BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-18 20:55:10 (9134 уншсан)

Тэр нэг өдрийн маргааш нь эмнэлэг явахаар тохироод Тулгаа Мишээл хоёр салж билээ. Мишээл өглөө босон усанд ороод гэдсээ аажуухан илэнгээ миний хүү ээжийгээ уучлаарай,ээжид нь даанч өөр арга алга,аав нь өөр ээжээс маматай болж байгаа,хорвоод мэндлэх хувьгүй хонгор үр минь хагацъя даа. Тэгээд ч үр минь айлын тогоо өнгийн бусдын эрхээр жаргалтай мэт харагдаж явахын оронд өөрөө өөрийнхөө хирд таарсан тавилангаараа л жаргаж явъя даа. Ээж нь зүтгээд чамайгаа гаргалаа гэхэд...за за ер нь мэдэхгүй ээ хэмээн асгаран байж билээ. Тэгээд хувцасаа өмсөөд ойр зуурын бэлдсэн юмаа аваад гартал Тулгаа аль хэдийн ирчихсэн орцных нь үүдэнд сууж байв. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-17 03:22:11 (9078 уншсан)

...Хэд сайн огиулж аваад царайгаа толинд харан гайхлаа. Яагаад ингэв,нээрээ өчигдөр өдрөөс хойш юм идээгүй юм байна ш дээ. Тэгээд ингэж байгаа юм болов уу.
Цэцгээ эгч гайхан яасан охин минь зүгээр үү, янз бүрийн юм идэж хордлого авсан юм биш байгаа даа.
-Уучлаарай Цэцгээ эгчээ би идэж чадахгүй нь,та надад хөргөгчнөөс нэг хүйтэн ус аваад өгөөч. Би хичээлдээ явахгүй бол хоцрох нь...
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-13 21:59:09 (9272 уншсан)


... Хулан,Мишээл 2 багын найзууд. Хулангийнх боломжийн амьдралтай,ээж нь гадаадын нэг төсөл дээр ажилладаг,аав нь өөрийн гэсэн зах зээлтэй хэвлэлийн компанитай.
Тэр хоёрын нэг адил юм нь аливаа зүйлд бие дааж ханддаг,өөрийн гэсэн бодолтой охидууд. Өдийг хүртэл тэр 2 нэг ч юман дээр санаа зөрж муудаж үзсэнгүй.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай (үргэлжлэл)
Оруулсан admin on 2007-12-10 01:20:15 (9042 уншсан)

... Ийнхүү элдэв бодолд дарагдан сууж байгаад хажууд хүн ирсэнийг ч анзаарсангүй. Нэг гар мөрөнд хүрч чи зүгээр үү? ийм хөөрхөн охин уйлдаг юмуу гээд халаасаа ухаж харагдана. Тэгсэнээ яанаа алчуур сальфетк аль нь ч алга гээд гараараа нулимасыг минь арчингаа инээмсэглэж билээ.
Тэгээд зөндөө л юм яриад байдаг. Үнэндээ ярьсан юмнаас нь нэгийг нь ч ойлгосонгүй. Гэнэт нөгөөх чинь хүүе хоёулаа танилцаагүй юм байна ш дээ. Чамайг хэн гэдэг вэ? намайг Тулгаа гэдэг, Би энэ 2 дугаар орцных л доо. Чи намайг танихгүй байхаа, би цэрэгт яваад саяхан ирсэн хэмээн урсгаж гарав.
Мишээл инээмсэглэн өөдөөс нь харснаа намайг Мишээл гэдэг манайх нүүж ирээд удаагүй байгаа хэмээн хэлээд босон явав. Гэтэл Тулгаа хүүе чи ядаж баяртай гэж хэлэхгүй юмуу.... Мишээл чив чимээгүй эргэж ч харалгүй гэрээ зүглэв.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: БЭСРЭГ ЯРИА:
Оруулсан admin on 2007-12-08 06:54:00 (8333 уншсан)

БЭСРЭГ ЯРИА: “БИ ЯВЛАА”
Саяхны нэгэн орой хоёр ч дүү хүү манайхаар ирлээ. Хэсэг ярилцаад сууж байсан нэг л мэдэхэд нэг нь яваад өгчээ. Морь харах далимандаа гарч харвал тэрэг нь ч алга, яах аргагүй яваад өгчээ. Эргэж орж ирээд “Чамд явлаа, харилаа энэ тэр үг хэлэв үү?” гэхэд “Үгүйчиш” гэж мөрөө хавчиж байнаа. Маргааш нь дүү хүү /Б.Цоож. нас 25. Японд хоёр дахь жилрүүгээ дөхөж яваа/ манай дээр арүбает хийсэн юм. Ажлын зав чөлөөгөөр: ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Мянган жилд ургах ганц сарнай
Оруулсан admin on 2007-12-08 06:48:50 (9103 уншсан)


Навчис хийссэн намрын тэр нэг орой сэтгэл минь нэг л уйтай. Гадаа хүүхдүүд хөгжилдөн тоглож,хөгшид элдэвийг ярилцан,өвгөд саравчны доор даалуу тоглоно.Энд тэнд хосууд бие биендээ элдэвийг шивнэн бүсгүй нь жаргалтай нь аргагүй үе үе, тас тас хөхрөн сууна. Гэтэл би ямар байна.Сэтгэл минь нэг л хоосон, яагаад ч юм гомдлоор дүүрэн,доголон нулимастай юуг ч юм мэдэхгүй гөлрөн сууж байдаг. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Шүлэг: Sienna : Айдсын хот (Өгvvллэг)
Оруулсан admin on 2007-11-28 04:51:10 (8986 уншсан)

1-р хэсгийг энд дарж уншаарай.

Ажлын үүдэнд тулган зогсох таксиг хараад хамгаалалтын ажилтан намайг гаргаж хаалга дангинатал түгжиж авахаар зэхэн хаалга тийш зүглэн ирэв. Түүнийг хараад хэдхэн сарын өмнө хамт ажиллаж байсан боловч одоо сэтгэл мэдрэийг эмнэлэгт амчлүүлсээр буй хамгаалалтын ажилтан залууг өөрийн эрхгүй дурсав. Тэрхүү залуу хэдийгээр хариуцлагатай ажилтан боловч ихээхэн сахилгагүй араншинтай байсан билээ. 3 сарын өмнө өөрөөсөө болсон нэгэн тохиолдлын улмаас тэр араншин нь ор мөргүй алга болж дуугүй ноомой төрх бүхий өөр хүн одоог хүртэл амналэгт хэвтсаар байгаа. Тэрээр өөрийнхөө харуулын ээлжтэй шөнө хамт харуулд гарсан нэгэн залууг ятгасаар 2 давхрын амралтын өрөөнд 1 цаг унтуулахаар явуулж дөнгөжээ. Ингээд сониуч зандаа хөтлөгдөн гэртээ дууриалган хийсэн зомбигийн дүр бүхий багийг толгойндоо углаад цээжиндээ ноорхой хувцас эгэлдэрч орхиод шилэн ханандаа тулж нүүрээ наагаад эргэн тойрноо харж гарчээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Балчир насны минь сэтгэлд хоногшсон дурсамж
Оруулсан admin on 2007-10-27 07:33:26 (10594 уншсан)

 

Тэнгэрт үүл бүрхээд юу юугүй бороо орох гэж байлаа. Чимбай өглөө усанд явах гэж гарснаас хойш хичнээн цаг өнгөрснийг сая л ухаарчээ. Бушуухан усаа аваад явъя гэж бодсон боловч тэнгэрт аянга цахилгаан бууж бороо шивэрч эхлэв. Гол дээр байсан хүмүүс бүгд л сандран гүйлдэцгээнэ. Хамт тоглож байсан найзууд нь ч гэсэн ум хумгүй гэр гэрийн зүг сандран гүйнэ. Чимбай яахаа мэдэхгүй хоёр литрийн хоёр хоосон бетоноо гартаа савчуулан гэрийнхээ зүг гүйх зуураа за одоо эгчид загнуулна даа юу гэж хэлэх вэ, ядахад усаа ч аваагүй байдаг гэж бодон гүйж явтал нойтон өвсөн дээр халтиран ойчив. Их л эвгүй нуруугаараа ойчсон болохоор хэсэг хэвтэж байгаад арай хийж босоод харвал эгч нь шүхэр барьчихсан ирж яваа харагдав. Чимбай гуай чи одоо хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ? Аль өглөө усанд явсан одоо хэд болж байна гэж загнахад Чимбай миний нуруу өвдөөд байна эгчээ сая усаа аваад яарч яваад халтирч ойчоод усаа асгачихлаа гээд нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн өрөвдөлтэй царай гаргавал эгч нь сандран алив нурууг нь үзье, болгоомжтой явахад яадаг юм.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Засаглалын хоцрогдсон лекц (егөөдөл)
Оруулсан admin on 2007-06-04 02:14:49 (8506 уншсан)

Өмнөтгөлийн оронд
Монгол улс бол засаглалын хөгжлөөрөө дэлхийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байгаа орнуудын нэг л дээ. Дэлхий улс төр судлаач нар манайхны оюун санаа уралдуулан байж сонгосон Бялууны засгийн газар, авилгын засгийн газар, зөвшилцлийн буюу завшилцлийн засгийн газар, улмаар үндэсний эв нэгдэлтэй хуйвалдааны засгийн газар зэргийн бүтэц бүрэлдэхүүн, улс төрийн бааз суурь, олон түмний итгэл хүлээсэн байдал зэргийг үзээд дуу алдацгааж байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Одончимэд : Молиго загас (хошин өгүүллэг)
Оруулсан admin on 2007-05-24 04:28:55 (9328 уншсан)

 Насаараа үлий сахисан cap шиг голын эрэг сахиж байгаа хүн загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна. Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана. Харин өвгөн өөрийн гараар янзалж хар залуугаасаа гарынх нь шөлийг ууж дассан эмгэнээ дайлна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Зүрхгүй амьдрал ...
Оруулсан admin on 2007-05-16 02:58:26 (8793 уншсан)

...Тэр хүн, энэ хорвоогийн хамаг л аз жаргалыг өөртөө байлгахыг мөрөөддөг.Тэгээд бас ч хэнээс ч илүү мөрөөдлөө биелүүлэхээр шаргуу хөдөлмөрлөдөг..
Ажлаа тараад гэртээ ирмэгц хөөрхий бяцхан үрс нь алга тосох атлаа баярласан харцыг барин тосно..Харин ухаант гэргий нь бүтээ болов уу? гэх гоьдлогын намуухан харцаар нөхрөө ширтэнэ. Юу ч бүтээгүйг ширүүн дарвиун, цухалдуу харцнаас нь мэдэрсэн гэргий нь санаа алдан галын өрөөрүүгээ орно. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Шүлэг: Зүрхгүй амьдрал
Оруулсан admin on 2007-05-14 06:43:00 (8312 уншсан)

...Тэр хүн, энэ хорвоогийн хамаг л аз жаргалыг өөртөө байлгахыг мөрөөддөг.Тэгээд бас ч хэнээс ч илүү мөрөөдлөө биелүүлэхээр шаргуу хөдөлмөрлөдөг..
Ажлаа тараад гэртээ ирмэгц хөөрхий бяцхан үрс нь алга тосох атлаа баярласан харцыг барин тосно..Харин ухаант гэргий нь бүтээ болов уу? гэх гоьдлогын намуухан харцаар нөхрөө ширтэнэ. Юу ч бүтээгүйг ширүүн дарвиун, цухалдуу харцнаас нь мэдэрсэн гэргий нь санаа алдан галын өрөөрүүгээ орно. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Дорж : Мялаалга
Оруулсан admin on 2007-05-06 23:13:30 (10522 уншсан)

- Шинэ байрны мялаалганд урья гэсэн бичигтэй хуруу дарам хуудас аваад гайхшран сууж байтал, нягтлан бодогч Төмөрхүү, бас нэг тийм хуудас барьсаар орж ирэв.
- Чогдог тун чамбай эр шүү. Юм бүгд дээр нямбай загнана. Энэнийг хараач гэж Төмөрхүү, урилгын хуудсыг эргүүлж тойруулан үзэж байна. Чогдог гэдэг маань манай аж ахуйн дарга билээ.
- Тиймээ, үнэхээр чамбай гэдгээ баталж байна. Ганцхан хуруу дарам цаасан дээр л бүхэл бүтэн урилгыг багтаасан байна. Мөн ч хичээнгүй, тун ч жижигхэн бичсэн байна шүү.
- Мань эр цаас хэмнэхийн хажуугаар бас бэхээ арвилахыг бодолцсон байна шүү. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дожоодорж : Хачин хүн
Оруулсан admin on 2007-05-06 22:31:37 (9023 уншсан)


Нэг
- Тунсаа минь өнөөдөр яасан халуун өдөр гэгч вэ?
- Намрын шар нар гэдэг чинь энэ дээ. Чи костюмаа тайлаад сэрүүцэж үз. Наваан минь.
- Баярлалаа хө. Аймгийн гудамжаар хэд алхсан чинь халуунд шатаад жихтэйхэн, гол дээр очиж усанд орчихоод эргээд ирлээ. Танай энд чинь ийм эрт намар болдоггүй юм байгаа биз дээ?
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л. Дашням : Тайгын болзоо
Оруулсан admin on 2007-05-06 22:26:19 (9007 уншсан)

Тарвагат уулын оройгоор хэсэг цаа бэлчээрлэн явна. Яргуй хөөн сүрэг тэргүүлж явсан шар халиун мянджаг уулын сэрвээнд гарч ирэнгүүт дүрлэгэр хар нүдээ тормолзуулан, хэсэг зуур ийш тийшээ ажиглан зогсов. Гэтэл тавьтаргүй тасбан хажуугаар нь гүйлдэн өнгөрч, Тарвагат уулын хилэн хивнэг гэлтэй үй зайгүй ургасан шар яргуйн дунд ийш тийш баярлан хөлхөлдөх боловч шүдгүй тул амандаа цэцэг, ногоо тасдан хийх нь төдий л үгүй нь ажиглахуйяа өрөвдөм хөөрхөн бүлгээ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: А.Дандийядам : Хорин есөн хонгор
Оруулсан admin on 2007-05-06 22:22:45 (9015 уншсан)

Ган тулганаа дүрэлзэн асах аргалын гал дээр ширмэн тогоо дүүрэн, сүүтэй цай даргилна. Бадамханд гуай цайгаа самран уудлах зуур уншиж буй захидлыг чих тавин чагнана.
“...Хэдэн цагийн турш газар доргиулан нижигнэж байсан их бууны дуу намдмагц бид морин атакт оров. Бидэнд удаан цагаар бүслэгдэж ар талаасаа таслагдсан Германы цэргүүд хирдээ яггүй эсэргүүцэв. Гэвч манай морин анги фашистын зандалчдыг ёстой л үүрэнд нь бут цохисон! Тэр тулалдаанд би Германы хоёр зандалчинг устгаад “СС-ийн бололтой нэгэн офицерийг дайран чавчих гэтэл тэр маш зальтайгаар бултан миний морийг...” гээд таг болоход Чимэдийн царай хувисхийв. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш. Ванчаарай : Гагнаас
Оруулсан admin on 2007-05-06 22:14:33 (8439 уншсан)

Ажилд анх орсон залуу мэргэжилтэнд амьдрал, дээр аль хачин юм тааралдахыг тэр гэх вэ.
Сургууль сая төгсгөсөн залуу инженер Ойдов Хүнүй голын баруун эрэг дээр суурилсан хангай нутгийн нэгэн нэгдэлд орлогч даргаар томилогджээ. Дарга инженер хоёр бие биеэ их л өөрөөр төсөөлөн бодож байжээ. Дарга нь инженерээ нийслэл хотын эрдэм сурлагатай залуугийн нэг гэж дуулаад дэгжин илгэн хүрэм юм уу нийлэг эдээр хийсэн пальто өмссөн, сахлаа юм уу үс хуузаа ургуулсан, өндөр цагаан залуу санаанд нь бууж байжээ. Гэтэл түүний оронд техникумын ямар ч ангийн охин огт хачирхалгүй «найзаа» гэж үерхэм насны нялдгар царайтай, усгал харцтай шувтан мөртэй намхан бор залуу монгол дээлтэй хүрээд иржээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш. Ванчаарай : Нутгийн минь хун нуурандаа бий
Оруулсан admin on 2007-05-05 02:57:00 (8841 уншсан)

Долдугаар сарын нэгэн цэлмэг сайхан өдөр бид хоёр зуслангийнхаа дэргэдэх ой руу явлаа. Шинэ орсон шиврээ борооны чийг ханхлан, газраас бүлээн уур савсаж, нарсан ойн шулуухан модод улам ч урт гоолигхон болчихсон харагдана. Нар хөөрөх тутам ойн доторх гялалзсан сахдаг ногооны өнгө бүдгэрч моддын завсар зангаар хөх суунаг татна.
Удаж өжсөн хөвд өвсний үнэрийг нялх ногооны сэнгэнэсэн үнэр, цэцэгсийн хурц анхилам үнэр даран ханхална.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: М. Бизьяа : Хилсдэхгүй
Оруулсан admin on 2007-05-05 02:53:54 (8623 уншсан)

Залуу эмч Пүрэвдорж гэрлээд удаагүй байжээ. Пүрэвдоржийн
хүүхэн Мишгээ бас залуу, нөхөртөө тун хайртайгаас гадна нэлээн эмзэг юмсанжээ. Ялангуяа сүүлийн энэ сард хоол унданд дургүй болсноос хойш нөхөртөө бага зэрэг тунирхуу байх болжээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: М.Бизьяа : Журмын нөхөд
Оруулсан admin on 2007-05-05 02:51:17 (9585 уншсан)

Өглөөгүүр нэг залуу Улаанбаатарын төв цэцэрлэгт дээгүүр харан дэмий холхиж байв. Цэцэрлэгийн баруун хаалгаар бачимдсан байдалтай нэг залуу орж ирэв. Хоёр залуу мөргөлдөх шахам тулгаран зогслоо. Түрүүчийн залуу шазруун дээрэнгүй зангаар Та хүн үү гэхэд нөгөө залуу,
— Нүд чинь зүгээр үү. Би Далантай. Чи Наянтай биш үү гээд хирдхийсэн янзтай алхам ухрав. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )