BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр - 30 жилийн дараа
Оруулсан admin on 2008-11-02 21:03:01 (9374 уншсан)

Маргад хайрттайгаа хамт жаахан оройхон орж ирлээ. Аав нь зурагт үзэнгээ унтчихсан болтой. Маргад аавынхаа орын засаад "Ааваа орондоо ороод унтдаа" гээд аавыгаа оронд нь оруулж унтуулаад ханьтайгаа шөнөжин ирээдүйд төрөх хүүхдийнхээ тухай ярьж хоножээ. Ээнээ өвгөн нойр хулжин өглөө эрт босдог. Гэтэл өнөөдөр хүргэн хүү нь аль хэдийн босчихсон хоол хийн дуу аялан гал тогооны өрөөнд угтлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Уулзалт
Оруулсан admin on 2008-10-31 09:55:37 (8826 уншсан)


Хаврын тэр нэгэн өдөр хайрт чамтайгаа дахин учирлаа. Халуу дүүгсэн харц, дулаан гараараа миний сул асгарсан үсийг илэн үнэрлэнэ. Чамаар л эрхлүүлэх гэж чамдаа л эрхлэх гэж би хичнээн их бодон санаснаа одоо болтол гайхах юм. Нэг л өдөр чи минь намайг хайсаар ирлээ. Саяхан уулзаад л салсан мэт тийм ойр дотно байх юм. Арга ч үгүй байлгүй дээ амьсгал бүрдээ санан дурссан учраас л тийм дотно, өөрийнх мэт байсан юм. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Лодойдамба : Солонго /төгсгөл/
Оруулсан admin on 2008-10-30 23:50:04 (24592 уншсан)

Ер нь тэгээд унаад явъя гэсэн бол үнэндээ надад бариад өгөх мэдэлгүй байсан шүү дээ. Аав минь наадмын хүнс гэж Сүрэн бид хоёрт нэг нэг төгрөг өгөв. За ингээд бид гурав шинэ дээл өмсөж, сайхан морь унаад наадам руу явахад энэ хэвээрээ ертөнцийн хязгаарт ч хүрч чадмаар санагдаж билээ.
Тэнгэрт нэг ч үүлгүй бөгөөд хаашаа л харвал ногоон магнаг дэлгэсэн юм шиг газар харагдаад олон янзын сайхан үнэр хамар руу цоргиж байлаа. Ертөнц баясан мишээж, хүүхэдтэйгээ тоглож байгаа залуу эх шиг харагдаж байлаа. Удалгүй бид Харганатын голын бургас руу оров. Улиас моносын шуугих дуун элдвийн шувууны жиргэх дуу, голын урсах шуугиантай хослон байгаль бидэнд сайхнаа гайхуулах гэсэн шиг байв.
Сүрэн бид хоёр ам булаацалдан нутгийнхаа сайхныг магтав. ( Дэлгэрэнгүй... | 15 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Лодойдамба : Солонго /эхлэл/
Оруулсан admin on 2008-10-30 23:48:52 (15364 уншсан)

Нэг.
Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв.
Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б. Догмид : Нулимс
Оруулсан admin on 2008-10-25 10:06:14 (15852 уншсан)


Дамбий сум орж эмчид биеэ үзүүлээд буцаж явлаа. Тархи толгой манарч нүд бүрэлзсэн халуун наран дор суунаглах ганы улаан униарыг харах бүр өлөн хуурай тоос хоолойд арган, аманд шорвог давс амтагдах шиг болно.
Наршиж цангахын цагт дөрөөн дээрээ босч сэтгэлийн үзүүр сэрвэлзүүлэн сайхан дуу аялан давхимаар санагдавч, архаг хууч өвчинд баригдсан хижээл эр, эцсэн хөгшин морь хоёр хэдийнхэн хол харайхсан билээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр (төгсгөл)
Оруулсан admin on 2008-10-24 03:44:06 (9581 уншсан)

Сарны туяанд түүнийх нь царай улам ч гэрэлтэн харагдана. Хаанаас ирж хайрыг булаасан ийм сайхан бүсгүй, хүрч ч болохгүй ингэж их хайрыг нь татаж, түүнийг зовоон бас жаргаана вэ?

Аяа би бээлий ч болоосой

Аяархан нэг хацарт нь хүрэхсэн гэдэг шиг түүнийхээ хацрын нэг илж үзэхсэн, үсийг нь үнэрлээд тэврээд зогсохсон, уруулд нь ганцхан ч удаа болов үнсэж үзэхсэн. Гар нь ямар зөөлөн энхрий бол, атгаад насан туршдаа хамт байхсан, хаа ч хүрсэн ядрахгүй үүрээд явахсан. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Эдипийн эмгэнэлт тvvх
Оруулсан admin on 2008-10-24 02:25:26 (13895 уншсан)


Европын зарим оронд эрэгтэй хvvхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн vзэх нь бий. Үvний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос vvдэлтэй бөгөөд vvнээс vндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ. Манай нэрт зохиолч Э.Оюун энэ жvжгийг орос хэлнээс орчуулан 1979 онд хэвлvvлсэн нь одоо олдохуяа бэрх номын нэг болжээ. Иймээс уншигч та бvхэндээ Грекийн энэ алдарт эмгэнэлт домгийг орчуулан толилуулж байна. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Цэнгэлмаа : Дарсны амт анхны үнсэлт
Оруулсан admin on 2008-10-24 02:22:29 (8927 уншсан)

Намрын уйлагнасан бороо долоо хоног шивэрлээ. Би энэ дөрвөн хананы дунд бяцхан үрээ тэврэн авах өдрийг бороотой хамт хүлээсээр...Цонхоор харахад орчлонгийн бүх юм урсаж байгаа юм шиг. Тэр дундаа бороон дуслууд цонх тогшин гунигтайхан урсаж доош унаж байгаа нь миний амьдрал урсан замхарч байгаа ч юм шиг. Хүмүүсийн ихэнх нь хаашаа ч юм бэ? яаран алхана. Харин зарим нь шиврээ бороонд хайрын үг шивнэлдэн шүхэрний дор аз жаргалтай алхана. Би ч бас түүнтэй анх ингэж л учирч байсан. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр (2)
Оруулсан admin on 2008-10-23 10:47:18 (9372 уншсан)

Маргадын хувьд дөнгөж анх гэрээсээ хайртай хүмүүсээсээ холдож үзэж байгаа, хичээл нь хүнд зав муутай бас жаахан хэлний бэрхшээлтэй болохоор эхэндээ хэцүү л байлаа. Харин Энэрэл гэж хүн гарч ирсэнээр бүх юм нь арай хялбархан болсон шиг, эсвэл байдалдаа дасаж байж ч мэднэ. Эхний хэдэн өдөр гэрээ санан шөнө нь уйлаад найз залуутайгаа өдөр болгон чатладаг байсан ч сүүлдээ аргагүй завгүйн эрхэнд долоо хоногтоо нэг нэтэд уулзах болжээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр (1)
Оруулсан admin on 2008-10-22 21:40:26 (9357 уншсан)


Тэнгэр уйлаад байгаа юмуу гэлтэй шиврэх гунигтай бороо Бээжингээс Улаанбаатрын нислэгийг хойшлуулсаар байлаа. Сүхээ хайртай бүсгүйгээ бүтэн жил хүлээсний эцэст өнөөдөр гэр бүлийнхэнтэй нь хамт тосж авахаар ирээд байгаа билээ. Гал халуухан залуу насанд нь од адил гэрэлтэн орж ирсэн энэ бүсгүй түүнд хайр, ухаарал, амьдрал бэлэглэсэн юм. Бүтэлгүй хайранд шаналан бор дарс хүртээд нэлээд удсан түүнээс зарим найз нар ч зайгаа барих болсон тэр л үед амьдралд нь гэрэл гэгээ болон орж ирсэн энэ бүсгүй одоо бол түүний амьнаасаа ч илүү хайрлах хань нь, амьдралынх нь утга учир болжээ.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Х. Болор-Эрдэнэ : Болзоо
Оруулсан admin on 2008-10-20 13:56:18 (9178 уншсан)


Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг. Түгших хирнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах хэрэгтэй.Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй. Хаанаас ч юм бүү мэд, нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “ Ямар дуусашгүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “ Далавчтай ч болоосой.” Цааш гүйв. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Залбирал
Оруулсан admin on 2008-10-20 13:40:50 (10851 уншсан)


-Санаанд ч үгүй явж байгаад би нэг хүнтэй танилцчихсан юм. Хачин шүү, хараад л би энэ хүнтэй суух юмсан гэсэн бодол надад төрсөн.
-Анхны дурлал чинь уу?
-Бүү мэд.
-Тэгээд.
Хааяа хааяа уулзалддаг байлаа. Уулзалдах ч юу байхав дээ, би л яаж ийж байгаад санамсаргүй дайралдсан болчихно доо.
-Царайлаг уу? ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бороохойн Батхүү : Үүрийн туяанаас гоёмсог залуу нас минь …
Оруулсан admin on 2008-10-18 09:51:15 (8330 уншсан)


Үүрийн туяанаас ч гоёмсог залуу нас минь өнгөрлөө
Үлгэрийн орчлонд жиргэсэн болжморын дуу өвгөрлөө …
Үүдэн тушаа ургасан хоёр уд бөхийлөө
Үд жингийн амьсгаатай наран алсад холдлоо…
Үргэсэн зээрийн янзага шиг алтан дуртгал талийлаа
Үзье, үзье гэлээ ч амгай булааж тоосорлоо
Үрлэн гэрлээр тоглосон Үзмээ, Цэцэгээ хаачлаа даа?
Үүлэн одон хөвүүлсэн зуны нуур минь яачлаа даа!
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүүхдийн ертөнцөөс томчуудад илгээх захидал
Оруулсан admin on 2008-10-15 01:56:45 (9444 уншсан)

Хүүхэд гэдэг цэвэрхэн цагаан самбар, гэгээлэг ариун ертөнц. Энэхүү ертөнц үргэлж сайн сайхан бүхнийг цогцлоож байх ёстой гэж би боддог. Хүүхэд таны хүссэн шиг биш, хүмүүжүүлсэн шиг хүн болж өсдөг гэдгийг хүн болгон тэр бүр мэддэгүй. Хүн бүр хүүхдээ хичээл номтой сурлага сайтай болгохыг эрмэлзэж шаарддаг. тэгээд тэрний хүүхдийг хар сурлага сайтай, хичээлээ сайн хийдэг чи тэгэж чадахгүй байна уу юугаараа дутдагын гэж загнадаг. Үүний эцсийн үр дүнд хүүхэд тамын тогооны атархуу үлгэрт шамдан суралцдаг. Тоондоо эсвэл монгол хэлдээ сайн авахгүй бол болохгүй гэх машин болж хувирдаг. насанд хүрсэн хүн та дараа нь хүндлэл мэдэхгүй, хүмүүжилгүй , ёс суртахуунгүй гэж өнөөгийн өсвөр үеийнхнийг шүүмжилж байна. шудрага бус энэ зүйлийн буруутан нь томчууд бид гэж би боддог. тийм ч учраас энэ алдааг ойлгуулах гэж байгаа хүүдүүдийг их зүйл мэдлээ гэж зарим нь шүүмжилж байдаг. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Сэтгэлийн жигүүр
Оруулсан admin on 2008-10-11 10:46:15 (9946 уншсан)

Өглөөхөн хялмаалсан цасны ширхэг нарны хурц туяанд нүд гялбуулах нь үнэхээр сайхан харагдахын зэрэгцээ ажил сургуульдаа яаравчлан алхах олны царайд гэрэл гийгээд орчлонгийн нэгэн шинэ өдөр эхлэснийг тунхаглах ажгуу. Ганаа даарч ягаарсан хоёр чихээ гараараа хэд үрчхээд халтиргаатай замаар ойр ойрхон гишгэлэн Цолмонгийн гэрлүү шогшино. Тэрээр хэдэн өдрийн турш гэрийнхэндээ хуурай агсан тавьж, сайн дурын өлсгөлөн зарлаж байж сая л нэг Цолмонгоо гэртээ авчран хамт амьдрахыг зөвшөөрүүлсэн болохоор баатарлагаар ялалт байгуулсан эр хүн шиг цээжээ тэнийлгэн үе үехэн дотроо инээд алдаж явсаар Цолмонгийн гэрийн гадаа ирлээ. Ногоон өнгийн том төмөр хаалгыг хэдэнтээ балбатал утаа тортогт дарагдсан бор гэрээс Цолмонгийн байдаг айлын эзэн болох Болд гуай дээл нөмөрсөөр гарч ирэн цүдгэр гүзээгээ илэн ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Намрын сүүлчийн бороо
Оруулсан admin on 2008-10-11 10:31:08 (9241 уншсан)

Дашням намрын өглөө нарнаар гэрээсээ мордов. Эхнэрийнхээ үүрээр босож чанасан сайхан цайг ханатлаа уугаад
-- Ажаа, морь эмээллэчихлээ! гэж гаднаас дунд хүүгийнхээ хэлэхэд хэзээ ч салдаггүй ширэн цүнхээ авч гарахыг завдав. Эхнэр Дэжид нь гал дээрх сүүгээ самрангуут,
-- Том хүү хүрээд ирвэл чи байхгүй. Ганц хоёр өдөр саатаж болдоггүй юмсан уу гэж хүлцэнгүй өгүүлэхэд Дашням бэлхүүсээр нь сулхан тэвэрч, хацраа хацарт нь хүргээд
-- Дэжээ минь өвгөн чинь маргааш л шуугиад ирнэ. Хүү ирвэл сайхан хооллож амрааж байгаарай. Өртөөны моринд бүр няцраад ирэх байлгүй гэв. Дэжид нөхөртөө эрхлэнгүй налаад,
-- Тэгье ээ. Яв даа өвгөн минь гэв. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир
Оруулсан admin on 2008-10-11 10:28:40 (8912 уншсан)

"Аятайхан биетэй дамшиг шүү" гэж хэн дуу алдсаныг та нар мэднэ. Хөгшин, зулай нь халцарсан Итгэлт шүү дээ. Тэгэхээр монгол бүсгүйг хараад, тэтгэврийн чалхгүй хөгшний хүртэл юм нь бадардаг байна шүү дээ.Үгүй тэгтэл, монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуа сайхан биетэй болохгүй байж. Монгол эрчүүд авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, "Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч" гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! "Чиний минь гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү" гэнэ. Авгай нь бүүр байж ядна. Хиг хого хиг хого хошгирно. Ингэсээр байгаад, насаар нь тогоо шанага бариулчихна. Max мяраа суух завдал өчүүхэн ч өгөхгүй. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Лувсанцэрэн : Зүрх мартдаггүй
Оруулсан admin on 2008-10-11 10:22:45 (9254 уншсан)

Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Би бол бүсгүй хүн...
Оруулсан admin on 2008-10-11 10:17:43 (9749 уншсан)

Тэрүүхэн тэндээ чичирхийлэн байх лааны бүдэгхэн гэрэлд гэр доторх бүх л юм дүнсгэр агаад аниргүй байсаар. Нүдний өмнө үзэгдэх энэ дүр зургийн дээрээс бас нэгэн гоо үзэсгэлэн цогцлон харагдах нь хөдөө нутгийн хаана нь ийм сайхан яруу тансаг урлагийн бүтээл мэт үзэгдэл байна вэ гэж алмайрч гайхмаар санагдана. Хэн нэгэн суут уран зураачийн гараар бүтсэн мэт энэ дүр зураг ахин олдохооргүй алтан агшин байлаа. Энгэрийг нь даган унжсан өтгөн хар гэзэгний сүлжээс бүр нь лааны гэрэлд гялтганан үзэгдэж, үгээр зүйрлэхийн учиргүй хоёр тунгалагхан харц ширээн дээрх угалзарсан хээн дээр тогтоод, булцгар зөөлхөн хацраа жижигхэн өхөөрдмөөр гараараа тулан суух нь ямар их үзэсгэлэн бэ. Аргагүй л монгол бүсгүйн биширмээр төрхийг агуулжээ. Энэхүү хэний ч гараар бүтээгүй хэрнээ хэн нэгний гараар бүтсэн мэт хосгүй үнэт агшинг сарниан хаалга онгойж гаднаас Тулга орж ирэн эгчийнхээ бодолд дарагдан суугааг хараад ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Баяраа Баярмаа хоёр
Оруулсан admin on 2008-10-05 22:49:00 (9523 уншсан)

      Баяраа анх ирснийгээ бодвол шинэ газраа дасаж олон сайн найз нөхөдтэй болж анх хөдөөний болхи бүдүүлэг хоцрогдсоныг гайхан  өөрийгөө соёлтой боловсон хэмээн дөвийлгөж байсан бардам зан нь төдий л удалгүй хөдөөний гүндүүгүй тайван тусархаг сайхан сэтгэлтэй охид хөвгүүдийн хиргүй тунгалаг аашинд ариусаж цамхран одсон билээ.Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд хагас жилийг ардаа орхисон байлаа.Баяраа хотын ганган хээнцэр охидын жинхэнэ дүр төрхийг биш, будаж шунхдсан охидыг хараад шохоорхдог байсан бол  ,одоо будаг шунх оо энсэг хэрэглээгүй эхээс заяасан унаган төрхөөрөө байгаа хөрслөг бор царайтай охид Баяраагийн зүрх сэтгэлд нэгийг шивнэх болов. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өгүүллэг | )