Өгүүллэг: Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
Оруулсан admin on 2023-01-04 10:01:49 (8303 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Лхагвагийн Дайриймаа
ГАР ХӨРӨӨ
Түвдэнг хүмүүс “хүний мухар” гэдэг байсан аж. Тэр тусархуу, малд гярхай, гарын ур сайтай нэгэн байсан билээ. Бүгд л алдсан, олохгүй байгаа малаа түүнээс сурна. Тэд хайснаа олохгүй буцна гэж бараг л байхгүй. Түвдэн хаана ямар мал өтсөн, хөл нь хугарсан гээд бүгдийг нь л хэлж өгнө. Өөрөө ч чадахыгаа өтчилсөн, чиг барьж боосон ч байх. Гэвч хорвоо түүнийг залуухнаар нь буцааж авсанд хүн бүр л харамссан аж. Эхнэр Сэрж нь хоёр жилийн дараа нутгийнхаа Гэмпилтэй ханилан, нэг охин төрүүлсэн билээ. Түвдэнгийн хүү аавыгаа дуурайсан сэргэлэн, бас гарын дүйтэй тул аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийн зургийн ангид суралцах болжээ. Дүү охин нь тавдугаар ангид сурдаг, мөн л сэргэлэн, сурлага сайтай, царайлаг охин байлаа. Дотуур байранд амьдардаг аж. Сэрж нэг зүйлийг огт мэдэхгүй явсан нь Гэмпилийн охинд нь шунасан адгуусан хүсэл байв. Охин хойд эцгийнхээ нэг л биш харцыг зөнгөөрөө гадарлах болсон тул амралтаараа аль болох л гэртээ очихгүйг хичээн, авга эгчийндээ очин ганц хоёр хоногийг хорооно. Гэвч нагац ах нь түүнийг хүүхдүүдтэйгээ хамт авч яван гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ удаа ч охин мөн л ийн хүргүүлж харив. Охин өмнө нь ээждээ хойд эцгийнхээ нэг л хачин байгааг хэлмээр байвч түүний уур хүрвэл ээжийг нь зодож мэднэ гэж айна. Нэг удаа түүнийг гэртээ очиход ээжийнх нь гар, мөр хөхөрсөн байсан бөгөөд - Таны бие яагаад хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад нь – Мориноосоо унаад гэсэн аж. Мөн нэг шөнө ээж нь уйлж байх дуулдсан аж. Охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгээгүй билээ. Машины дуунаар гарч ирсэн ээж нь – Хүүе миний охин хүрээд ирэв үү гэж түүнийг үнсэн угтав. Тэгээд ахтайгаа мэнд мэдээд -та хэд орохгүй юм уу? гэхэд -эгч нь ганцаараа, эртхэн очихгүй бол болохгүй гэдэг нөгөөх л үгээ хэлэхэд хүүхдүүд нь машиныхаа цонхоор -баяртай гэж гараа даллаж харагдана. Сэрж хариу даллаад-баярлалаа ах, сайн яваад хүрээрэй гэв. Ээж нь -дүү нь унтаж байгаа орж бай, би хэдэн аргал хормойлоод ирье гэлээ. Охиныг гэртээ ороход бяцхан дүү нь нам унтаж байв. Тэр дүүгээ өхөөрдөн үнсээд цүнхээ орны дээд талд тавиад дутуу хаагдсан хаалгаа таттал сайн хаагдахгүй байв.Тэр “өчигдрийн бороо, цаснаар хаалга гажчихаж, бороо сүүлдээ цас орсон гэхэд харин ч өнөөдөр дулаахан байна шүү” гэж бодох зуураа цай аягалан боорцог, өрөм хийн идэж суутал хаалга онгойн, хойд эцэг нь орж иржээ.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|