BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа: ХҮНИЙ ҮР
Оруулсан admin on 2005-06-24 12:06:57 (11079 уншсан)

Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.
Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгэж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч үг зөвшин, хай нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдийгхөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ. Аймагдээр ирнэ гээд л захиа цахилгаан огт үгүй атал сураг нь сонсогдсоор нэг л өглөө пархийтэл гадаа нь буужээ. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Оруулсан admin on 2005-06-24 10:01:03 (10907 уншсан)

Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоозангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул, Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв.

Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудлаж, хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад, наашлахдаа үрчийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав. ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: ГАР
Оруулсан admin on 2005-06-18 11:59:53 (9770 уншсан)

-Ирдэггүй л юм байсан чинь, одоо яасан ч сүрхий хүрээд ирнэ вэ дээ. За би сууя даа, чи тэнтээ талаас суугаад явчих гээд Өнөржин Очирбадийн өөдөөс харлаа. Айсуй троллейбусны гэрэл, бүсгүйн нүүрэнд жишүү тусаж, өрөөсөн нүдийг нь сүүдэр хаахуйд зовж шаналсан, эерч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нүднээс нь сайхь эрийн босгосон үстэй захны дундаас үзэгдэхтэй үгүйтэй байх нүүрэн дээр нь тогтон алдаж тогтон алдаж байх аж. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Норов : ЧУЛУУН ДОМОГ
Оруулсан admin on 2005-06-18 11:44:38 (10199 уншсан)

Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Цаг
Оруулсан admin on 2005-06-15 16:22:24 (9715 уншсан)

Индүүдсэн цамц шиг толигор гэж амьдралыг санаж, хар, бараан, хөх, өөр юу ч билээ санахгүй нь гэж өчүүхнээр хязгаарласан он жилүүд удсангүй. Мөрөөдлийн цэцэг шиг дэрэвгэр, эрэвгэр охидыг ханатал харж нүд баясган хөл дүүлэн явахдаа ч санахгүй мартахгүй өдрөөдийнхээ тоог ч бас гээжээ. Нэг л өөр хүн өөр ертөнцөд аялж явах шиг санагдана. -Завтай биз дээ, маргааш уулзая гэсэн хэдхэн үг амнаас нь нисч холдоход аль хэдийнээ зоогийн газрын тансаг ширээнд нүд ширтэж, амгалан худлаа инээдтэй суух. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Чигчий хуруу
Оруулсан admin on 2005-06-15 14:57:19 (10606 уншсан)

Бидний уулзсан жижигхэн кафе хэрэндээ л тохилог. Бид хоёр өмнөө халуун кофе тавьчихаад юу ч ярилгүй зөвхөн өөд өөдөөсөө харан инээмсэглэж суулаа. Тэгэхэд бид юу ч ярилцахгүй байгаа хэрнээ бие биенийхээ харцнаас бүхнийг ойлгож байсан юм. Тэр надад, би түүнд таалагдаж байлаа.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Сэлэнгэмөрөн: ТАХИР ТАТУУ
Оруулсан admin on 2005-06-13 20:02:24 (9980 уншсан)

Их гал дүрэлзээд дуусав. Ганц нэг хүн халаглан шогшрох, шүүрс алдах чимээ энэ гүн харанхуй шөнийн зүрх алдам цочир явдалтай зэрэгцээд мөн л дууслаа. Ер энэ хавийн бүх юм дууссан юм шиг ... Гэвч бас шадхийн сүүлчийн оч тэнгэр өөд зуралзаад таг болов. Хүмүүс унтахаар яарлаа. Одоо энд үзэх, харах юм огт алга, ер нь цаашдаа ч байхгүй биз. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Dell: УУСМАЛ
Оруулсан admin on 2005-06-13 17:16:46 (9804 уншсан)

Энэ үдэш Дэвидийн санааг ихээр зовоож буй зүйл бол мөнгө олох явдал байлаа. Түүний хайр сэтгэлээ өгсөн хөршийн охин Луйсийг нь Америкаас нүүж ирсэн баян залуу эргүүлдэг болсон нь түүнд огтхон ч таалагдахгүй байлаа. Ер нь амьдралынх нь хугацаанд түүнд ингэтлээ их мөнгөний хэрэгцээ гарч байгаагүй санагдав. Дэвид хэрхэн мөнгө олох аргаа бодсон байлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Dell: 2 ДАХЬ ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР
Оруулсан admin on 2005-06-13 14:35:07 (14654 уншсан)

-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? Сууцгаа хэмээн 10-н Б ангийн багш Елена Александровна нэгэн хөөрхөн шаргал үст охиныг дагуулж орж ирээд мэндлэв. ( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : МӨСӨН ЧИХЭР
Оруулсан admin on 2005-06-13 13:46:32 (9910 уншсан)

Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу аялж, ихэнхдээ хол ойрыгэргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : ҮҮРЭГ
Оруулсан admin on 2005-06-13 13:15:56 (10818 уншсан)

" Үүрэг ... Энэ үгийн аугаа нь хүнийг өөрийг нь өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм" И. Кант

Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаам. Өгүүлэх нь:

Буурал хорвоогийн тоосыг ная шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тогооныхоо өрөөнд цайлж суулаа.

- Эмгээн цайгаа ууж ханасан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж өвгөн хэлээд сандал дээрээсээ өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр хайрцагтай тамхиа олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Буянзаяа : ОДОД ҮЛГЭР ХҮҮРНЭНЭ
Оруулсан admin on 2005-06-13 10:25:55 (9643 уншсан)

Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.

-Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Тэгвэл эмээ төмөр хаана байдаг юм бэ?
-Төмөр үү? Төмөр газрын гүнд чулуун завсар байдаг юм.
-Төмөрийг хүрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?
-Тиймээ миний хүү. Гэхдээ ийм жижиг хүрзээр биш том машины хүрзээр ухдаг байхгүй юу? ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын БАТЖАРГАЛ: Мөөг
Оруулсан admin on 2005-06-13 10:09:05 (12197 уншсан)

Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайр
Оруулсан admin on 2005-06-09 18:33:48 (10189 уншсан)

Хайртай хэрнээ хайрлуулж чадаагүй
Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайрыг минь өршөө
Асгасан хэрнээ асгаагүй нулимсанд
Алдаандаа харамсаагүй намайг өршөө

Гэсэн мөрүүд нэгэн найрагчийн сэтгэлд орж ирсэн юм гэдэг. Ай хөөрхий ёстой үнэн үг юм даа. Ер нь хүний амьдрал гэдэг хайр сэтгэл, итгэл, хүлээлт, жаргал зовлон баяр гунигаар дүүрэн байдаг юм байна. Гэтэл би гэдэг хүн хайрлаж дурлаж явсан хүнээ өөр охинд алджээ. Энэхүү сэтгэлийн гутралаас болж үхэлтэй ч биш дээ. Өөрийрхөө төлөө болон чиний төлөө бүхнийг мартая гэсэн боловч даанч чадахгүй юм. Дассан сэтгэл гэдэг ямар хэцүү юм бэ ? Тиймээ... Орчлонд чи минь ганцхан минийх байгаасай гэж наранд тэмүүлсэн хос хунг хараад өөрийн эрхгүй санаа алдлаа ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.ЛХАГВА : ХАЙРЫН ЗУРВАС
Оруулсан admin on 2005-05-30 15:44:58 (27506 уншсан)

Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.
Би завсарлага бүхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө. ( Дэлгэрэнгүй... | 9 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бавуугийн Лхагвасүрэн: Хос эссэ
Оруулсан admin on 2005-05-21 17:15:02 (12977 уншсан)

1. ХУМСЫН ЧИНЭЭХЭН НАР

Өвөөгийн цээж давхаргагүй гэрт хүн ярих шиг дүнгэнэнэ. Хумсын чинээхэн нар тоононы дааганаас мултарч ядна. Өвөө тэр холоос сульдсан зүрхнээс дуугарна.

- Хүү адуугаа олоо болуу? адуу тургилахыг сонсох юмсан... гээд хэлсэн хэдэн үгэндээ хахах мэт дуугүй болов. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бавуугийн Лхагвасүрэн: Мэдэгдэхгүй аялгуу
Оруулсан admin on 2005-05-21 17:13:05 (10621 уншсан)

Манай хажуу талын дэлгүүрийн үүдэнд "гармони" хегжим барьсан хараагүй хүн сууна. Yргэлж хөгжимдөн дуулна. Өмнө нь амыг нь дэлгэсэн цүнх харах тоолон юм хайрла гэж хэлж байх шиг санагдана. Өвлийн хүйтэн өдөр ч өдөржин дуулна. Оройхон тийшээ ямар аялгуу, ямар дуу болох нь мэдэгдэхгүй нэгэн зүйлийн гиншилт болж хувирна. Тэр хавиар явах хүмүүсийн нүд чих дасаж өрөвдөх битгий хэл харахаа байх бололтой. Түүнийг тэр даанч эс мэдрэн дуулсаар сууна. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: P.Түмэнжаргал: ГОЛЫН ЖАРААХАЙ
Оруулсан admin on 2005-05-21 17:09:26 (13113 уншсан)

Нэг удаа би хаяандаа суугаад Сонинхангай уулыг харж байлаа. Цэлмэг сайхан өдөр гэрийнхээ сүүдэрт адсага дэвсчихээд дээр нь хөл нүцгэн сууж, цэцгийн үнэртэй агаар залгилан уул харж байна гэдэг ямар сайхан гэж санана. Яг тэгж байтал манай айлын Тулгаа хүрээд ирлээ. Тэр:

-Чи юу хийж байгаа юм бэ? гэж асуув. Би ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Харууслын дусал нулимс
Оруулсан admin on 2005-05-17 20:01:12 (11980 уншсан)

Энэ бол миний зохиосон егүүллэг. Анхны юм учраас их л алдаа байгаа. Тегсгел нь арай хатуудсан байж магад тэхдээ анхныхаараа байвал дээр байх гээд зассангүй. Болгооно уу. ( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Шүлэг: Г.Дамба: Жирийдэг эмгэн
Оруулсан admin on 2005-04-11 14:35:20 (9429 уншсан)

Хөдөө нутаг хөх торгон хөнжлөө нөмөрч, хөхөө шувууны дуунд хөвч хангай уярсан зуны дэлгэр сайхан нэг өдөр улсын аварга малчин Гочоогийнд хотоос машин дүүрэн хүндэт зочид хүрэлцэн ирэв.

Аваргын найман ханат дүнжгэр цагаан өргөө аав ээж, үр хүүхэд, ах дүү, амраг садангуудын учран золгохын их баяр хөөрт нэг хэсэг хөвсөлзөж байснаа дуу шуугиан түр намдахад яндангаар аргалын цэнхэр утаа тэнгэр өөд сумлан цоройж, үндсэн ууранд цай нүдэх лүг лүг хийсэн чимээ газар доргиулав. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Өгүүллэг | )