Өгүүллэг: П.Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2008-04-13 12:06:23 (8868 уншсан)
Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно.
Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ. Харин бурхдын эргэлзээг тайлах гэсэн мэт явдал олон жилийн өмнө Алтайн цаадах говийн их элсэн дунд алаглан харагдах гурван эрээн майхан, тэр майхны нэгэнд ганцаараа хоёр хоносон 9 настай хүүд тохиолдсон гэдэг. Эр хүмүүс хэзээний хатуу сэтгэлтэй, нулимс холтой төрдөг нь тэдний эм төрөлтнөөс ялгарах онцлог гэж үздэг хүмүүс энэ амьдралд цөөнгүй байдаг.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|