Шүлэг: Хэнэггүй дурлал (1)
Оруулсан admin on 2007-02-21 02:24:03 (9211 уншсан)
Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж бодсоноо болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш. Зуны орой гэр өөдөө чиглэн алхаж байснаа өөрийгөө бодоод писхийтэл инээд алдлаа. Яанаа би ямар аймаар бүтэлгүйн бэ, надаас өөр таалагддаг залуугийнхаа өмнө тэгж ичиж үхмээр бүдэрч унаж, өсгийгөө хугалдаг хүн ээдээ тун ч цөөхөн шүү. Зуунай ч гэсэн дээ. Дэндүү сүржин, тэгээд л нээх нэрэлхүү юм бүгдийг л хэтрүүлэн бодож санаагаа зовоож явдаг. Нэрнээсээ хүртэл ичээд л хүмүүсийн дэргэд Зулаа гээд дуудаарай гээд л захина, даанч би мартаад Зуунай гээд баригдуулж хичнээн ч удаа уурлуулсын бүү мэд. Ер нь ямар ч нэртэй байсан яадаг юм, ичих юм юу байна. Зуунай миний санахад хөөрхөн л нэр байна ш дээ хэмээн бодсоор өрөөсөн гуталны өсгий нь огт хугараагүй юм шиг л тэгш алхаж эхэллээ.
( Дэлгэрэнгүй...
|
5
|
Шүлэг |
Өгүүллэг
|
)
|