

Хараа сунган нүдээ билчээ. Миний орон зайд юм бүхэн байдаг юм. Үнэндээ тэнгэр гэдэг дэлгэн барьсан хадаг биш ээ. Тэнгэр гэдэг тэр чигээрээ Та л юм шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй үед цэлмэг байна гэлцдэг, гунигтай бодролтой үед минь бөөгнөрөн үүлшдэг гэлцдэг. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Одод
Оруулсан admin on 2008-11-02 21:11:19 (8782 уншсан)


Балчирхан охин дээш хараад тоо томшгүй оддод дурлажээ. Зуны үдэш гаднаа гараад зуу зуун оддыг тоолох гэж оролдлоо. Арван хуруу нь хүрсэнгүй, аавын хуруу ч хүрсэнгүй. Арга ядаад бяцхан охин алтан гадас, шанага 7, хүн таван од, үүрийн цолмон, үдшийн гялаан гээд л гарт багтах хэдэн одны тухай гайгүй сайн мэдэж авлаа гэнэ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Хэрээ
Оруулсан admin on 2008-11-02 21:09:18 (8599 уншсан)

Тас хар өнгөтэй намайг дан ганц хүмүүс л адлах юм даа. Олноос онцгой төрөөгүй л юмсан. Ороо бусгаа цагт хэн нэгэн гэмтэн байх ёстой юм болохоор олны мууг би үүрч байна даа. Миний модны дэргэд өнөө хэн гуайнх одоо болтол байсаар. Эвий минь цагийн аясаар хурдан өтөлж байна даа. Энгэрээс нь уяатай өссөн эрх танхил хүүхдүүд нь өдийд том л болсон баймаар сан. Эвий минь элгээ мэгштэл, ирхээ нимгэртэл тэднийхээ төлөө залбирсаар олон ч жилийг үзлээ дээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Одончимэд : Өгөө аваа
Оруулсан admin on 2008-11-02 21:06:43 (9901 уншсан)


Тэнгэр бүүдгэр. Тэнгэр газрын савслага гэж мэдэгдэх юмгүй. Хэн ч гэсэн ердөө л нэг бүдэг сиймгэр уутанд яваад орчихсон мэт дотор давчидмаар. Нар чухам хаана байгаа нь таамаг төдий мэдэгдэнэ. Үд хэвийсэн бололтой. Салхины аясаар явган шуурга бужигнан түмэн цагаан могой гулсах мэт үзэгдэнэ. Бут сондуул, тачирхан ургасан бударгана, шар мод, өмхий бут цөм цасанд хучигдаж дүмбийсэн цагаан талд энэ шуургыг тогтоож торгоох юм огт үгүй. Ер нь энэ говь талд өвс ургамал гэж байсан билүү гэж бодогдмоор. Хааяа нэг осгож нүд анисан малын сэг цасанд дарагдаж цагаан товцог шиг овойж үзэгдэнэ.
Юндэн бодол болон сажлуулсаар. Үнэгэн лоовуузаа эрүүвчилж, хуучирч илчээ алдсан муу ноосон алчуураар хүзүүгээ ороожээ. Үзүүрсгэн дээл дээр хөвөнтэй хүрэм өмссөн ч жихүүдэс даана. Ядахдаа ширүүн явж болохгүй. Зуны уруйнд идэгдэж үүссэн гуу жалганы баримжаа алдагдсан болохоор морьтойгоо сөхөнд унаж, эцсэн ганц унаанаасаа салах ч энүүхэнд. Хярсны арьсан нударгандаа тумлайдан атгасан жолоо цулбуураа ёс төдий л барин гэлдрүүллээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )