BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Зүрхэнд мөнхөрсөн хайр минь
Оруулсан admin on 2008-02-19 09:05:27 (9994 уншсан)

Тамираа үзэгээ аван дэвтэрээ нээлээ. Хайрт минь чамдаа би энэ өдрийн мэндийг хүргье. Чамтайгаа учирсанаас хойш хөтөлж ирсэн тэмдэглэлдээ өнөөдөр сүүлийн бичлэгээ бичиж байна. Би жаргалтай байсаан,чи минь наддаа богино хугацаанд ч гэсэн гайхамшигтай хайрыг амтлуулсан. Хайрт минээ тэмдэглэлийг минь уншаад амгалан нойрсдоо. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Морьхон
Оруулсан admin on 2008-02-18 10:18:35 (9169 уншсан)

Өнөөдөр сүүлчийн өдөр. Түүний хувьд өдөр бүр сүүлчийнх. Сондор энэ тухай бодох болсоор яг арав хоногийг үдэв. Угаас түүнд амьдрал нь ямар ч утгагүй санагдах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Ёстой шал утгагүй гээч. Жүжигчин болохыг хүсдэг охин нь, сансар судлалаас өөр юм сонирхдоггүй хүү нь, байнга хөлд орооцолдож байдаг Боря нэртэй бяцхан хав ч бүгд утгагүй. Тэдний төлөө амьдраад ханачихсан мэт сэтгэл нь хоосон, цулгуй. Нөхөртөө өглөөнийх нь цайг бэлтгэж байхдаа инээмсэглэхээ болиод удсанаа анзаарчээ. Гэвч нөхөр нь, хүүхдүүд нь түүний энэ өөрчлөлтийг огт ажигласангүй. Үүрд ийм байсан мэт хандана. Гэр бүл нь урьдын адил амгалан тайван. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: З.Тогторгоно : Золиос
Оруулсан admin on 2008-01-24 07:12:13 (8820 уншсан)


Жаалхvv галын өрөөндөө байдаг элж хуучирсан өндөр мухар сандал дээрээ элгээрээ чадах хэрээрээ л удаан хэвтээд хөл гараа хөдөлгөж vзлээ. Бас толгойгоо цогнойлгож, гудайлгаж vзлээ. Сvvлдээ цээжнийх нь яс хөндvvрлэн өвдөж ингэж байх нь тийм ч сонин биш санагдлаа. Тэрбээр хөөрхий хөгшин /хөгшин ч юм уу, залуу ч юм уу, хvv л тэгж боддог/ яст мэлхийг яаж суллах тухайд санааширч эхэллээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (төгсгөл)
Оруулсан admin on 2008-01-22 21:53:07 (11471 уншсан)


Бүгд хэсэг мэгдэн огт байрнаасаа хөдөлсөнгүй. Гэтэл Дөлгөөн:
-Юу гэнээ ааваа....та дахиад хэлдээ,би тэгээд ахтай болж байна уу!!!!!!!! ....тэгээд тэр нь Тулгаа юу??????? хэн таньд ийм юм хэлсийн,хэн тэгж худлаа юм яриад яваад байгаан хэмээн орилж гарав. Балжир миний хүү гэтэл
-Боль доо аав минь,та өдий насалчихаад ийм юманд итгээд,эсвэл согтуу яваа юмуу,яаж ч бодсон тийм биз дээ гээд нүд нь эргэлдэв. Балжир босож ирээд чанга дуугаар:

( Дэлгэрэнгүй... | 10 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2008-01-22 01:19:39 (8687 уншсан)

Мишээл,Тулгаа хоёр зурагаа хаана өлгөхөө ярилцан зогстол миний охион хүүгээ хөхүүл унтах гээд байх шиг байна гэсээр Чимгээ орж ирэв. Мишээл за гээд хүүгээ авав. Өө та хоёр зураг аваа юу....алив ээж нь үзье.
Чимгээ огт хөдлөлгүй зурагийг ширтсээр" Төмөрөө охиндоо бас адилхан зурж өгсөн юм болов уу? " хэмээн бодоод зургаа эргүүлэн ар талыг нь хартал Чимгээд гэсэн танил гарын үсэг харагдана. Гэтэл Тулгаа: Хөөх хайраа Чимгээд гээд бичсэн байна ш дээ. Хоёулаа ерөөсөө анзаараагүй юм байна тэ. Чимгээ:
-Та хоёр энэ зурагийг хаанаас авсан бэ? гээд биеэ барьж чадалгүй нулимас унагалаа. Тэгсэнээ энэ зураг ээжтэй нь холбоотой юмаа,та хоёр яаж олж авсанаа л хэлчих хэмээн дахин шаллаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2008-01-20 19:16:24 (8905 уншсан)

-Тулгаа гурвуулаа өнөөдөр аавын нэг хонъё доо. Эмээ,өвөө нь ойрхон юм байж хүүг минь авч ирээд нэг хоночихгүй юм гээд гомдлоод байна. Тэгээд ч найз нь гэртээ нэг хонъё доо
-Тэгьеэ хайраа,Мишээлээ хайр нь өнөөдөр жаахан оройтох нь. Ангид хийх ажил байна,хайр нь очиж байгаад бүгдийг нь яринаа
-За,битгий их ууж идэж,дарвиж яваарай ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2008-01-19 12:29:37 (8805 уншсан)

Уг нь төгсгөсөн боловч зарим уншигч маань дутуу төгслөө гээд хэдэн хэсэг нэмсэн юм. Та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

****

Чимгээ унтаж буй ач хүүгээ өхөөрдөнгүй ширтэнэ. Хүүхэд гэдэг чинь ийм гэрэл цацруулсан хөөрхөн амьтан байдаг билүү. Гэртээ ороод ирэхэд өөрийн эрхгүй цээж эгшим тансаг үнэр,нэг л гэр минь дүүрээд,хүүгээ бодоод,санаад бушуухан л харьж энхрий дотно үнэрийг нь үнэртэж,өхөөрдөм бяцхан хөлийг нь үнсэж,өөдөөс харан сарвалзах гарыг нь барьж өдөржингөө суумаар. Хөөрхий бэр минь төрсөнөөсөө хойш гадагшаа ч гарсангүй. Орой юм үзээд ирье гэхээр нь яаралгүй яваад ирээ гээд хоёр хүүхдээ явуулчихаад,бяцхан хүү Төгөлдөртэйгээ хоёулахнаа үлдэж унтуулчихаад ийнхүү өхөөрдөн суугаа нь энэ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Д. Норов : Залбирал
Оруулсан admin on 2008-01-16 10:56:15 (8902 уншсан)

Энэ явдал тун ёозгүй нэгэн зүүднээс эхлэв. Мань эр Хүдэрийг есөн давхар байшингийн дээвэр дээр дэвхцэн бүжиглэж байна гэж зүүдлэв. Дэвхцэх дэвхцэхдээ бүр цаанаа нэг л авзаатай орилон ганихран дээр үсэрч, сарвалзан тарвалзан үсчиж байна. Баясал хөөрөндөө дэвэрч нисэх гээд байгаа юм шиг, эсвэл гутрал цөхрөлөөс болж амиа егүүтгэхээр шийдсэн юм шиг, үсрэх тусмаа улам дээр хөөрч, буух бүрдээ дээврийн ирмэг рүү ойртон дуу нь улам цангинаад, нэг холдоод нэг ойртоод байх. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ги де Мопассан : Хүзүүний зүүлт
Оруулсан admin on 2008-01-11 05:04:01 (10551 уншсан)

Тэр бүсгүй бол хувь заяаны тэнгэр будилав уу гэлтэй ядуу гар урлаачийн гэрт төрсөн, гоо үзэсгэлэн тэгш, дур булаам охидын нэг байлаа
Сүй тавих инж, итгэл горьдлогоор мөхөс түүнд бусдад өөрийгөө таниулж, зүрх сэтгэлээ нээж, дурлал хайрын амтыг мэдэрч, нэр алдар, эд хөрөнгөтэй хүнтэй суух ямар ч арга байгаагүй бөгөөд адаг сүүлд нь тэр боловсролын яамны нэгэн бага түшмэлтэй гэрлэсэн ажгуу. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Сандуйжав : Арслан минь
Оруулсан admin on 2008-01-06 09:09:01 (9032 уншсан)


Малчин Пүрэв хониныхоо хороог түшиж зогсоод эхнэр Дулмаатайгаа хөөрөлдөнө. Хонь нь ганц нэгээрээ уван цуван хорооноосоо гарч харагдана. Хураалттай аргалын хонхорт хэвтэж байсан зүрх цагаан нохой босч суниагаад эзнийхээ дэргэд эрхлэн хүрч ирлээ.
Эзэн нь татаж байсан тамхиныхаа цогийг дэргэдээ байсан модны тайрдас дээр цохив. Нохой нь өөртөө хоол өгч байна гэж бодсон уу тамхиний цогийг долоосноо учир зүггүй гаслан гангинаж цас үмхлэв. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (төгсгөл)
Оруулсан admin on 2008-01-04 22:52:41 (9357 уншсан)

Чимгээ ч ганцаараа хоцроод өнгөрсөнөө үргэлжлүүлэн саналаа.
Шинэ жилийн орой бүгд л ялгагдах юмгүй сайхан харагдаж байв. Чимгээ сургуулиасаа онц сурлагтан хэмээн шагнал авч бөөн баяр. Яг л цэцэг,цэцэг дамжин дүүлэх эрвээхий шиг үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Өвдөгнийх нь дээгүүр татсан том,том хүрэн бөмбөлөгтэй,дэрэвгэр цагаан даашинз нь зохисон гэдэг тоймгүй.
Орой болж үдэшлэгч эхэлж,залуус бужигналдан хөгжинө.
Уучлаарай таньтай бүжиглэхийг зөвшөөрнө үү гэх дуунаар хартал Балжир урьж байлаа. Бүх охид Чимгээг атаархсан нүдээр харна. Уучлаарай би гэтэл Бадмаа хажуунаас нь би дуусгачихъя гээд бараг л хөөж босгов. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2008-01-04 07:38:10 (8829 уншсан)

Өглөө нь Дөлгөөний дотор гэж авах юм алга. Нүдээ нээгээд хартал зочид буудалд унтаж байна. Гайхан урд шөнийн явдалыг санахыг хичээлээ. Хулантай хоёулаа таксинд суугаад үнсэлдэж байсан санагдана. Тэгээд яалаа хэмээснээ арай гэж бодоод хөнжилөө сөхтөл нүцгэн хэвтэж байдаг. За баларсан одоо Мишээлийн царайг яаж харнаа. Урьд нь олон л охинтой унтаж хэвтэж явсансан. Тэр үед ингэж балмагдаж байгаагүй санагдана. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2008-01-04 00:51:03 (8958 уншсан)

Мишээл харин энэхэн мөчид зүрх нь зогсчих шиг болов. Хүүхэд нь гэдсэн дотроосоо ааваа......миний ааваа таны цусны нэг хэсэг би энд эрүүл саруул бойжиж байна шүү гэх шиг. Би яагаад жирэмсэн гэдгээ сая түүнд хэлсэнгүй вэ?, Тулгаагаас л боллоо. Би ямар харагдсан болоо,миний гэдэс мэдэгдсэн болов уу???????
За больдоо Мишээл минь юун тэнэг их юм боддог юм бэ,тэртээ тэргүй урьдын Дөлгөөн одоо байхгүй за хэмээн өөртөө шивнэлээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Амин шүтээн
Оруулсан admin on 2008-01-01 03:14:54 (8852 уншсан)

-Зурсан байсан даа. Зурсан шүү, хүү минь, зурсан даа. Яг адилхан зурсан байсан шүү. Чи хараарай гэж Дамбын худ Хуяг өвгөн хэлсэн үгэндээ улам халамцан дахин дахин давтах нь нэн төвөгтэй юм шиг атлаа сонирхууштай байлаа. Юуны тухай яриад байгаа юм болоо. Хүү нь юу зурсан юм бол оо. Арай бурхан болоочийн тухай л биш байгаасай гэж асуухаас цэрвэн дуугүйхэн амыг нь дагуулан толгой дохин сууснаа
-Худ минь, тайвшир даа! Алив хоёулаа нэг тогтооё гэж аргадангуй үгүүлээд уулгүй тавьсан хундагатайг нь авч гарт нь бариулав. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ваар урлагч өвгөн
Оруулсан admin on 2008-01-01 03:03:36 (8589 уншсан)

 Өөдгүй шаар зуун удаа үхсэн ч чамд багадна. Өвчтэй ч гэсэн эр нөхрөө нялх үрээ орхиод явлаа гэнээ! Хүү шигээ нялх бас тэгээд новшийн ажилчинтай шүү.
Одоо зугаалдаг нас гэж үү. Өөдгүй шаар би хичнээн өвчинд баригдсан ч гуйлгачин царайлахгүй. Өөдгүй новш! Гэтэл хажууд нь хэвтэж байсан хүү нь ааваа, ааваа гэх дууг сонсоод би ээж чинь биш шүү дээ гэж бодон элгэндээ тэврэхэд хажууд нь хэвтэж байгаа хүү нь уйлагнан зүүдэндээ ярих.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Залхуу хулганы төгсгөл
Оруулсан admin on 2008-01-01 02:53:23 (9044 уншсан)

Навч цэцэг алаглаж, өвс ногоо халиурсан намрын налгар цагт хавь ойрын бутны хулганууд өвлийн бэлтгэлээ базааж, хөеө хураах ажилд хөгшин, залуугүй ханцуй шамлан орж өдөржин өвс ногоо зулгаан нүхэн гэр өөдөө зөөцгөөнө.

Залхуу хулгана л тэднийг гайхан харж "Яасан ч ядаргаатай амьтад вэ" хэмээн төвөгшөөн Орог саарал, Оготор бор хоёр гөлчгийтэйгээ гэрээсээ бараг цухуйсангүй. Хааяа өлсөхийн эрхэнд гурвуулаа гарч гэрийнхаа хаяаны тачир өвснеөс зулгааж хооллосон болоод л буцаж орно. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Анхны хайрын эзэн чамдаа ...
Оруулсан admin on 2008-01-01 02:36:02 (10393 уншсан)

Анхны хайрын эзэн чамдаа ....
Сайн байна у! Чамд энэ мэйл очих өдрийн мэндийг миний зүгээс хүргэе. Одоогоос 4 жилийн өмнө анх чамайг харж байжээ. Тэр үед хүүүхэд насны гэнэн нүдээр чиний хөөрхөн нүдээр инээх царайг чинь удаан гэгч нь ширтэж байж билээ. Тэрнээс хойш цаг хугацаа эрээнтэй бараантай, жаргалтай, гунигтай, хүлээлтийн өдрөөр дүүрэн өнгөрч дээ... ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-31 21:23:00 (10138 уншсан)

Дөлгөөн нэг л мэдэхэд Мишээлийн гадаа ирчихсэн байв. Одоо л кафегаа хаагаад ирэх болж байгаа даа. Арай энд амьдрахаа больсон юм биш байгаа даа. Ямар их хүнээр тоглодог яасан овоо хүүхэн бэ чи,гайгүй ээ тэр нэг юмтайгаа ирэх юм бол чамайг хэн бэ гэдэгийг хэлээд өгнөө гайгүй. Эсвэл анхнаасаа та хоёр хамсаатан байсан уу? Ийнхүү машинаа нуусхын тавиад рульээ дэрлэн элдэвийг бодон хүлээж байтал Мишээл ч нөгөө залуугиийнхаа хамт хүрээд ирлээ. Гэтэл нөгөө хоёр чинь хөтлөлцөөд садны тийш яваад өглөө. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Шуурга сөрсөн цэцэг
Оруулсан admin on 2007-12-28 02:10:27 (9200 уншсан)

Би нэгэн хөөрхөн эгчмэд бүсгүйд дурлаад удаж байна. Гэхдээ зүгээр ч нэг дурлаагүй, зүйрлүүлж хэлэхийн аргагүй тийм ихээр дурласан. Түүний байр байдал царай төрх нь эгээ л сахиусан тэнгэр гэлтэй, түүний гоо үзэсгэлэнг зүйрлүүлж хэлэх үгийг олоход хэцүү бөгөөд хөдлөх, аяглах, инээмсэглэх нь хүртэл яавч эгэл нэгэн бус гэдгийг нь илтгэнэ. Гэвч тэр надаас таван насаар эгч бөгөөд нөхөртэй, гурван настай охинтой тул би цөлд бороо хүлээх мэт олон удаа шантарч, арга мухардахад хүрдэг байв. 
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Айдсын хот (төгсгөл)
Оруулсан admin on 2007-12-19 03:58:13 (8426 уншсан)

Ингэж л шивнэсэн гэж би дотроо бодоод унаад өгсөн билээ. Намайг унахтай зэрэг нөгөө эмч нь миний дэргэд гүйн ирж амны хаалтаа авахад л би халдвар аваагүй юм байна хэмээн итгэж, биеэр амьд халуун цус гүйх маань өөрт мэдэгдэж эхэллээ. Тиймээ азаар би халдвар аваагүй байжээ. Шивнэж яриа ч үгүй юм байж, зүгээр л тарих хэрэггүй халдваргүй байна хэмээн ердийн өнгөөр хэлсэнийг дэндүү айсан миний чих шуугиад сонсоогүй төдийгүй харин ч устга хэмээн хий үг дуулсан нь тэр байжээ. Тусгаарлах өрөөнөөс гарлаа. Амрах өрөө. Халуун кофе уух уу, юу уух вэ амарч тайвширч энэ тасалгаанд хонож ч болно, хүсвэл хоол захиалгаар хийж өгье. Би зөвхөн харихыг л хүсч байлаа. Би амьдралын амтыг жинхэнэ утгаар нь ердөө өнөөдөр мэдэрч авлаа. Амьдралын хором бүр юутай үнэ цэнэтэй.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )