BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бат, Сүбээдэй нар дорнод европт
Оруулсан admin on 2008-05-13 08:02:08 (9112 уншсан)


Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг төгсгөл
Оруулсан admin on 2008-05-12 21:13:44 (10181 уншсан)

Оюу унтаж байхдаа дахиад л зүүдэллээ. Чинбилэг нөгөө хүүхэнтэйгээ шатаалгахаар зогсож байхдаа өөр хэнийг ч харахгүй зөвхөн хоёр биенээ л аугуу хайраар харна. Оюу түүнийг яаж ч дуудаад харахгүй байна гэнэ. Тэрээр байдгаараа цөхрөн түүэийг дуудсаар л ....гэтэл гэнэт хажууд нь Чинбилэг хүрч ирэн түүнийг үнсэн таалж эхлэв. Оюу ч баярлан хариу үнсэж байна гэж зүүдэлж байгаад сэрчихэв. Гэтэл Чинбилэг нь жинхэнээсээ түүнийг үнсэж таалж байгаад баярлан биенээ эрхүүлэн түүнээ явуулахгүй гэсэн шиг тас тэврэн түүнийхээ аяар байв. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг үргэлжлэл 2
Оруулсан admin on 2008-05-11 21:59:02 (9367 уншсан)

Оюу за хэмээгээд хуучин сервантийг нь онгойлгон эмээгийн гэх жижиг түлхүүртэй хуучин хийцийн модон бор хайрцагыг гаргаж ирэн түлхүүрдэн онгойлгоод хадам аавынхаа хэлсэн бичигийг хайж эхэлтэл гэнэт ард нь... болиочээ миний юмыг... хэмээн үстэй толгой өрвиймөөр хахир дуу гаран хөрөг урагш унан шил нь бутарлаа..... ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг үргэлжлэл
Оруулсан admin on 2008-05-09 02:15:03 (9375 уншсан)

Түүний орилох дуунаар Чинбилэг бас давхар цочин харвал Оюугын царай нь сандарсан шинжтэй харагдав. Чинбилэг ч гайхан яасан хө зүгээр үү...энд тэнд чинь өвдөө юу...Оюу яасан бэ хэмээн асуун түүний хажууд ирлээ. Оюу нэг хэлэх гэснээ за юу юуны туханд хүрэлгүй олон юм яриад яахав. Тэгээд ч хайртай эмээг нь хэлэхээр хэн л дуртай байв гэж хэмээн бодоод: ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ
Оруулсан admin on 2008-05-08 11:34:46 (9501 уншсан)

“Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг
Оруулсан admin on 2008-05-08 11:25:18 (9520 уншсан)

Чинбилэг,Оюу хоёр хуримаа хийгээд Чинбилэгийн эмээгийн том өрөөнд нь байхаар болов. Чинбилэг эмээгийн амьны хүүхэд бөгөөд эмээ нь өнөө маргаашгүй болсон нэгэн. Тэгээд ч энэ байраа Чинбилэгийн нэр дээр болгожээ. Оюу тэр хоёр шинэ айл гэсэндээ хирэндээ л подхийгээд тохьжоодхов. Оюубол маш зөөлөн ааштай, элдэв долоон үггүй,мөрөөрөө хүний зөнгөөр нэгэн. Харин Чинбилэг жаахан дураараа гэхдээ их цайлган залуу. Тэр хоёр нэгдүгээр курсээсээ эхэлж үерхээд төгсөнгүүтээ хуримлаж байгаа нь энэ билээ.
Оюу Чинбилэгт үнэн сэтгэлээсээ хайртай. Чинбилэг ч гэсэн.... ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Үйл үйлээ дагаад...төгсгөл
Оруулсан admin on 2008-05-05 01:35:38 (10791 уншсан)

Батзориг бүр сандран мэгдэв. Түүнийг хар тамхи зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан,мөн өөрөө хэрэглэж байсан нь шинжилгээгээр тогтоогдсон,бичиг баримгүй явж байсан,хуулийн дагуу амьдрах хугацаа нь дууссан байсан зэрэг шалтгаануудыг үндэслэн нэг жилийн хугацаатай жирийн дэглэмтэй шоронд хорив.
Ингээд нэг л мэдэхэд тэрээр шоронгийн хүйтэн хананд биеэ наан хярсан бүжин шиг шигдэн сууж....яагаад вэ хэмээн бодохоос өөрийг үл хийн сууна. ( Дэлгэрэнгүй... | 8 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...7
Оруулсан admin on 2008-05-05 01:34:39 (9912 уншсан)

Нисэх онгоцны буудал дээр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Янжмаа,Баториг хоёрыг гаргаж өгөх хүмүүс тийм ч их байсангүй. Батзориг нэг л хөөрсөн шинжгүй байлаа. Ингээд ээжээсээ,Зулаагаасаа,Монголоосоо хол хэр удах нь мэдэгдэхгүй явна гэдэг болдог бол хаашаа ч хамаагүй зугатчихмаар байлаа. Гэвч түүнийг эмчлэгдэж магадгүй гэсэн ганц л үг тогтооно. Тиймээ эмчлэгдэж ирээд Зулаатайгаа өнөр өтгөн сайхан амьдарнаа хэмээн тэрээр бодно. Цаг ч болж хүмүүс тасалбараа шалгуулан дотогшоо орж эхэллээ. Ээж нь нулимастай нүдээр хүүгээ үнсэн зорьсон үйлс нь бүтэхийн ерөөл дэвшүүлэн сүүгээ өргөөд хоцорлоо.
Батзориг,Янжмаа нар дамжин ниссээр байгаад Чикаго хотноо арайхийн ирлээ. Анхандаа шал өөр хүмүүс дунд ороод тэрээр ихэд балмагдав. Хэл яриа,царай төрх,орчин ахуй гээд бүх л юм тэс ондоо. Батзориг ч ирээд л маргааш нь шахуу эмчилгээнд орох юм бодтол тэгсэнгүй. Нэг өдөр Янжмаагаас үзүүлэх талаар асуутал зардал их орох юм байна. Ажил хийж мөнгө олох хэрэгтэй гээд халгаасангүй. Тэр хоёр ирээд хэдийн 2 сар гарангийн хугацаа өнгөрчээ. Найзындаа хэсэг амьдраад Янжмаа,Батзоригт үглэн дуулан би ингэж байж чадахгүй нь. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 6
Оруулсан admin on 2008-05-03 00:55:49 (9717 уншсан)

Янжмаа эмнэлэгээс гараад Элчингийн найзтайгаа уулзвал нааштай хариу өглөө.
Би яахав чамд хамгийн найдвартайгаар бүрдүүлэх материал энэ тэр дээр л тусалъя. Харин виз гаргаж өгнө гэж хэлэхгүй. Угаасаа бид нар чадахгүй. Тэд ч тэгээд хахууль энэ тэр авдагууд нь биш. Орсон хойноо ёстой чамаас өөрөөс чинь л шууд шалтгаална. Харин хэлсэнээр чинь урдуур орох номер авчихлаа. Энэ сарын сүүлээр орно шүү. Хугацаа бага байна юмаа сайн бүрдүүлээрэй. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дарамын БАТБАЯР : АМРАГИЙН ТЭНГЭР
Оруулсан admin on 2008-05-02 09:33:00 (14519 уншсан)

Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айль:н маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсзн чинь Халиунаа эгч,

-Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглзн,

-Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ.

-Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна? ( Дэлгэрэнгүй... | 13 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Ванчаарай : Сүнс
Оруулсан admin on 2008-05-02 04:59:26 (9861 уншсан)


        Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгийн "Сэхээн амьдруулах" тасгийн нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх  бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Барамсай : Биегүй сүүдрүүд
Оруулсан admin on 2008-05-02 04:55:27 (11692 уншсан)


            Сүүдэр гэрлийн хүчээр амь зуудаг ч тас харанхуй шөнө ч эзнийхээ дэргэд сүг шиг дагана. Сүүдэр эзнийхээ нүгэл буяныг гарцаагүй мэднэ. Өдөр шөнө ялгагдахгүй бүрсгэр саарал цагаан оршуулгын газар олон сүүдэр тэнэж явна. Эзнээ алдсан сүүдрүүд амьд сэрүүнд нь "бараа" болж явсан биеэ одоо бол үхдэл эрцгээнэ. Хүүрийн газар хон хэрээ гуаглан, салхины аясаар энд тэнд ганц нэг сэнс эргэлдэнэ. Хааяа нэг шарилаас нөгөө рүү оготор хулгана гүйж орно. Сүүдрүүд дөрвөлжин саарал цемент болгоныг тонгойн харж
явна. Зарим нь үхдэл, биеэ олов бололтой. Босоо хүний дайтай чулуу толгойн тушаа нь босгосон шарилын дэргэд нэгэн бүдүүн хар сүүдэр тухлан суугаад ярьж эхлэв. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Барамсай : Бөхийн эхнэрийн зовлон
Оруулсан admin on 2008-05-02 04:53:14 (15927 уншсан)


         Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг "Хүнтэй суугаач?" гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод "Сууя" энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа
        - Чи хүн тоохооргүй царай муутай гэж үү?" гэж дүрснээсээ асууна Ай хөөрхий яая гэх вэ дээ. Би ямар өөрөө эр эргүүлээд гүйж явалтай биш. Нөхөр болох хүн аяндаа л хүрээд ирдэг юм гэнэ билээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Г. Бадамсамбуу : Явна
Оруулсан admin on 2008-05-02 04:36:19 (9825 уншсан)

Г. Бадамсамбуу : Явна

Нотеr sотеtimes nods
(Англи мэргэн үг)
       Солиотой юм бодож оллоо. "Ямар нэг нууцлаг санаа энэ өгүүлбэрт агуулагдаж уу, үгүй юу". Дахин дахин хичээгээд барсангүй. Нуумгай далд нь алга гэхээр байгаа шиг, байна гэхээр болж өгөхгүй тийм нэг арга барагдалт намайг залхааж байлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Бааст : Гэрийн, хээрийн хоёр хар амт
Оруулсан admin on 2008-05-02 04:28:26 (9401 уншсан)

       Уулын амны ойн сахиул гилжгий Жалбууг дөнгөн данган амин голтой байхад нь эмнэлгийнхэнд халуун чихийг нь атгуулжээ. Халуун чихсэх юу байхав. Хоёр чих нь цайран ягаараад, эвгүйхэн хүрвэл хатсан навч шиг ойчиход хэдийнэ бэлэн болжээ. Сартгардуу хамар нь сархагнан улайгаад, хонины шингэн цус гүйлгээд зангидчихсан өлөн гэдэс мэт цэлцийн хөхөрнө Хоёр гарт мэдээ байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Хоёр хөлд нь угласан хуучин буриад бойтог маягийн гутлыг нь чүү ай сугалж. хөндий памбагар эсгий гутал өмсгөх аяджээ. Эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн ярьснаар бол нэг хөл нь лав бүрэн хөлдсөн гэнэ. Биенд орсон нохойн шүдний ором тоогүй олон. Бие нь навс буудсан байтай адил болжээ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Бааст : Эргүү хөх будан
Оруулсан admin on 2008-05-02 04:05:51 (10277 уншсан)


(Домог өгүүллэг)

        Бага нас минь бөө тууль хоёр дотор өнгөрчээ гэж нэг бус удаа бичсэн сэн. Нөхөн санаваас бас үлгэр домог дотор ч өнгөрчээ.
       Зарим хүн нас ахих тусам ухаан бүдгэрнэ гэх. Зарим нь болохоор харин ч, амьдралдаа үзсэн аахар саахар зүйл элэгдэн мартагдаж, аль авууштай, санууштай нь ялгагдах алт мэт тунаж үлдээд, эргэн сэргээхэд, ихэд сонирхолтой хууч түүх үндэслэж ургана гэх. Энэ хоёрын аль алинд нь үнэний хувь байх шиг байнаа!     

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 5
Оруулсан admin on 2008-05-02 01:21:52 (9451 уншсан)


Тэр өдөр Батзориг хэнтэй ч дуугарсангүй,бодолд дарагдан арайхийн хийн өдрийг өнгөөрөөлөө. Орой харих гэснээ Зулаагын хэлсэн бодогдоно. Үгүй ээ тийм юм байх ёсгүй. Зулаа би чамд хайртай,тэгэхэд чи яагаад миний энэ эмзэг асуудлыг хөндөж,худлаа ярьж байгаа юм бэ хэмээн уйлж гарав. Тэрээр нэг уушийн газар орон Зулаа...хүүхэд...Янжмаа хэмээн ярин уусаар л. Гэртээ арай хийн салгалан иртэл Янжмаа унтаагүй хүлээж байлаа. Тэрээр Батзоригийн согтуу байхыг хараад ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 4
Оруулсан admin on 2008-04-30 22:27:30 (10614 уншсан)

Байгууллагынхаа шинэ жилийн баярыг тарчихаад Батзориг,Зулааг хүргэж өгөхөөр хамт явлаа. Батзориг жаахан халсан зоригондоо Зулаагын гараас нь хөтлөн
-Зулаа би чамд их сайн болжээ. Би чамайг дандаа боддог. Надад их хэцүү байна гээд санаа алдав. Зулаа түүний өөдөөс харан нүдээ хурдан хурдан цавчилан
-Би ч гэсэн.... гээд хэсэг чимээгүй байснаа. Чамайг манай ажлынхан....гээд түгдэрсэнээ эхнэртэй...өөрөөсөө нилээн хэд эгч хүүхэнтэй хамт амьдардаг гэх юм хэмээн хэлэв. Батзориг сандран ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Мөнхзаяа : Би хөөрхөн болж уу
Оруулсан admin on 2008-04-30 22:16:08 (8990 уншсан)

 Хавар ирлээ, дагаад хайр ирлээ. Хаврын тэнгэрийг хүмүүс олон ааштай, хуурамч гэж бухимддаг. Бас цэцэг навч дэлбээлээд, өвсний ногоо соёолоод л, цаанаа л нэг сэтгэлд дулаахан. Яагаад хайртай холбож ярьдаг гээч. Өвөл, зун ч хайртайгаа учирдаг шүү дээ. Зүгээр хаврын тэнгэр, дурласан хүний сэтгэл хоёр адилхан гэгэлзүүр байдаг болохоор л тэр байх.  
Бүсгүй хүн дурлахаараа хавар цэцэг дэлбээлэх шиг гайхамшигтай, үзэсгэлэнтэй болдог. Бас хаврын тэнгэр шиг амархан баярлаж, амархан гомдож, олон ааштай болж хувирна.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 3
Оруулсан admin on 2008-04-30 02:11:22 (9783 уншсан)

Маргааш нь ажил дээрээ тэрээр дотор нь сонин оргиод,хамаг хөлс нь цуваад нэг л хэцүү байв. Аав нь заримдаа хэд хоногоор яваад ирэхдээ түмпэн тэврээд л ээжээр нь гурил зууруулж уугаад бөөлжөөд байдаг байсан. Яах гэж ингэн ингэн уудаг байнаа гээд боддог байсансан. Гэтэл өнөөдөр өөрөө ёстой л байнгын ам нь цангаад дээрээс нь тархи нь хагарчих гээд бас болоогүй дотор нь муухай оргин хөдлөхөөс хэцүү байв. Цайны цагаараа хураалттай бараан дээрээ хэвтэн том Түмний ундаа хажуудаа тавин залгилж байтал тэдний дэлгүүрийн үйлчлэгч охин Зулаа ороод ирлээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )