BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дармаагийн Батбаяр : Мэлмий
Оруулсан admin on 2007-05-05 02:46:50 (8772 уншсан)

Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ өндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ үргэлжлүүлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгүй . Жавхлан хүү хором тээнэгэлзсэн янзтай зогссоноо хаалга нь мөн байгаа гэсэн мэт өлийн харахдаа хүлээн авагчийн чийдэн шиг юм хаалганд байхыг ажин , лав хаалга онгойхоор ногоон гэрэл асдаг юм байх гэж бодон хонхыг дахин дарав. Төдхөн хаалганы цаана цоож түлхүүр тожигнон хаалга аажимхан онгойсон боловч ямар ч гэрэл ассангүй.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: З.Баттулга : Сонгог хүмүүс
Оруулсан admin on 2007-05-05 02:44:06 (8160 уншсан)

7-р сарын сүүлчээр юмсанжээ. Yдшийн орсон ширүүн бороо зүсэрч , гудамжинд хүний хөл татарчээ .
Цагдаа Түмэн бүтэн гурван цагийн турш хувиарт газраа эргээд Ерөөгийн 1-р гудамжны зүүн үзүүрийн сүүдэртсэн догол дахь нэг хашааны үүдэнд амсхийхээр ахархан жижиг сандал дээр суулаа .
« Ерөөгийн 9 тоотыг анхааралдаа ав !» гэсэн нэмэлт үүргээ бодож суугаа цагдаа Түмэн өврөөсөө тамхи гаргаж нуусхийж асаагаад галыг нь ханцуйдаа далдлан хаа нэг сорж , эргэн тойрноо ажин анир чагнав. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц. Базаррагчаа : Улаан хадны өвөлжөө
Оруулсан admin on 2007-05-05 02:39:24 (8939 уншсан)


Хургандаа цадтал хөхөөгүй бол
Төлгөндөө майлдаг
(Хоньчдын хууч яриа)

Эл өгүүллэгт уул нь «Хамхуул халзан» ч юм уу, «Төлгөн суурь» гэж нэр өгч болох байлаа.
Чингэтэл, Хөх чулуут хэмээх хаа холоос бараа нь дүнхийсэн, майхан хэлбэртэй аварга цагаан уулын нэгэн ам болох Улаан хадны өвөлжөөг үзсэнээс хойш , мал дагасан хүн ийм уулын нөмрийг түших нь түмэн зөв өө гэх бодол эзэмдэх болж билээ.
Зэлүүдширсэн тэр нутаг ус одоо ч гэсэн буйд хэвээрээн л байна шүү дээ, гэхдээ тэр нутаг усны нэрээр өгүүллэгээ нэрлэв. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Н. Банзрагч : Энгэрийн гурван хайлаас
Оруулсан admin on 2007-05-05 02:36:24 (9146 уншсан)

Уужимхан урт хөндийн эхэн тушаа , хадтай өндөр толгойн энгэрт гурван өвгөн хайлаас холоос сүр бараатай харагдана. Хайлаасны ногоон навчис нь дөрвөн зүгтээ шүхэрлэн тэлж зэлүүд хээрийн салхины аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилүүдээ тоолж, болж өнгөрсөн үйл явдлаа хүүрнэн өгүүлэх мэт . Хав ойр ой модгүй тал хөндийд гурван лүглэгэр хайлаас хэдийд ургасныг хэн ч үл мэдэх бөгөөд олон жилийн турш ширүүн бороо цасан шуурганд савчин ганхаж урт үндсээ газрын гүн руу бат шигтгэн улам улам бүдүүрэн ургаж өдий хүрчээ.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: С. Бадраа : Шонхорын магтаал
Оруулсан admin on 2007-05-05 02:24:16 (8730 уншсан)

Би Намсрайтай уулзав . Энэ хүн бол нисэх онгоцны газар он удсан хашир догь нисэгч юм.
Би түүнийг нэлээн дээр үеэс таних болно . Энэ хүн идэр залуудаа нарийхан гулжгар биетэй атал цул шандас шөрмөсөөр бүрдсэн мэт жавхалзсан чийрэг залуу байв. Харин одоо насжиж таргалаад эв хавгүй бүдүүн эр болсон мэт санагдана . Дөчин хэдэн оны үед байлдааны сөнөөгч онгоцыг онц чадамгай эзэмшсэн хүн гэж ихэд нэрд гарч байсныг би мэдэх юм . Хожим иргэний агаарын тээвэр бий болсноос хойш анхандаа «Царцаа ногоон » дараа « ИЛ 14 » онгоц барьж монгол нутгийнхаа ямагт мишилзэн байдаг хөх огторгуйгаар хөндлөн гулд хичнээн ч нисэв дээ,бүү мэд ! ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Бааст : Алтайн хөх дөнөн
Оруулсан admin on 2007-05-05 02:21:27 (10339 уншсан)

Цасан цагаан онгоц маань мөнх цаст домогт Цамбагаравын зүүн сугад хэдэнтээ сүрхий дайвалзав. Төрсөн өссөн нутгийн минь сэтгэлд дулаан, зүрхэнд зөөлөн газар нутаг нүдэн өмнө жирэлзэн өнгөрч эхлэв.
Цагаан түнгэ /үнэндээ цагаан дэрст гэсэн үг/ гэдэг нэгэн сум ард олон хэдэн мянган малтайгаа өлхөн намаржиж, өвөлжиж, хаварждагаар барахгүй хавар нь зөндөө газар тариа тарьдаг, намар нь хаа л бол хадлан авдаг хишигт нутаг минь шаргалтан харагдахаар бие сэтгэл минь нэг л хачин боллоо. Цагаан түнгэ нутаг маань бол Ховд голын нэгэн уужим цүлхгэр, тохой юм л даа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Бааст : Хаш аяга
Оруулсан admin on 2007-05-05 02:16:19 (18773 уншсан)


Дотны найз Гонгорын Хайдавтаа
Баруун уулын даваа нь
Бартаа ихтэй даваа даа хөө
Баруун айлын Гавалмаа бүсгүй нь
Баахан зүрхний тольт уу даа хөө ...
Ардын дуунаас

Оройн саалийн цаг болов. Ууланд хариулганд байсан үхэр жингийн тэмээ шиг жирийгээд гэр лүүгээ цувчихлаа. Ээлжгүй үхэрчин өвгөн Тэрбиш үхрийнхээ сүүлчийг харан гэлдэрсээр гэрийнхээ гадаа ирэн иртэл нь хэн ч түүнийг дуудаж “Манайд орж цай уу” гэсэнгүй. Уг нь фермийн саальчид Тэрбишийг орой бүр ээлжээр гэртээ урьж цайлдаг заншилтай болчихсон юмсанжээ. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Бадарч : Чулуун арслангийн хэрэг
Оруулсан admin on 2007-05-05 02:09:51 (10549 уншсан)

Л.Бадарч : Чулуун арслангийн хэрэг

Урчуудын эвлэлийн... аймгийн салбарт нэг чулуун арслангийн хоншоорыг “эмчилж” байлаа. Хорь гаруй жилийн өмнө нэг “Зоригт” эр, арслангийн хоншоорыг хуга цохиж “номхтгосон” юм байжээ. Тэр зоригтон”арслангийн’’ хоншоорыг түлээний сүхээр ганцхан далайлтаар хэмх цохисон байхад, одоо түүнийг сэлбэх гэж хоёр сайн барималч хорь хоног оролдож байж хоншоортой болголоо. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Алгаа : Хулгар хээрийн дууль
Оруулсан admin on 2007-05-05 02:01:33 (9282 уншсан)

Баяр гуай та сумын наадамд хулгар хээрийнхээ түрүүлж шуугиан тарьсан намтрыг яриач! гэхэд Баярын нүд гялалзан, хийморь сэргэж хоолой засаад,
- За байз. Тэр чинь туулай жилийн зунсан билүү дээ. Тэр наадмын дараагаар би баярласан гомдсон хоёртоо болж гурван өдөр шөнө тувт архидаж балрах дөхсөн юм шүү. Хүний амьдралд баярлах гомдох юм алийг тэр гэх вэ! Тэр л миний баярлах гомдох хоёрын туйл болсон болов уу. Наадам яагаа ч үгүй байсан. Би үүрээр босож хулгар хээрээ унаж Нөмрөг Сумын төв ороод буцаад хамж явав. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Жижүүр өвөө хаашаа явах бол ?
Оруулсан admin on 2007-04-17 21:40:00 (8488 уншсан)



Би нэрийг нь мэдэхгүй ээ , гэртээ орж гарах бүр үүдэнд үргэлж тааралддаг 60 гарч байгаа гэм хоргүй өндөр шар өвөөгийн . Үргэлж таралддаг гэдэг нь орцны жижүүр болохоор тэр. Хааяа хаалга тогшин тогны , байрны мөнгөө хийгээрэй . Би цалингаа авч чадахгүй байна. Би ч бас амьдрах гэж ядаж байна гэж халамцуухан хэлдэг энэ өвөөг би шинэ жилээр нэг баярлуулах юмсан гэж бодсоор чадаагүй тул , дараа нь цагаан сараар заавал баярлуулна даа гэж амласан боловч миний амлалт салхи шиг л хийсэн одсон . Нэг мэдэхэд 4 сар дундаа орчихжээ...
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Тэнгэрийн элч шиг залуу
Оруулсан admin on 2007-04-17 21:34:26 (8909 уншсан)

Тэнгэрийн элч л ийм зантай байдаг байх гэмээр сайхан зантай залууд дурлаж билээ. Урьд нь хэзээ ч хэн нэгэнтэй гэрлэх тухай боддоггүй байсан боловч, харин түүнтэй бол бүх насаа цуг өнгөрөөхөд харамсах юмгүй санагдаж байсан юм. Тэр бас надад их сайхан ханддаг байж билээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан (бодрол 5)
Оруулсан admin on 2007-04-08 20:54:51 (8549 уншсан)

 

ТҮЛХҮҮР
Би түлхүүр барьдаг нэгэн.Харин та бүхэн намайг түлхүүр барьдаг гэхээр нээг л олон түлхүүр холбож барьсан аж ахуйн нярав гэж бодов оо.Би түүнээс чинь тэс өөр түлхүүрийн тухай өгүүлэх гэж байна.
1982 оны хавар гадгаадад /ЗХУ-д/ мэргэшил боловсрол эзэмшсэн /ТМС төгссөн/
шинэ залуу боловсон хүчин БНМАУ-ын ууган аж үйлдвэрүүдийн нэгний боловсон хүчний эрхлэгчийн хаалгыг татлаа.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Фармеусын эмгэнэлт зүүд 2 (метароман)
Оруулсан admin on 2007-04-01 22:26:08 (8988 уншсан)

Уг нь болох ёстой юм болдогоороо болсон бол Честэр л түүний оронд эдгээр араатнуудын зугаа болж, энэ бүх доог тохууг амсаж өөрийгөө азгүй хүн гэдгээ ахин нотлох ёстой байсан юм. “Хувь тавилан хааяа зөв сонголт хийх нь бий” гэж хаанаас ч билээ уншсан нь санаанд орлоо.
Шөнөжингөө бороо цутгаж, цахилгаан цахиж, дусаал энд тэнд гоожсоор Фармеус унтаж ч чадсангүй. Аянга цахилгааны хурц гэрэлтэй зэрэгцэн өвгөн Клеонтус муухай шүдээ арзайлган инээж байх нь тодрох тул тэрээр үе үе цочин хөлс нь бурзайна.
Ашгүй нэг өглөө болж шөнөжин унтаагүй Фармеус худалдааны газраар зүүрмэглэж яваад лангуун дээгүүр тэгнүүлээд тавьчихсан шинэхэн тугалын махыг шороотой хутгаж орхилоо. Махны худалдаачин орилж хашгичин олны анхаарлыг түүн дээр татсанд Фармеус сандрахдаа халаасандахаа шавхах зуураа бүтэлгүй Честэр гэж амандаа бувтнаж байв. Байгаа бүх мөнгөө үсчин зогсох худалдаачинд өгсөнд махны худалдаачин үсрэхээ болиод дахиад 4 доллар нэмж төлөхийг шаардав. Фармеус яах ч учираа ололгүй сандарч балмагдав. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан 4 (Бодрол)
Оруулсан admin on 2007-04-01 05:28:00 (8924 уншсан)

ЧОНО ДАГУУЛСАН ШӨНӨ
...Манай өглөө ингэж эхэлдэг
Маргаашын өглөө ч ингэж эхэлнээ.../Хүүхдийн дуунаас/

...Даараад сэрлээ.Сэрэх ч гэж дээ,хальт ухаан орлоо.Гэхдээ нүдээ нээж ч чаддаггүй,чадал ч хүрэхгүй шинжтэй.Тархи задарчих шахан янгинан өвдөж,дотор муухайран дээр нь ам цангах нь тэсвэрлэхүй еэ бэрх ажээ.Ядаж байхад доороос нэвт жиндүүлэн хайрна...Ямар нэгэн хучих,нөмөрчихмөөр юм бас хоолой давуулчих шингэн юм хайн гараараа тэмтэртэл... Цочоод сая л бүрэн сэрлээ.Энэ чинь юу вэ,би хаана байнаа??? ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Чинагийн Галсан : Их хүрэнгийн удам
Оруулсан admin on 2007-03-27 04:37:49 (9094 уншсан)


1

Сайрын говийн дунд орж явтал салхи гэнэт эргэж, цас хаялж эхэллээ. Нижигнэтэл хатируулж байсан адуу зог тусан дороо эргээд унгалдлаа. Их хүрэн сүргийнхээ дулаан нөмрийг орхин урагш цойлон гарч ирээд бага хүрэнгийн гүрээ хавиас хавхийтэл хазаж хайрах нь агшинд цаахна зогсоо дөнөн халтар руу бөгсөө эргүүлэн улаан суга руу нь түсхийтэл тангарлаа. Азарга, гүү хоёр зэрэг дуу алдан, өөдөөс нь хазах, тангарахын сэхээгүй бушуухан зайлахаа л бодсон нь хөгшин гүүнээс тийм их хүч гарахын чинээ санаагүй явсан, одоо түүндээ бантсаны гэрч гэмээр.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Чинагийн Галсан : Эх
Оруулсан admin on 2007-03-27 04:36:19 (11357 уншсан)

Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ. Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ юм юм л болоод өнгөрчээ. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь нөхрийн минь толгойг залгисан бузар эм! гэж бодож байхад нөгөө нь нөхрийг минь зовоож явсан өөдгүй эм! гэж бодох мэт.
Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь, үхэх хүний гуйлга болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Даваасүрэн: Аалзан үсэг
Оруулсан admin on 2007-03-27 04:20:05 (8743 уншсан)

Манан аятай бүртэлзэн харагдах Их цагаан хэрэмний наанаас уртаа гүүр сунан тогтсон ажгуу. Гүүрний өндөр хашлагыг тохойлдон урт саарал цув, хар бүрх малгайтай хөрслөг бор залуу зогсож байв. Голын тунгалаг ус сэрүү татуулан мяралзаж, ёроолд нь өндгөн шар чулуунууд гэрэлтэнэ. Мань залуу усан дээр эргэлдэх солонгон нүдтэй эрвээхэйг удаан ажиглан зогслоо. Эрвээхэй залуугийн мэлмийд тун ойрхон, тун томоор эргэлдэхэд хөнгөн хөл, зөөлөн хэвлийгээс нь алтлаг тоосонцор бужигнана. Шүдэнзний дарь шиг бөнжгөр хүрэн нүд нь хоромхон зуур хувиран хөх өнгөөр мэлтэгнэв.  ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дармын Батбаяр: Алтан хараацай
Оруулсан admin on 2007-03-27 04:16:57 (12673 уншсан)

Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисч, хэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт.  ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Пүрэвхүүгийн Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2007-03-27 04:07:00 (9342 уншсан)

Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно. Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: ХАЧИН/ THE STRANGER
Оруулсан admin on 2007-03-15 05:02:49 (9039 уншсан)

Линда К. Казин-д
To Linda K. Cousin

Өгүүллэг

Түүнийг бүгд л хачин хүн гэлцдэг. Бүр багаас нь л тэгж хачирхдаг байв. Ангийнхан нь инээхгүй байхад Хачин (би ч бас түүнийг Хачин хүн, товчлоод Хачин гэе) ганцаараа инээнэ. Эр хүн атлаа тэр тамхи татахгүй, архи уухгүй, хүүхэнд ... хүүхэнд хүүхэнд ямарыг нь бүү мэд, тэр ер нь битүүлэг нууцлаг хүн.
Дунд сургуульд байхдаа ангиараа зугаалгад явдаг байснаа уншигч Та санаж байна уу. 10-р анги төгсөх хаврын зугаалганд явах болов оо. Харин Хачин ганцаараа явахгүй гэв. Ангийнхан нь юу базааж явахаа ярилцаж загасны томаттай нөөш үү, үгүй ээ тостой нь гоё гэлцэхэд мань Хачин “тостой нь гоё!” гэж үнэн сэтгэлээсээ орилж, “энэ өөрөө явахгүй байж ямар хачин амьтан бэ” гэж бөөн инээд болсныг ангийнхан нь одоо ч дурсдаг юм.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )