Өгүүллэг: Нирунзу : Болзоо
Оруулсан admin on 2008-10-03 06:26:51 (9904 уншсан)
1 Билгүүн болзоондоо явахаар бэлдэж, яг үнэндээ бол биеэ бэлдэж, үгүйэ дотроо засахыг оролдож байлаа. Өчигдөр нэгэн найзынхаа төрсөн өдөрт очсон ба мөнхүү төрсөн өдрийн баярт очихоосоо өмнөхөн бүтэн сарын турш утсаар ярьж, мессэж бичиж, бардам сэтгэлээ уландаа гишгэн байж хөөцөлдсөн бүсгүй нь ажил руугаа хүргэж өгөхийг гуйснаар удтал мөрөөдсөн гэгээн дүрийг нь харж, маргааш нь уулзахаар болзсон билээ. Ийнхүү сэтгэл нь ихэд хөөрсөн байсны харгайгаар хундага өргөх болгонд хөнтөрч, караоке-ний микрофон булаацалдан тэнхээ мэдэн дуулсаар үүр цайлгасны гор нь гарч, одоо бол толгой нь заадлаараа салах шахан ангалзаж, дотор нь муухайран нүд нь эрээлжлэх нь тэсвэрлэхийн аргагүй ажээ.
( Дэлгэрэнгүй...
|
8
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|